Бие даасан дулааны эх үүсвэр
Архангай аймагт 2 давхар нийт 400м2 байшинг бие даасан халаалтын системтэй болгох гэсэн юм. Одоогоор энэ байр нь төвийн халаалттай.
Энэхүү байр нь Архангай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийг дэмжих төв юм. Яагаад төвийн дулаанаас салгуулах гээд байгаа вэ гэхээр:
1. Төвийн дулаан маш муу ирдэг.
2. Төвийн дулааны төлбөр маш өндөр болсон.
Иймд бие даасан дулааны хямд төсөр эх үүсвэрийг хайж байгаа тул та бүхэн өөрсдийн мэдэр зүйлээ хуваалцана уу?








Ш. Мягмар 2012-02-07 22:30
(주)에스티에너지 ST ENERGY CO., LTD.
경기 남양주시 화도읍 가곡리 16-19
#16-19 Gagok ri, Hwado eup, Namyangju si, Gyounggi do
☏ 82-31-575-6608
(fax)82-31-575-6604
(주)세븐스타 SEVENSTAR CO., LTD.
서울시 성북구 하월곡동 39-1 한국과학기술연구원 벤처재단 924AB
924AB, KIST, 39-1, Hawolgok dong, Seongbuk gu, Seoul
☎ 82-2-957-0808
(fax)82-2-957-4978
Надад хэдэн жилийн өмнө ирж байсан майл хаяг нь ашгуй байж байна. Энэ хаяг нь
Ш. Мягмар 2012-02-07 22:37
Танилцуулга нь олддоггуй ээ. Олон хунд хэрэг болно гээд тараасаар байгаад өөрт улдээгүй ч байж болох талтай. Орос Англиар хэвлэсэн том ном шахуу юм байсан, Би бас нэлээд хэдийг авсан. Олдмогц нь мэдээлэл нэмнээ. Утаа унэхээр хэцүү байна шуу 12- р хороололд хана тортогтоод байх юм. Өрөөн дотроо ил гал тулсэн юм шиг.
Ж. Дөшбат 2012-02-11 18:20
КККК БҮХ ЮМ ТАС ХАР ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БАЙНАА
Ж. Дөшбат 2012-02-07 22:38
ААН ЗА ЗА НҮХТЭД МАНАЙ ХАМТ АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮН ХЯТАДУУДААС ТИЙМ БАЙШИН ХУДАЛДАЖ АВСАН БАЙСАН. ТЭДНИЙХ ПИЛТАН ШАЛТАЙ ТЭРНИЙХЭЭ ДОР ТИЙМ ШЛАНГТАЙ БАЙСАН ТЭР ЮМ ШИГ БАЙНА.
ТЭДНИЙХ ДУЛААХАН Л БАЙСАН . ӨӨРСДӨӨ ХУДАГТАЙ ТЭГЭЭД БОЙЛЛЕРТОЙ ЮМ БАЙНА ЛЭЭ. ТИЙМ ЮМ БАЙХ ШИГ БАЙНА. ТОГНИЙ МӨНГӨ 500,000 ГАРДАГ ГЭЖ ЯРЬЖ БАЙСАН .
Д. Баянмөнх 2012-02-07 23:08
Нарны эх үүсвэрийг судлаад үз( одоо үед нарны хавтангаар халааж чадахаар болсон бн лээ,хуучны нарны хавтангаас хавьгүй илүү хүчин чадалтай жич;аустрали Дупон, япон. нашинл г.м), цахилгаан халаалт дэмий бүүр төвийн дулаанаас чин өндөр төлбөр гарна, газрийн гүний дулааныг дулаанд ашиглах арга бна,
Б. Норовсүрэн 2012-02-07 23:45
Халаалтанд сэргээгдэх эрчим хүч манайд тохиромжгүй ээ. Манайх өвөлдөө дэндүү хүйтэн байдаг. Хавтан, коллектор гэх мэт нь дулаан уур амьсгалтай нутаг л тохирно.
М. Тэнүүн 2012-02-08 09:17
Сэргээгдэх эрчим хүчээр халаалтаа шийддэг бол ч сайхан байна л даа. Газрын гүний дулаанаар халдаг гэж байдаг юм билээ. Загварын байшин нь зүүн 4 зам худалдааны төвийн хашаанд байгаа. Доош нь олон зуун метр өрөмдөх тул гол зардал нь тэрэндээ байдаг байх. Салхины хүчээр болохгүй нь ойлгомжитой. Дээврээрээ тэр чигээрээ нарны зайн панел хийгээд туршаад байсан нь ТВ р гарч байсан, одоохондоо үнэтэй тусаж байгаа гэсэн. Харин халуун усны асуудлыг нарны зай ашиглан хийсэн байдаг. Энэ ямар зарчим дээр ажилладаг талаар судлаж үзмээр юм байна лээ шүү.
Нүүрс тортогтой зууралдахгүй гэвэл мэдээж цахилгаан халаагуурууд л байна. Цахилгааны үнийг боломжийн бууруулаад өгөх, эсвэл хүмүүсийн дундаж цалин 1000 доллараас дээш болоод ирвэл нийтээрээ дагах биз.