Оруулсан : Д. Эрдэнэчулуун 2012-01-16 02:17:43

дэлхийн цэцэрлэгт хүрээлэн монголд хэрэгтэй юу

Дэлхийн таван тивийн хэлбэртэй,амралт сувилалийн газартай,дэлхийн хамгийн том гайхамшигт хуримын ордонтой,монгол хүүхдүүдийг ээлж дараалан үнэгүй амраадаг амралтын газартай,бүх барилга байгууламжууд нь орчин үеийн эко технологи болон шинжилэх ухааны ололтуудыг шингээж,хаанаас н ч харсан жинхэнэ монгол барилгын ухаанаар баригдсан,монголын бүх иргэнийг өөрийн амин модтой болгосон,овог төрөлийн жижиг цэцэрлэгүүдээр нь бүх ард түмэнээ овог төрөлийг нь мэдүүлсэн дэлхийн сайн санаат хүмүүст мод тарих боломжийг олгосон дэлхий нийтэд эх ороноо таниулсан 100сая модтой цэцэрлэгт хүрээлэн Монголд хэрэгтэй юу?
Та бүгдийн саналыг сонсмоор байна.

2012-01-16 20:13-д бичсэн тодруулга.
Ene ajiliig hiih delhiin tsetserlegt hureelen mongold toriin bus baiguulaga 11sariin 27nd baiguulagdsan.Bizd world garden mongolia gedeg 162 gishuuntei buleg baigaa.Bulegt ajiliin zorilgo, uil ajilgaa, ajiliin heseguud geed baigaa.ta buhen taniltsaarai.eh oronoo ard tumenee hairlagch zow setgelt hun buhend neelttei.

Сэтгэгдлүүд


  • Д. Эрдэнэчулуун 2013-11-23 14:52

    Энэ сарын 15ны өдөр бид дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд холбооны Германы салбарын хурлыг амжилттай зохион байгууллаа.
    Өнөөдрийг хүртэл хийгдсэн ажлуудаасаа танилцуулсан ба байгуулагын дүрэмд өөрчлөлт орууулж,татварын хөнгөлөлт авах зөвшөөрөл авах өргөдөл шаардлаагатай байгааг хэлэлцлээ.
    Дүрэмд өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж өчигдөр анхны уулзалтаа хийсэн.
    Дүрэмд өөрчлөлт орж,байгуулага татварын хөнгөлөлтийн эрхтэй болсоноор бид хамтран ажилах сангууд болон бусад байгуулагуудаас санхүүжилт авах боломж бүрдэх юм.

  • Д. Эрдэнэчулуун 2013-11-23 15:11

    Бидний хамтдаа зорьж байгаа ажил өдөр ирэх бүр амжилттай сайхан бүтэж байна.
    Өчигдөр бидэнд дэлхийд алдартай кино найруулагч эгч маань Бидний ой мод-Ногоон гайхамшиг нэртэй баримтат киноны найруулагч Ян Хафтын утас хаягыг олж өглөө.
    Мэлани Хафттай утсаар ярьж манай байгуулага ашгийн бус бөгөөд Монгол улсад хүүхдүүдэд танай киног үзүүлэх хүсэлтэй байна гэлээ.
    Герман хэлтэй улс орнуудад үзүүлэх худалдах эрхийг Полибанд нэртэй мюнхэн хотод байдаг компани худалдаж авсан ба бусад орнуудад үзүүлэх зарах эрхийг Лондонд байдаг компани эзэмшдэг энэ компанитай холбоо тогтоохыг зөвөллөө.

  • Д. Эрдэнэчулуун 2013-11-23 15:53

    Өчигдөр Берлин хотын хөгжиж байгаа орнуудын мэргэжилтнүүдийг сургах байгуулагын курсэд оролцож буй олон үндэстний хүмүүстэй хамт Руулэбэн цэвэрлэх байгууламжд зочиллоо.Берлин хот нийтдээ 6 ус цэвэрлэх байгууламжтай ба метроны цагиргын дотор гадаа байдаг байгууламжууд гэж үндсэн 2 хэсэгт хуваагддаг.Метроны цагираг дотор байрлах борооны ус,бохир усыг холигдмол байдлаар цэвэрлэх шугам тойргийн гадаа зөвхөн борооны усны цэвэрлэх байгууламж бас дан ганц бохир цэвэрлэх байгууламж гэж төрөлждөг юм байна.
    Энэ цэвэрлэх байгууламж Герман улсдаа онцгой онцлогтой цэвэрлэх байгууламж юм байна.
    Баруун зүүн Бэрлин байх үед баруун Берлинд харьяалагдаж байжээ.
    Баруун Берлин хот нь зүүн Герман дотор арал мэт бүх талаараа бүслэгдсэн байсан тул цэвэрлэх байгууламж өвөрмөц онцлогтой байгуулагдаж дайн болон бүслэлтэнд бэлэн байдалтай байхаар хийгдсэн байсан байна.
    Энэ байгууламжын гол онцлог бол лагийг шатааж бүх цахилгаан хэрэглээнийхээ 51 хувийг гаргаж авдаг ба том лаг хурааж байгаа том агуулахуудад шатдаг хий гаргаж авдаг тоног төхөөрөмж суулгасан байжээ.
    Байгуулагдсан цагаасаа хойш байнгын өөрчлөлт шинэчлэлтийг хийж байсан ба одоо ч тэхникийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хийж байгаа юм байна.
    2Герман нэгдсэнээс хойш 2008 он хүртэл хугацаанд Берлин хотын усны нийт хэрэгцээ 51 хувь буурсан ба энэ нь ус хэмнэлттэй олон шийдлүүд амьдралд нэвтэрсэн болон зүүн берлиний олон үйлдвэрүүд хаагдсантай холбоотой байсан байна.
    Усны хэрэглээ багасч усны эргэлт удааширч шугаманд гүйх ус нь өтгөрсөн учир нэмэлт насосны станцуудыг ашиглалтанд оруулах,шинэ тэхнөлөги нэвтрүүлэх хэрэгтэй болжээ.
    Цэвэрлэх байгууламждаа лагаа шатаадаг, цахилгаан гаргадаг,лагнаасаа бордоо гаргадаг зэрэг олон сонирхолтой зүйлүүдийг үзлээ.

