2012-01-16 11:24:17

Хиймэл нуур үүсгэх, түүний ач холбогдол

Хиймэл нуур үүсгэх, түүний ач холбогдол

Бид газрын хэвлий доорх баялагаа ухаад байдаг, ухаад байдаг. Тэгээд дуусахаар үлдэж буй нүнүүдийг хэрхэн нөхөн сэргээж болох вэ? Ирээдүйд бий болохоос гадна одоо байгаа хэдэд анхаарлаа хандуулаад үзье гэж бодож байна. Андуудаа хиймэл нуур бий болгож аж ахуй болгож байсан туршлага байвал хуваалцаач, энэ чиглэлээр бодитой ажил хийж байсан хүмүүс байвал холбогдох хэрэгтэй байна. Та бүхэн энэ талаар харж, сонсож байсан аа бага гэж гэлгүй бичээрэй.

Сэтгэгдлүүд


  • O. Saruul 2012-01-16 12:19

    Би хуучин цуг ажилладаг байгаль орчны залуусаас энэ тухай асууж байсан юм байна. Маш зөв асуулга байна. Миний ойлгосноор: манай орны цаг агаарын нөхцөл сүүлийн 10000 жилийн турш тасралтгүй хуурайшиж ирсэнээс газрын гүний болон гадаргуугийн усан хангамж уурхайн үйл ажиллагаанаас үл хамааран буурч, хуурайшиж ирсэн /Нийтдээ биш шүү/. Тиймээс хур тунадас, үерийн усийг ашиглах, аль болох алдахгүй байх нь говь, тал хээрийн бүсэд хиймэл нуур, цөөрөм байгуулж эдгээрээс мал аж ахуй, газар тариаланд ашиглах боломжийг бүрдүүлэх нь өндөр ач холбогдолтой юм. Харин үүндээ агаарын хуурайшилтаас хамаарч гарах усны ууршилтыг бууруулахын тулд үр дүнтэй аргуудыг хэрэглэх шаардлагатай байдаг юм байна.
    1. Уурхайгаас зайлуулагдах усыг үр дүнгүй урсгахаас сэргийлж усны инженерийн байгууламжийг уурхай ашиглалт, уурхай байгуулалт, төслийн үе шатанд нарийвчлан заавал авч хэрэгжүүлэх, тооцох
    2. Усны инженерийн байгууламж байгуулахадаа тухайн газар нутгийн цаг агаар, үерийн усны урсац бүхий газруудыг зөв тооцоолж байгуулах. мөн байгуулсан энэ байгууламж нь тухайн бүс нутгийн эко системд хохиролтой нөлөө үзүүлэхгүй байх.
    3. Бид хиймэл нуур, цөөрөм байгуулна гэхээрээ л уурхайд ойр элдэв зүйлд саад болохооргүй, хүний нүднээс хол газар хэдэн шороо асгаал далан барих сонин аргачлалаасаа жоохон татгалзаж ирээдүйд учруулж магадгүй хор хөнөөл, олон талаар ашиглах нөхцлийг нь тооцоон хиймээр санагдсан шүү.

    Хужаа нар хур тунадас бага ордог нутгуудадаа энд тэндгүй жижиг жижиг хур тунадас, үерийн усыг хадгалах, хураах талаар нилээдгүй ажил хийгдэж тэр нь амжилттай гэсэн сураг сонссон.

    Би ч бас энэ талаарх тодорхой тооцоо судалгаа, материалууд байвал олж авмаар л байна.

  • М. Эрдэнэбулган 2012-01-16 12:25

    Заавал нөхөн сэргээлт гэлгүй хот дотороо бас байгуулаад загас үржүүлбэл (гадныхан шиг) их зүгээр санагддаг. Одоо энэ Сэлбэ голыг нөхөн сэргээх ажил их зөв зүйтэй юм боловуу гэж боддог.

