2012-01-13 21:43:31

Архичдыг сонгомооргүй байна

Жил бүр сонгуулийнх байгаасай. Их хурлын гишүүдийнх хульхи нь бууж бараг л өглөө сэрэхэд чинь хувцаслаж өгөөд гаргах нь холгүй байдаг болжээ. Аргагүй шүү дээ. 6 сард тэд их шалгалтанд орно. ЕБС ийн дүрмээр бол их сургуульдорох уу үгүй юу гэдэг нь шийдэгдэнэ, харин одоо байгаа зарим нь цаашид мастер докторт сурах уу үгүй юу?

Монголын архидалт яагаад буурахгүй байнаа гэсэн нэг асуулт байдаг. Хариулт бүүр энгийн. Их хуралд архичид байдаг учраас. Яагаад архичин гэж хэлэх болсоноо эхлээд тайлбарлах нь зүйтэй байх.

Гутал хийдэг хүнийг ГУТАЛЧИН гэдэг, харин гутлаа янзлуулж байгаа хүн бол гуталчин биш. Бас талх худалдан авагчийг биг харин талх барьсан хүнийг ТАЛХЧИН, уран гартаныг ГАГНУУРЧИН, ОЁДОЛЧИН гэж нэрлэдэг. Өнөөдөр их хуралд суугаа эрхэм төрийн түшээд гудамжиндархи уусан хэвтэж байгаа хүмүүсийг АРХИЧИН гэж нэрлэдэг.Гэтэл угтаа бол архи үйлдвэрлэж байгаа хүн өөрөө АРХИЧИН байлтай.

Нэг таатай шийдвэрийг сонсоод баярлаж л суулаа. архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 140 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэнэ. тусгай зөвшөөрөлтэй тэмцлээ гээд үйлдвэрлэж гаргадаг тоо ширхэг хорогдох уу? Бизнесийнхэн тэр дундаа спиртийн, архины бизнесийнхэн улс төрд байгаа цагт архидалт хэзээ буурахгүй, архидалт хавтгайрсан газарт амьдрал яагаад ч аз жаргалтай, гэр бүл яагаад бүтэн байхгүй нь бидний өнгөрсөн он жилүүдэд туулаад ирсэн тодорхой жишээ. Тиймээ энэ жилиргэдийн сонголт мэргэж байж их хуралд архичдыг, тэдний хамсаатныг битгий сонгоосой. Та юу гэж бодном...

Сэтгэгдлүүд


  • Д. Баянмөнх 2012-01-13 21:52

    +++ нэмэх цөөдөх биш, сүүлийн үед живжийнөө, аврагч нар ахиухан хэрэгтэй бна.

  • S. Winter 2012-01-13 22:21

    Архи ч яахав хүмүүсийг бүгдийг нь хийх ажилтай. Сэтгэл ханамжтай, завгүй байлгавал.
    Нөгөө талаас харвал манайхан дэндүү цамаан жаргалтай болоод архи хэрэглэдэг байх оо.
    Соц үеийн бэлэн юман дээр айл амьтан хэсэж аяга тагш юм эргүүлж морин дэлэн дээр хийсгэж явсаныгаа бараг ажил гээд ойлгоцон байж байгаад зах зээлд ороод жоохон юм үзээд ирэнгүүт хямарсан, зовсон амьдрал туулж байгаа хүмүүс архиар стрессээ гаргаад сурцан.
    Япончуудыг шиг бөмбөгдүүлээд, эсвэл хятад энэтхэгчүүд шиг ганц өдөр амьдрахын төлөө ард түмэн нь жинхэнэ махан машин болсон байна шд. Бид нар чинь харин архи ууж, зовлон жаргалаа ярилцаад хүн гэдэгээ мэдэрээд кайптай байгаан биш үү. Жаргаад байгаан биш үү

  • Т. Санаа 2012-01-13 22:28

    Нээрээ ч бодоод байxад тийм ч юм шиг!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    Мань мэтийн жижиг гарууд нь юу ч xийж чадаxгүй арxичидын тоог нэгээр нэмчилгүй,xажуу xавьдаx арxичиддаа сургааль айлдаад толгой сэгсэрээд сууxаас өөр яаx билээ.
    Тэр нөxдүүдийг сонгоxгүй байвал арxичид нь цөөрөx бол ядаж өөрийн зүгээс чадаx xувь нэмэрээ оруулна

  • Д. Баянмөнх 2012-01-13 22:29

    урдахаа битийи дурс..хойчсоо үлгэрлие гэхүү, хойчосыг яаядаа! ирээдүй чин архин далай бгаа тэнд захаар нь яваарай гэх үү.