  • Д. Эрдэнэчулуун 2013-11-27 06:31

    Энэ сарын 24 ний өдөр Баянгол дүүргийн засаг дарга Орсоотой уулзлаа.
    Бидний Чингүнжавын гудамжинд хийх саналтай байгаа ажлыг дэмжих саналтай байна гэлээ.
    Зураг төсөл хийгдэж байгаа ба үүнд өөрсдийн санал санаачлагаа оруулж болно гэсэн.

  • Д. Эрдэнэчулуун 2013-11-28 04:37

    Сайн байцгаана уу?
    2010 оны эхээр насаараа хүүхдийн эмчээр ажилласаар бурхан болсон ээждээ зориулж дурсгал болох юм хийнэ гэсэн зорилгодоо хүрч мод тарьсан минь нийслэлийн тэр үеийн засаг даргаас шагнал авхуулж, ганц нэгээр мод тарих биш бүх ард түмнийг дэлхийн сайн сэтгэлт хүмүүстэй хамтаар мод тариулах ажил хийх санааг өгсөн билээ.
    Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд холбооны гишүүд болон сонирхогч чин сэтгэлээсээ дэмжигчид бүх Монгол ахан дүүсээ!
    Яг 2 жилийн өмнө энэ өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Дамдинбазарын гудамжинд бид цуглан дэлхийн гайхамшигт цэцэрлэгт хүрээлэнг Монгол улсад хийнэ гэсэн зорилгоор байгуулагаа байгуулж байлаа.
    Өнгөрсөн 2жилийн хугацаанд Германы ерөнхийлөгчийн ордоноос авахуулаад Монгол улсын засгийн газар хүртэл олон газар явж олон сайхан сэтгэлт хүмүүстэй уулзаж үзлээ.
    Заамар суманд олон удаа очиж хамгийн анхны гадаад сайн дурын ажилтантайгаа 80мянган улиасны мөчир суулгалаа.
    2012оны 03сарын 9ний өдөр анхны гадаад салбараа Берлин хотод байгуулж одоо салбараараа дамжуулан Германы эрх бүхий байгуулагаас санхүүжилт авах өргөдөл гаргах хууль зүйн орчиныг бүрдүүлхээр ажилаж байна.
    Энэ 2жилийн хугацаа саяхан мэт санагдаж байвч их хурдтай өнгөрч маш их зүйлийг амжуулахыыг чармайлаа.
    Аминдаа ажлаа тактиктай өөрийнхөө хувьд төлөвлөгөөтэй хийхээр оролдож байгаа боловч заримдаа ганц нэг зүйлүүд төсөөлж байснаас арай ондоо бодит байдалтай байна.
    Заамар сумын одоогийн засаг дарга,иргэдийн төлөөлөгчдийн хүлээж авсан байдал тэр үедээ бухимдмаар байсан ч одоо эргээд хархад биднийг ажлаа багаас эхэл,уйгагүй ажилла,заамарт гэхээсээ илүү Улаанбаатарт хүмүүст ойлгуул,дараа нь хөдөө нутгийн бидэндээ аажмаар үзүүлж харуулж бодитойгоор үлгэрэлж ойлгуул гэсэн дохио байлаа.
    Энэ зун бидний ажлын байранд заамарт мод тариад эхэлсэн сайхан сэтгэлт нутгийн хүмүүс зорин ирж уулзаж байсан.
    Алтыг нь авахаар хүмүүс ирж байснаас мод ургуулж нутаг усыг нь сэргээе мөнгөн усаар байгаль ус нутаг хүн ард нь хордож байгааг хараад зүгээр орхиж болохгүй,нутгийн хүмүүсийг болон үр хүүхдүүдийг нь мод тарьж аялал жуулчлал хөгжүүлж,дэлхийн сайн сэтгэлт хүмүүстэй найз нөхөд болж болно гэж Монгол хүмүүс ирхээр айх гайхах зэрэгцсэн гэдэг шиг сумын засаг дарга болон иргэдийн хурлын дарга нарт санагдсан байхаа.
    Дэндүү итгэмээргүй бас дэлхийн хэмжээний хэмжээний олон сая мод тарьна гэхээр үлгэр домог мэт санагдсан ч байж магадгүй.
    Энэ бүх хугацаанд нилээдгүй инээд хөөртэй зүйлүүд ч тохиолдож байв.Интэрнэтээр танилцаад хүйсийг нь мэдэхгүй та буга намнадаг нь уу?булга зүйдэг нь үү миний бодлоор булга зүйдэг нь юм шиг байна гэхэд та намайг булга зүйхийг хаана харсан юм бэ гэж асууж байсан хүн тааралдаж байв.
    Анх эхлээд Бизнэтвөркээс мэргэжилтэй ядаж гэртээ эсвэл ажил дээрээ интэрнэттэй хүмүүстэй танилцая хүмүүст хүрэе гэж эхэлж байсныг бодвол ямар ч байсан цагаан пудволка ногоон өмдтэй мод тарьяа эх орноо зөвөөр хайрлая гээд яриад байдаг хүн байдаг гэж зохих хүрээнд танигджээ.
    Сошиал мэдиагаар хүмүүстэй танилцсаны дараагаар 2012оны 12.24 ний өдөр очсоноос хойш чадлынхаа хэрээр байгаль орчны болон ой мод судлалын чиглэлийн олон хүмүүстэй уулзаж танилцлаа.
    Бид Монголчууд дэндүү цөөхөн бараг бүгдээр ахан дүүс,хамаатан садан,найз нөхөд нэг нутгийн хүмүүс гэдгийг алхам тутамд ухаарч байна.
    Берлиний онгоцны буудалд таараад намайг танимхайрах дүү,алс холын Амэрикаас 100 доллар хандивлах сайхан сэтгэлт эгч,автобусанд гээсэн байсан компютэрийн хадгалагчыг хэрэг зориг гарган утасдан авчирч өгч байсан дүү,олон сараар сэтгэл санаа болон чадах бүх зүйлээрээ тусалж байсан дүү,бүлэгийн гишүүд та бүгдэд бидний эх орныхоо иргэдийг нэгтгэх,нэг ариун нандин ҮНЭТ ЗҮЙЛийг бий болгох ажилд хамтарч байгаад талархаад хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!
    Бид эх орныхоо төлөө бодит НАНДИН НЭГДСЭН ҮНЭТ ЗҮЙЛийг бүтээх болно энэ ажилд дэлхийн олон сая сайн сэтгэлт хүмүүс,засгийн газрууд,байгуулагууд,үндэстэн дамжсан корпорациуд туслахаар гараа сунгах болно.
    Бидний эх орон,газар нутаг,хүн ард,хойч ирээдүйн төлөө хүн бүр чармайн зүтгэх ариун үүрэгтэй гэдгээ ухаарах ойлгох хүн бүр өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
    Бидний ирээдүй зөвхөн биднээс хамаарч,бидний өмнөөс хэн нэгэн биднийг сайн сайхан болгохгүй учир чармайн зүтгэхээс өөр арга алга.
    Байгаа зүйлээ ухуулж, төнхүүлж,зовж зүдэрч,дээрэмдүүлж дээрэлхүүлэх цаг дуусч Монгол хүн Монгол орондоо жинхэнэ эзэн нь болох цаг ирж байна гэж та бүхэн бүгд итгээрэй.
    Хүн бүр өөрийн амин мод,айл бүрийн,урагын модтой болгож нэгдсэн газар хамгаалж усалж ургуулах ажлыг бид хийнэ.
    Бид бүгд амин модтой болж нэгнийхээ модыг сайхан ургахыг ургынхныхаа модыг ургахыг үзнэ.
    Бид эх орондоо жаргалтай амьдрах цагыг бид өөрсдөө авчирна.



