2012-01-27 19:59:41

Энэ арай дэндлээ манайхаан ...

ЭНЭ АРАЙ ДЭНДЛЭЭ МАНАЙХААН ЭНИЙГ ХҮН БОЛГОН ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ БАС ХҮН БОЛГОН ТҮГЭЭХ ХЭРЭГТЭЙ









МОНГОЛ УЛСЫН ГАЗАР ДООРХ БАЯЛАГ АРД ТҮМНИЙ ӨМЧ БИД ЭНИЙГ ХАМГААЛАХ ЁСТОЙ


2012-01-28 17:57-д бичсэн тодруулга.
http://www.youtube.com/watch?v=qcbQTT4wL-E

2012-01-28 18:18-д бичсэн тодруулга.
http://www.youtube.com/watch?v=qcbQTT4wL-E
Entrйe Gold Inc. is a Canadian mineral exploration company focused on the worldwide exploration and development of copper and gold projects. ... дэлхий дахинд энгэж танилцуулсан байна шүүдээ ... ирээдүй хойч үеийнхээ төлөө бидний өвөг дээдэс халуун цус, амь насаа хайрлаагүй гэдэгийг бид бас тэд ч мэдэж байх ёстой одоо ч хүртэл бидний цусаар эх орныхоо төлөө халуун цусаа урсгаж явсан өвөг дээдсийн цус урсаж байгаа гэдгийг битгий март ... миний монголын газар шорооноос бурхан гуйсан ч битгий өг !!!

2012-01-29 16:07-д бичсэн тодруулга.
Тиймээ бид нэгэн зорилготой нэгдэх ёстой тэр юу гэвэл шудрага зүйлийн төлөө мөн эх орон, үр хойч үеийнхээ төлөө нэгдэх ёстой ... " Улс орны удирдагч эд хөрөнгийн талаар хүч чармайлт тавьж байгаа бол заавал хөгийн юмсыг өөрийн гар хөл болгон ашигладаг. Тэгэхдээ удирдагч тэдгээр ашиглаж байгаа хүмүүсээ чадвартай гэж бодож байгаа бол тийм хөгийн амьтадаар төр засгийн эрх бариулах ба тэгэж эрх бариулбал заавал хүн зоны ч юм уу БАЙГАЛИЙН гай гамшиг учирна. "

Сэтгэгдлүүд


  • Б. Боролдой 2012-02-01 13:13

    Өрөмдлөгийн машинууд газар дээр байрлана шүү дэ. 2000 м гүнтэй хайгуулын цооногууд өрөмсөн байна. Одоогоор ухаж эхлээгүй болов уу. Ухаж олборлоод эхэлсэн гэдэг нь ташаа мэдээлэл байх. Гүний ордыг ашиглахын тулд босоо ам буюу маш том байгууламж барьдаг.

    Оюу толгойн босоо ам

    Энэ байгууламж нь газрын гүнрүү 1300 гаруй метрийн гүнтэй.

  • Ж. Дөшбат 2012-02-01 14:05

    ЯАНА ДАА . ДООГУУР НЬ СЭНДИЙЛЭЭД БҮХ ЮМЫ НЬ АВЧИХААР ТЭНД ХООСОН ХӨНДИЙ НҮХ Л ҮЛДЭЖ
    ТААРАХ БАЙХ . ТЭР НЬ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ЦӨМӨРЧ Л ТААРНА.
    ТЭГЭЭД Ч ДЭЛХИЙГ ШУУГИУЛСАН БАЯЛАГТАЙ ГЭЭД Л ГАЙХУУЛААД БАЙДАГ. НӨГӨӨДӨХИЙ НЬ ГАДНЫХАН ЗӨӨГӨӨД ХӨНДИЙ НҮХ ҮЛДЭЭД ТЭР НЬ БИД НАРЫГ НЭГ ӨДӨР БҮГДИЙ НЬ НЭГ ДОР БУЛШЛАХ НҮХ БОЛООД ҮЛДЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА Л ДОО.
    ДЭЛХИЙ ДЭЭР ГАНЦ ҮЛДСЭН СҮҮЛЧИЙНХ НЬ ГАГНААСЫГ ХОВХОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА.
    БАЙГАЛЬ ДЭЛХИЙ МАШ ОЙРХОН ОЙРХОН САНУУЛГА ӨГӨӨД БАЙГАА ДАА.
    ТҮҮНИЙГ ХҮН ГЭДЭГ МУНХАГИЙН ТУЙЛУУД ОЙЛГОХГҮЙ БАЙСААР БАЙГААД ХУРААСАН ХӨРӨНГӨӨ Ч ЭДЛЭЖ ЧАДАХГҮЙ ЧАД ХИЙЦГЭЭХ БАЙХ ДАА ХӨӨРХИЙ