  • M. Батжаргал 2012-01-14 00:48

    Зөв шүү ++

  • М. Эрдэнэбулган 2012-01-14 01:00

    Тааруулаад л хэрэглэ л дээ. Хувь хүний ухамсар үүнд их нөлөөлж байгаа шүү, тэрнээс Батхүү Оджаргал 2 аманд чинь архи цутгаагүй биз дээ. Өөрсдөө ДУРАНДАА эсвэл НАЙЗ нөхдийн шахалтаар уудгаа нээх зөвтгөөд, улс орон архинд живлээ, үхлээ хатлаа гээд байх шалтгаан ер нь байхгүй л байх. Хувь хүн өөрөө л ухамсартай хэзээ яаж идэж уухаа тохируулдаг бол угаасаа хэн ч архи ууна гээд зүтгээд домбоороод байхгүй нь тодорхой.

  • Д. Ганзоригт 2012-01-14 02:22

    Үүн дээр бас тамхийг нэмчихэе. 100% үндэсний үйлдвэр гээд байдаг "тамхи со" хядын хөрөнгө оруулалттай юм билээ. Ядаж байхад тамхи нь /алтан навч, улаан шонхор гм/ ургамал биш химийн /бохь шигээсэн цаас / бүтээглхүүн байдаг сурагтай.
    Архичин тамхичин болж байгаа /хэрэглэж байгаараа / нь бидны ухамсар муугынх гэж бодоход үйлдвэрлэж байгаа нь маныгаа хуурахгүй / урдаас хулхи юм оруулж / байвал болошдээ. Гэтэл бүгд л урдаас чирч ирсэн хороо өөрсдөө үйлдвэрлэсэн гээд л хуураад байдаг. Энэ хорноос нь болж өвчилөлт, гэм хэрэг хэдий чинээ нэмэгдэж үүнийг нь дагаад хэдий чинээ хор хохирол / эдийн засгийн / нүүрлэж байгаа билээдээ. энэ нь цаашлаад үндэсний аюулгүй байдлын асуудал болчихоод байна.
    Үндэсний аюулгүй байдалд занал хийлж байгаа нөхдүүдэд ядаж засгийн эрхийг өгмөөргүй байх юм. Гэтэл нөгөө хэд нь өөрсдийгөө сонгохоос өөр аргагүй байдалд /хууль батлаад/ оруулж байна.