  • Д. Эрдэнэчулуун 2013-11-28 07:11

    Та их баян хүн бололтой.
    Их ганган үнэтэй машинтай юм байна.
    Ямар ажил хийдэг хүн болхоороо салхилаад л үнэтэй машинаар байгаль дэлхийд мөрөөрөө явж байсан хөөрхий амьтаныг алж хядаа вэ?
    Байгаль дэлхийн сайхан амьтаныг дураараа зугаа цэнгэл болгож яргалж алах ямар үр хөнөөлтэй байдгийг мэдэхүү?
    Хүн амь нас нь үхлийн ирмэгт тулж өлсөж цангасан тохиолдолд уул уснаас нь гуйж байх ан амьтаныг авах эрх байдаг юм шүү дээ.
    Та үүнийг мэддэггүй бололтой.
    Энэ сайхан амьтаныг юу дутсан гэж ингэж дураараа ална вэ?
    Ямар муухай зэрлэг бүдүүлэг хүнэнцэр вэ та?
    Зэрлэг бүдүүлэг мэдлэггүй хайрлах сэтгэлгүй хүнэнцэр байна та.
    Энэ амьтаныг та зэрлэгээр алсан учраас энэ амьтаны амьд явах байсан насны тоогоор таны наснаас хорогдох болноо.
    Энэ бол баталгаатай үнэн.
    Учир холбогдолгүй юм гэж хорвоо дэлхийд байдаггаүй юм шүү.
    Сайхан хийморлиг амьтаныг алчихаад хөөрлөдөг чин ямар муухай жигшил төрүүлмээр юм бэ.

