Талцсан Монгол
Манайхны жалга довны үзэлтэй гэж жигтэйхэн. Хэзээ ч билээ үзэж байсан хошин шог дээр гардаг Үхэртийн хөндий манайх, Шавартын хөндий ч манайх гэдэг шиг юм юм л болдог байв. Харин энэ байдал сүүлдээ даамжирч, нутаг усаараа бус нам, бүлгэмээрээ хуваан таалцдаг болоод багагүй цаг хугацааг хөдөөлүүлээд байна. За тэгээд ганц нам ч биш дээ, шашин шүтлэг, эрдэм боловсрол, зөв бичгийн дүрэм журам, эр эм үгийн “И” байх байхгүй гээд таалах сэдэв бол мундахгүй шүү дээ. Саяхан хамжлагын Засгийн газар хагаран унаж, иргэдийг бас л сайхан талцууллаа. Эхнэр нь АН-ын улаан “фанат”, нөхөр нь МАН-ын идэвхтэн дэмжигч гишүүн гэр бүлийнхэн хүртэл энэ асуудлаас болж салах сархихдаа тулсан тохиолдол ч миний эргэн тойронд гарсан юмдаг. Нөхөр нь эхнэртээ, “Танай муу АН хийсэн ажлаа дуусгаж чадсангүй” хэмээн агсамнах. За тэгээд манай намын бодлого сайн танайх муу, манайх амлалтаа биелүүлсэн, танайх өгч чадаагүй гээд талцаж байгаа гэр бүлийг алийг тэр гэх билээ. Тэр байтугай нөхөр нь шарын шашины лам, бүр хийд дацангийн хамба байж эхнэрээрээ мүүнийн шашныг толгойлуулж байсан тохиолд бол байдаг гэнэ лээ. Би ч хараагүй л дээ. Гэхдээ л үүнийг ёстой худлаа хэлэхээргүй хүн төдийгүй хар багаасаа халгайнд хамт түлэгдээд нэг нэгэн рүүгээ шээж явсан нөхөр маань хэлсэн учир эргэлзэх зүйлгүй.
Одоо бидний алгаан хавсаран наминчилдаг лам “багшийн” минь эхнэр гэнэт онгод ороод бөө болчихсон тохиолдол ч гарч мэдэхээр байна. Мэдэхээр байна ч гэж дээ? гарчихсан ч юм бил үү хэн мэдлээ. Ёстой л хорвоо дэлхий уудам, хийх ажил их гэдэг шиг амьдрал баян шүү дээ.
За энэ ч яахав, Шашин хоорондын цуст мөргөлдөөн гарч төв талбайдаа тэвш дүүрэн чулуу итгэгчиддээ хувиарлахгүй л бол боллоо. Харин ийм байдал үүсвэл ёстой тэнэг юм болно шүү. Сонгуулиас болж тав арваараа, шишинаас болж төдий чинээгээрээ гээд бодсон чинь дотор харанхуйлах маягтай...
Тэгвэл өнөөдөр бөө мөргөлийн шашинтан цагаан сараа тэмдэглэж байгаа бололтой юм. Бөө нарын хувьд хаврын тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг нь тэнгэр усаа аргадах өдөр байдаг ажээ. Тиймдээ ч Их тэнгэрт байрлах бөө мөргөлийн газарт очоод бөөн бөөн бөө нар бөөлөхийг ч ёстой үзүүлж өгч байгаа юмдаг уу даа. Ганц бөө ч бас биш сүсэгтэнүүд нь ч мөн өнөө өглөө зүг мөрөө гарган золгож гэнэ лээ. Мэдээж шашин шүтэх, эс шүтэх нь хуулиар олгогдсон халдашгүй дархан эрх тул тэдэнтэй юу яарих билээ.
Гэхдээ дээх нь үед буюу өнгөрсөн зууны сүүлхэн хэсэгт цагаан сарыг ингэж хоёр хуваагдаж тэмдэглэдэг байсныг надад лав хэлж байгаагүй. Намайг ухаан орсноос хойш андуураагүй бол ийм зүйл ч болж байсангүй. Харин энэ жил л анх үзэж байна. Хэдэн жилийн өмнө зурхайч Тэрбиш гуай талийгаач Дашцэрэн хоёр цэц булаалдаж байсныг эс тооцвол яг тусдаа цагаан сар тэмдэглэж байсныг хараагүй.