  • С. Баяр(bayardub) 2012-01-14 09:08

    дэмии яриж хол тэнэхгуигээр бид зөвхөн өөрсдиинхөө эргэн тоиронд л архи уух баидалииг дэмжиж баидагаа мэддэггуи оилгодоггуи...Тэгсэн мөртлөө хаа хамаагуи холын өөрөө огт нөлөөлж чадахгуи тэр орон заи руу довтолон өөрсдиин буруугуиг тунхаглаж баидаг... За би чамаиг буруутгах гэсэнгуи... Өөриигөө шуумжлэхуи...
    1. Хөөрхии минь ах дуу хамаатануудын дунд хамаг муугии нь авж явдаг нэгэн баидаг юм. Тэр нь л энэ юм шуу дээ гэсэн Монгол сэтгэлгээ... Өрөвч сэтгэлгээ... Туунииг нь дэмжсэн ах ахмад эгмэд давхарга... Би уунээс хол зугтаж хэзээ чадах бэ?...
    2. Хэн нэгэн ахмад , саин таних, ... болон сэтгэл догдолоо илэрхиилэхдээ архигуигээр очиж чадахгуи сэтгэлгээ... Би уунээс зугтахыг хусэвч юугаар орлуулах вэ гэдэгээ олж чадахгуи баина...
    3. Нэг уусан бол Монголиин 3... Уг нь бол 3 гээд зогсож болох л доо. гэтэл нөхцөл баидалд хэтрээд явчихсан баих...
    4. ямар нэгэн догдолыг энэ зуилгуигээр таилах ухаан хаана баина... Туунииг хэн оилгуулж баина та нарын эргэн тоиронд...
    5. ууж буи нэгэнтэигээ бид хатуу баиж чаддаг билуу... Зугээр л дургуи бол зугтахиин түүс болдог дуртаи бол дарвиад л уудаг биз дээ... Аль аль нь буруу гэдэгииг мэдсээр баиж...
    6. Ажил бутээх нэрээр... Бур дурэм журам болгочихсон баина ш дээ зарим газар...
    Гээд олон зуил бичиж болох...
    Уунтэи холбоотои минии мэдэрсэн зуилуудиин заримыг сонирхуулвал та нарт сургамж баидаг юм болов уу
    ...
    Минии нэг дуу баинаа... За даа бугдииг уунээс чинь өгчихсөн хун... Туунтэи тэмцсэн минии туух гэвэл...
    Эхнии алхам гэхээс гэхдээ урд нь бол зөндөө л зуил бии л дээ... орлоготои болгох гэж узэв... Хөөрхии өөрөө бол оилгож баина л гээд баигаа юм. Барааг нь татаж өгөөд лангуун дээр суулгав... Нэг их удахгуи тэр хавиар нэг саин наиз нар нь цугласан баигаа юм...Юун орлого... Бугдииг нь өөртэи нь хамт хөөгөөд явуулна биз дээ би чинь...
    Эруулжихэд орноо... тэр удаад нь очиж авнаа...
    Дахиад оржээ... Эруулжуулэхээс яринаа.Би чадахгуи гэлээ... Гэтэл өрөвчөөр нь эгчээр авхуулсан баигаа юм... Би эгчид битгии нүүр өг гэлээ...
    Дахиад эруулжуулэх... Өөрөө биш цагдаа яринаа... Буур туунии өмнөөс дарамтлана гээч... Суулгана барина хорино... Та нар тэр хуулиараа наад хунээ учрииг нь ол гээд би бол хөдлөөгуи... Энд нэг зуил хэлэхэд манаи цагдаагиинхан иим юманд эруул гэмгуи хундээ дарамтаи ханддаг юм ҮҮНИИГ Л ӨӨРЧИЛМӨӨР санагдаг юм даа...Харин яаж???
    Бух юмаа тавиад туусан хун чинь хадамынхаа цараиг л харна. Тэд нь ч тэд...
    Тэгээд нэг удаа би хэллээ. Чамаиг 5 жил архитаи холбоотои асуудал гарахгуи бол чинии орон баирны асуудалыг шиидэж өгье гэв... Овоо гаигуи л баих шиг баисан ...Нэг удаа үи заигуи наиз юм баихаа нэг нөхөр дагуулаад манаид ирдэг баигаа. Оилгомжтои биз дээ би тэр наизииг нь даилах юм гэнэ... Шууд хөөнө биз дээ.... Ганц дуугээ ганц наизиинх нь өмнө ... естои нэр төр нь унаж дуусаж баигаа юм баихаа...
    Ахиж манаихаар архи ханхлуулж буу узэгд гэв... Би дуутэи гэхдээ архичин дуутэи баигаагуи... Зам замаараа...
    Тэгээд суулд нь хуу нь сургууль төгсөөд мэрэгжилтэи болох гээд нэг сургуульд орох болов. Ах ньболсон хоино За яахав хуугиин чинь сурах сургуулиин оиролцоо нэг баир олож өгөөд одоо нэг хун шиг баиж уз гэлээ... Одоо ч надад ууж л лав үзэгдэхгуи баигаа... Ер нь хун төрхөндөө ороод баигаа нь анзаарагдаг юм даа... ҮҮНИИГ Л ХУСЭЭД Л ӨДИИ ХУГАЦААНД ХАТУУРАХААД БАИСАН ЮМ ДАА...Энд би жаахан дэлгэрэнгуи бичээд баигаа маань нэг зуилиин оилголтыг оилгуулах гэсэн санаа... Энэ юу вэ гэвэл... Архинаас л хунииг холдуулах гэж баигаа бол нилээдгуи цаг хугацаа, (минии хувьд 10аад жил зарцуулсан) тэвчээр, бодлогот хандлага хэрэгтэи баидаг юм баина лээ гэж л хэлэх гээд баигаа юм ш уу дээ... Иимэрхуу хатуу хандлаг гаргаад ирэхлээр хажуу оир, болон хамаатан саднууд эсрэгээр нь унлээд хэтэрхии хатуурхаж баина... Хун чанаргуи гээд л ... элдэв тэвчихиин аргагуи хандлагуудаар баян л баидаг юм. Манаиханы зан л юм болов уу даа
    Энэ ч хувиин шинж чанартаи зуил.
    Сэдэвт дурдсан Их хуралд архичид баидаг... Төриин ордонд архи цадигаа алдсан нь эмзэг сэдэв дээ...
    Минии төсөөлөлд баихгуигээр энэхуу баидалыг би мэдэрч билээ... Туунээс ч болдог уу... Төриин ордонд сусэглэлтэи хандаг баисан маань одоо баихгуи болсон... Өчуухэн иргэн би ахуи амидаралдаа тууртэн яваж баигаад нэг сэхээ орон... төриин ордон орж сонгосон гишуунтэигээ уулзан нэгэн хуулиин төсөлд саналаа өгөх гээд хөдөлмөрчидииг хулээн авах баираар орход (97 он хувьд баихаа) сэтгэлд хиртхиим төрх угтаж билээ... Архи нэвт ханхиисэн... хэлэх ч уг олдохгуи баилаа... Одоо ч өнгө зусээ хувилгасан орон заи, хумуус л харагдах юм даа. Мөн чанар нь хэвээр...
    Тэгээд одоо боддог юм... Биднии улгэр дуураилал болох орон заи иимэрхуу баигаа юм чинь ард олоныг мөн залуу халаа уеииг буруутгах аргагуи юм даа гэж...
    Этэст ни нэгэн туршлага... Хэн нэгэн уух хамсаатанаа хаидаг хумуус эхлээд л чамаиг даилаад эхэлдэг юм шуу дээ... Аягуи гоео ш дээ уриад даилаад... Иим тохиолдолд битгии дургуилэх... Өгсөнииг нь уугаад л саихан загнаад л баи... Гол нь чи юу ч битгии гаргаагаи... Яаг л иим тохиолдолд хунии мөн чанар танигдаад л ирдэг юм даа... УУХАД УЧИР БИИ... ХЯЗГААР ДАВАЖ БОЛОХГУИ. ...ХУНЭЭ ОЛЖ НӨХӨРЛӨ...
    ХЭРВЭЭ БИД АРХИТАИ ХОЛВООТОИ АСУУДАЛ ДЭЭР ХАТУУ БАИЖ ЧАДАХГУИ БОЛ архины тухаи яриа намжихгуи. Үргэлжилсээр л баих болно...