  • Д. Эрдэнэчулуун 2013-11-29 07:34

    Юуны өмнө Herr Leimgruber танд манай байгуулагын хүсэлтийг хүлээж авч байгаад талархлаа илэрхийлэе.
    2010 онд анхны өөрийн гараар хийсэн Stadtgarten маань нийслэл хотын захирагчаас шагнал авч надад ганцаар мод тарих биш дэлхийн хүмүүс хамтдаа мод тарих хэрэгтэй юм байна гэдэг санааг өгсөн юм.Энэ дэлхийн цэцэрлэгийг хийх санаа төрсөнөөс хойш Берлинд буцаж ирээд урд хийж байсан ажлаа орхиж энэ төслийн ажилдаа хэрэг болох зүйлүүдийг сурахаар Landesstelle für gewerbliche Berufsförderung in Entwicklungsländern ийн курсуудийн хичээлд өнөөг хүртэл сууж байна.
    2011оны 11.27 ний өдөр Улаанбаатар хотод Worldgarden in Mongolia tbb байгуулагдсан.
    Weltgarten der Baeume in Zaamar e.V нь 2012 оны 03 сарын 09 ний өдөр байгуулагдсан.
    Бидний зорилго:
    Дэлхийн хүмүүс яс үндэс хэл яриа арьсний өнгө шашин шүтлэг үндэс угсаа улсын харьялал хамааралгүйгээр хамтдаа дэлхийн дулаарлын эсрэг нэг төвлөрсөн газар өөрийн модыг тариулах боломжыг өгөх зорилготой.
    Baumpatenschaft аар жирийн нэгэн хүн дэлхийн хаанаас ч хамаагүй интэрнэтээр бидний хамтдаа бүтээх дэлхийн 5 тивийн хэлбэртэй цэцэрлэгт хүрээлэнд өөрийн модыг тариулах бөгөөд тариулсан модоо харах боломжийг бүрдүүлэх болно.
    Жишээ нь Herr Leimgruber Дэлхийн 5 тив хэлбэртэй цэцэрлэгт хүрээлэнгийн Берлин хот байх хэсэгт өөрийн модоо тариулж болох ба мод бүр өөрийн дугаартай байх юм.
    Ноён Лаймгрубэр өөрийн модоо хэрхэн ургаж байгааг үзэхийн тулд www.worldgardenmongolia.com
    хаягаар ороод модныхоо дугаарыг эсвэл нэрээ өгөхөд модны хэрхэн ургаж байгааг үзүүлэх болно.
    Энэ гудамжинд бид
    https://maps.google.de/maps?q=mongolia+bayangol+district&oe=utf-8&client=firefox-a&ie=UTF-8&ei=Y6uXUt_xAcPItQa_24D4Bw&ved=0CAoQ_AUoAg
    энэ гудамжинд цэцгийн мандал хийсэн.
    Бид танд бодит саналуудийг тавимаар байна.
    1.Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургууль,экө ази,улаанбаатар их сургуулиудын Ландшафтын ангийн багш нар болон Улаанбаатар хотын Gruenflaechenamt,хот тохижуулахын газар,Улаанбаатар хотын Тэлевизийн Ногоон ирээдүй нэвтрүүлэг,Нтв ийн органик Монгол нэвтрүүлэг ийн сурвалжлагч нараас бүрдсэн багт 14 хоногийн сургалт,Peter Lenne SchuleьLandesstelle für gewerbliche Berufsförderung in Entwicklungsländern ийг танилцуулах ажлыг хамтран хийх боломжийг судалж үзэх
    2.Энэ цэцгийн мандал хийсэн гудамжинд бид ирэх жил ажлаа үргэлжлүүлж танай сургуулийн төгсөх курсийн сурагч нараас 5-10 ийг энэ гудамжинд Германы тв ийнхэнтэй хамтаар 7-14 хоногын үзүүлэх сургалт нэвтрүүлэг хийх
    3.Танай сургууль дээр welt garten der Baeume e.V сурталчилах өдөрлөг хийх саналтай байна.

    Дээрх саналуудыг хүлээн авахыг танаас хүсэж байна.
    Мэндчилсэн
    Дуламжав Эрдэнэчүлүүн.

  • Б. Норовсүрэн 2013-12-06 17:27

    Аливаа зүйлийг хийж гүйцэтгэхэд цаг хугацаа, хүний нөөц, хөрөнгө санхүүжил зайлашгүй шаардагддаж байж үр дүн нь бодитоор гардаг. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд хичнээн төгрөгийн хөрөнгө босгож хаана хэчнээн хүний оролцоотой юу юу хийж гүйцэтгэв. Фото зураг, видео бичлэг байвал үзүүлээч.

  • Д. Эрдэнэчулуун 2013-12-09 05:33

    Өнгөрсөн 11сарын 25нд Берлин хотод байрлах Улаанбаатар ТББhttp://ulaanbaatar-verein.de/ Урбан Номадс http://urbannomads.org/ ийн хамтран зохион байгуулсан Берлиний Монголчуудын сайн дурын байгуулагуудын хамтарсан дугуй ширээний уулзалтанд Макс Бауман,Даваа бид 3 оролцлоо.
    Аль 1995 онд намайг ахуй амьдралаа цэгцлэх гэж ааг амьсаагүй ажиллаж байх үед байгаль орчин ой мод гэж бодож сэтгэж Монгол хүүхдүүдэд Германы ОЙД БОЛСОН ХУРИМ нэртэй үлгэрийг орчуулж өөрийн хөрөнгөөр хэвлүүлж асрах газрын хүүхдүүдэд тараасан Гэрлээ https://www.facebook.com/gerel.vanchin?fref=tsбиднийг зорин ирж номоо дурсгалаа.
    Байгаль хамгаалах,Монгол хүнээ хайрлах,хүүхдүүдэд ном уншуулахын ач тусыг ойлгуулахаар чармайж байгаа энэ дайчин бүсгүйг Берлинд амьдарч байхдаа мэдэлгүй явж байжээ.
    Бид хүүхдүүдэд экөлөгийн боловсрол мэдлэг олгох тал дээр хамтарч ажилах болноо.