Гэтэл сүүлийн үед юу ч болж хувирч байгаа юм бүү мэд. Арай л ардчилал гэдэг нь энэ биш байлтай. Дээрээс нь бас болоогүй ээ, дэлхийн 25 хилээр хэрүүл болоод хэлэлцээрийн алийг нь ч хийж дөнгөдөг, “суут эрдэмтэн” Б.Арго цагаан сарыг намрын дунд сард тэмдэглэх ёстой гэж халаасныхаа мөнгийг хэвлэлийн хуралд үрж баахан дөвчигнөв. Энэ мэт “буянтнуудаас” болж монголчууд маань уламжлал болгон тэмдэглэж ирсэн малчны цагаан сараа ч тэмдэглэж чадахаа болих нь л дээ. Болих ч бас юу байхав үнэн чанартай хэнийнх нь зөв алинынх нь буруу болохыг ялгаж салгах ухаан үлдэхгүй нь бололтой. Ядаж байхад яасан ч олон зурхайтай юм дээ. Чингисийн, Төгсбуянтын, Аргогийн, амраг хосын, ганц бие хүмүүсийн, бөө мөргөлийн гэх мэтээс эхлээд Орос тоолол, Монгол тоолол, арга, билэг гээд явж өгнө. Тэгэхээр би хадаг бариад гүйж ирэх хайртай охиноо хэзээд нь үнсэж таарах юм бэ, бүү мэд. Лав надад үнсүүлж л таарах биз.








D. Ganbaa 2012-01-24 10:36
сайхан сэдвийг сайхан хөндөж,
Ж. Дөшбат 2012-01-24 11:16
ОДОО БҮР 3 ХУВААГДАЖ ШИНЭЛДЭГ БОЛСОН БАЙНА Ш ДЭЭ. АРГО , БАТ-ОТГОН ХОЁР НАМАР, ТЭРБИШ ХАВАР, ӨӨР ХЭН НЬ Ч ЮМ ӨВӨЛ ШИНЭЛДЭГ БОЛЛОО.
ЭНЭ БОЛ МОНГОЛ УЛС ХАГАРЛЫН ШИНЖ РҮҮГЭЭ БҮРЭН ОРООД БАЙГАА НЬ .
МОНГОЛЧУУД ИЙМ ҮЕДЭЭ Л ГАДНЫ ХҮМҮҮСИЙН ЗОЛИОС БОЛДОГ ДОО.
ЯЛАНГУЯА ШАШИНААРАА ТАЛЦАХ ЮМ БОЛ БҮРМӨСӨН МӨХӨЛ РҮҮГЭЭ ОРЖ ИРГЭНИЙ ДАЙН Ч БОЛЖ МЭДНЭ.
D. Ganbaa 2012-01-28 05:55
сайхан бичсэн байгаа биз
D. Ganbaa 2012-01-28 05:55
сайхан бичсэн байгаа биз
Ц. Халиун 2012-01-24 13:19
Дешкетэй бүрэн санал нийлж байна.Бас болоогүй хегшин залуугаараа дуудалцаад....ахмадуудаа ад үзэх нь бас газар авах гээд л байгаа.
Ж. Дөшбат 2012-01-24 13:29
КККК ТУН УДАХГҮЙ БИД ХЭД АМ РУУГАА ШААНТ ЧӨМӨГӨӨР СҮҮЛ ЧИХҮҮЛЭЭД ҮХЭХ БАЙХОО. ККК
Ц. Халиун 2012-01-24 13:34
тэгэхгүй ч гэсэн Донгио -Билгүүн мэт нь дайрч тэтгэврийн юмнууд гээд л үгээр хүнийг яаж ч болно.еерсдее етлехгүй, менхийн залуу байх шиг боддог юм байх даа. цаг хугацаа енгерсеер...