  • R. Мөнгөө 2012-01-14 12:13

    Тамхи со-гийн захирал хэзээ ч Алтан навчаа татахгүй, Арх үйлдвэрлэгчид хэзээ ч өөрийнхөө найруулсан архийг уудаггүй л байхгүй юу.

    Миний бодлоор Монголд архи биш найрка л үйлдвэрлэдэг. Архийг нэрж гаргадаг. Харин манайд спирт ус хоёрыг найруулдаг. НАЙРКА уухаа больгооё. Ядаж ганцсан ХӨНТРӨХ гэдэг ганхан техниктэйг нь яана. Дарсийг ч, коньяк, виски, жин, рум бүгдийг нь ганц найрка уудаг техникээрээ цааш нь харуулна.

    Өвөг дээдэс маань 40 хүрээд дөнгөж малын буянаар нэрсэн шимийн архи амсдаг байлаа шүү дээ.

  • Б. Далайцэрэн 2012-01-14 12:44

    Би нэг хүний яриаг сонсож байсан юм. Хэн гэдгийг нь санадаггүй. Архины зохистой хэрэглээний тухай. Архинд зохистой хэрэглээ гэж байдаг уу? Бид архи тамхийг хортой гэдгийг мэддэг. Архи арван нас, тамхи таван нас хорооно гэж яриад байдаг байхаа. Гэтэл тамхины зохистой хэрэглээ гэж байдаг бил үү? Тэгсэн хэрнээ тамхинаасаа хортой зүйлийг зохистой хэрэглэнэ гээд байдаг. Энэ зохистой хэрэглээ гэдэг яриа соц нийгмийн балгадаг дарга нараас гаралтай юм. Архи балгадаг ажилтнууддаа хариуцлага тооцмоор байдаг хэрнээ дарга өөрөө бас балгадаг нэгэн байдаг. Хариуцлага тооцохдоо дарга би бол зохистой хэрэглэдэг, харин чи нөхөр зохисгүй хэрэглэдэг. Нэг ийм шалтаг гаргах гэж л архины зохистой хэрэглээ гэдэг огт байж боломгүй зүйлийг санаанаасаа гаргаж ирсэн...
    Үүнийг нь мэдэхгүй манайхан одоо хааяа архи уухаараа би зохистой, тохируулж хэрэглэдэг хүн гэж яриад л.
    БИ УУСАН гэж онгироод л нээрээ хэрэг алгаа..

