2012-01-25 13:40:27

Бүсгүй минь амьдралын ханиа хайж байна уу?

Эр хүнийг насан туршид аргамжиж, амьдралын ханиа болгоно гэдэг тун амаргүй явдал. Yүний тулд та дараахь хэдэн зарчмыг чандлан мөрдөх хэрэгтэй болно.

Эр хүнтэй танилцах эхний алхмыг хэзээ ч өөрөө санаачилж болохгүй. Та биш тэр эрэгтэй анхны алхам хийх ёстой. Энэ тэр эр тантай үнэхээр танилцахыг хүсч байна уу, эсвэл тохиолдлоор хажууд чинь байгаа болохоор л өдөж байна уу гэдгийг ялгаад өгнө.
Анхны болзоон дээр та мэдээж өөрийнхөө тухай ярих хэрэгтэй болно, гэхдээ ажил дээрх асуудал бэрхшээл, санхүүгийн хүндрэлийн тухай зэрэг асуудлыг хөндөж ярьж болохгүй. Түүний оронд тэр залуугаа хэрхэн яаж юуны тухай ярихыг анхааралтай сонс.
Хэрэв та ганцаараа байж залхсан бол амьдралаа өөрчил, үүнийг харин өөрөөсөө эхлэх хэрэгтэй. өөрийн гадаад төрхөд санаа тавь, эрүүл мэнддээ анхаар, спортоор хичээллэ. Хамгийн гол нь та өөртөө “Би бол хорвоод хосгүй цорын ганц, дахин хэзээ ч давтагдашгүй. Над шиг өөр ийм бүсгүй хорвоод алга” гэж хэл. Yүндээ бүрэн итгэлтэй бай. Тэгээд ч энэ бол үнэхээр үнэн зүйл.
Мөрөөдлийнхөө ханхүүтэй учирсан ч өөр эхлээд бүү утасд, түүнийг утасдтад хүлээ. Хэрэв тэр автомат хариулагчид юм үлдээсэн бол хариулах гэж бүү яар. Хэрэв та түүнд хэрэгтэй бол тэр дахин заавал утасдана.
Хэрэв эхний хэдэн уулзалт дээр түүний ямар нэг дутагдал санаанд огт тохирохгүй бол шууд харилцаагаа тасалсан нь дээр. Дараа нь дасчихна гэж өөрийгөө ятган хуурах хэрэггүй.
Хэрэв тэр тань руу 7 цагт утасдаад 8 цагийн кино үзье гэвэл болгоомжил. Тэр таныг хэзээ ч гарын дор байх, бэлэн эмэгтэй гэж үзэж байна гэсэн үг. Та тийм байхыг хүсэхгүй биз дээ. өөрийгөө хүндэтгэ. Иймээс хичнээн хэцүү байсан ч аятайхнаар “зав алга” гэж татгалзаад хоёр минутын дараа яриагаа дуусга.
Зөвхөн таныг хайрладаг эрчүүдийг л хайрлаж, дурла. Бусад нь шал дэмий цаг үрэхийн нэмэр.

Сэтгэгдлүүд


  • Т. Түвшинтөр 2012-01-25 14:19

    боломжийн зөвөлгөө байна шүү. баярлалаа

  • Р. СаРаН *+* ♀ *+* 2012-01-25 14:26

    харин тийм ээ бид нар шиг бүсгүйчүүдэд бол маш чухал хэрэгтэй мэдээлэл байгаа хэхэ

  • Т. Гүнж 2012-01-25 14:46

    Тэгэээд үнэд ороод байхаар зугтаачихдаг л юм билээ

  • C. Mongol zalu 2012-01-25 16:06

    хэхэ хөөрхөн зөвлөгөө байна. гэхдээ эр эм хүйсийнхээ ялгааг бас олигтойхон шиг амидраад амидралаа аваад явчхаар аштайхан шиг залуучууд ни хир олон бэ гэдгийг бодож үзээд үнэд орсон ни дээр байхаа үнэхээр өөртөө итгэлтэй л бол жаахан үнд орж байхад яахав үнэд орж байтал нэг сэргэлэн гар нөгөө сайхан залуугийн чини толгойг эргүүлээд аваад суучиж байгаа тал бас харагдах юм али алиа бодолтсож л байхгүй бол жинхэнэ жэнтлэмэн олох гэсээр байтал нөгөө сайн, сайхан залуус ни борлогдоод байна шүү бүсгүйчүүлээ.

  • *. Roza*** 2012-01-25 17:54

    Зөвхөн таныг хайрладаг эрчүүдийг л хайрлаж, дурла. Бусад нь шал дэмий цаг үрэхийн нэмэр.+++++
    Санал нэг бн

  • 9. Gegeen.mn 2012-01-25 20:28

    өөртөө хайргүй хүнийг эргүүлсээр бгаад хайртай болгочдог хүүхнүүд бдг блгүй дэ

  • A. Barkhasaa 2012-01-25 20:30

    emegtei hund tolgoigoo meduuled dagaad yavjaa zaluug yuch gej heleh u de, harin ch suuhgui ter huhend ni aldsan ni der yum bishu? suugaad bjiisan uur huhen dagaad guichij magad shd! :P shan tuushtai zaluu olj avah heregtei uurin bodoldoo ezen bdag!

  • Х. Erka 2012-01-26 13:31

    Амидралын xани болоx xүн анxны болзооноос л мэддэгдэг шдээ.Xүний нэг зөн совин ч юм уу нэг тийм далдын бодол xэлээд өгдөг юм дөө. Xүүxнүүд ч тэгээд үнэд ороx дуртай xүмүүс шүү xэxэ

  • Р. СаРаН *+* ♀ *+* 2012-01-26 15:56

    эрка гоё хэллээ 1 найз яг тэгж хэлж байсын чи анх эхнэртэйгээ танилцаад юу гэж бодож байсан бэ гэсэн чинь би энэ миний заяаны хань байна гэж бодож байсан гэж хэлжээсийн тэгэхээр бас зөн совин нь байдаг байлгүй дээ

  • B. Baganaa 2012-01-26 17:33

    БИЗ ч ойрд нэг иймэрхүү ТОТГО тойрсон авгай хүүхнүүдийн сэдвүүдээр дүүрэх нээ

  • Н. Болор-эрдэнэ 2012-01-27 16:09

    Эрка олон удаа заяаны ханиа сонгож байсан туршлага юм шиг байна?

  • Н. Болор-эрдэнэ 2012-01-27 16:10

    Эрка олон удаа заяаны ханиа сонгож байсан туршлага юм шиг байна?

  • S. Erdenejargal 2012-01-31 15:10

    харин тиймээ санал нэг бна

  • 9. Gegeen.mn 2012-02-01 21:25

    БИ лав үнэхээр сэтгэл татам хүн тааралдвал түрүүлж алхам хийхээс сийхгүй ээ..
    ЗӨВХӨН хонины ордын бүсгүйчүүдэд л энэ чанар бдын гэнэ лээшд кк..

    ГЭХДЭЭ одоо бол тэр олон хайрладаг эрчүүдээс сонголт хийдэг нас н өнгөрөх гээд бгам шигээ... БИОЛОГИЙН цаг богино заяаж дэ эмэгтэйчүүдэд.

    ГЭXдээ хийдгээ хийцэн үед бол хэдэн насандаа ч 1 биений нөгөө талаа олсон яахавдээ тиймүү...
    ГҮНЖХЭНИЙ маань аавыг надад заяацан л бх учиртай...