Миний нутаг
Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнvvд
Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд
Хvн малын ундаа болсон тойрон бvрд уснууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Орхон, Сэлэнгэ, Хөхvйн онц сайхан голнууд
Уурхай баялагийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал, хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрханууд
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдамууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдагууд
Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хангай,Говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар
Гөрөөс, араатан авласан урт урт шилнvvд
Хvлэг морьд уралдсан хөндий сайхан хоолойнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Салхины vзvvрт найгасан соргог нарийн ногоотой
Саруулд талд яралзсан сонин янзын зэргэлээтэй
Сайн эрс цугласан байц бэрх газартай
Сvлд тахилга улирсан сvмбэр их овоотой
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сvлжих тэнэгэр сайхан нутагтай
Дөрвөн цагийн улиралд дураараа нvvх нутагтай
Таван зvйлийн тарианы хөрс шороот газартай
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар
Yр, ач, хvvхдийн vржиж өссөн газар
Таван хошуу мал тал дvvрэн бэлчсэн нутаг
Монгол хvн бидний сэтгэлийг сорсон орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Өвлийн тасхийм цагт цасан мөсөн бvрхээд
Болор шилийн өнгө гялтганаж, гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд
Жигvvртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Алтай, Хянган хоёрын завсарт атар баялаг орон
Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хvннv, Сvннvгийн vеэс хөгшид өвгөдийн нутаг
Хөх Монголын цагт хvчирхэг болсон орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бvрхсэн нутаг
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Өссөн төрсөн бидний vндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл vтэр өшиглөн хөөнө
Хувьтан энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хvндтэй гавьяаг байгуулъя
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон








Ч. Пүрэв 2012-01-30 16:19
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Д.Нацагдорж
С. Лхамаа 2012-01-30 16:27
1. Бурхан Халдун Уул