  • Б. Боролдой 2012-02-01 14:23

    Алтан дээр суусан гуйлгачид байгаад баймааргүй л байна. Энэ хэдэн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж үр ашгийг нь луйварчид олигархууд биш монголын нийт ард түмэн хүртэхээр сайн зохицуулж чадвал...

    Гэхдээ бэлэн мөнгө тараах биш хүн сайхан амьдрах боломж ихтэй, цалин хангамж сайтай, дэд бүтэц, эрүүл мэндийн үйлчилгээг хөгжүүлэх зэрэгт хөрөнгө оруулах хэрэгтэй. Мөн бусад салбаруудаа хөгжүүлээд явах боломж бүрднэ. Хүнсээ дотоодоосоо хангах, нүүрс шингэрүүлэх боловсруулах, нефть боловсруулах үйлдвэр зэргээ дэмжээд явчихвал тэгээд хүний гар харахаа болино доо.

    Эс бөгөөс одоо орос хятад хоёр хилээ хаахад монгол дуусаа...

  • T. Cinderella 2012-02-01 14:25

    одоо яаж хамгаалах уу? хамгаалмаар байна шүү

  • Г. Эрдэнэтуяа 2012-02-01 14:30

    Төр засагт УЛСАА гэсэн үнэнч шударга хүн байдаг ч болоосой!

  • Б. Боролдой 2012-02-01 14:32

    АНХААРАЛ ХАНДУУЛАХ ГОЛ ЗҮЙЛ



    ЭНЭ ЗУРАГАН ДЭЭРХ УЛААН ТОРЛОСОН ШУГМУУД НЬ ЛИЦЕНЗИЙН ХИЛ ЮМ ШИГ БАЙНА. ОЮУ ТОЛГОЙН ЭЗЭМШЛИЙН ХЮГО ДАММЕТТ ОРДЫН ЗАРИМ ХЭСЭГ НЬ ENTREE GOLD КОМПАНИЙН ЛИЦЕНЗИЙН ТАЛБАЙД ХАМРАГДАЖ БАЙГАА НЬ ЭНДЭЭС ХАРАГДАЖ БАЙНА. ТЭР ХЭСГИЙГ ОЮУ ТОЛГОЙН ЭЗЭМШИЛД АВАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ ХЭРЭГТЭЙ.

  • Ч. БАТЦЭНГЭЛ 2012-02-01 16:10

    Төрийг байгуулахад чиглэсэн үйл явцыг улс төр гэж хэлдэг бол Төр нь иргэнийхээ эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахын тулд оршдог хэмээн итгэдэг байв. Гэтэл одоо нулимбал таарах эд болж, Төр нь ердөө л тусгай сонирхлын бүлэглэлүүдэд үйлчилдэг хэрэгсэл байж таарлаа. Засгийн газарт шинээр томилогдсон зургаан сайдын хоёр нь уул уурхайн томоохон компаниудын эзэд байна. Тэд сайдын албан тушаалыг мөнгөөр худалдаж авав уу? Төрийн сайдын суудлыг нэгэнт мөнгөөр хэмжиж худалдаг болсон юм бол ил тод зарлаад хэн ч өрсөлдсөн нээлттэй тендер болгож хуульчил л даа.

    Төрийн эрх мэдлийг улс төрийн намаар л дамжуулан хэрэгжүүлнэ. Тэгэхээр аливаа намд юуны өмнө бодлого, боловсон хүчин чухал, эцэст нь мөнгө хэрэгтэй байж магадгүй. Харин Монгол ардын намд юун түрүүнд мөнгө хэрэгтэй гэдэг зарчмыг Н.Энхбаяр анхлан тогтоож, өнөөдөр уг “хууль” төгөлдөршилдөө хүрээд байгааг С.Батболдын сонголт ил тод илэрхийллээ. Ил тод гэдгийг муугаар бол улаан, цагаандаа гарах гэж хэлдэг байх аа. Тэгвэл улс төр “улаандаа гарав” биш үү?

