2012-01-31 10:45:22

Феминист философи бодрол



Хэрэв би Эртний Грект төрсөн бол Фалис-тай хамт ногоо тарж, одон орон судлаж, Эртний Элейн хотод очиж эмэгтэй хүн лекц уншиж болдогийг хөл нүцгэн Грекчүүдэд мэдрүүлэх байлаа....

Сократийн 2 эхнэрийг тахиа шиг цоллуулан хэрэлдэж, эрчүүдийг баясгахийг харж чадалгүй Демокрит шиг цар таваг нарийг зөргүүлэн тавин нүдээ сохлож, түнэр харанхуй дунд бясалган өнгөрөөх байсан биз....
“Эмэгтэй хүн болгож төрүүлээгүй “Бога”-д талархдаг Платонийг боол байх үед арван алтан зоосоор худалдаж аваад ханхар том цээжинд нь хайрын цэцэг зурж, “Зуун жилийн ганцаардал дунд” үлдээнэ.... Харин Аристотелитай уулзах үедээ түүнд “Зевс” бурхан байдгийг хэлж, метафизикийн тухай сургаал чинь философийн түүхэнд “Сизифийн домог” шиг мөнх орших болно гэж хэлнэ.

Дундад зууний үед Христийн бүтээсэн Адамийг энэ дэлхий ертөнцийн ганц эзэн гэж боддог өчүүхэн “монист” үзэлийг нь “диалектикаар” солиж, ямагт сул дорой байдаг Ева (эмэгтэйчүүд гэдгийг эрос-оор л ертөнцөд таниулаж), “фаллост” дурласных төлөө алиманд сексуаль чанарыг биш ухаанийг шингээх байлаа.... “Мая охин тэнгэр” болоод “Энэ ертөнцөд эрчүүд захирах болно... эмэгтэйчүүд үйлчлэх болно” гэж хэлсэнийг нь төлөө Есүсийг биш Христийг цовдлох байсийм...

Сэргэн мандалтийн үед дэлхийг эрэгтэй эмэгтэй хүмүүс хамтдаа эргүүлдэг юм гэж хэлээд Брунотой хамт шатаагдана....
Харин Ленордо Да Винчиг дэндүү хаалттай нийгэмд “Жокандо”, “Мона Лизаг” зурж, эмэгтэй хүнийг магтан дуулснийх нь төлөө.... гараас нь атган өлмийг нь үнсэх байлаа...

Шинэ үед Ф. Бэконтой гэрлэж “Атлантидаг” зорьж “Соломоний ордоний хатан хаан” болно.
“Эмэгтэй хүн бол гоёж годохоос өөрийг мэдэхгүй, өөрөө ч явж чадахгуй эрчүүдээс сугадан алхах нуруу сэрээгүй мэт нялцгай амьтан” гэсэн үгнийх нь хариуд А. Шопенгаурыг Буддагаас будаа идсэн европ гуйлгачин гэж хэлэх байлаа...

19-р зуунд би Ж. П. Сартртай хөтөлцөн Симон Дө Боварийн зургийг нь зүрхэндээ хадгалаж трансженжер гэж хэлүүлсэн ч хамаагүй А. Камюгийн сүрьег “Ханааар” хааж, “Хөндлөнгийн хүнээр” эмчлүүлэн түүнээсээ болоод Кьеркегордтой хамт “Абсурд” ертөнцрүү одох байсан биз.....
Харин Орчин үед квот яриж, кноп дарсан, тайрмал үстэй тарган авгайчуулийн нэг байхыг хүсэхгүй....
За тэгээд “зузаан ном бол сайн ном, нимгэн ном бол муу ном” ... гэдэг гэнэн материалист үзлийг өдий хүртэл чирч ирсэн сүйх тэрэгтэнгүүдэд зориулав.

Меймфордийн зохиосон “Ford” дээгүүр харайлгаж “Philo” хэмээх гариглуу “Sophi” хэмээх хөлөгөө унаад явлаа....

Сэтгэгдлүүд


  • П. Надал 2012-01-31 13:40


    Шинэ үед Ф. Бэконтой гэрлэж “Атлантидаг” зорьж “Соломоний ордоний хатан хаан” болно.
    Чамайг энэ бүхнийг хүссэний чинь төлөө гайхалтай гэж магтая даа.

