2012-01-30 13:30:15

Жинхэнэ Монгол цагаан сараа хийе

Монголчуудаа нэг уриалга гаргая аа.

Энэ жилээс эхлэн бүгдээрээ жинхэнэ Монгол цагаан сараа хийж байя аа. Монгол ёс заншлаараа, монгол бүтээгдэхүүнээрээ бахархацгаая.

Хятад еэвэнгийн түүхийг мэдсээр байж идээнийхээ оройд тахих юм.

Хятад хүнсээр ширээгээ засаж, гарсан хүн бүртээ хятад хог өгдөгөө болимоор байна.

Цаашид бэлэг өгөхгүй байх ч юм уу өгсөн ч жинхэнэ Монгол бэлэг өгч байя.

Харин юу бэлэглэх үү?

Сэтгэгдлүүд


  • Б. { Э м а } 2012-01-30 15:01


    утасны нэгжийн карт,
    яагаад ном өгч болохгүй гэж
    монгол гоо сайхны бүтээгдхүүн
    кино үзэх тасалбар
    банк бэлгийн карт

  • J. Сувд 2012-01-30 15:16

    атга ааруул болоо юм бишүү

  • Н. Мөнх-эрдэнэ 2012-01-30 16:08

    бас арьсан түрийвч, түлхүүрийн оосор их зүгээр юм байна лээ. атга ааруул бол сүпер бэлэг шдээ. хэхэ

  • Б. { Э м а } 2012-01-30 16:34

    аан тийм хамаатан садан , гэр бүл авахуулсан календар хийгээд хэвлээд өгч болох юм а тэ.....

  • *. Roza*** 2012-01-30 19:12

    бэлэг огох н гоэ ш дээ
    бэлэг огч бас авиэ бугдээрээ
    нэг айлд 300 гаад хун ирдэг гэх бол
    арисан туруувч 9.000 аас 15.000 бн гэж узиэ
    9.000*3000=2.700000 болно
    тэгээд нэг юм огдогуй бас нэмнэ
    тэгээд хоол, ууц, салад, чихэр, ааруул, .......... гэх мэт
    ойролцоогоор 4.0 бх аа
    Монгол бараа чин унэтэй бн ш дээ монголдоо хийдэг байж
    юу ч авдаг огдог юм билээ дээ

  • A. Khuderee 2012-01-31 11:21

    бэлэг өгөхгүй гэж ярьж ярьчихаад хэлсэндээ хүрэхгүй өгөх гээд зүтгээд байх юм даа хүмүүс миний хувьд сайхан бууз, мах, 100 нтр гээд л болмоор байх юм. уг нь бол дээр үед зөвхөн хүүхдэд л чихэр өгдөг байсан нь өдгөө бэлэг сэлт болж хувирчээ.

  • Д. Пурэвдорж 2012-01-31 18:29

    Энэ цагаан сар гэдэг баяр Монголчууд бидний амьдралыг улам доройтуулах юм. Ууц тавьдагаа больмоор юм, бууз хийдэгээ болимоор юм, зөвхөн хүүхдэд утасны нэгж л өгөөл болоо, учир нь орчин үед утас барьдаггүй хүүхэд гэж байхгүй. Зөвхөн өөрсдийн хөгшид дээрээ очоод бусад айлуудыг хаяаачээ, болиоч, 10 буюу түүнээс дээш насны хүүхэд, тэр тусмаа зөнөчихсөн хүүхдүүд айл руу дагаж хэсдэгээ болиочээ, ичээч. Аки

  • Д. Пурэвдорж 2012-01-31 18:31

    Хамгийн тэнэг, хамгийн үзэн ядмаар баяр бол яалт ч үгүй Цагаан сар, энэ баяр дөхөөд ирэхээр сэтгэл санаагаар бүр уначихдаг юм, ид шидтэй бол энэ баярыг зүгээр л ёолк шиг тэмдэглэдэг болгох юмсан.

  • Р. Давааням 2012-01-31 18:58

    Цагаан сар тэмдэглэх нь монголчуудын уламжилалт төрт ёсны баяр төдийгүй, ахан дүүсээрээ золгох нэрийн доор хамаатан садангуудын дотор шинээр нэмж буй шинэ хүнээ бусад ах дүүдээ мэдүүлэх ураг төрлийн холбоосоо чанд сахих гэсэн нэгэн төрлийн ураг төрлийн холбоосоо бэхжүүлэх арга төдийгүй улс үндэстэнээ аврах нууц бодлого байсан юм.