Ж. Дөшбат 2012-01-24 13:37
КККККККК
Ц. Халиун 2012-01-24 13:50
Бас нэмж бичихэд хэдхэн сарын емне Долгион гээд нэг хеерхен хүү Буддизмыг судлаад сүрхий хеерхен байснаа Сантыг судлаад гэгээрхээр шийдвээ. хэдхэн сарын дотор 100% еерчлегдеед буцаад Бурхан Багш руугаа дайраад юу юуч гэнэв дээ...тэгж айхтар нелеелдег юм байна сэтгэхүйд нь ...юу ч гэхэв дээ.ямар ч замаар ухаарал гэгээрлийг олж болох л байх...гэхдээ енгерсен үе рүүгээ. евег дээдэс рүүгээ уламжлалт шашин руугаа тэгж муулж үзэн ядаж давшилж болно гэж үү.мань мэтийн юмыг яаж ч байсан эгч гуай гомдохгүй. яагаад гэвэл эд нараас илүү оймс илээсэн болохоор.ганцхан Бурхан Багшийг юу гэнэв ээ...Цолмонгийн нэг сэдэв дээр баахан л юм бичээд байсан.Бурхан Багшийг 350 сая бишрэн шүтэгчид байдаг гэсэн.Миний амьдарч буй энэ Латвид уламжлалт шашнаа солиод Буддизмд элссэн ечнеен мянган халуус байна. тэдний хэн нь ч Христийн шашнаа муугаар хэлж , лам нараа дайрч доромжилж байгааг би сонсоогүй.Монголчууд болохоороо шал эсрэг байх юм.
Ц. Халиун 2012-01-28 08:30
халуус гэснийг залуус гэд уншаарай.
Ж. Дөшбат 2012-01-24 13:58
МОНГОЛЧУУД БОЛ ШАЛ ӨӨР УЛС ШҮҮ ДЭЭ. ЯМАР САЙНДАА ТАМЫН ТОГОО ГЭЖ АЛДАРТАЙ НЭРИЙГ АВЧ БАЙХАВ ДЭЭ ХӨ. БИД ИЙМ Л УЛС
S. Winter 2012-01-24 14:36
Тамын тогооныхоон Цагаан сар яг хэзээ юм бэ.
Ерөнхийлөгч хэдэн амбицтангуудаа цуглуулаад цаг тооны календараа нэг тийш нь болгочуул зүгээр юм даа.
Ж. Дөшбат 2012-01-28 09:16
ККК ХЭЗЭЭГ МЭДЭХЭЭ БАЙСААН ХҮҮХЭЭД . ЧОЙЖАМЦ НЬ 25 НД ХИЙНЭ ГЭЖ БАЙГАА БОЛ ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА.
А. Намуухан 2012-01-24 14:52
Энэ цагаан сарын асуудал арай л дэндэж байнаа. Ер нь тэр бөө нар чинь аргагүй л тэнгэр дэх сараа зөв хараад байгаа юм биш үү? Энд нэг сайт сонин.мн дээрх нэг сэтгэгдэлээс авлаа.
http://www.kwathabeng.co.za/travel/moon/full-moon-calendar.html?country=Mongolia
Энэ Өмнөд Африкийн аялал жуулчлалын сайт юм шиг байна. Африкийн ардууд маниасаа дээр болжээ.
Эднийхэн бөө мөөгөөр бодуулаагүй байх. Зүгээр НАСА-ийн сайтнаас линкэдсэн бололтой. Яаж ч бодсон Нар, Сар, Дэлхий 3-ын хөдөлгөөн хэдэн сая жил өөрчлөгдөөгүй байхад Монголын сар сонин явдалтай болчихдог ухааны юм л тайлбарлах гээд ядсан байх юм. Иймхэн юм зохицуулж чадахгүй Төр, ШУА гэх мэт хоол идсэн амьтадаар яанаа? НАСА сайт дээр:
http://eclipse.gsfc.nasa.gov/phase/phases2001.html
1 сарын 23, 2 сарын 21-22 шинэ сартай гэсэн байхад Хамба лам гуай 2.25нд шинэлэнэ гэх юм. Зөрнө зөрнө гэхэд бүтэн нэг сар 3 хоногоор зөрүүлдэг мөн ухаантай зурхайяа?