  • S. Namjil 2012-01-16 01:16

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • B. Enerelt 2012-01-16 07:18

    Зарим нэг гэгээрсэн будда аятай гарууд архинд зохистой хэрэглээ гэж огт байх ёсгүй, дусал ч байсан хор энэ тэр гэж цэцэрхсэн байх юм. Архины зохистой хэрэглээ гэж бий. Тун хэмжээг нь тааруулбал хор ч эм болдог. Хэтрүүлбэл хоол ч хор болдог юм. Архи огт амсдаггүй хүнээс архийг зохистой хэрэглэдэг хүмүүс зүрх судасны өвчин, чихрийн шижингээс авахуулаад олон өвчинд өртөх магадлал эрс багасч илүү урт насладаг, гэнэтийн үхэлд өртөх тохиолдол ч бага байдаг. Энэ бүхэн зөвхөн судалгаа шинжилгээний хүрээнд бус анагаахын практикт хүртэл бүрэн нотлгодсон зүйл. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас архины зохистой хэрэглээний талаар албан ёсны зөвлөмж хүртэл гаргасан байдаг юм. Энэ талаар "moderate drinking" гэж бичээд гүүглээс, залхуураад байвал ядаж википедиа нээгээд харцгаачихна биз.

  • R. Мөнгөө 2012-01-16 11:01

    Хүмүүс зүгээр л архин далайд живж байгаа хүүхэд залуус, ард түмнээ хараад архинаас татгалзъя гэсэн л санаагаар бичсэн байна шүү дээ. Спирт усыг найруулагчид монгол цустай юм бол үүн дээр санаа зовохоор л боллоо шүү дээ.

    Энэрэлт яагаад хүмүүс рүү дайраад байна?

  • Г. Тэгшжаргал 2012-01-16 11:06

    Архины хэрэглээ биш, зохистой хэрэглээ бүүр ч биш архи үйлдвэрлэгчдийг төрийн толгойд гаргаж дураар нь дургиулмааргүй байна гэсэн санаагаар энэ сэдвийг нээсэн бөлгөө. Үүн дээр л та бүхний санаа оноог сонсмоор байна. Үүнийг дагаад бас үүнтэй адил өөр нэг санаа гэвэл шатахуун импортлогчид байна. ийм монополь бий болоход ерөөсөө л төрд том албан тушаалтай байхад хангалттай болчихоод байна ш дээ. Ямар ч хариуцлага тооцогдохгүй, бас ямар ч нөхөн төлөөс торгуульд өртөхгүй ердөө л иргэдийн халаасыг сэгсэрч байна... Энэ шоуг зогсоох цаг нь болсоон.

  • L. Badmaa 2012-01-16 13:22

    харинээ... зогсох болов уу даа

  • А. Баянаа 2012-01-16 16:24

    Хэн нэгэнд нь тэр архины үйлдвэрүүдийн ил далд эздийн нэр ус байвал тавичихаач. Тэгвэл асуудал тодорхой болох гээд байна.

  • Б. Далайцэрэн 2012-01-16 16:57

    Барууны аргаа барсан эмч нар архины эрсдэл багатай хэрэглээ(тэрнээс зохистой хэрэглээ биш) гэж гаргасан. Тэр нь нэг хоногт 40-50 гр гэсэн байдаг байхаа. Гэтэл Орос ах нараасаа уухыг сурсан Монголчуудад харамсалтай нь элэгний архи задлах фермент европчуудаас 2-3 дахин бага байдаг. Тэгэхлээр Оросуудаас 4-5 дахин бага байж таараа. Эрсдэл багатай 40 граммыг үндэсний онцлогтоо тааруулбал 20гр. Энэ хэмжээ чинь томхон стаканд хийгээд тонгойлговол ханыг нь норгоод доошоо ганц нэг дусах л хэмжээ...Галууг дагаж хэрээ хөлөө хөлдөөдөг гэдэг бил үү, түрүүл дугарсан хөхөөний ам хөлддөг гээд байдаг ч бил үү.

  • Б. Далайцэрэн 2012-01-16 16:57

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Л. Одхүү 2012-01-16 23:22

    архийг уух сэтгэл 10жилд байхад л төрдөг ууж үзэх юмсан гэсэн хүүхдийн сониуч зангаас эхэлж архины эхлэл энд л байна. тиймээс эцэг эх болсон бид л үр хүүхэддээ анхаарал их тавимаар байгаа юм.
    анхаарал тавина гэж цагдахын нэр биш шүү .анхаарал тавина гэж хүүхдийн хээ сэтгэлийн мухарт юу гэж боддог ямар хүсэл мөрөөдөлтэйг мэдэх. амьдралд юу учирч болохыг зөв тайлбарлаж өгөх : үхэл хайр салалт ганцаардал баярлах гэх зэрэгийг. амьдралд учирч болох бүх хэцүү давааг давах сэтгэлийн тэнхээтэй байлга.
    бид ирээдүйгээ л ингэж анхаарч архинаас хол байлгаж л архи далт багасана. монголчууд бид нэг нэгэндээ сэтгэлээсээ тусалж ярилцаж мэдэхгүй нэгэндээ хэлж сургамжлах л хэрэгтэй дээ .