2012-01-13 21:43:31

Архичдыг сонгомооргүй байна

Жил бүр сонгуулийнх байгаасай. Их хурлын гишүүдийнх хульхи нь бууж бараг л өглөө сэрэхэд чинь хувцаслаж өгөөд гаргах нь холгүй байдаг болжээ. Аргагүй шүү дээ. 6 сард тэд их шалгалтанд орно. ЕБС ийн дүрмээр бол их сургуульдорох уу үгүй юу гэдэг нь шийдэгдэнэ, харин одоо байгаа зарим нь цаашид мастер докторт сурах уу үгүй юу?

Монголын архидалт яагаад буурахгүй байнаа гэсэн нэг асуулт байдаг. Хариулт бүүр энгийн. Их хуралд архичид байдаг учраас. Яагаад архичин гэж хэлэх болсоноо эхлээд тайлбарлах нь зүйтэй байх.

Гутал хийдэг хүнийг ГУТАЛЧИН гэдэг, харин гутлаа янзлуулж байгаа хүн бол гуталчин биш. Бас талх худалдан авагчийг биг харин талх барьсан хүнийг ТАЛХЧИН, уран гартаныг ГАГНУУРЧИН, ОЁДОЛЧИН гэж нэрлэдэг. Өнөөдөр их хуралд суугаа эрхэм төрийн түшээд гудамжиндархи уусан хэвтэж байгаа хүмүүсийг АРХИЧИН гэж нэрлэдэг.Гэтэл угтаа бол архи үйлдвэрлэж байгаа хүн өөрөө АРХИЧИН байлтай.

Нэг таатай шийдвэрийг сонсоод баярлаж л суулаа. архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 140 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэнэ. тусгай зөвшөөрөлтэй тэмцлээ гээд үйлдвэрлэж гаргадаг тоо ширхэг хорогдох уу? Бизнесийнхэн тэр дундаа спиртийн, архины бизнесийнхэн улс төрд байгаа цагт архидалт хэзээ буурахгүй, архидалт хавтгайрсан газарт амьдрал яагаад ч аз жаргалтай, гэр бүл яагаад бүтэн байхгүй нь бидний өнгөрсөн он жилүүдэд туулаад ирсэн тодорхой жишээ. Тиймээ энэ жилиргэдийн сонголт мэргэж байж их хуралд архичдыг, тэдний хамсаатныг битгий сонгоосой. Та юу гэж бодном...

Сэтгэгдлүүд


  • С. Баяр(bayardub) 2012-01-17 00:01

    Архины талаар эсэргууцэл хэр баина. Төстэи эсэргэцсэн хоер сэдэвиин хандалтыг харьцуулан харвал 3 хоногт
    20(энэ сэдэв) харьцах 200(би уусан). Тэгээд эргээд дугнэх гээд уз дээ. 10 хун тутамын нэг нь санаа зовох маягтаи... Архи уухгуи баих талаар гаихуулах зуил тааруухан бололтои. Ууссанаараа гаихуулах юм бол угуи ядахдаа зиндаагаа харуулчих гэсэн өрөмдөм төрх нуугдаастаи...Хэнии ч билээ ниитлэл дээр ... энэ насандаа мотоцикл ч авчихааргуи нөхөр хаимар жипииг хэзээ ч авахгуи юм шуу гээд л сууж баигаа юм... гэж баисантаи төстэи ууссан бахархал ... Яасан дотроос чинь ямар нэгэн юм өрвөлзөөд эхлэв уу...Тэр нөгөө сэдэв руу морил доо гэж зөвлөх уу...ҮЛ УУХЫН УХААНД СУРАЛЦАХ УУ... За даа би ч та нараас ялгагдах юм алга... Аирагииг хэрхэн менюнд ордог бутээгдэхуун болгох бэ гэж бодох болов...Уунии тулд ...

  • R. Мөнгөө 2012-01-17 00:18

    Зургаа ч тавихгүй энэ С.Баяр хүн шиг ил гараад бичвэл яаж байна? Бид ч нуугдаад элдвийн юм бичээд байж бас чадна л даа.

  • R. Мөнгөө 2012-01-17 14:01

    Үгүй дээ Энэрэлт минь чиний хэлснийг үнэн худал үг энээ тэрээ гэж бодох ч сөгөө алга. Мэддэг л зүйлс байна даг. Ямар архийг хаана ямар техникээр яаж хэрэглэдгийг дипломат ёсны хичээл заалгаж байхдаа сайтар тогтоож авч байсан юм байна.

    Хүмүүс энд бухимдлаа илэрхийлж болно, юу ч гэж болно. Гэхдээ эрхэм чам шиг бие биен рүүгээ дайраагүй л харагдана. Ахынх нь хувьд угаасаа одоо тамхи татдаггүй, архи амсдаггүй. Чамайгаа бодвол өөрийнхөө холбоонд харъяалагдаж байгаа хэдэн мянган хүүхэд залуусыг архи, тамхи хэрэглүүлэхгүй, спортлог эрүүл гээд болоод л байна.

    За бүгдэд нь баярлалаа, амжилт. Сэдвийг дагахаа болилоо.

  • Н. Төвшинзаяа (HW) 2012-01-17 14:14

    Архидалт багассаар л байгаа. Бага багаар. Энэ ололт шүү. Одоогийн залуучууд уулзаад солонгос кинон дээр гардаг шиг уулзаад кофе уугаад салж байна. 90-ээд онд бол залуучууд их уудаг байсан. Гаднаас спирт, пийжүү их хэмжээгээр хяналтгүй орж ирдэг байсантай, мөн гэнэт эрх чөлөөтэй болсонтой холбоотой. Манай үеийнхэн бол тэр ороо бусгаа, шилжилтийн үеийн золиос болсон доо. Одоо бүгд элэгний архаг өвчтэй. Найрка, пийжүү бүгдийг нь уусан:-)

  • T. Hasar 2012-01-19 18:29

    Архи уухаа болиод энэ хэдэн архины компаниудыг дампууруулаад өгөөчээ монголчуудаа. Цаадуул чинь хөрөнгөө илүү хэрэгтэй зүйлд зарцуулж эхлэнэ.

  • Б. Бумбаа 2012-01-23 00:25

    хорих тусам гаарна. монголд одоо шөнийн 24 цагын дэлгүүр, хоолны газар караокэ баар диско зэрэг үйлчилгээний газарын цагын хувиарийг чөлөөлөх хэрэгтэй, хааж бөөх тусам улам далд хэлбэрт шилжинэ. хэрвээ үйлчилгээний цагыг чөлөөлбөл эдийн засгийн эргэлт сайжирч ажилын байр нэмэгдэх болно. аль ч улсад үйлчилгээний салбар эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг. харин тэр архыг татварыг нэмээд шар айрагын татварыг багасгавал болоо юм биш үү? хамгыийн доод архи 20.000 байхад уух хүний тоо багсана шдээ