  • S. АСААНЖ 2012-01-31 13:41

    :)

  • Д. Мөнхбат 2012-01-31 14:04

    :) ;)

  • S. Munkhjargal 2012-01-31 14:06

    Үзэл бодол чинь төлөвшихөд зарим буруу мэдээлэл нөлөөлжээ. “Энэ ертөнцөд эрчүүд захирах болно... эмэгтэйчүүд үйлчлэх болно” гэж хэлсэнийг нь төлөө Есүсийг биш Христийг цовдлох байсийм... гэж авчээ.
    1-д: Есүс Христ гэдэг хүний амнаас ийм үг гарч байгаагүйг энэ хүний амьдралын талаар өгүүлдэг бараг цорын ганц дэлгэрэнгүй эх сурвалж болох Библиэс харж болно. Энэ ном дээр лав тийм үг өгүүлбэр байдаггүй юм.
    2-д: Есүсийг биш Христийг гэжээ. Энэ 2-г гэмт хүн салгах боломжгүй. Яагаад гэвэл Есүс гэдэг Бурханы Сүнстэй хүнд Христ (Аврагч) гэдэг цолыг та биш Эцэг Бурхан нь өөрөө өгсөн. Тэхээр энэ цолыг хэн өгсөн, тэр л буцааж авах эрхтэй.
    3-д: Чи Христийг аль хэдий нь цовдолсон. Яагаад гэвэл тэр чиний гэмийн төлөө үхсэн юм. Тийм болохоор ядаж энэ мөрөөдөл чинь золоор биелэгдсэнд баярла. Гэхдээ чи хүлээн зөвшөөрөхөөс нааш гэмийн цагаатгал чамд хүчингүй.

  • J. Сувд 2012-01-31 14:09

    Харин Орчин үед квот яриж, кноп дарсан, тайрмал үстэй тарган авгайчуулийн нэг байхыг хүсэхгүй... хүсэхгүй хүсэхгүй бна
    би ч дундад зуун хавьцаа шатаагдсан байх өө. Шулам гэгдээд

  • S. Munkhjargal 2012-01-31 14:14

    2 өөр цаг үеийг хооронд нь шууд харьцуулж болохгүй. Хэрэв та дундад зуунд байсан бол дундад зууны л эмэгтэй байх байсан шүү дээ.

  • Б. Даваа 2012-01-31 14:20

    Мөнхжаргалаа....

    Христосийг Дундад зуунд нэг муу нэрд гараагүй философич Клинэт, Ориген 2 солгоо гараараа зохиолийг нь бичсэн чинь сүүлдээ шашин болцийм шдээ.... шашинаар нүдээ таглаж бхгүй... чи түүхээс зугтаж чадахгүй...

    чиний яриад бгаа библи, хуучин гэрээ. шинэ гэрээнд ч энэ тухай бгаа....

    Мөн би гэмт хүн биш учраас Христийг хүлээн зөвшөөрч чадахгүй... хүсвэл чи л тэр гэрэлдээ нэгд л дээ...

  • J. Сувд 2012-01-31 14:25

    ингэхэд Есүс бидний ямар гэмийн төлөө цовдлогдсон гэж. тэр ер нь яах гэж ирсэн гэдэг билээ

  • С. Баяр(bayardub) 2012-02-01 00:02

    Энэ хүүхэн юу өвөртлөөд (...) ...Сопи хэмээх хөлгөө унаад явчихав аа... Ирээдуи хулээж авах болов уу... Тэнд очоод юу гэж философ аилдах нь сонирхолтои санагдчихав... ЭСВЭЛ ИРЭЭДУИГЭЭС АСУУХААР одов уу...