  • J. Сувд 2012-01-31 19:29

    Энхбаатартай санал нэг байна. уг нь тийм учиртай бгаан адаглаад цус ойртолт нтрээс сэргийлнэ. Эмээ өндөр настай болохоор болсон болоогүй баахан хүмүүс ирнэ. Зарим нь таних ч үгүй. ямар айлд ирснээ ч мэдэхгүй бдгийш дээ. Тэгээл нээх худлаа эмээ нтр гээл. Манайд өөр цагаан сар хийдэг хүн байхгүй болохоор эмээгийндээ баахан бужигналдаж байгаал явна даа. Цагаан сар хийхэд хэрэгтэй зүйлийг нь бид хэд хувааж аваад бэлдчихдэг. Ээж бид 2 бэлгийг нь гаргадаг болохоор ойрынхоо хүмүүсийн тоог гаргаад утасдаад юу авахыг нь асуучихдаг даа. Үнэндээ бол бэлэг бэлдэхээс залхаж бна. Энэ жил бэлдэхгүй гээд гэдийчвэл нөгөө эмээ чинь ургын бичгээсээ аваад хаячих байхоо. Болж өгвөл хүн хэрэглэчихээр аятайхан юм л өгнө дөө. Баахан Янмалын оймс бөөндөнө өө. Бэлгэдэлийг нь бодвол Дээшээ харсан сав, монгол хүн чинь хөл дулаан байвал цаанаа л нэг өег байдаг ш дээ. чанар нь ч бас сайн . тгд оймсон дотор нь атга ааруул хэ хэ хэ хэ эх эхэ

  • Р. Давааням 2012-02-03 17:37

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Н. Мөнх-эрдэнэ 2012-02-03 17:55

    янмалын оймс чинь санадаг санаа байна шүү.

  • A. Borohul 2012-02-05 07:54

    Бэлэг өгдөг явдал бол Хүрээнд байсан хятадуудаас "халдварласан" заншил юм. Цагаан сар бол хамаатан саднаараа цугларч, мэнд усаа мэдлцдэг баяр, багачуулын гарыг юухан-хуухнаар цайлгах төдийгөөр өнгөрөөдөг байсан гэж бодно. Би хувьдаа бэлэг өгч авалцахыг ойшоодоггүй. Үндэсний ёс заншилтай холбоотой баярыг зарим нэгний бичсэнчилэн тэгж үзэн ядаж болохгүй санагдана.

  • T. Anujin 2012-02-05 20:46

    үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж монгол бэлэг өгий гэсэн сэтгэл бхад болийшдэ

  • Б. Аззаяа 2012-02-06 07:27

    Еэвэн тавихаа болиод, Монгол бэлэг л тараавал Монгол цагаан сар болохнээ? Энэ баярын зан заншил уламжлалыг санаж утга учиртайгаар тэмдэглэдэг сэтгэхүй бидэнд бхгүй болсон байх... нэг ёсны өөрсдийн гэх уламжлал соёлоо алдаж бн гэхүдэ
    бид нар баярыг зугээр л идэж уух өмсөж зүүх гэж тэмдэглэдэг болсон. энэ баярын утга учир үнэ цэнийг ойлгуулж сурталчилдаг ахмад үеийнхэн болон нийгэм соёл судлаач нарын тайлбар ухуулга даанч хэрэгтэй байна да...
    Аливаа бүхэн утга учиртай байж л сая үнэ цэнэтэй

  • Н. Мөнх-эрдэнэ 2012-02-06 09:27

    Мэдээж Монгол ёсоо барина шүү дээ. гол зүйл тэр. гэхдээ Монголын цагаан сар гэчихээд хүнээс нь бусад юм нь хужаа болчих гээд байдаг болж, зарим хүн нь ч хужаа л биз дээ.

  • *. Roza*** 2012-02-07 11:05

    угуй ш дээ
    Монгол мах
    Монгол ууц
    Монгол ааруул
    Монгол урум
    Монгол баяслаг
    Монгол томс
    Монгол бууз
    Монгол хун бэлтгэнэ
    яхав зарим нэг хятад хачир нэмдэг л бх, гэхдээ их биш


  • Н. Мөнх-эрдэнэ 2012-02-07 11:08

    ууцанд аа ус шахаад
    аарууландаа гурил холиод
    төмсөө хятад үрээр тариад
    буузандаа байцаа холиод
    тээ

  • *. Roza*** 2012-02-07 11:13

    хахахаха
    Цагаан сараар чамд байцайтай бууз огдог айл байвал надад хэлээрэй МонхЭрдэнэ
    Тийм юм байхгуйэ
    Ааруул бол тийм гэхдээ 100% биш
    Хэрвээ тийм уур чин хурээд байгаа бол чи оороо аарц аваад ааруул хийж болно арай чанартай болох бх даа
    Томс чин хэдэн янз ш дээ
    монгол урийнх ч байгаа
    Монголд тариж байгаа томс хямд байж болно доо Эр н монгол барааний уйлдвэр олон болоод Монголд уйлдвэрлэсэн бутээгдэхүүн хямд зарахдах бол бид ю гэж хордох вэ дээ монголоо дэмжинэ ш дээ.

    Ууцанд ус шаддаг гэж эстөи сонин санагдчихлаа
    тэр ус тэгээд чанахаар алга болох биз дээ?

  • Н. Мөнх-эрдэнэ 2012-02-07 11:27

    ус шахсан ууц чанахаар юучгүй хорчийчихдог юм байна лээ. хэхэ. ааруул бол ер нь хэцүү хэцүү.