  • Д. Эрдэнэчулуун 2013-12-12 06:53

    Жэнинээс ирсэн зүрх нэртэй баримтат киног үзээд энэ киноны тухай бичихээс аргагүй боллоо.
    2005 онд тоглоомон буу барьж яваад израйлын цэргүүдэд толгойдоо буудуулж алуулсан Ахмэд Хатин хүүгийн тухай болон араб хүүгийн эд эрхтэнүүд 6 израйл хүмүүсийн амийг аварч байгаа түүний дараа юу болж байгааг үзүүлсэн кино юм байна. Хүүгийн аав 3жил израйлын шоронд 3 жил сууж,тамлуулж,шоронгоос гараад хийсэн худалдааны ажил нь бас л израйлуудад сөнөөгдөж,хүүгээ алуулсан.Ийм их зовлон зүдгүүрийг үзсэн аав хэрхэн дайснууддаа хүүгийнхээ эд эрхтэнг шилжүүлэн суулгаж амь насыг нь аврахаар шийдэж байгаа нь онц сонирхолтой юм.
    Зурагтаар гарч байгаа зүйлийг үнэн бодит байдал гэж үздэг ойлгодог үндэстэн нэгт ахан дүүст хэлмээр санагддаг зүйлийн нэг бол араб израйлын дайн юм.
    Монголд байх хугацаандаа мэдээллийн хэрэгсэлүүд,тв нүүдээр арай л дэндүү тэнцвэргүй мэдээлэл үзүүлэхийг хараад арай ч дээ бид ингэж мэдээллийн дайнд өртөх гэж дээ гэж бодогддог.
    Палэстинчүүд буюу арабууд бөөн алан хядагчид,тэслэн дэлбэлэгч нар аймаар сахал үсэндээ баригдсан аймшгийн хүмүүс болж бүтэхгүй хүмүүс гэсэн бэлдсэн зүйлүүд үзүүлнэ.
    Яг үнэндээ үнэхээр тийм үү?
    Төрсөн газартаа гэрээс гарах бүртээ цагдаад шалгуулж,ах дүү нартайгаа уулзахын тулд ВИЗА авах хэрэгтэй болдог тухай манайхан мэддэг боловуу?
    Энэ тухай болон бусад зүйлийн талаар цувралаар бичих санаа төрлөө сонирхох хүмүүс байгаа боловуу?

  • Д. Эрдэнэчулуун 2013-12-16 01:12

    Өнгөрсөн 7 хоногт Берлин хотын Ратхаус Штэглиц мэтрөны буудлын хажууд байх аялалын дэлгүүрт 6жилийн өмнө монгол гэр баригдсан байхыг хараад энэ дэлгүүрийнхэн Монголтой ямар нэг байдлаар холбогддог юм байна гэж бодож орж үзэж байсан.
    Оюун ухааны олон улсын музеин санаачлагч, энэ цаг үеийн баатар,оюунлаг гэлгүй сэтгэгч,хөдөлмөрч,хөгширч амжихгүй явдаг Түмэнөлзий гуайн хүү Итгэлтэй 6 жилийн өмнө яг энэ гэрт нь уулзаж байсан.
    Энэ 6 жилд олон зүйлүүд өнгөрчээ.
    Итгэлийн хийж бүтээсэн үзэж өнгөрүүлсэн адал явдалуудын зах зухаас нь сонслоо.
    Монгол оньсон тоглоом,эсгий гэрийн гуталнууд маш сайн зарагдахыг хараад сайхан байлаа.
    Илбэ үзүүлэх,Монгол оньсон тоглоом эвлүүлж үзүүлж шар хар толгойтнуудыг алмайруулж байгаа нь бахархалтай байсан.
    Бид яг хэн бэ юугаараа дэлхийд онцгойрч мундаг байх вэ?Хэрхэн улс үндэстнийхээ хувьд бат оршин тогтнож,ирээдүйгээсээ айлгүй сайхан амьдарч болох вэ гэж олон жил бодоод хийхээр эргэлт буцалтгүй шийдсэн ажил минь урагшилсаар байна.
    Ажлын зорилгыг үзүүлэх тараах Брошурыг хийхдээ эхнээсээ утга учиртай зүйл хийж,авсан хүн шууд хогын саванд хийчихдэггүй дугаартай бидний ажлыг дэмжиж байгаа компаныг бас дэмжсэн, бага зэргийн хөнгөлөлтийн хуудастай байхаар бодож байсан.
    Итгэл дэлгүүрийнхэнтэй 12.сарын 19нд болох Монгол улсыг сурталчилах үдэшлэгийн үеээр танилцуулахаар амаллаа.
    Биднийг дэмжих магадлалтай,Монгол улсад минь элэгтэй эхний компаний удирдлагуудтай уулзах өдөр ойртож байна.
    Макс Бауман танилцуулах Брошурыг хийхээр ажилаж байгаа ба та бүхэн туслалцаа,санаа оноогоо хэлвэл маш сайн байна.