    Монголын төр цаашид томоохон бизнесийн өв залгамжлагчдаар дүүрч, уул уурхайн баялгийг хянах л үүрэгтэй, онцгой эрхтэй байгууллага болж хувирахад гайхах зүйл алга. Төрийн болон ядахад олон нийтийн байгууллагад ажиллаж өөрийгээ олон нийтэд таниулж амжсан сан бол Н.Номтойбаярыг дэд сайдаар томилогдлоо гэхэд хэн муушаах билээ?

    Монголын томоохон алт олбор­логч, хөлтэй бизнесмэн Нямтай­ширын хүү Номтойбаяр МАН-д мөн­гө хандивласнаас биш ном хан­дивласан гэж сонсогдоогүй. Улс төрийн намд хөрөнгө оруулалт хийж ирсний цаад зорилго нь албан тушаал байсныг Н.Номтойбаяр ил тод илэрхийлэв. Нээрээ ч ашиггүй бизнест хөрөнгө оруулах тэнэг хүн хаана байх билээ.

    Монголын төр яваандаа уул уурхайн баялагт хяналт тавьдаг, хуваарилалт хийдэг үүрэгтэй, онц­гой эрхтэй байгууламж болж ху­вирах магадлал улам бүр өндөрсч эхэллээ. Өнөө­дөр Засгийн газрын дэд сай­дын төвшинд хоёр ч том компанийн эрх ашиг шургаллаа. Үүнээс дээд, доод төвшинд шургалсан тусгай сонирхлын бүлэглэлүүдийг нэрлэе гэвэл чамгүй урт жагсаалт гарна. Тэдний юу хийж, төрийн эрх мэдлийг хэрхэн ашиглаж байгааг Авлигатай тэмцэх газар ч мэдэхгүй.

    Уул уурхайн салбар баялаг бүтээдэггүй, байгалийн баялгийг шимж сордог бол Төр ялгаагүй юу ч бүтээдэггүй зөвхөн шимдэг. Энэ хоёр салбар шиг хоолоо амархан олдог, онцгой ашиг хүртдэг “бизнес” Монголд байхгүй болжээ.

    Сүүлдээ нэгээс нөгөө рүү нь дамжин соруулаа урстасгасаар байгаа тусгай сонирхлын бүлэглэлүүдийн “дээрэм” цагаандаа цайрч, улс төр “улаандаа гарав”.

    Уул уурхайгаас төрсөн тэрбумтнууд хуримтлалаараа улс төрөөс өөр салбарт хөрөнгө оруулж, улс, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулаасай гэж хүсэх байна. Хүсээд зогсохгүй тэдний эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрлийг дагалдуулан тусгай үүрэг ногдуулж, эдийн засгийн өөр салбарт хөрөнгө оруулах хувь хэмжээг нь хуулиар тогтоож өгөхөд яагаад болохгүй гэж? Үгүй гэхэд улс төрд хөрөнгө оруулах эрхийг нь сонирхлын зөрчлийн хуулиар хязгаарлаж өгснийг тэдэнд хэлж ойлгуулах цаг болсон байна.

    Улс төрд орж, өөрийн сонирхлоо төрийн эрх мэдлээр хангахаас өөрөөр бизнесээ хөгжүүлэх боломж чөлөөт нийгэмд үй түмээрээ байдаг юм, өрөвдмөөр өв залгамжлагчид аа! Та бүхэн эцэг эхийнхээ “Туулын мөсийг долоох” шахам олж хуримтлуулсан хөрөнгийг дэлхийд нэртэй монгол брэнд босгоход зориулахын оронд мөнгөө гартаа бариад намын үүдэнд оочирлож зогсоо чинь ямар гутамшигтай вэ. Уг нь та нарт энгийн хүнд олдоогүй боломж заяасан биш үү. Тэгш гараанаас эхлээгүй нь дэндүү ойлгомжтой ч монголын капитализмын анхдагчдын дансыг хэн ч сөхөх гээгүй байна. /Эцэг эхийн чинь хөрөнгийн хууль ёсны эсэхийг эргэж шалгахгүй гэсэн үг/ Тэхээр харин үүнийгээ эвтэйхэн шингээчих ухаан та нарт хэрэгтэй байгаа юм биш үү. Саяхан Өмнөд Солонгосын нэр хүнд бүхий нэгэн компанийн ирээдүйн өв залгамжлагч АНУ-д эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсны дараа компанийх нь хувьцааны ханш зөвхөн үүнээс болоод 20 хувиар өсчээ. Учир нь, номыг нь уншиж судалсан залуу өв залгамжлагч хувийн компаниа өндөр технологийн энэ эрин үед шинэ менежмент нэвтрүүлж, илүү үр ашигтай ажиллуулж чадна гэдэгт хувьцаа эзэмшигчид нь итгэсэн учраас тэр. Зүдэргээтэй ч зам мөр нь ариун ийм зүйлд хөрөнгө оруулж, өв хөрөнгөө тордвол үр хүүхдэд чинь түүх болж үлдэх сэн.