  • Д. Энхмаа 2012-02-01 07:43

    Олон харь нэр тоочиж, хир юм уншсанаа илтгэхийг оролдсон мэт ч , уг санааны хувьд муугүй бичлэг юмаа. Явцуу, давчуу бөгөөд үзэн ядалт, өс хонзонгоор дүүрэн тэртээ цагийн Иурисалим, Грек,Европ... Иусис Энэтхэгт төрсөн бол хадаасаар дүүжлэгдэх байсан уу эсвэл гэгээрсэн хувилгаанд тооцогдох байсан уу, Бруно Монголд төрсөн бол өөрийн хайсан номоо олоод нирваанд хүрэх байсан болов уу эсвэл түүнийг шатаах байсан уу? Дорны гүн ухаан ямар өргөн өгөөмөр цартай ,илүү чөлөөтэй баригдах хязгааргүй болох нь илт биш үү. Тогоо тавин цай үйх хормойндоо орооцолдсон эмэгтэй, адуугаа хараачлан алсыг ширтэх нар салхинд гандсан эр...Тэдний дотор сэтгэл ямар уужуу өгөөмөр вэ. Хээр талдаа төрсөн болоод тэр үү, эсвэл хамаг бүгдийн шалтгаан ба үр, шүтэн барилдах гарцаагүй хуулийг таньсан сэтгэлээр тольдон харж буй нь тэр үү? Ямар ч хөлөг унаад, аль ч гариг дээр очсон хүн дотоод сэтгэл дэх хог шаараа сэгсэрч чадах уу? \ Гэхдээ сэдэв бичээч маань шууд утгаар бичээгүй байх \ . Тэрний оронд хаашаа ч очихгүйгээр байгаа байгаадаа залран оюун санааны хүршгүй алс, барьшгүй гайхамшигийн аялалд гарвал яасан юм бэ? Тэр аялалын дэргэд Филод очих бол инээдэм биз. Сансараас нисч гарахгүй, нирваанд хүрч л гарна.

  • Б. Даваа 2012-02-01 11:29

    Дорнийн гүн ухаан гайхалтай ч би арга билиг, хутагтийн 4 үнэн, Буддагийн хэлдэгээр 4 зовлонг туулаж барахгүй мэт санагдаад, хэзээч хүршгүй хэрнээ хүрнэ гэж найдаж муу нисванистайгаа зодолдож, амьддаа ёс суртахууний хайрцагт сууж, нирваан болно гэж хий мөрөөдөж... хоосон чанарийг дэлгэрүүлэх гэж хичээж амьдарч чадахгүй болохоороо дорний гүн ухаанийг энд дурдсангүйээ.... Гэхдээ нар Дорноос манддагийг мэднээ.....

  • Т. Батжаргал 2012-02-01 12:16

    Тэгш байдал бол бодит тэгш бус байдлын хийсвэр тэнцэтгэл гэж нэг тодорхойлолт байдаг. Тиймээс тэгш байдлын тухай ярихдаа энэ хийсвэр тэнцэтгэлийн үнэлэмжийн тухай ярьж болно. Харин тэгш биш байна гэж нөгөөтэйгээ барьцаж болохгүй гэдгийг феминистүүдэд хэлье гэж боддог юм. Гэхдээ Даваа зөвхөн ийм хандлагаар бичээгүй байх л даа.

    Дийлэнх амьтадын байгалийн шалгарал эр хүйсээр дамжиж явагддаг. Тэд үр удмаа үлдээхийн тулд тэмцэж харьцангуй агрессив байдлаар амьдардаг. Харин эм хүйс харьцангуй пассив байдлаар байгалийн шалгаралд оролцдог. Эдгээр түгээмэл шинж нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн физиологи болон сэтгэлзүйд шууд суусан байдаг бөгөөд нийгэм дэх хөдөлмөрийн хуваариас шалтгаалан энэ ялгаа нийгэмч амьдралын соёлын хандлагын түвшинд хүртэл гүнзгийрэн бэхэжсэн байдаг. Хэрэв энэ систем /тухайлбал хүйсийн тэгш байдлын асуудлын хувьд/ харьцангуй тогтвортой оршиж, хөгжиж чадаж байвал тэр хийсвэр тэнцэтгэл зохих түвшиндээ байна буюу тэгш байна гэж дүгнэж болно.

  • Б. Даваа 2012-02-01 12:55

    океу...
    Гэхдээ мэдээж барьцана гэдэг үг тохиромжгүй, бид бас би энэ байдалийг тэнцүүлэж чадахгүй. Учир нь бид хүн төрөлхтөний түүхэнд, биологийн өгөгдөл, шашинд, улс төрд, дайнд ч ялагдана....
    Бодит тэгш бус бдал яагаад одоог хүртэл бгаа нь феминизмийг амь бөхтэй байгаад байгаамл даа.... 3-ний 1-г л ...3-2 болгох гэж хичээж бна....
    Мөн хүний - хүйс- бол зөвхөн биологийн өгөгдөл болохоос нийгмийн өгөгдөл биш.... бид амьтаний ертөнцөнд биш нийгмийн ертөнцөд амьдардаг гэж боддог. Нэг эст амьтад инфузор, амеб, бактери өөрөө үрждэг амьтад шиг л түүхийг бичиж ирсэн л .....
    Физиологийн, сэтгэл зүйн хувьд дан эрчүүд биш эмэгтэйчүүд өөрсдөө феминизмийг төрүүлэж, улам идэвхижүүлдэг нь л жаахан таагүй бна....

