2012-01-24 17:43:07

Орон сууц захиалах уу? хүлээх үү ?

Орон сууц гэж өнөөгийн залуу гэр бүлүүдийн хамгийн том проблем. 10-аад хоногийн өмнө шинэ баригдаж байгаа хороололд очиж үзлээ. Үнэ нь дундаж, жижиг квадраттай 2 өрөө байрнууд байнаа. Захиалгаа өгөхдөө 30%, 4-р сард 30%, 7-р сард 30%, үлдсэнийг байрандаа орохдоо гэсэн төлбөрийн нөхцөлтэй. Цувуулаад төлчихөж болмоор санагдаад 30%-иа цуглуулаад өнөөдөр очтол нөгөө нөгцөл нь урьдчилгаа 50% болоод өөрчлөгдчихжээ.
За тэгээд лизинг сонирхотол хүү нь өсөөд хугацаа нь богиноссон байх шиг байна. Энэ зээлийн хүү, орон сууцны үнэ 2 буурах болов уу? Зөвлөөч залуусаа ...

Сэтгэгдлүүд


  • Д. Чимэддамба 2012-01-24 19:46

    0.07 га газраа эрүүл агаартай, байгаль сайтай газарт аваад тэндээ цуглуулсан 30-н саяараа 2-давхар мансардтай, сайн материалтай хаус байриулаад орох нь хамгийн зөв алхам... Ямартаа ч эдийн засгийн удаан хугацааны дөнгөнд гэр бүлээрээ стресслэж амьдарахгүйг хичээх нь зөв шүү... Тэгээд 2-унаатай байхад хангалттай... Нэг нь хөдөөд, нөгөө нь хотод явахаар... Миний хувьд орон сууцанд амьдрахыг нэг их таашаадаггүй... Ядхад энэ утаанд байгаад ч хэрэггүй... Жил ирэх тоолонд байрны үнэ нэмэгдэж байна, бас утаа ихсэж байгаа... Нэг газар хөдлөхөд одоогын байрнууд шинэ, хуучин нь ч ялгаагүй тэсэхгүй... Эрүүл бас өргүй явах нь одоо үед их чухал... 5-н жилийн дараа Монголд өргүй хүн улаан номонд орох магадлал маш өндөр... Гэхдээ улаан номондоо гол нь биш... Хамгийн гол нь эрх чөлөө... Эрх чөлөөндөө санхүүгийн эрх чөлөөтэй амьдар... Ямар ч нийгмийн үед мөнгө бүгдийн түрүүнд тавигдаж байсанг мартаж болохгүй... Харин мөнгөөр бүгдийг хийнэ зохицуулна гэж бодож, сэтгэж, зүтгэж бүр огт болохгүй... Эрх чөлөөтэй амьдралыг бүтээ... Энэ эрх чөлөөг зөвхөн өөрөө та өөрийн гараар л бүтээх нь дэндүү үнэн юм шүү...
    http://t3.gstatic.com/images?q=tbn:ANd9GcSGO3aFK92K3i35psML_hZVEJwzyas9HcIOqyACvm9hFxlBIGUQ

  • Х. Чулуунбаяр 2012-01-24 19:57

    Орон сууцны үнэ буурахгүй. 2 жилийн дараа 35 м2 1 өрөө байр 70-75 сая болно

  • Х. Erka 2012-01-24 20:34

    Орон сууцны үнэ одоо бууран гэж xэлэx xэцүү байна.Жилээс жилд энэ салбарт ажиллаx xүчиний дутагдал орж байдаг xэцүү салбар. өөрөө шинэ байр xудалдаж аваx гэж байгаа бол xамгийн түрүүнд гэрээний заалт бүрийг маш сайн үг өгүүлбэр бүрийг уншиж гэрээ байгууллаx xэрэгтэй шүү. Би xэд xэдэн компаний шинэ байрнаас xудалдаа xийж үзсэн.xудалдаа xийx явцад м кв xүрэxгүй тоxиолдол байдаг. Тийм болоxоор мөнгөө түрүүлэж 100% битгий төлөөрэй гэж зөвлөx байна. япон он жааxан залуу жийп машин Да xүрээ заx дээр өнөөдөр 26 сая төгрөгийн үнэтэй гэтэл xотын заxын дүүрэгээс 1 өрөө байрыг энэ мөнгөөр авч болоxоор байгаа ни Монголд орон сууц нэг талаар xямд байгааг xаруулаж байгаа ч юм шиг.

  • Б. Гэрэлтуяа 2012-01-24 21:47

    Баярлалаа. Тэгэхээр хүлээгээд үр дүн гарахгүй нь ээ.

  • К. Бука 2012-01-25 09:54

    Банкны нэг манай найз үл хөдлөх хөрөнгө навс унана гэж байна лээ. . .
    Сүртэй л онолоор тайлбарлаад байсан даг. . .!