    З.Боргилмаа
    эх сурвалж http://politics.news.mn/content/95720.shtml

  • А. Эрбар 2012-02-01 18:25

    ирэх 6 сарын сонгуулиар одоо ажиллаж байгаа хувиа хичээсэн нөхдүүдийн хэнд нь ч нэг ч санал бүү өгөөрэй. эхний ээлжинд бидний амархаан хийж чадах зүйл бол энэ. Монгол өөрсдөөс нь өөр илүү хүн байхгүй гээд итгэчихсэн яваа нөхдүүдэд хариуг нь өгөх энгийн бөгөөд зөв арга.

  • А. Эрбар 2012-02-01 18:31

    зарим нь бол арай дэндүү байшдээ, албатай юм шиг сонгууль болоноор гарч ирээд юу ч хийхгүй сайдын суудал бөглөөстэй. гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр эд нараас одоо салъя л даа, салмаар байна шдээ. тулах цэгээ олчихсон яавал ч яачихаар залуус захаас аваад байна даг.

  • O. H20+... ♂ 2012-02-01 19:06

    ...

  • С. Саранхүү 2012-02-01 19:09

    энэ бичлэгийг өөрийн компьютерт яаж хуулах вэ

  • Ч. БАТЦЭНГЭЛ 2012-02-02 12:32

    Өдрийн мэнд залуучуудаа, бас залуучуудыг дэмждэг бүх хүнд өдрийн мэнд 2012:02:02:02 цагт http://biznetwork.mn/topic/show?id=36481&page=3 "ЭНЭ АРАЙ ДЭНДЛЭЭ" МАНАЙХААН ЭНИЙГ ХҮН БОЛГОН ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ БАС ХҮН БОЛГОН ТҮГЭЭХ ХЭРЭГТЭЙ сэдэв дээр уулзаж санаа бодолоо нэгтгэцгээе

  • D. Ihmongol800 2012-02-02 13:32

    Хэн илрүүлсэн нь чухал биш байна. Орос Монгол 2 улс дээр үедээ илрүүлж байсан юм бол одоо хэлэлцэж байгаад ахиухан хувь эзэмших хэрэгтэй. Хэрэв тэр Цул алт компани дангаараа илрүүлсэн юм бол ямар зохицуулалт хийх хэрэгтэй байна. тэр замаараа л явах нь зөв. Сайн ч бай муу ч бай одоо байгаа хуулиараа авах бүх татвар хяналтаа бүрэн л тогтоож ажиллавал л болоо шүү дээ. Нэг хэсэг Оюу толгой гэж байх хооронд Оюу толгойн сүрэнд дарагдсан Таван толгой гээд л ярьдаг байсан. Үнэхээр ч Таван толгой эхэндээ тийм ч чухал биш юм шиг байдаг байсан. Одоо энэ чинь Оюу толгойгоосоо даваад байгаа юм биш үү. Мөн Оюу толгойг илрүүлхэд Ойрхон байгаа тэр том ордыг анзааралгүй өнгөрөнө гэж байхгүй. аль эрт илрүүлсэн байж магад Оюу толгой Ямарч гэрээ хэлцэлээ хийгээгүй байхдаа буюу 2003 оноос хойш тасралтгүй л ажиллаж байна. Анхнаасаа арай бага ордоор гэрээ хийж олны анхаарлыг сарниулаад Том ордыг нь нууцаар ухах далд санаа байхыг үгүйсгэхгүй л юм байна. За да тэгээд тэр асар том капиталистуудын арга залийг мань мэт нь яааж гүйцэх билээ дээ.

  • О. Болортуяа TAC = >>> 2012-02-02 14:16

    Муусайн хогийн юмнуудыг бүгдийг нь хөөж гаргаад эх орноо цэвэрлэж авмаар байна.