  • Д. Эрдэнэчулуун 2013-12-16 01:14

    Өнгөрсөн 7 хоногт Берлин хотын Ратхаус Штэглиц мэтрөны буудлын хажууд байх аялалын дэлгүүрт 6жилийн өмнө монгол гэр баригдсан байхыг хараад энэ дэлгүүрийнхэн Монголтой ямар нэг байдлаар холбогддог юм байна гэж бодож орж үзэж байсан.
    Оюун ухааны олон улсын музеин санаачлагч, энэ цаг үеийн баатар,оюунлаг гэлгүй сэтгэгч,хөдөлмөрч,хөгширч амжихгүй явдаг Түмэнөлзий гуайн хүү Итгэлтэй 6 жилийн өмнө яг энэ гэрт нь уулзаж байсан.
    Энэ 6 жилд олон зүйлүүд өнгөрчээ.
    Итгэлийн хийж бүтээсэн үзэж өнгөрүүлсэн адал явдалуудын зах зухаас нь сонслоо.
    Монгол оньсон тоглоом,эсгий гэрийн гуталнууд маш сайн зарагдахыг хараад сайхан байлаа.
    Илбэ үзүүлэх,Монгол оньсон тоглоом эвлүүлж үзүүлж шар хар толгойтнуудыг алмайруулж байгаа нь бахархалтай байсан.
    Бид яг хэн бэ юугаараа дэлхийд онцгойрч мундаг байх вэ?Хэрхэн улс үндэстнийхээ хувьд бат оршин тогтнож,ирээдүйгээсээ айлгүй сайхан амьдарч болох вэ гэж олон жил бодоод хийхээр эргэлт буцалтгүй шийдсэн ажил минь урагшилсаар байна.
    Ажлын зорилгыг үзүүлэх тараах Брошурыг хийхдээ эхнээсээ утга учиртай зүйл хийж,авсан хүн шууд хогын саванд хийчихдэггүй дугаартай бидний ажлыг дэмжиж байгаа компаныг бас дэмжсэн, бага зэргийн хөнгөлөлтийн хуудастай байхаар бодож байсан.
    Итгэл дэлгүүрийнхэнтэй 12.сарын 19нд болох Монгол улсыг сурталчилах үдэшлэгийн үеээр танилцуулахаар амаллаа.Монгол гэртээ сууж Итгэлтэй ярилцаж байх зуураа энэ зурган дээр байгаа хүнтэй танилцсан бөгөөд Швэйцарьүлсын иргэн ой модны мэргэжилтэн бидний ажилд 2евро хандивллаа.
    Биднийг дэмжих магадлалтай,Монгол улсад минь элэгтэй эхний компаний удирдлагуудтай уулзах өдөр ойртож байна.
    Макс Бауман танилцуулах Брошурыг хийхээр ажилаж байгаа ба та бүхэн туслалцаа,санаа оноогоо хэлвэл маш сайн байна.

  • Д. Эрдэнэчулуун 2013-12-16 01:28

    Бидний ирэх саруудад хийхээр төлөвлөж байгаа ажлууд янз бүрийн хурдтай явагдаж байгааг хэлмээр байна.

  • Д. Эрдэнэчулуун 2013-12-16 01:39

    Бидэнд маш их хэрэгтэй байгаа эв нэгдэл,нэгдмэл ҮНЭТ ЗҮЙЛийг бүтээхээр бид зүтгэж байгаа билээ.
    Хэн ч маргаж шүүмжилж чадахгүй нэгдсэн нэгэн ҮНЭТ ЗҮЙЛ бидэнд маш их хэрэгтэй байна.
    Монгол хүн бүрийг нэг нэгдсэн газар,нэгдсэн харуул хамгаалалт,нэгдсэн усалгаа арчилгаа тордолгоотойгоор АМИН мод УРГИЙН МОДНУУД ыг бид тариулах болно.

  • Д. Эрдэнэчулуун 2013-12-16 02:09

    Бидний хийж байгаа ажлууд урагшилсаар байна.
    Төлөвлөсөн ажлуудаас
    1.Германд байгуулсан байгуулгын ээлжит хурлаас өмнө дүрмээ өөрчилхөөр ажилаж байгаа ажлын хэсэг дүрмийн өөрчлөлтийг боловсруулж дууссан.
    2.Бидний ой мод-ногоон гайхамшиг баримтат киноны найруулагчтай холбоо тогтоож хэрхэн ямар үнээр Монгол улсын тв нүүд болон кинотэатрүүдаар гаргах талаар ажлууд явагдаж байна.
    Бидний дайчин тууштай хамтран зүтгэгч https://www.facebook.com/anu.altan?fref=ts Ану Алтан киног Монгол хэл руу орчуулах ажлаа эхэлсэнийг дуулгахад таатай байна.
    3.Энэ киног гаргахаас гадна манай гишүүн Штэфан Хэлмих ийн санаачласан ажил болох бидний найз 1991 оноос хойш Монгол улсад 3 мод үржүүлгийн газар нээсэн одоо Галсан Чинагын санд ажилаж байгаа Манфрэд Вэспэрийн тухай https://www.facebook.com/manfred.vesper.1?fref=ts баримтат киног урд өмнө уулзаж байгаагүй 2 улсын кино найруулагчид хамтран хийх ажилын эхний яриа хийгдсэн ба өчигдөр Макс Бауман Даваа нар Манфрэдийг Берлинд ирэхэд нь анхны ярилцлагыг хийлээ.

  • Д. Эрдэнэчулуун 2013-12-16 23:09

    Мод зараад зогсож байтал нэг эмээ ирээд худалдаж авсан модыг гэрт хүргэж өгөх үйлчилгээ байгаа юу гэлээ.
    Дарга тийм боломжгүй гэж байсан ч эмээд тусалмаар санагдав.
    Би ажил тараад хүргээд өгөе гэлээ.
    Өвөө гэрээс гарч чаддаггүй өөрөө мод автобусаар авч явж чадахгүй байна гэлээ.
    Ажил тараад аваачаад өгөхөд эмээ өвөө 2 маш их баярллаа.
    Өвөө өөрийгөө Монгол гаралтай гээд аавынхаа зургыг үзүүллээ.
    Хүүхэдгүй энэ хос биднийг гэртээ зул сарын баяраар урьлаа.
    Өвөө эмээ 2 өөрсдийн модоо бидний дэлхийн цэцэрлэгийн Герман улс байх хэсэгт тариулахаар боллоо.

