Бүтээлчээр сэтгэцгээе уралдаан
БҮТЭЭЛЧЭЭР СЭТГЭЦГЭЭЕ
Таван Богд Трейд ХХК-ийн Улаанбаатар гурилын үйлдвэр нь Дархан Уул аймагт Монголдоо хүчин чадлаараа №1-д тооцогдох орчин үеийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэр барьж ашиглалтанд оруулж буйтай холбоотойгоор САВ БАГЛАА БООДЛЫН ЗАГВАР ШИНЭЧЛЭХ уралдааныг бүтээлч залуусын дунд зарлаж байна.
Бүтээлч сэтгэлгээтэй, шинийг эрэлхийлэгч, өөрийгөө сорихыг хүссэн та бүхнийг энэхүү уралдаанд өргөнөөр оролцохыг урьж байна.
Зорилго. Хэрэглэгчдийнхээ хүсэл шаардлагыг тусгасан сав баглаа боодлын дизайны шийдлийг гаргах, бүтээлч залуучуудтай хамтран ажиллах, тэдний үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдэнэ.
Хамрах хүрээ: 18-с дээш насны бүтээлч залуус
Хугацаа: 2012 оны 01 сарын 13-аас 27-ыг дуустал
Бүтээлийн сэдэв: Улаанбаатар гурилын үйлдвэрийн онцлог давуу талыг тусгасан
Бүтээлд тавигдах шаардлага:
- Улаанбаатар Гурилын үндсэн логотой уялдсан байх
- Гар зураг болон компьютер хэвлэлийн эх бэлтгэлийн програм ашигласан байх
- Бүтээлч хандлагатай байх
- Тухайн бүтээгдэхүүний зах зээл дэх нийтлэг хэв шинжийг агуулсан байх
- Уралдаанд хэдэн ч бүтээлээр оролцож болх бөгөөд бүтээл тус бүрт үнэлгээ өгнө
Шалгаруулалт:
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг 2012 оны 01 сарын 27-31-ний дотор мэргэжлийн дизайнер болон байгууллагын удирдлагаас бүрдсэн баг шалгаруулж 02-р сарын 01-нд шагналыг гардуулна. Уралдаанд шалгарсан бүтээлийг Улаанбаатар гурилын үйлдвэр сав баглаа боодолдоо ашиглах эрхтэй байна.
Шагнал: 1-р байр – 600,000 төгрөг, 2-р байр – 300,000 төгрөг, 3-р байр – 100,000 төгрөг
Материалын бүрдэл:
Уралдаанд оролцогчид нэр, хаяг, холбоо барих утас, и-мэйл хаягаа тодорхой бичсэн байна.
Уралдаанд оролцохыг хүссэн хэн бүхэн 99094418, 345224 /201/ тоот утсанд холбогдож зөвлөгөө, тайлбар авах боломжтой.
Зохион байгуулагч: Таван Богд Трейд ХХК-ийн Улаанбаатар гурилын үйлдвэр








Н. Төвшинзаяа (HW) 2012-01-18 11:19
Оюуны бүтээлийг ийм хямдхан авах гэж үү? Патентийг нь худалдаж авах хэрэгтэй шдээ.
Х. Erka 2012-01-18 11:47
Орчин үеийн дэвшилтэд теxнологтой xүчин чадлаараа Монголдоо нэгд ороx үйлдвэрийн тэмцээний шагналын сан xэт доогуур санагдаж байна.
Ц. Хүслэн 2012-02-07 18:40
мөнгө нь болж л байшд.
харин 13-аас 27 хүртэлх хугацаа нь хэтэрхий богино санагдлаа. хоцорчиж, халаг гэж