Ж. Дөшбат 2012-01-24 15:10
КККК ТЭР САЙТ ДЭЭР БАЙГАА ЗУРГАН ДЭЭР 21-25 НЫГ ДУУСТАЛ ТАС ХАРАНХУЙ 6 ӨДӨР БАЙХ ЮМ. ТЭГЭЭД АЛЬ НЬ ШИНИЙН НЭГЭН БОЛЖ ТААРЧ БАЙНАА. ШИНЭ САР ЧИНЬ ИЙМ ОЛОН ӨДӨР АЛГА БОЛЧИХДОГ БИЛҮҮ? БИТҮҮНД Л САР ОГТ ХАРАГДАДГҮЙ НЭГНЭЭС ЭХЛЭЭД ЭРХ БИШ НЭГ ЮМ ХАРАГДААД БАЙДАГ БАЙСАН ЧИНЬ ЭНЭ ЗУРГАН ДЭЭР ТАС ХАРАНХУЙ ОЛОН ӨДӨР БАЙХ ЮМ. ЯМАР УЧИРТАЙ ЮМ БОЛ.
ЧОЙЖАМЦ НЬ БАС 25 НД ШИНЭЛНЭ ГЭЧИХСЭН ЮМ УУ.?
J. Сувд 2012-01-24 15:18
хүн болгон өөрсдийнхөөрөө дайраад байвал 365 хоног хүрэхүү.Зарим нэг хүмүүс үнэн сонин манай бөө манай будда, манай христ гэж ирээл дайрахыг нь яана. Тэгээд өөрөө зөв гэж итгэж бгаагын хажуугаар цаад хүн чинь өөртөө бас итгэж бгааг бодмоор юм. би нэг христийн цуглаанд сонирхоод очсон чинь Пастер нь шарын шашин хэнд ч хэрэггүй шавар бурханд итгээд духаа цоортол мөргөөд ч гэх шиг тэрүүгээр хүмүүс алгаа ташаал инээлдээд ийм юм байж болох уу. Итгэл бишрэлийн асуудал ярих юм бол итгэдэг юмаа л дагасан нь дээр адаглаад сэтгэлд сэвгүй юмдаа. Саяхан бас тв ээр 2 бөө ороод тэгснээ би тийм юм мэдэхгүй чинийх тийм байгаа биз ухааны юм яриад 2 биенээ нөү шүү дээ гээл байхын. Тэгж л гэгээрч цагаараад бгаа юм бол дотроо бодоол явна биз дээ. бие биенийхээ дээр гарах гэж үсчдэгээ болиосой.
Ёстой дур дураараа шинэлцгээнэ биз.
Ж. Дөшбат 2012-01-24 15:31
ЭНЭ НЭГ ШИНЭ САРНЫ ХЭРҮҮЛЭЭС БОЛООД СҮҮЛИЙН 3 ЖИЛ МӨРӨӨ Ч ГАРГАХАА БОЛЬЧИХСОН Ш ДЭЭ. ЮУ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЮМ РУУ МӨР ГАРГАЖ БАЙСНААС ОГТ ГАРГАХГҮЙ БАЙСАН НЬ ДЭЭР ГЭЖ БОДДОГ БОЛСОН .
ӨНДӨР НАСТАНГУУДДАА ЗОЛГООД, ҮР ХҮҮХДҮҮДЭЭ БАЯРЛУУЛААД ӨНГӨРӨӨХӨӨС ӨӨР АРГАГҮЙ БОЛСОН ЦАГ ШҮҮ ДЭЭ. УГ НЬ ТЭР ЗУРХАЙ НЬ ШИНЖЛЭХ УХААНЫХАА ҮҮДНЭЭС БОЛ ИХ Л УЧИР УТГАТАЙ ЮМ БАЙГАА ЮМ ДАА.
ТЭГТЭЛ НЭГ ОЛОН ХҮН ЯНЗ БҮРИЙН ЗУРЛАГА ГАРГААД САЙХАН ЮМЫГ ШАЛ ХЭРЭГГҮЙ БОЛГОЧИХ ЮМ ДАА.
Ц. Халиун 2012-01-24 15:50
М. Тэнүүн 2012-01-24 18:35
Цагаан сар шинийн нэгний талаар
А.Намуухан гишүүн маш зөв бичжээ. Залуучууд ингээд юм уншаад олж тэмдэглээд зөв бурууг олчих хэрэгтэй шүү дээ. Сарны фазыг НАСА ийн хуудас руу ороод үзчиж болно, төгсбуянтын зурхайг календырыг нь аваад зөрүүгий нь харах хэрэгтэй. Гэтэл ихэнх хүмүүс тусгаар улс юм чинь хятадаас л зөрж байвал болоо, төгсбуянт нь зөв гээд л зүтгэж байгаа биз дээ.