  • З. Сугар 2012-01-16 12:38

    за энэ талаар сайн мэдэxгүй юм байна

  • T. Bayarjargal 2012-01-16 12:38

    тэгээд тэнд загас уржуулэы гэхэд нугуу эрүүл ахин байдал ямар байгаа үэ уурхай л байсан юм чини мунгун ус энэ тэрийн хордолт тодорхой хэмжээгээр байгаа бз

  • T. Bayarjargal 2012-01-16 12:38

    тэгээд тэнд загас уржуулэы гэхэд нугуу эрүүл ахин байдал ямар байгаа үэ уурхай л байсан юм чини мунгун ус энэ тэрийн хордолт тодорхой хэмжээгээр байгаа бз

  • Д. Ганчулуун 2012-01-16 12:49

    Хиймэл нуур байгуулж дотор нь ургамал амьтад үржүүлбэл аяндаа ус нь цэвэрших байх л даа. Цэвэршээд бохирдолгүй болсон хойно нь хүн хэрэглэж болно шүү дээ.

  • М. Цэндпүрэв 2012-01-16 12:50

    НУУР ТОГТООЖ АЖ АХУЙ ЭРХЭЛЭХ ГЭДЭГ НЬ АМАР АЖИЛ БИШ ГЭХДЭЭ САНАА ЗОРИЛГО НЭГДЭЭД ЗҮТГЭХЭД БОЛОХГҮЙ ГЭХ ЗҮЙЛ БАЙХГҮЙ ШҮҮ. ЭРҮҮЛ АХУЙ, АМЬД ОРГАНИЗМ АМЬДРАХ ОРЧИНГ БҮРДҮҮЛЖ БАЙЖ Л АЖ АХУЙ ЭРХЭЛЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ ГЭДЭГ АСУУХ ЗҮЙЛ ЮУН. УУЛ УУРХАЙГААС АЛТНЫ ШОРООН ОРДНООС ҮЛДСЭН УХМАЛ ХАНГАЛТТАЙ, ХИМИЙН УРВАЛ, ХОР СААРМАГЖУУЛАХ ГЭХ АЖИЛ БАЙХГҮЙ ТАЛАСАА НЭН ТОХИРОМЖТОЙ БАЙГААД БАЙГАА ЮМ. МИНИЙ ХАРСАН ХЭД ХЭДЭН ГАЗАР БАЙНА НУУР ТОГТООЖ АЖ АХУЙ БОЛГОХ БОЛОМ ХАРАГДААД БАЙГАА ЮМ ДАА.

  • Г. Туяасайхан 2012-01-16 12:51

    Хиймэл нуур үүсгэх санаа бол үнэхээр гоё санаа байна.

  • М. Эрдэнэбулган 2012-01-16 13:26

    Тэр хөдөөгүүр загасны аж ахуй эрхэлнэ гэдэг хэцүү. Харин нийслэлээс ч юмуу санхүүжүүлээд нуураа байгуулчихаад (нээх том биш, 2 хөл бөмбөгийн талбай шиг байхад л болно шдээ), загас үржүүлгийн нь хийж тэр нууранд нутагшуулж байдаг хувийн аж ахуйд загас барьж байгаа хүмүүс барьсан загасныхаа тоогоор төлбөр төлдөг систем бол их зүгээр байгаам даа. Тэгээд л хүмүүс зундаа оройдоо загасчилаад л, хүмүүс зугаалаад л, тэр хавиар нь сандал хогийн савтай бас мод тарьчихна. Өвөлдөө коток болгочихдог ийм орчин бүрдүүлбэл их сайхан л байна. Санхүүжилтийг бол одоохондоо мөнгөтэй байгаа төр хүсвэл дор нь барина л даа.

  • S. Winter 2012-01-16 14:22

    Бага байхад жимс чацарганы талбайнууд хажуудаа хиймэл нууртай байдаг байсан. Автомат усалгааны системтэй. Хүүхэд ойртууладгүй л байсиймдаг

  • С. Дэлгэржаргал 2012-01-16 15:22

    Гаднаас туршлага судлаад, Монголд бас ийм төрлийн үйл ажиллагааг хэрхэн тааруулж нутагшуулсаныг мэдэх замаар хийвэл илүү үр дүнтэй байх болов уу даа. Одоохондоо Монгол гадны туршлагыг давж гарахаар хэмжээнд болоогүй л байгаа байх.