  • Д. Эрдэнэчулуун 2013-12-17 05:36

    Өнөөдөр баярын өдөр байна.
    https://www.facebook.com/dominic.pfluger.5?fref=ts Доминик Пфлугэр нэртэй энэ хүн байгаль дэлхийг хайрлагч,асар их тэнэглэл шунал бидний ганц гэр орон болох дэлхийг сүйрэлд авчираад байгааг ойлгогч,бидний ажлын хамгийн анхны гадаад сайн дурын ажилтан.
    Хүүхэд байхаасаа Монголд ирхээ мэдэж байсан энэ гайхамшигт хүн бидний одоо кино хийх гэж байгаа https://www.facebook.com/manfred.vesper.1?fref=ts Манфрэд Фэспэрээс бидний тухай сонсож мэдсэн байсан.
    Ирсэн өдрөөсөө явах хүртлээ нийт 54 хоносноос 44ийг надтай хамт байж ,өдөр бүр 108 сунаж мөргөж, Швэйцарьт байхдаа мах иддэгүй байснаа Монгол малын махны амттайг,нэрсний чанамалын сайхныг хэлэн байж идэж хамтдаа ажилаж онгоцондоо суух хүртлээ ажилсан тэр хүн билээ.
    Дарханаас Улаанбаатар галт тэрэгээр явахдаа фотокамэраа хулгайд алдаж,нарантуул зах дээр Андрэас халааснаасаа түрүүвчээ алдахад итгэхгүй байсан тэр хүн бас мөөн.
    Гэдэсний хуушуур идэж,олон хонсон төмс идэж гэдэс нь эвгүйрхэж хэвтэж хордлогонд орж байсан хүн бас л мөн.
    Маш их ажлуулж,камэрыг нь алдуулж,цөөхөн ч гэсэн хамтдаа амарч байсан тэр хамтрагчаа арай дэндүүлсэн боловуу?Камэрыг нь хулгайлсан тэр Монгол хүн энэ хүн ямар сайхан сэтгэлээр Монгол эх оронд минь ирж мод тарьсаныг мэдээгүй нь харамсалтай.Мэдсэн байсан бол авахгүй байсан даа.
    Өнөөдөр түүний надад явуулсан илгээмж ирлээ.
    Мод тарьсан хүн нэртэй номны тухай ярьдаг байсан ба чука чи заавал уншаарай гэдэг байж билээ.
    Энэ номыг бэлгэнд явуулжээ 38 хуудастай энэ номыг нэг амьсгаагаар уншиж орхилоо.
    Гараар бичсэн захиаг нь уншлаа.Хамт өнгөрүүлсэн бүх өдрүүд нүдний өмнө үзэгдэх шиг.
    Гараар хэн нэгэнд захиа бичнэ гэдэг их хүндлэл,соёл юм гэдгийг ойлголоо.
    Захиаг өөрийг нь зөвшөөрвөл дараагийн удаа орчуулж тавьнаа.
    Энгийн богино мөртлөө их юм бодогдуулсан захиа байна.
    Өдөр бүр гайхамшигт үйл явдал өрнөж,ариун үйлс маань үргэлжилсээр...

  • Д. Эрдэнэчулуун 2013-12-17 05:41

    Өнөөдөр баярын өдөр байна.
    https://www.facebook.com/dominic.pfluger.5?fref=ts Доминик Пфлугэр нэртэй энэ хүн байгаль дэлхийг хайрлагч,асар их тэнэглэл шунал бидний ганц гэр орон болох дэлхийг сүйрэлд авчираад байгааг ойлгогч,бидний ажлын хамгийн анхны гадаад сайн дурын ажилтан.
    Хүүхэд байхаасаа Монголд ирхээ мэдэж байсан энэ гайхамшигт хүн бидний одоо кино хийх гэж байгаа https://www.facebook.com/manfred.vesper.1?fref=ts Манфрэд Фэспэрээс бидний тухай сонсож мэдсэн байсан.
    Ирсэн өдрөөсөө явах хүртлээ нийт 54 хоносноос 44ийг надтай хамт байж ,өдөр бүр 108 сунаж мөргөж, Швэйцарьт байхдаа мах иддэгүй байснаа Монгол малын махны амттайг,нэрсний чанамалын сайхныг хэлэн байж идэж хамтдаа ажилаж онгоцондоо суух хүртлээ ажилсан тэр хүн билээ.
    Дарханаас Улаанбаатар галт тэрэгээр явахдаа фотокамэраа хулгайд алдаж,нарантуул зах дээр Андрэас халааснаасаа түрүүвчээ алдахад итгэхгүй байсан тэр хүн бас мөөн.
    Гэдэсний хуушуур идэж,олон хонсон төмс идэж гэдэс нь эвгүйрхэж хэвтэж хордлогонд орж байсан хүн бас л мөн.
    Маш их ажлуулж,камэрыг нь алдуулж,цөөхөн ч гэсэн хамтдаа амарч байсан тэр хамтрагчаа арай дэндүүлсэн боловуу?гэж бодож байтал сайхан сэтгэлт ухаалаг хүн юмыг ялгаж салгаж ухаантай байх ажээ.
    Камэрыг нь хулгайлсан тэр Монгол хүн энэ хүн ямар сайхан сэтгэлээр Монгол эх оронд минь ирж мод тарьсаныг мэдээгүй нь харамсалтай.Мэдсэн байсан бол авахгүй байсан даа.Бидэнд гомдоогүй юм байна.
    Өнөөдөр түүний надад явуулсан илгээмж ирлээ.
    Мод тарьсан хүн нэртэй номны тухай ярьдаг байсан ба чука чи заавал уншаарай гэдэг байж билээ.
    Энэ номыг бэлгэнд явуулжээ 38 хуудастай энэ номыг нэг амьсгаагаар уншиж орхилоо.
    Гараар бичсэн захиаг нь уншлаа.Хамт өнгөрүүлсэн бүх өдрүүд нүдний өмнө үзэгдэх шиг.
    Гараар хэн нэгэнд захиа бичнэ гэдэг их хүндлэл,соёл юм гэдгийг ойлголоо.
    Захиаг өөрийг нь зөвшөөрвөл дараагийн удаа орчуулж тавьнаа.
    Энгийн богино мөртлөө их юм бодогдуулсан захиа байна.Хорвоо дэлхийд сайн сэтгэлт бидэнд яг энэ хүн шиг туслах хүмүүс маш байгаа гэдэгт би эргэлздэггүй.
    Өдөр бүр гайхамшигт үйл явдал өрнөж,ариун үйлс маань үргэлжилсээр...