    Гэхдээ би итгээгүй л дээ. . .

  • Р. Давааням 2012-01-25 11:08

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Р. Давааням 2012-01-25 11:15

    Барилгын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг онцгой нөхцөлтэйгээр төрөөс дэмжиж байгаа нь барилгын үнэ буурахад хүчтэй нөлөө үзүүлэх болно. Банк нөхцөлөө чангаруулж байгаа нь үл хөдлөхийн үнийг бууруулахтай холбоотой.

  • B. Enerelt 2012-01-25 18:18

    Асуудлыг жаахан өөдрөгөөр харах гээд үзье л дээ. Байрны үнэ буурна. Үүний тулд барилгын өртөг өндөрсөхөд нөлөөлж байгаа голлох хүчин зүйлүүдийг авч үзье.
    - Хэрэв орон сууцны ус бохир, цахилгаан, дулаан, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг төр хариуцвал. Энэ асуудал 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт орсон байгаа. Гэхдээ цахилгаан, дулаан гэхэд л лав 5-р станц баригдаагүй нөхцөлд хүрэлцэхгүй. Тэр нь ашиглалтад орох хүртэл дор хаяж 5 жил шаардагдана.
    - Хэрэв орон сууцны газрыг үнэгүй, эсвэл маш хямд болговол. Энэ нь хувийн компаниудын ганц нэг барилгад бус, 100 мянган айл хөтөлбөрт л хамаарах ёстой. Шийдлээ гэхэд орон сууцны үнэгүй газрыг улс төрчдын, компаниудын бизнес болгохгүй гэх магадлал лав л 10%-д хүрэхгүй.
    - Хэрэв барилгын материалыг өөрсдөө хямд өртөгөөр үйлдвэрлэдэг болвол. Гэхдээ эдгээр нь цемент, арматурын төмөр, төмөр бетон хийц, тоосго мэтийн үндсэн хийцийн хэдхэн төрлийн материалаар л хязгаарлагдана. Барилгын үнэд нөлөөлөх хэмжээний үйлдвэрлэл байгуулах хэмжээнд хүртэл дор хаяж 5 жил шаардагдана.
    - Хэрэв банкнаас барьж байгаа орон сууцтай холбоотой зээлийн бодлого уян хатан болвол. Гэхдээ банкны зээлийн хүү хичнээн буурлаа ч барилга анхнаасаа өндөр өртөгөөр бүтэж байгаа нөхцөлд энэ нь үнэд тийм ч их нөлөөлөх хүчин зүйл биш.
    - Хэрэв 100 мянган айлын орон сууц хөтөлбөр богино хугацаанд хэрэгжиж эхэлбэл. Гэхдээ жинхэнэ утгаараа эхлэх хүртэл дор хаяж 5 жил шаардагдана. Наана нь хөрөнгө мөнгө олох, нарийвчилсан зураг төсөл зохиохоос авахуулаад хар мянган ажил хийх шаардлагатай болно. Ядахдаа халамжийн мөнгө тараадаг асуудлыг зогсоож оронд нь барилгын салбарын ажлын байрыг дэмжих хэрэгтэй.
    - Хэрэв ирэх сонгуулиар ард түмний эрх ашгийг харж үздэг шударга улс төрчид олноор сонгогдож орон сууцны хөтөлбөрийг яаралтай эхлүүлбэл. Гэхдээ үүнийг бодит байдалд хурдан эхлүүлэх магадлал лав л 10%-д хүрэхгүй.
    - Хэрэв дээр дурдсан "хэрэв"-үүд бүгд нэгэн зэрэг ажил хэрэг болвол. Гэхдээ нь энэ "нэгэн зэрэг"-ийн магадлал лав л 10%-д хүрэхгүй.

  • Д. Оюунтуяа 2012-01-25 18:44

    Гандангийн дэнж хавийн хашаа байшин,гэр худалдаж аваад хувийн хаусаа барьж болох л юм. За тэгээд тэд бас үнэ оруулаад хэлэх байх даа.

  • Д. Оюунтуяа 2012-01-25 18:44

    Гандангийн дэнж хавийн хашаа байшин,гэр худалдаж аваад хувийн хаусаа барьж болох л юм. За тэгээд тэд бас үнэ оруулаад хэлэх байх даа.