  • Д. Ганзоригт 2012-01-16 18:35

    аа мэдэхгүй... ухахад нь хянаж чадахгүй байгаа хойно хэн ямар химийн бодис ашиглаад хөрсийг яаж бохирдуулаад ямар хор шингээчихсэнийг нь хэн мэдэх вэ?

  • B. Enerelt 2012-01-16 18:38

    Компьютерийн ард өдрийг өнгөрөөдөг зав нь ихэдсэн бацаанууд дунд хиймэл нуур байгуулдаг хүн байдаггүй л байхгүй юу. Ер нь тэгээд ухаад дуусахаар үлдэж буй нүнүүдийг яаж нөхөн сэргээх вэ гэдэг талаар ухахаасаа өмнө төсөл зохиож, ам шүдээ өгч байж ухаж эхэлдэг юм шүү дээ. Харин түүнийгээ хэрэгжүүлдэг нь хэд байдаг бол, хэрэгжүүлдэхийг шаарддаг эрх мэдэлтэнгүүт нь юу хийж байдаг бол гэдэг нь сонин болохоос биш ...

  • Д. Ганзоригт 2012-01-16 18:38

    Загасны аж ахуй эрхлэе гэвэл боломжын олон л газар байна. Түүнийгээ ашиглахгүй байгаа /бэлэн юманд дуртай / загасчид хэзээ л хиймэл нуур байгуулж загас тэжээв гэж...

  • Р. Давааням 2012-01-16 20:02

    Жигүүр грандын карьерийн ухаж авсан нүхэнд хийсэн хиймэл нуурыг харж байсан байлгүй дээ. мэдээж тэр тийм боловсронгуй биш ч гэсэн загас үржүүлээд овоо өсгөчихсөн юм байна билээ.

    Шанхайд нэг хиймэл нуур хийдэг үйлдвэрийн арга байдаг юм, надад их таалагдсан л даа.Нефтийн шаарны үлдэгдлээр хийдэг хуванцар нийлэг материал , тийм их үнэтэй биш ч үйлдвэр нь 5 жилийн баталгаа өгдөг юм байсан. Өмнөд хөршид энэ аргаар нүсэр том нуур цөөрөм зөндөө хийсэн байсан. Үнэхээр шаардлагтай бол олж өгч болно. Надад уул нь танилцуулга материал нь байгаа юмсан.

  • М. Цэндпүрэв 2012-01-16 21:50

    ЭХ СУРВАЛЖ http://biznetwork.mn/network/topic/show/36110/page/1#comment_784453

    А. Мөнгөнхуяг 1 өдрийн өмнө бичсэн.
    За даа манайхан онгичихоос өөрийг мэдэхгүй л болов уу. Уг нь ухсан нүхээ тойруулж эргийг нь засаж, зүлэгжүүлж мод тариад, ойролцоох усны эх булгаас ус татаж сайхан цөөрмүүд байгуулдагсан бол ч. Оросууд Дарханы катлованыг (элсэн карьер) Хараа голоос ус татаж дүүргэсэн бололтой бүдүүн хоолойнууд татсан байдагсан. За тэгээд хүүхэд байхдаа тэр хавийн жижиг цөөрөм болгонд хөвүүртэй дэгээнд чийгийн улаан өлгөж шидээд алгана, хэлтэг, цулбуурт зэргийг барьж өнждөг байлаа.

    Гуанжоуд сурч байхад манай сургууль дотор л гэхэд нэлээн хэдэн цөөрөм байдаг байсан. Манай оюутны байрны хажуугийн цөөрөмд битүү мөрөгний сеголетка-ууд (уучлаарай оросоор) байдагсан. Бас нэг цөөрөм нь харин нас бие гүйцсэн Басс, мөрөг г.м загаснуудтай. Түүнд нь загасчид очиж мөнгөө төлөөд дэгээ шидэж суудаг. Барьсан загасаа аваад явмаар байвал хиллэж мөнгөө төлөөд аваад харьдаг байсан. Харин өвөлдөө хэдийгээр хөлддөггүй ч гэсэн загасыг нь шүүж аваад цөөрмийн усыг нь юүлж хуурай өвөлжүүлж байсан.

