2012-01-30 16:10:58

Миний нутаг

Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнvvд
Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд
Хvн малын ундаа болсон тойрон бvрд уснууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Орхон, Сэлэнгэ, Хөхvйн онц сайхан голнууд
Уурхай баялагийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал, хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрханууд
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдамууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдагууд
Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хангай,Говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар
Гөрөөс, араатан авласан урт урт шилнvvд
Хvлэг морьд уралдсан хөндий сайхан хоолойнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Салхины vзvvрт найгасан соргог нарийн ногоотой
Саруулд талд яралзсан сонин янзын зэргэлээтэй
Сайн эрс цугласан байц бэрх газартай
Сvлд тахилга улирсан сvмбэр их овоотой

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сvлжих тэнэгэр сайхан нутагтай
Дөрвөн цагийн улиралд дураараа нvvх нутагтай
Таван зvйлийн тарианы хөрс шороот газартай

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар
Yр, ач, хvvхдийн vржиж өссөн газар
Таван хошуу мал тал дvvрэн бэлчсэн нутаг
Монгол хvн бидний сэтгэлийг сорсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өвлийн тасхийм цагт цасан мөсөн бvрхээд
Болор шилийн өнгө гялтганаж, гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд
Жигvvртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Алтай, Хянган хоёрын завсарт атар баялаг орон
Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хvннv, Сvннvгийн vеэс хөгшид өвгөдийн нутаг
Хөх Монголын цагт хvчирхэг болсон орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бvрхсэн нутаг

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өссөн төрсөн бидний vндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл vтэр өшиглөн хөөнө
Хувьтан энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хvндтэй гавьяаг байгуулъя

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Сэтгэгдлүүд


  • Б. Ганцог (HW) 2012-02-01 11:38



    Иймэрхүү хиргисүүрүүд зөндөө байдаг юм.

  • Б. Ганцог (HW) 2012-02-01 11:41



    Энэ бол миний төрсөн нутаг

    Монголын сайхан нийслэл Улаанбаатар хот оо.

  • Б. Ганцог (HW) 2012-02-01 13:00



    Булганы Сайхан сум, Орхон голд.

  • С. Лхамаа 2012-02-01 13:13

    хэхэх миний мордож зүүдлээд байсан хүн зулзагнуудаа дагуулцан байна хэхэхэхэххэх

  • *. Roza*** 2012-02-01 13:28

    хумуус яаж зураг тавиад бн аа
    би оруулж чадахгуй бн

  • С. Лхамаа 2012-02-01 14:05

    http://biznetwork.mn/topic/show/3113/1 энэ дээр зураг оруулах заавар нь байгаа хө.

  • Ж. Оюунтуяа 2012-02-01 19:20

  • A. Khuderee 2012-02-01 20:15

    D:\Ger bul\NiKoN\ar hujirt

  • A. Khuderee 2012-02-01 20:15

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Т. Энхээ 2012-02-01 21:49

    Saihan sedev baina ++++ шүү

  • С. Лхамаа 2012-02-02 10:13

    А. Одмандах ахаа та http://biznetwork.mn/topic/show/3113/1 линк руу ороод үз дээ.Зураг оруулах заавар нь байгаа.

  • А. Odloi 2012-02-02 21:40

    Сайхан сэдэв нээсэн Лхамаад баярлалаа. Энэ сайхан сэдэв дээр өөрийнхөө төрж өссөн
    Мандалын цэнхэр говийнхоо олон сайхан зурагнуудыг оруулах гээд чаддаггүй ээ. Их бага хайрханууд (жинхэнэ нэрийг нь Хуц хайрхан гэдгийн) Хангийн хэц, Бэрх хонгор, гээд тоолоод байвал дуусахгүй.

    Тэгэхээр та бүхэнд Нацагдоржийн Шувуун саарал гээд гайхалтай сайхан өгүүлэгийг уншаарай гэж зөвлөе. Тэнд гарч байгаа сэтгэлийн амраг руугаа зорьж буй Сүрэнхүү гэдэг залуу чинь угтаа Боржигон Дашдоржийн Нацагдорж маань өөрөө юм байгаам.

    http://iregedui.blogspot.com/2010/01/blog-post_29.html

  • А. Odloi 2012-02-02 21:49

    Хавар

    Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар

    Монголын сайхан оронд жил жил дэлгэр

    Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр

    Өвсний соёо ногоороход морь мал ханагар

    Холхи нар ойртож хасын цас хайлахад

    Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэдэнэ

    Хөхөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад

    Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана.

    Хээрийн галуу айлчилан ирж гангар гунгар донгодоход

    Гэртээ суусан малчин түүнийг сонсон уярна

    Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад

    Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ

    Эелдэг урихан амьсгал ариухнаар үнэртээд

    Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ

    Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд

    Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана

  • А. Odloi 2012-02-02 21:50

    Цагийн сайхан зуны эхэнд

    Газрын сайхан хангайн нуруунд

    Хөхөө шувуу урьхнаар донгодоход

    Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай

    Ногооны униар огторгуйд тулж зэрэглээ мяралзахад

    Хүлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ

    Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад

    Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биеэ бодно

    Үзэсгэлэнт уул, тунгалаг ус зуны цагт тэгш

    Эрийн гурван наадам монголын манлай баясгалан

    Хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу

    Хурдан морьны яралзан ирэх нь хүн бүхний бахдал

    Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтна

    Хээр хөдөөд таван хошуу мал дураар бэлчинэ

    Өрх бүрийн үүдэнд айраг сархдын үнэр сэнгэнэнэ

    Ийм сайхан баясгалантай тийм сайхан жаргалтай

  • Б. Бүрэнбилэг 2012-02-05 08:20


    Ховд аймгийн Манхан суманд байдаг Гоо 3 хайсан уулын гол хайсанд орших зүрхэн нуур

  • Б. Бүрэнбилэг 2012-02-05 08:23


    Гоо 3 хайсан уул, тогоо хэлбэртэй байгалийн сонин тогтоц бүхий газар.

  • B. Ray 2012-02-06 19:44

    Алтай уулс миний нутаг



    http://www.youtube.com/watch?v=KhbSH9xPbPs&feature=related

  • А. Цолмон 2012-02-06 20:50

    Миний нутаг.


    Мандалын цэнхэр говьдоо торойж байдаг Хайрхан даа

  • Г. Солонго 2012-02-06 21:39

    Монгол орны хамгийн баруун захын цэг - цаст Алтай Таван Богд миний нутаг аа :-)