  • З. .. 2012-02-02 14:44

    боливийн засгийн газар нь бас гадныханд хамгаа мэдүүлцэн../бүх компаниудаа зарцан гэсэн үг/.сүүлдээ бүүр борооны ус ч ашиглахыг хүртэл хорьсон гэдэг.энэ дээрээс ардуудын уур дээд цэгтээ хүрч тэс үсэрсэн юм биддээ.тэгэж нэг цадиггүй эх орноо худалдаачдыг жоохон жижигрүүлсэн юм билээ.шинэ ерөнхийлөгч нь гонжоомыг капиталистуудын хувцас гэж шүүмжилж ирээл их л догь байдалтайгаар гарч ирсэн.гадныханыг нэлээн шахан хавчсан шинжтэй их гайгүй эхэлсэн.одоо ямаршуу буйг мэдэх юм алга.уг нь ардууд хөдлөвөл болохгүй биш болдгын нь жишэээ яахын аргагүй энэ.

  • Б. Боролдой 2012-02-02 16:23

    Монгол улсын эрдэс баялгийн санг арвижуулж өгсөнд харинч баярлах хэрэгтэй.

  • М. Мандшир 2012-02-02 19:05

    Арайч дээ муу луйварчингууд. Ингэж улсаа худалдаж идсэн хувалзнуудыг ёстой нөгөө арабын шах шиг нүд рүү нь тэр алтаар нь цутгах юмсан. Ийм маягаар удвал та биднийг бурхан болоход нутаглуулах газар олдохүй шатаалгах болох байхаа. Өвөг дээдэс маань өвлүүлээд өдий болтол амиараа хамгаалаад ирсэн нутаг баялгаа харж хамгаалаад байж чадахгүй бид арчаагүй байгаа юм бишүү. Үгээ хэлэе нэгдэе, тэмцэе.

  • Р. Төгс 2012-02-02 19:16

    алтны уурхайтай гээд баяжцарсан ямар гээч орон байдгым болдоо.африк,латин америкуудыг жоохон ч болов сонирхоорой доо.байгалын нь ямар гээчийн аймшгын там болгож хувиргасныг олж хараарай.зарим эг нөхдүүд эрдэс баялгын маань арвижуулж өгсөн гээд их л баяртай байх шиг байна.та бидэнд алтных нь тоос нь ч наалдахгүй бүү хөөр.перугын ширэнгэн ойн дундуур цианитан гол урсаж байналээ.наад entree gold чинь перуд байдаг шүүүүүү..

  • T. Cinderella 2012-02-03 09:47

    өнгөрсний тухай ярихад манай ашигт малтмал болон бусад холбогдох хуулиудын эрх зүйн орчин хангалтгүй дорой буурайг гадны хөрөнгө оруулагчид ашигласан, энэ байдлаар африк боллоо л доо..........

    ГЭХДЭЭ ХАМГИЙН ГОЛ ЗҮЙЛ ЭНЭ БАЙДЛЫГ ТАСЛАН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ БИД БАЯЛАГИЙНХАА ҮР ШИМИЙГ ХҮРТЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ГАДНЫХАНД ГАЗРАА БАЯЛАГАА АЛДАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ БИШ ГЭЖ ҮҮ БАЙГАА ЮМ БАЙДГААРАА БАЙЖ Л БАЙГ

  • Ю. Уянга 2012-02-14 00:57

    Энэ бүхнийг мэдэхгүй байгаад л байж байдаг эрх байригч гэж юу байхав дээ. Тийм тэнэг гэнэн хүмүүс цаадуул чинь биш ээ. Харин мэдсээр байж ийм төвшинд улс орноо удирдаж байх гэждээ. Энэ бичлэг дээрх нэвтрүүлгийг үзээд сууж байх агшинд үнэндээ хэлэх үг олдоогүй. Гэтэл хөөрхий ард иргэд нь 21хэн мянган төгрөгний хойноос банкинд үхтлээ очерлооод байж байдаг. Ард түмний хөрөнгийг ийм маягаар нуун далдлаад өөрдсдөө үнэхээр газраас тасарцан амьдралаар амьдардаг хүмүүс шүү дээ. Амьдралаа яая гэж явж байгаа ард түмэн юун энэ газар доор юу байна гэж хөөцөлдөж явах манатайгаа байгаа шүү дээ. Харин өдий зэрэгтээ мэдүүлж энэ бүхнийг ил гаргаж олон түмэнд цацаж байгаа сэтгүүлч нар сайн ажиллаж байна.