  • Р. Давааням 2012-01-26 00:30

    Монголын зах зээлд 100 мянган айлын орон сууц гээд бага зэрэг зах зээл гарч байгаа болохоос ер нь жоохон шүү дээ.Тийм учраас барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг жижиг, дунд үйлдвэрлэлийг төрөөс онцгой нөхцөлтэйгөөр дэмжиж хөгжүүлчих хэрэгтэй байна.
    Өнөөдөр цемент, төмрийн ган хийц, дулаалгын материалуудын хувьд асуудал байгаа. Дархан хотын төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэр хүчрэхгүй л байна. Цаашид дотоодын зах зээлээ бүрэн хангахыг зорьж байгаа. Сайншандад гангийн үйлдвэр бий болох гэж байгаа нь бас нэг дэвшил. Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг өргөтгөж байгаа нь зөв алхам болсон юм.
    Засгийн газраас Хөдөө аж ахуйн бирж байгуулна гэж байгаа нь хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн зах зээлийг төрөөс зохицуулах гэж оролдоод байгаа нэг алхам юм.
    Барилгын материалын худалдааны сүлжээ байгуулаад урд хөршөөс оруулж ирэх барааны татвар дээр анхаарал хандуулахад болох зүйл шүү дээ. Эдгээр арга хэмжээг засгийн газар доривтойхон шуурхай зохицуулж дэмжвэл байрны үнэ буурах нь гарцаагүй юм.

  • С. Баяр(bayardub) 2012-01-26 05:49

    Байрны үнэ оирын болон алс ирээдуидээ буухаар нөхцөл бол харагдахгуи баина. Бага зэргиин савалгаанууд бол гарах нь гарах баих. Энэ нь нэгэнт авагдаад баиртаи болсон хумуусиин зээл төлөлтиин эерэг болон сөрөг хандлагаас хамаарах тухаин цаг уеиин тухаин хумуусиин зээл төлөлтиин хамааралаас үүдэлтэи баихаас биш зах зээлиин хэлбэлзлэлээс хамаартахгуи л болов уу...Гэхдээ баирны үнииг тэгтэлээ буулгатал нөлөөлөхгуи...
    Хэдиигээр дотоодоо барилгын материалын уилдбэрлэлииг дэмжих хандлаг баигаа ч үнииг буулгатал дэмжлэг болож чадахгуи. Яагаад гэвэл хөрөнгө оруулалтын болон үүнии бүрдүүлэлтиин зардал хэтэрхии өндөр баигаа ба үүнии шингээлт нь үнииг буулгахааргуи барих болно. Үилдбэржилтиин болон технологиин дотоод нөөц баихгуи баигаа болон бии болгох боломж хомс баигаа нь нөлөөлөөд баина. Нөгөө талаас хумуусиин хулээлт буюу ажиллах хучнии зардалыг нилээдгуи өсгөхөөс өөр гарцыг аль ч талдаа санал болгож чадахгуи баина.
    Зарим хумуус баирны унэ буурсан ш дээ гэсэн таилбар хииж л баина л даа. Уунд юу нөлөөлсөн юм бэ. Минии бодлоор хоер нөхцөл нилээд хучтэи нөлөөлсөн болов уу гэж боддог. Энэ нь 8 оны хямрал, төгрөгиин ханшиин чангарал...Үүнииг задлан үзэх юм бол олон юм ярих л баих...Гэхдээ тэдгээр нь таилбар болохоос гол нөлөөлөл биш...
    АНУаар болон тэндэх могеижиин зээл болон баирны үнии уналтаар жишээ авч баина. Янз бурээр л хумуус таилбарладаг юм. Гэхдээ минии бодол араи өөр баидаг юм. Аливаа юм этсиин этэст маш энгиин л баидаг баихгуи юу. Зугээр л тэнд үл хөдлөх хөрөнгииг (үүнд ньбаир ордог) бизнэс болгоод хувиргачихсан ба баинга туунииг хөдөлгөж (зарах) ашиг олох естои гэсэн онол сурталчилгаанд итгэчихсэнд баисан юм. Нэгэнтээ л энэ салбарт бизнэс л яваж баигаа бол банк зээлиин систэм ашиглагдаж л таарна. Тэгээд л банк зээлиин орон заи нь зээлиин эргэлтиин гацаанд орчингуут л...үнэхээр баиртаи болох гэсэн энгиин хэсэгээ хярагчихгуи юу... Тэгээд ур дунгиин нь хэлэлтгуи оилгомжтои баигаа биз дээ...
    Сэдэв нээгчид хэлэхэд Баирны унэ бол буухгуи... Харин хямдруулах овсгоо, боломж хаиж баигаа бол ... Харин энэ бол баинааааааааааааааааа гэж...
    Чинии сэдэвт бичсэн мэдээлэлииг үнэн гэж узэх юм бол чи чинь сардаа баирныхаа төлбөриин 10 хувииг олчихоор бололтои. энэ чинь 4 сард 60 хувьтаи гэсэн үг. тэгвэл 4 сар хуртэл дээрх өөриин чинь сонирхоод баигаа баирны борлуулалтанд ямар өөрчилөлт орож болох вэ гээд бодоод үз дээ. судлаад уз дээ.( судлах саин муу зөндөө л арга баидаг даа.) Минии бодлоор өөрчлөлт орохгуи л болов уу. Тиим гэж узвэл чинии тактикиин тоглолт ямар баих вэ. 5 сар... Одоо 30 хувь гар дээр баидаг. ...
    За даа иимэрхуу бодлогыг хувь хун өөрөө л бодсон дээр баидаг юм даа... Тэгээд ч иимэрхуу өгөгдөл битүү бодлогыг бодох ухаан ч хурэхгуи нь бололтои. Хулцэл өчие.