  • Ж. Хонгорзул ♀ 2012-02-01 13:17

    аягүй таалагдаад шимтээд дээрээс нь уншаад явж байсан чинь. төгсгөл хэсэг нь сонин болчлоо. нээрээ ийм төсөөллийг яаж өөрчлөх вэ. гэж бас бодлоо..
    Харин Орчин үед квот яриж, кноп дарсан, тайрмал үстэй тарган авгайчуулийн нэг байхыг хүсэхгүй....

  • Б. Боролдой 2012-02-01 15:04

    Харин Ленордо Да Винчиг дэндүү хаалттай нийгэмд “Жокандо”, “Мона Лизаг” зурж, эмэгтэй хүнийг магтан дуулснийх нь төлөө.... гараас нь атган өлмийг нь үнсэх байлаа...гэсэн хэсгийг уншихад 2 өөр зураг зурсан юм шиг ойлгогдохоор байна шүү анхаараарай.

  • Б. Даваа 2012-02-01 18:24

    Философи бол магтаал дунд биш шүүмжилэл дунд хөгждөг болохоор баярлалаа.

  • 9. Gegeen.mn 2012-02-01 19:10

    хөөх хүүхнүүд таргалчуул улс төрд шаанстайм бишүү кк...

    БОГИНОСГОСОН үс бол ухааныг уртасгадаг гсн төөрөгдөлд автжээ. БИ саяхан хуссан юм чинь бүр тасраад алга болцым биш бга кк. КАДР тасралт биш шүү цооронхой гоожинхойг хэлжийгаан кк...

    МИНИЙ монголын мянга түмэн пилсаапчид саармаг хүйстнүүддээ квотноосоо хайрлуул Мятрашгүй Матраскоп нь явж кнопоо дарлаа ..

  • B. Донгио 2012-02-03 07:49

    Би монголын феминистүүдэд .. шаал дургүй ,, ? Аймаар явцуу сэтгэлгээтэй гарууд юм шиг санагддагым ! Биднийг сонго ... сонгох ёстой ... квот тогтоо ... квот бага байна ... хүн амын тал нь эмэгтэйчүүд шүү дээ ... бид л хайрыг мэднэ эсвэл бид нар аймхай болохоороо авлигал авахгүй ч гэж байх шиг ,,, ?

  • Д. Отгонбаяр 2012-02-03 10:49

    1. Эртний Элейн хотод очиж эмэгтэй хүн лекц уншиж болдогийг хөл нүцгэн Грекчүүдэд мэдрүүлэх байлаа.... ч гэх шиг..

    За даа энэ үед чамаар лекц уншуулах уу ай? Ухаандаа чинийхээр бол чиний лекцийг сонсоод тухайн үеийн шашиний төлөөллүүд, тухайн үеийн ихэс дээдэс хаад ноёд шүлсээ гоожуулаад амаа ангайлгаад гайхаад ямар мундаг эмэгтэй вэ гээд суух ууууу??? Мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ.

    2. Харин Аристотелитай уулзах үедээ түүнд “Зевс” бурхан байдгийг хэлж, метафизикийн тухай сургаал чинь философийн түүхэнд “Сизифийн домог” шиг мөнх орших болно гэж хэлнэ.... гэж байна.

    Гүээ чи эртний грекэд төрчөөд Зевс байдгийг, мөн метафизикийн сургааль нь мөнх оршиж байгааг Аристотельд яаж хэлэх гээд байгаа хүн бэ? Эртний грекэд төрсөн хүн ирээдүйгээс гэнэт ирсэн болж болох уу? Аймаар том утгын алдааг наад айхтар философидоо гаргажээ. Философи бодрол юм уу? Философи мөрөөдөл юм уу? Нэг шинэ фэминист философи мөрөөдөл гээч зүйлийг шинээр нээж байгаан биш үү өөрөө??

  • S. Munkhjargal 2012-02-03 11:49

    За тэгээд мөрөөдөх нэг нь мөрөөдөж л байг. Мөрөөдөх сайхан ш дээ. Гэхдээ чадах зүйлээ мөрөөдвөл тухайн хүнд нь өөрт нь хамаагүй ашигтай байдаг юм шиг байналээ. Зүгээр фантастик мөрөөдөл бол мансууруулах бодис шиг тухайн хэсэгхэн үедээ л сайхан байж байгаад бодит амьдралтай нүүр тулахаар савангийн хөөс шиг сарнина.