Жинхэнэ Монгол цагаан сараа хийе
Монголчуудаа нэг уриалга гаргая аа.
Энэ жилээс эхлэн бүгдээрээ жинхэнэ Монгол цагаан сараа хийж байя аа. Монгол ёс заншлаараа, монгол бүтээгдэхүүнээрээ бахархацгаая.
Хятад еэвэнгийн түүхийг мэдсээр байж идээнийхээ оройд тахих юм.
Хятад хүнсээр ширээгээ засаж, гарсан хүн бүртээ хятад хог өгдөгөө болимоор байна.
Цаашид бэлэг өгөхгүй байх ч юм уу өгсөн ч жинхэнэ Монгол бэлэг өгч байя.
Харин юу бэлэглэх үү?








J. Сувд 2012-02-07 11:30
заавал устайг аваад байхаар ядгийн устайг мэдвэл очоод зад хэрэлдээд дахиж ус шахахааргүй болговол тэ
Н. Мөнх-эрдэнэ 2012-02-07 11:39
устай ууц авчихаад солиулж чадсан хүн байдаг болов уу?
П. дАЛАЙ 2012-02-11 07:53
устай ууц одоо сонсож байнаа,сонйн юм их гарах нээ,монгүлчуудын ухаан муу юманд их сайн болжээ,
Ц. Бямбатүвшин 2012-02-07 12:50
УУЦЫГ л болимоор юм. Өндөр настай хүмүүс л тавьдаг байсан гэсэн ш дээ. Харин айл хэсхэд нас заах хэрэггүй болов уу? Д.Пүрэвдоржоо ураг саднаа мэднэ шүү дээ, тэгээд ч гудамж талбайгаар гэр бүлээрээ олуулаа хөтлөлцөн сугадалцан явах сайхан байдаг. Сайхан ч харагддаг. Үндэсний хувцасаараа гоёж ёс заншлаа дээдлэн ахмад буурлаасаа үг сонсох дүү нартаа туршлага хуваалцах сайхан баяр юм.
Н. Мөнх-эрдэнэ 2012-02-11 08:30
санал нэг байна. айл болгон ууц тавихлгүй, зөвхөн ахмад, өндөр настнууддаа л авч өгдөг баймаар
Б. Буяндэлгэр 2012-02-07 13:20
Ааруул Сүүгийнх гайгүй л байдаг. Яаахав бага зэрэг гурил байж болно шдээ. Өрөм хийхэл хүртэл гурил хийдэг шдээ. Гол нь тэр чинь хуурай сүүнийх биш л бол тэгээд л гайгүй шдээ. Төмс бол монгол үрийнх нь шаал өөр байдаг юмаа. Гол нь юмаа таних л хэрэгтэй. За тэгээд заавал төмс авч салат хийхгүй байсан ч болно. Ер нь хэдүүлээ муу муухайг нь болохгүй байгааг нь шагшиж суухаар зүгээр л аль сайхныг нь бичие лдээ. Миний хувьд хамгийн сайхан баярын минь нэг байдаг. Айл болгонд орж заавал бууз иддэг. Сайхан шдээ. Би лав цагаан сарын үеээр гарч байгаа зарлагыг тооцох гэж хичээх ч үгүй. Айл бүр боломжиндоол тааруулаад хийхэд болно шдээ.
Б. Буяндэлгэр 2012-02-07 13:22
Миний хувьд заавал бэлэг гээд байх шаардлагагүй л гэж боддог. Монгол бараа хэтэрхий үнэтэй. Атга атга гайгүйхэн чихэр эсвэл Монсүүгийн жижиг савалгаатай бэлгэнд өгч болох ааруул ч байдым байна лээ, тэрнийг өгөөд л болоо шдээ. Бүүр бага санагдаад өөрт хэцүү байгаад байвал хэрэгтэй хэрэггүй юм өгч байхаар 500д нь 500 1000д нь 1000 тэрнээс илүүг өгмөөр байвал бас өгч болно. Хэн хэндээ асуудалгүй шдээ.
J. Сувд 2012-02-07 15:15
ууцыг халах гээд бгаа хүмүүс ер ууцыг үхсэн хонины чанасан мах гэж хардаг уу. Одоо ч гсн ууцыг зөвхөн ахмад настай хүн тавьдаг хэвээрээ. цагаан сарыг ууцгүй бна гэхээр арай л бишээ. Ууц чинь бас өөрөө утгатай.
*. Roza*** 2012-02-11 10:55
chinii zov sonin humuus ve teeeeeeeee
Ц. Бямбатүвшин 2012-02-11 10:56
АХМАД ХҮМҮҮС Л УУЦАА ТАВЪЯА ГЭСИЙН
Б. Буяндэлгэр 2012-02-07 15:18
Би харин гайхаад л байгаам. Хамаатан саднаараа явхаар ахмад настай ганц 2 айл л ууц тавьсан байдаг сан. Адаглаад л 50 хүрсэн хүмүүс тавиад байдаг шиг харагдаад байдын. Зарим нутагын заншил гэлүү дээ айл гэр л болсон бол заавал ууц идээ бэлддэг гэж сонслоо. Таваг засаад л болчихмоор юм. Настай ахмадууддаа бол ууцтайгаа сайхан шдээ.
Г. Солонго 2012-02-10 00:27
сайхан баяр аа...
хүүхэд ахуйн дурсамж гэвэл, Эмээ маань өндөр настай байсан болохоор шинийн 1, 2нд бүх ах дүү нар маань манайд ирээд, сайхан хууч хөөрч, ураг садантайгаа танилцаж, зөндөө олон үеийн хүүхдүүдтэй хамаатан гэдгээ мэдэлцэж... их л хүлээдэг баяр байсан
оюутны жилүүддээ харин гэртээ цагаан сар үзээгүй ээ. Нутаг хол болохоор өвлийн амралтаараа ажил хийгээд таардаг байсан.
амьдрал дээр гараад, жил бүр л цагаан сараар ёс заншлаа эрхэмлэж, ахмад настангуудаа хүндлэн золгож, бас төв халхын олон олон цагаан сарууд надад маш сайхан дурсамжийг үлдээсэн.
Эдийн засгийн хувьд алдаа оноотой ч, аятайхан хийе гэвэл бас хийж болохоор л баярштэ. Ах дүү ураг садангийн хооронд эд материал, өгөх бэлгээр зиндаархаад байх нь зохисгүй хэрэг. Анги хамт олон, ажлын газрынхан энэ трээрээ нийлж айл хэсдэг зан бол ёстой утгагүй. Бас залуу гэр бүлүүд хэт их зардал гаргаж, ууц шүүс тавих нь онцгүй санагддаг... Настан буурлуудаа хүндэтгэж, хүүхэд баярлуулах сайхаан
Цагаан сар бол ургийн баяр л гэж боддог :-)
Z. Ari 2012-02-10 00:38
Ахан дүүс ураг төрлөөрөө нэг дороо / томоохон залтай ресторан зэрэг газарт/ цуглаад л өргөн золголтоо хийгээд л хэдэн цаг хамтдаа байж сайхан түүх хуучаа ярьж дуулж хуурдаад ,өндөр настан хүүхдүүддээ гары нь цайлгаад л баярлах нь л зүгээр юм байгаа юм даа. Миний авгын тал тэгж баярлаад 10-аад жилийн нүүр үзэж байна.
Ц. Халиун 2012-02-14 22:10
T. Muugii 2012-02-15 17:47
нэр ни сайхан баяр...
манай хараад бол таних танихгуй баахан хүн ээж аав дээр маани шаваастай их хавтгайрах нитөвөгтэй санагддаг.