Ээлжийн амралтын хугацаа тооцох
За нэг асуулт байнаа. Амралт олгохдоо ажилласан хугацаанаас нь хамаарч хоног нэмдэг дэ. Тэр хугацааг яаж тооцдог вэ. Надад нэг ийм асуудал байгаан. Би хамгийн анх 2006,07 сард ажилд орсон юм. Одоо энэ жил 10 сард амралтаа авах санаатай. Миний бодсоноор бол энэ хүртэл 75 сар буюу 6 жил гаран болоод 3 хоног нэмэгдэх ёстой гэж бодоод байгаан. Гэтэл энэ хугацааг бодохдоо 2011 оны 12 сарын 31 хүртэлээр ажилсан жилийг тооцдог гээд байна. Өөрөөр хэлбэл 5 жил 5 сар болчоод байгаан. Аль нь зөв бэ?








Н. Хандаа 2012-01-26 14:10
Хөдөлмөрийн хуулийн 79.5. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралт олгоно.
79.5.1. 6-10 жилд ажлын 3 өдөр; гэж байдаг юм. Тиймээс ажлын 15+3 нэмж амарах ёстой.
Н. Хандаа 2012-01-30 09:00
Ажлаас гарах гэж байгаа биш 6 жилээр бодож амралтыг нь олгох ёстой....
Г. Хулан 2012-01-26 14:45
2012 оны 07 сард 6 жил болох юм байна даа.
K. Bakhatkhan 2012-01-30 09:35
Харин уг нь 6 жил болчихоод байгаан. Тэгсэн манай хүний нөөц үгүй гээд байх юм. Яах ёстой бэ?
Э. эзэгтэй 2012-01-27 13:46
6л юм шиг байна да
T. Amurma 2012-01-27 17:27
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
Б. Очирбат 2012-01-27 22:13
Хөдлмөрийн хуулиараа бол 3 хоног чинь болчихсон л байна. Гэхдээ наад байгууллагын чинь дотоод журам нь ямар байдаг юм. Туршалтын 6 сар гээд л байдаг да
K. Bakhatkhan 2012-01-31 17:23
Туршилтын 3 сар гэж байдаг юм. Тэр нь дуусчихсан