    Орост харин нэлээн том том цөөрмүүд байгуулаад хулд (форель) үржүүлж, хүмүүсийг загасчлуулдаг харагдана билээ. Тэндээ Флаийн клубтэй. Цөөрмийн флаи гэх юмуу даа хаашаа юм. Бариад л буцаагаад тавиад. Харин форелийг гараараа барьж хайрсыг нь гэмтээхгүйн тулд флаийн зориулалтын зөөлөн шүүлтүүрээр (сачок) жийрэглэж барьдаг юм билээ.

    Би ч нэг нас нэлээн дээр гарсан хойноо ийм цөөрөм байгуулаад эрэг дээр нь амьдарна гэж бодоод байгаа.

    За тэгээд жаахан санаачлагатай байх л асуудал даа. Сайхан, хүн үнэмшмээр төсөл бичээд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ХХААХҮЯ-аар гүйгээд хөөцөлдөөд үзэхэд гэмгүй л байх.

  • М. Цэндпүрэв 2012-01-16 21:52

    ЭХ СУРВАЛЖ http://biznetwork.mn/network/topic/show/36110/page/1#comment_784453
    1/1 М. Цэндпүрэв
    Bagiiii
    S. Baatar 1 өдрийн өмнө бичсэн.
    Би дээр бичиж байсан даа, Хэрхрүү 3 булагийн нуур гээд ленок, хариус, тул, налимтай тансаг байгалтай, хотоос ойрхон 180км орчим зайд 4-5 сайхан нуур байна гэж.
    Ганц хан газар хаалт тавиад манаачийн шовгор тавьчихад бүтэн том амыг тэр чигээр нь хаачихна , давааны хэсэг замыг нь засаад, нуурын эрэг дээр нь кэмп бариад, барууны орнуудад байдаг шиг цооногны жижиг байшингуудыг өвөлд нь мөсөн дээр нь тавиад өгчихвөл гүйцээ. Жинхэнэ спорт загас агнуур, байгалийн аялал, хадны авиралт /Хэрхрүүгийн сарьдаг 30-40 м эгц ханантай/ гээд хүмүүсийн бүрэн хэмжээгээр амрахад хэрэгтэй бүх юм байна. Байгаль яг л Швеицарь Альп л гэсэн үг.
    Одоогоор баахан торчин, хулгайн анчид очиж тордож загас жараахайг нь хяддаг, эсвэл эрхтэн дархтангууд нисэж очоод найрладаг газар болоод байгаа даа.
    Энэ талаар мөнгө хөрөнгөтэй, эсвэл хөрөнгө оруулагч олж чадахаар хүмүүс байвал түргэн урсгалт голуудаар холбогдсон арван хэдэн метрийн гүнтэй хэд хэдэн нуурын систем, бэлэн цэнгэг усны 4-5 төрлийн унаган загастай, хандгай буга гээд ан амьтантай жинхэнэ байгалийн үзэсгэлэн бүрдсэн аялал/загасны бааз байгуулах талаар хамтарч ажиллана шүү гэж.

  • М. Цэндпүрэв 2012-01-16 21:53

    ЭХ СУРВАЛЖ http://biznetwork.mn/network/topic/show/36110/page/1#comment_784453
    Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Тэр Ерөөгийн ухсан карьерт 30-40см -ийн яг ижилхэн стандартын цурхайнууд байна лээ. Ноднин барьсан. « 2/2 N. Ariunbayar
    Bagiiii
    S. Baatar 1 өдрийн өмнө бичсэн.
    Шарын голд хуучин Шороон орд компанийн 10/70 екскаватороор ухаад хаячихсан хөлгүй гүн нуур байдаг юм.
    Шарын голын усыг тэр чигээр нь голдрилыг нь өөрчлөөд тийш нь оруулчихсан байсан. Тэнд нь богино хугацаанд загас үржээд бүр том том сазан сүрэг сүргээрээ харлаад л явж байгаа нь харагддаг янзын гоё газар болсон байсан. Тэгсэн Шарын голын хүнд гарууд яахав дээ баахан тэслээд, тордоод, алт ухагч компаниуд, нинжа нар нь хаягдал усаа шууд оруулаад хядаад дуусгасан даа. Гэхдээ одоо ч гэсэн Шарын голын загасны хорхойтой нөхдүүд очиж бага сага загас барьж хорхойгоо дардаг газар болсон доо.
    Мөн Ерөөгийн Бүхлээгийн аманд, Өлөнтөд Алтан дорнод монголын карьериас үлдсэн нуур байдаг, бас л сайхан загастай нуур болсон байна лээ.
    Тэгэхээр наад санаа чинь бол биелэх бүрэн боломжтой, амьдрал дээр туршигдсан гэсэн үг шүү дээ.
    Гол нь хотоос ойрхон байх хэрэгтэй. Нөгөө зах зээлийн нөхцөлд байршил хамгийн чухал гэдгийг мэдээж мэдэж байгаа байлгүй дээ.