Хэнтий аймагт байх Хэнтийн нуруунд багтах уул юм. Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний онгон байдаг гэсэн домогтой, Монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм. Эзэн богд Чингисийн үеэс тахигдаж ирсэн анхны Төрийн тахилгат уул.
2. Хөвсгөл нуур
Манай улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзэлхүүн 381 км³, энэ нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг.
3. Хэрмэн цав
Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Хүний хөл төдийлөн хүрээгүй, эртний үлэг гүрвэлийн өлгий нутаг, их далайн ай сав байсан ба үлэг гүрвэлийн яс, палеонтлогийн олдвороор баялаг нутаг.
4. Алтай Таван богд уул, Потанины мөсөн гол, Цагаан гол
Алтай Таван богд нь Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын нутагт байрладаг ба түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц. Энэ нь таван ноён оргилоос бүрдэнэ.
Мөсөн голоос эх авсан Цагаан гол зэрэг нийлээд жуулчдын сонирхолыг татдаг газар. Мөсөн гол нь 30 км урт, 300-500 м өргөн, 50-200 м гүн ангалуудтай. Мөнх цаст мөсөн гол.
5. Ээж хайрхан
Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Захуй зарманы говьд байдаг. Уулын хажууд тогтсон тогооны ус хальж доод талын тогоо руу урсана. Цөлийн нар салхи энэ уулын хажуу хормойн хад чулууг элдэв дүрстэй болгон элээж, нүх сүв гаргасан нь уран хүн хийсэн гэлтэй. Уулын баруун хэсэгт чулуулгын лав судал дагаж цувран тогтсон 9 тогоо нь ногоон хүрээтэй бөгөөд эхний тогоо дүүрээд усаа 40-50см жижиг хүрхрээ үүсгэн нөгөөдөө юүлдэг. Тогоонууд дундажаар 2-3м . Ээж хайрхан ууланд мазаалай, заг, хөх ногоон зээргэнэ зэрэг бий.
6. Тэрхийн Цагаан нуур, Хорго
Архангай аймгийн Тариат сум. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгий өрх, хүрмэн хад, цохио ангал агуй асга хоргодох газар ирхтэй тул Хорго гэж нэрлэсэн. Амсар нь 300-400м, гүн нь 70-80 м, гадна талын налуу нь 35-40 хэм, тогооны дотор налуу нь 45-50 хэм. Тэрхийн Цагаан нуур д.т.дээш 2060 метр өндөрт байдаг. Нуурт 10 гол цутгадаг, цэвэр устай, урт 16 км, өргөн 5-6 км, гүн 6-20 м. Ганц Суман гол тэндээс эх аван урсдаг. Дундаа жижиг аралтай.
7. Увс нуур
Увс нуур нь далайн түвшнээс дээш 753 метр өндөрт орших, 3350 ам дөрвөлжин километр нутаг дэвсгэр бүхий Монгол улсын хамгийн том нуур юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд ихээхэн давсархаг, гүехэн устай. Увс нуур нь Их нууруудын хойд хагаст оршино. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагиль, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том жижиг 38 гол горхи цутгадаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор уруу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Увс нуурын орчимд байгалийн бүх бүслүүр нэг дор байдаг тул Юнескогийн байгалийн өвд орсон. Гадагшаа урсгалгүй.
8. Хонгорын гол, Хонгорын элс
Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг. 180 км үргэлжлэх элсэн манхан нь 3-15 км өргөнтэй, 10-30 м өндөртэй болно. Мөн хонгорын элсний араас хөвөө нийлэн урсах Хонгорын гол, сэрүүн булаг, Ар гангаадаг нуур оршдог. Салхинд хүнгэнэн дуугарах Дүнгэнээгийн элс бас бий.
9. Байгалийн түүхийн музейд орших махчин идэшт Тарбозаврын бүтэн араг яс
Энэ нь 1981 онд Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цавийн хоолойноос олдсон махан идэшт Тарбозаврын чулуужсан араг яс юм.
10. Баянзаг, Улаан эрэг
Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Дэлхийд Монголын говийг анх сонсгосон заган ой, эртний үлэг гүрвэлийн өлгий, улсын хамгаалтанд орсон түүх соёлын үл хөдлөх дурсгал. Америкийн эрдэмтэн Эндрюс энд ирээд GOBI гэдэг үгийг Дэлхийд анх таниулсан. Дэлхийн байгалийн 7 гайхамшигт нэр дэвшиж буй газар.
11. Монгол Дагуурын ДЦ Газар
1992 онд 1030 ам.дөр.км талбайгаар Дархан цаазат газрын хамгаалалтад авсан. Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт А хэсэг нь, Гурванзагал, Дашбалбар сумпын зааг нутагт Б хэсэг нь оршино. Дэлхийд нэн ховордсон 15 зүйл тогорууны 6 нь Монгол Дагуурт байдаг. Дэлхийн хэмжээнд хамгаалалтад орвол зохих 200 газрын нэг.
Б. Буяндэлгэр 2012-02-03 11:32
Ямар сайхан мэдээлэл вэ. баярлалаа
Б. Буяндэлгэр 2012-01-30 16:54
Үнэхээр сайхан эх оронтой хүмүүс шүү бид. Хичнээн азтай гээ.
Ж. Дөшбат 2012-01-30 17:38
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
B. Baganaa 2012-01-30 17:38
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
С. Лхамаа 2012-01-30 17:39
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
B. Baganaa 2012-01-30 17:39
Ж. Дөшбат 2012-01-30 17:44
ЗА УСГАЧИХАЯ АА. ККК АЙМААР ЮМЫГ САЙХАН БОЛГОЖ ХАРНА ГЭДЭГ ДЭЭРХ 76 -ААС ЯЛГАГДАХ ЮМ АЛГА
Н. Төвшинзаяа (HW) 2012-01-30 17:47
Н. Төвшинзаяа (HW) 2012-02-03 12:52
Чулуутын хавцал
Н. Төвшинзаяа (HW) 2012-01-30 17:48
Н. Төвшинзаяа (HW) 2012-02-03 12:54
Орхоны хөндий
Н. Төвшинзаяа (HW) 2012-01-30 17:51
Булган уул
J. Сувд 2012-02-03 12:57
uuh Bulgan uul
Н. Төвшинзаяа (HW) 2012-01-30 17:53
Суман гол
*. Roza*** 2012-01-30 18:53
+++++ маргааш зураг оруулж нэмнээ
Н. Төвшинзаяа (HW) 2012-01-30 18:59
Интернэтээс таталгүйгээр өөрийнхөө авсан зурагнуудыг оруулбал илүү сонирхолтой тээ?
С. Лхамаа 2012-02-03 14:07
tiim shuu uursdiinhuu avsan zurgiig oruulbal iluu goe
А. Odloi 2012-01-30 19:37
Энэ шүлгийн бас нэгэн хувилбар дээр ингэж байдаг.
Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болошгүй соёл
Үхтэл орших төрлөх нутаг салж болошгүй орон.........гэж байдаг.
Дахин дахин хэлээд л баймаар санагддаг юм. Ялангуяа өнөө цагт.
Бас Хавар гэж онцгой сайхан шүлэг байдаг. Ер нь 4 улирал шүлэг нь дөрвүүлээ гайхалтай.
Мөнх тэнгэрийн доор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэрч
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо цухуйхад морь мал ханагар......
Бас энэ шүлэгийн хаана нь билээ дээ ийм нэг мөр байдаг
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон юм шиг бодноо гэж....үнэн гэж л энэ дээ.
А. Odloi 2012-02-03 14:43
Би тэр Өмнө зүгийн манлай болсон Их говийн чинь унага даа...
B. Odko 2012-02-03 15:13
hehe oor neg huwilba bishee OOr shulegnuud bhgui yu tus tusdaa :D
Д. Баянмөнх 2012-01-30 20:43
Лхамад, Булган сумын Улаан цав гэдэг бхаа, эрэг биш бхаа,
С. Лхамаа 2012-02-03 15:51
найз нь УБ, Өвөрхангай хоёроос өөр газар очиж үзээгүй болохоор мэдэхгүй мөө :) Очиж үзмээр санагдаад
С. Лхамаа 2012-02-03 15:51
зурагнуудыг нь оруулсан юм. хэхэхэ
Р. Давааням 2012-01-30 21:43
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
Р. Давааням 2012-01-30 22:04
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
Р. Давааням 2012-01-30 22:05
------------------------------------------------------------------------------------------------------------------

Цамбагарав уул нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум, Увс аймгийн ховд сум, Баян-өлгий аймгийн Алтанцөгц сумдуудын дунд орших сүрлэг өндөр уул юм. Далайн төвшнөөс дээш 4195 метрийн өндөрт байдаг. Мөнх цаст уул бий дээ, та нар очиж усны амтыг амталж мэдрээрэй дээ хүмүүсээ. Энэ уулнаас эх авсан олон гол бий, голуудын ус нь эрдэсүүдээр баялаг тул хүний ясны хөгжилд ихээхэн ач холбогдолтой гэдэг. Усны тунгалаг гэж энэ уулын бэлд л байдаг даа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Р. Давааням 2012-01-30 22:13
Цамбагарав уулыг 2000 онд 1109 ам.дөр.км талбайгаар Байгалийн цогцолборт газар болгон улсын хамгаалалтад авчээ.