Нэг жишээ:
Миний гарт 2012 оны 1 р сарын 23 ны ТВ 7 хоног сонин байж байна. Сүүлийн хуудсанд Тэрбишийн зурагтай МОНГОЛ ЗУРХАЙН ХЭМ ХЭМНЭЛ гэсэн булан байна. Энд бичсэн 7 хоногын зурхайгаар бол өнөөдөр 1 р сарын 24 бол билгийн тооллын 1 гээд биччихсэн байна. Өвлийн адаг сарын шинийн 1 гэж тооцож байгаа бололтой. Гэтэл азийн орнууд өчигдөр 1 р сарын 23 нд шинийн нэгнээ тэмдэглээ биз дээ. Нэг сараар наана цаана байх бол нэг их чухал биш. Бөөгнүүлж байгаад нэг сар илүү гаргачихаад тэрийгээ оруулсан хэрэг. Хэрэв Тэрбиш 1 р сарын 23 ыг шинийн 1 гэсэн бол маргаад байх юм ч алга. Гэтэл 23 ыг битүүн, харин 24 ийг 1 гэсэн байна. Лав л энэ сонин зургийг нь хадаж байгаад л тэгсэн байна. Тэгэхээр Тэрбиш хятадуудтай 1 өдрөөр зөрсөн байгаа биз. Хэнийх нь зөв байхав гэдгийг яаж шалгахав? Энэ маш амархан. А.Намуухан гишүүний заасан НАСА ийн линк рүү ороход л болоо. http://eclipse.gsfc.nasa.gov/phase/phases2001.html
Аль хэл дээр хайлтын системээр хайхад л гараад ирнэ. НОВОЛУНИЕ буюу NEWMOON нь 1 р сарын 23 ны 07,39 д эхэлж байна. Энэ нь гринвчиийн цагаар. Түүн дээр монгол нутагт бол 8 ийг нэмдэг биз дээ. Яаж ч бодсон 23 ндаа шинийн нэгэн эхэлж буйг та бүгд харна. Гэтэл дээр дурдсанаар бол тэрбишийнх нэг хоногоор зөрнө. Энийг чинь л дэлхийгээс, шинжлэх ухаанаас зөрнө гэж хэлэх биз. 4 юм уу 5 ны сар дээр очоод ирэхээр нь сар харж таньдаг хэн боловч тэрбиш зөв хэлж үү гэдгийг таслаад өгөх бизээ.
B. Enerelt 2012-01-24 18:54
Зурхай заавал шинжлэх ухаантай таарах албагүй. Тэс өөр аргачлалаар хийгддэг 2 өөр тооцооллын нэгийг нөгөөгөөр шүүж, заавал тааруулах гэж оролдох нь тэнэг хэрэг. НАСА-гийн бараа сураг ч дуулдаагүй байхад Төгс буянтын зурхай байж л байсан. Монголчууд олон зуун жил зурхай зурж түүнийгээ аж амьдралынхаа хэрэглэсээр ирсэн уламжлалтай. Зурхай гэдэг шинжлэх ухаан гэхээсээ илүү уламжлал талдаа ойрхон зүйл. Төгсбуянтыг монголчууд олон жил дагаж мөрдөөд муудаад байсан юм алга л байна.
Ардчиллаас хойш худал үнэн юм зохиож алдар нэр ашиг хонжоо олохыг хичээгсэд зурхайг ч тойроогүйгээс ийм байдалд хүрээд байгаа юм. Иймд заавал тэрний зөв энэний буруу гэж мэтгэлцэх шаардлага байхгүй. Хүсвэл НАСА-гийн сарны фазыг харж байгаад өөрөө хүссэн зурхайгаа зохиож мөрдсөн ч болно. Эсвэл тэр ромбу гаригтай холбоо тогтоож цээжээ мааждаг өвчтэй гаруудыг биширсэн ч болно. Алийг нь дагаж юугаа мөрдөх нь цэвэр өөрсдийнхөө үзэмжээр шийдэх асуудал.
B. Enerelt 2012-01-28 13:36
амьдралынхаа гэдгийг амьдралдаа гэж залруулан уншина уу
B. Enerelt 2012-01-24 19:02
http://biznetwork.mn/topic/show/id/25561/page/1#comment_464332
М. Тэнүүн 2012-01-24 19:13
Энэрэлтээ юм сайн унш. Тэгээд бодлоо бичвэл яасын.
Зурхай гэхээсээ цаг тоолол гэж ярьвал дээр байх. Үсээ засуулбал муу өдөр, модон хохимой өдөр, үхэх өдөр мэтэд итгэх итгэхгүй нь хүн болгоны итгэл үнэмшлийн асуудал. Энэ бол зурхай. Мэдээж ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй зүйл.
Харин нар сарны хөдөлгөөнийг судлах бол шинжлэх ухаан. Хэзээ 15 ны сар гарахав, хэзээ шинийн нэгний сар гарахав гэдгийг шинжлэх ухаан, одон орон аль хэдийн бодоод тооцчихсон зүйл.
Хөдөөний малчин ард шинйин 3 ны сар гарчихсан байхад тэрбишийнхтэй зөрөөд байна гэж хэлж байхыг 2 чихээрээ сонсож байлаа.
B. Enerelt 2012-01-24 19:27
Зурхай гэдэг анхнаасаа нар сарны хөдөлгөөнийг ажиглаж тооцоо судалгаа хийж ирсэн тухайн үеийн "шинжлэх ухаан". Гариг эрхэсийн хөдөлгөөн дэлхийн амьдралд нөлөөлдөг нь тодорхой зүйл. Магадгүй тэр нөлөөлөл жишээлбэл үс авахуулахад муугаар нөлөөлдөг байж ч болно. Гэхдээ үүнийг туйлын үнэн, эсвэл туйлын худал гэж батлах боломж таньд ч надад ч алга. Магадгүй шинжлэх ухаан хөгжөөд НАСА ирээдүйд батлах ч юм билүү. Анхнаасаа үүнийг тооцох боломж өнгөрсөн үед байгаагүй нь ойлгомжтой. Сүүлд шашны нөлөө орж иймэрхүү ойлголт орсон байж ч болно. Манайд шарын шашин зурхайг өөртөө уусгаж аваад итгэл үнэмшил төрүүлэх нэгэн хэрэгсэл болгож ирсэн нь үнэн. Сар харагдах эсэх тухайд грегорын тоолол ч бас засвар хийдэг тухай дээрх линкээр бичсэн байгаа. Ер нь цагаан сарыг заавал сарны бүтэн харагдах өдөр тэмдэглэнэ гэсэн хууль байна. Тэр байтугай заавал хавар тэмдэглэнэ гэсэн дүрэм ч алга. Эрт үед бүр намар тэмдэглэдэг байсан, тэгэхдээ сар харж байсан эсэх нь эргэлзээтэй. Мал сүрэг таргалж, сүү сааль арвижсаны баяр болгож байсан гэдэг. Сүүлд хавар болж өөрчлөгдсөн гэх. Зурхай, цагаан сар энэ бүхэн цэвэр уламжлал. Эдгээрийг шинжлэх ухаанаар, НАСА-гаар шүүх нь тэнэг хэрэг. Тэнүүн сайн бодож тунгааж байж бичвэл яасын.
B. Enerelt 2012-01-24 19:36
Нэмээд хэлэхэд тэр зурхайг хэн зурж байна вэ гэдгийг сайн бодолцох хэрэгтэй. Тэрбиш доктор аль социализмийн үеэс зурхай зурж монгол уламжлалыг таслалгүй барьж ирсэн цорын ганц хүн. Энэ ажлаараа ч шинжлэх ухааны доктор хамгаалсан эрдэмтэн хүн. Тэр нь шашины бус, орчин үеийн шинжлэх ухааны цол гуншин гэдгийг бодолцоно биз. Тэгээд ч зурхай ярихдаа шарын шашны аргачлал гэж ганц үг унагадаггүйг бүгд анзаарч байгаа байлгүй. Харин тэр хамба лам мэтийг социализмын үед юу хийж явсаныг мэдэх ч үгүй юм байна. Ардчиллаас хойш л гэнэт цоорч зурхайн авьяс нь "тодорч гарсан" байх. Тэгээд алинд нь итгэж, алийг нь дагахаа өөрсдөө шийдэцгээнэ биз.