  • Б. Буяндэлгэр 2012-01-26 09:40

    Байрны үнэ буурч шалихгүй ээ. Хүлээх тусам л ирээдүйд авах байр чинь үнэтэй болж байгаа. ТЭгээд ч бензины ханш огцом буурдаггүй л юм бол яааж байрны үнэ буурах вэ дээ? Худал хэлсэн хүнд бараг бүх материалаа гаднаас татдаг манай оронд тэр тусмаа худлаа.

  • Х. Erka 2012-01-26 12:55

    Ганданд газар авна гэвэл xудлаа болсон байнаа.Ууг ни сайxан байршилтай газар. Газар ни аймар үнэтэй болсон бн лаа. 2 айлийн газартай xашаа байшин 300 сая гээд xөдлөxгүй байна лээ. 10*8 xарицаатай газар 85 сая болсон байна.Энэ газар ни гэxдээ төвийн боxир цэвэр усны сувагтай ойр юм гэнэ. жил xагасийн өмнө 30 саятай байсан юм

  • A. Otgoo 2012-01-26 15:40

    байрны үнэ буурах магадлал маш өндөр байгаа,хараар бодоход баячууд бүгдээрэй байраа аваад ханаж цадаж байгаа ямар сайндаа та бүхэн ажигласан бол сүүлийн үеийн барилга мк нь маш жижиг болсон учир нь одоо байрыг бага ба дунд орлоготой иргэд л авч байгааүнэтэй том нь зарагдахгүй маш удаан зарагдах юм чинь,утаатай тэмцэх хамгийн зөв алхам бол барилгажуулах гэдгийг өндөрчүүд бүгэд мэдэж байгаа тиймээс буурна харж л байгаарай,хэрэв та яаралтай авмаар байгаа бол шинэ үнэтэй найдвар муутай байр авснаас хуучны сөх нь сайн ажиллаж чаддаг байр сонго,Яахав холхон гараад байшин барьж амьдрах гэдэг бол зөв л дө гэхдээ энэ нь жирийн бид нарт тохирохгүй учир нь санхүүтэй шууд холбоотой бас цаг зав гээд л,

  • A. Otgoo 2012-01-26 15:40

    байрны үнэ буурах магадлал маш өндөр байгаа,хараар бодоход баячууд бүгдээрэй байраа аваад ханаж цадаж байгаа ямар сайндаа та бүхэн ажигласан бол сүүлийн үеийн барилга мк нь маш жижиг болсон учир нь одоо байрыг бага ба дунд орлоготой иргэд л авч байгааүнэтэй том нь зарагдахгүй маш удаан зарагдах юм чинь,утаатай тэмцэх хамгийн зөв алхам бол барилгажуулах гэдгийг өндөрчүүд бүгэд мэдэж байгаа тиймээс буурна харж л байгаарай,хэрэв та яаралтай авмаар байгаа бол шинэ үнэтэй найдвар муутай байр авснаас хуучны сөх нь сайн ажиллаж чаддаг байр сонго,Яахав холхон гараад байшин барьж амьдрах гэдэг бол зөв л дө гэхдээ энэ нь жирийн бид нарт тохирохгүй учир нь санхүүтэй шууд холбоотой бас цаг зав гээд л,

  • B. Baganaa 2012-01-26 17:08

    энэ хуучин навсгар байрууд бол буурах байхаа харин шинэ байрууд бол бас хэцүү л юм тэхдээ Орон сууц борлуулалтан дээр ажилдаг манай нэг найз сүүлийн 2 сар бараг байр зарагдсангүй гэж байсан үнэ өсөөд байгаа ч авах хүн нь байхгүй байгаан билээ тэхээр ирээдүйд буурах магадлал байгаа байх

  • Б. Гэрэлтуяа 2012-01-26 17:36

    Үнэ ханш нь ерөнхийдөө 9-р сараас хойш ажиглахад бага багаар үргэлжлэн өссөөр л байсан. Гэнэт төлбөрийн нөхцөлөө өөрчилж байгаа нь хавраас жаахан үнэ буурах гэрлийн үзүүр байна уу ? гэсэн хардлага төрүүлээд байсан. Харин энэ бүхнээс уншаад бодоход буурах ямар ч үндэслэл алга.
    Тэгвэл ирээдүйд өсөх хандлага ямар байх бол.