  • М. Цэндпүрэв 2012-01-16 21:55

    ЭХ СУРВАЛЖ http://biznetwork.mn/network/topic/show/36110/page/1#comment_784453

    B. Boldbaatar 12 цагийн өмнө бичсэн.
    яг юу олборлосон уурхайн нүх вэ гэдгээс их хамаардаг гэж уншиж байсан, нүүрс ухаад зөөгөөд явчихсан, элдэв химийн бодис ашиглаагүй уурхайн нууранд орчин нь бүрдсэн нөхцөлд загас нутагшуулах боломжтой байх. эхний ээлжинд сазан, мөрөг, хэлтэг, цурхай мэт амархан нутагшдаг шиг байгаа юм. элдэв химийн бодис ашиглаж байсан уурхайд бол усны хүчиллэг шүлтлэг орчин загас амьдрах түвшинд очтол уддаг, үргэлж хэмжиж орчинг тааруулахын тулд нэмэлт бодис хийх энэ тэр гээд нилээн зүйл хийдэг, энэ бүхэн зардал өндөр тусахаар санагдсан. гаднаас урсгал усаар сэлбэгдэж байна уу, гүний усаар уу, гадагш урсгалтай юу, ус нь доош хэр шингэж байна, усны ёроолын хөрсний бүтэц, замагжих эрсдэл, гүнийг нь тохируулах, үер буухад яахав гэх мэт эрсдэл, мал амьтан, усны шувуудын хөдөлгөөн гээд их нарийн төлөвлөх ёстой юм билээ. бусад оронд бол шалгаж үнэлгээ өгдөг мэргэжлийн байгууллага хүртэл байдаг.

  • М. Цэндпүрэв 2012-01-16 21:56

    ЭХ СУРВАЛЖ http://biznetwork.mn/network/topic/show/36110/page/1#comment_784453
    tenkhtuvshin
    Т. Энхтүвшин 12 цагийн өмнө бичсэн.
    Бидний ярьж байгаа бүх карьерууд, тухайлбал Сонгины карьер, гүний усаар тэтгэгддэг /Туул голын урсгалын түвшинд байгаа/. Хиймэл нуур хийхэд тохиолдох гол асуудал бол усны тэтгэмж ба гүний асуудал. Монголд ус нэвтэрэхгүй ай сав хийсэн ч ууршаад алга болох болно гэдэг. Хөлдөлтийн зузааныг давахын тулд 5 метрээс илүү гүнтэй байх ёстой гэдэг. Америкад нэгэн залуу голын ойролцоо байсан эзгүй, хэн ч тоогоогүй нэгэн цөөрмийг засаад Баатрын хэлдэг шиг рекрейшн центр болгож бизнестэй болсныг мэдэх юм байна. Та нарт амжилт хүсье. Их тэнгэрийн харалдаа хаяж үлдээсэн механик татуурагтай бассейн энэ зорилгод тун дөхөмтэй харагддаг байж билээ. Жижиг загас өөрийн аясаар үржиж байсандаа. Одоо тэнд эзэн суусан хүн нь барааас өөр юм хийгээгүй байна лээ. Хоёр гурван жилийн өмнө солонгосуудтай гахай шарж суухад харамсаж л байлаа.