  • Д. Эрдэнэчулуун 2013-12-17 06:02

    Хэдэн хоногын өмнө Штэфан Хэлмихийг Манфрэд фэспэрийн тухай баримтат кино хийхийг санал болгосны дараа БИ МОНГОЛ ХҮН баримтат кино саяхан үзсэн маань санаанд орлоо.
    Киног бүтээсэн уран бүтээлчийн овог нь миний хүндэлж явдаг бүтээлч дайчин бас л эх орныхоо төлөө нойр хоолоо хасан байж ажилдаг эгчтэй адил байхыг анзаарав.
    Дүү нь байж таарлаа.
    1993 онд анх хашаандаа мод тарьж моднууд нь сайхан ургасан энэ уран бүтээлчийн бүтээлүүд бүгд байгаль дэлхий хүн хэрхэн холбогддог,ягаад хайрлаж хамгаалах ёстойг ямар ч тэнэг хүн ойлгохоор сайхан үзүүлсэн байдгаараа онцлог юм байна.
    Манфрэдийн тухай баримтат кино хийх хүсэлтэй байгаагаа хэлхэд эхлээд тэр хүний тухай өөрөө ярьсан бичлэг явуулахыг хүссэн үүний дагуу уржигдар Макс Бауман Даваа дүү нар бүтэн нэг цагын бичлэг хийлээ.
    2 улсын хоорондоо нэг нэгнээ хараагүй 2 уран бүтээлч нэг хүний тухай хамтарсан уран бүтээл хийж болмоор санагдаж байна.
    Германд байгаа Герман уран бүтээлч нь энэ хүний тухай эндээ зураг авалтаа хийг Монголд байгаа уран бүтээлч нь Монголдоо зураг авалтаа хийгээд хамтарсан уран бүтээл болог гээд бодсон.
    Урд хэн нэгэн ингэж хийж байсан байж болох юм сонирхолтой санагдаад туршаад үзмээр байна.
    Та бүхэн юу гэж бодож байна.

  • Д. Эрдэнэчулуун 2013-12-17 18:10

    Нэгэн зүйлийг хэлмээр санагдах юм.
    Ямарваа нэгэн ажлыг хийх амаргүй харин хол хөндий суучихаад шүүмжлэх бол маш амархан.
    Засгийн газар утаа арилгасангүй,их хурлынхан гэрт орж ирж хог шүүрдэж өгсөнгүй,хотын захиргааныхан гэрээс хог гаргаж хогын саванд хийсэнгүй гэх нь л холгүй гомдоллосон хүмүүс асар их байх юм.
    Би өөрөө хэн бэ?би юуг өөрөө хийх ёстой вэ?
    Утааг бууруулахад миний хувь хүний оролцоо хувь нэмэр юу юм бэ?
    Нэг хүнд ч гэсэн орлого оруулах юмсан монгол хүнийхээ хийсэн юмыг авах юмсан гэх хүн ховор.
    Ихэнх нь л тэр ч ингэсэнгүй энэ ч ингэсэнгүй ингээд ч муухай болгочихлоо гээд л байнгын гомдол мэдүүлэх бэлэн зүйлийг нэхэх юм.
    Хүний газар байгаа мэт бүх юманд хандахаар яаж олигтой байх юм бэ?
    Яг одооноос хүн бүр идэвх зүтгэлээ гаргая.
    Тэнэглэл, хар амиа хичээлт,бусдаас янз бүрийн бэлэн юм шаардаж хүлээдэгээ болимоор байна.
    Энэ их олон шинэ жилийн баяр зугаа цэнгэлээ жаахан хамжаарагтай болгомоор байна.
    Төр засаг муу байна 76 тэнэг энэ тэр гэхээ болимоор байна.
    Муулж харааж зүхэхийн оронд хамтран ажилах гээд оролдоод дэмжээд өгмөөр байна.
    Яаж муу муухай хандлагасаа салах вэ ахан дүүсээ?




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold