Феминист философи бодрол
Хэрэв би Эртний Грект төрсөн бол Фалис-тай хамт ногоо тарж, одон орон судлаж, Эртний Элейн хотод очиж эмэгтэй хүн лекц уншиж болдогийг хөл нүцгэн Грекчүүдэд мэдрүүлэх байлаа....
Сократийн 2 эхнэрийг тахиа шиг цоллуулан хэрэлдэж, эрчүүдийг баясгахийг харж чадалгүй Демокрит шиг цар таваг нарийг зөргүүлэн тавин нүдээ сохлож, түнэр харанхуй дунд бясалган өнгөрөөх байсан биз....
“Эмэгтэй хүн болгож төрүүлээгүй “Бога”-д талархдаг Платонийг боол байх үед арван алтан зоосоор худалдаж аваад ханхар том цээжинд нь хайрын цэцэг зурж, “Зуун жилийн ганцаардал дунд” үлдээнэ.... Харин Аристотелитай уулзах үедээ түүнд “Зевс” бурхан байдгийг хэлж, метафизикийн тухай сургаал чинь философийн түүхэнд “Сизифийн домог” шиг мөнх орших болно гэж хэлнэ.
Дундад зууний үед Христийн бүтээсэн Адамийг энэ дэлхий ертөнцийн ганц эзэн гэж боддог өчүүхэн “монист” үзэлийг нь “диалектикаар” солиж, ямагт сул дорой байдаг Ева (эмэгтэйчүүд гэдгийг эрос-оор л ертөнцөд таниулаж), “фаллост” дурласных төлөө алиманд сексуаль чанарыг биш ухаанийг шингээх байлаа.... “Мая охин тэнгэр” болоод “Энэ ертөнцөд эрчүүд захирах болно... эмэгтэйчүүд үйлчлэх болно” гэж хэлсэнийг нь төлөө Есүсийг биш Христийг цовдлох байсийм...
Сэргэн мандалтийн үед дэлхийг эрэгтэй эмэгтэй хүмүүс хамтдаа эргүүлдэг юм гэж хэлээд Брунотой хамт шатаагдана....
Харин Ленордо Да Винчиг дэндүү хаалттай нийгэмд “Жокандо”, “Мона Лизаг” зурж, эмэгтэй хүнийг магтан дуулснийх нь төлөө.... гараас нь атган өлмийг нь үнсэх байлаа...
Шинэ үед Ф. Бэконтой гэрлэж “Атлантидаг” зорьж “Соломоний ордоний хатан хаан” болно.
“Эмэгтэй хүн бол гоёж годохоос өөрийг мэдэхгүй, өөрөө ч явж чадахгуй эрчүүдээс сугадан алхах нуруу сэрээгүй мэт нялцгай амьтан” гэсэн үгнийх нь хариуд А. Шопенгаурыг Буддагаас будаа идсэн европ гуйлгачин гэж хэлэх байлаа...
19-р зуунд би Ж. П. Сартртай хөтөлцөн Симон Дө Боварийн зургийг нь зүрхэндээ хадгалаж трансженжер гэж хэлүүлсэн ч хамаагүй А. Камюгийн сүрьег “Ханааар” хааж, “Хөндлөнгийн хүнээр” эмчлүүлэн түүнээсээ болоод Кьеркегордтой хамт “Абсурд” ертөнцрүү одох байсан биз.....
Харин Орчин үед квот яриж, кноп дарсан, тайрмал үстэй тарган авгайчуулийн нэг байхыг хүсэхгүй....
За тэгээд “зузаан ном бол сайн ном, нимгэн ном бол муу ном” ... гэдэг гэнэн материалист үзлийг өдий хүртэл чирч ирсэн сүйх тэрэгтэнгүүдэд зориулав.
Меймфордийн зохиосон “Ford” дээгүүр харайлгаж “Philo” хэмээх гариглуу “Sophi” хэмээх хөлөгөө унаад явлаа....








Б. Даваа 2012-02-03 12:04
кккк... чиний оюун ухаан нь яагаад заавал бодит юм шаарддаг бна... аргагүй бх даа матерлизмдаа дарлуулаад өөр зүйл хүлээж авч чадахаа байчихаж.... Уул энэ бичлэгийн хэлбэрийг -утопи- буюу биелэгдэшгүй гэж нэрлэдэгийн бичлэгийн төрлүүд дотроо нэн эртнийх гэж болно. инээд хүргээд бхиймаа чинийхээр хүмүүс лекцийг гайхуулах гэж уншихуу....
Надалаа ийм зохиолийн хэлбэрүүдээс уншиж үзээгүй юм бх даа.....минийх мэдээж тэр түвшинд хүрэхгүй ч тэр чиглэлийн эссэ юмсан.
Донгиогийн санал бол мэдээж бодох л бодол... монголийн феминистүүдийг зөвхөн төрд бгаа хүмүүсээр төлөөлүүлэн явцуу ойлгож бхгүй л дээ... миний мэдэхийн олон мундаг хүмүүс байдаг гэхдээ тэд ил гардаггүй, эрх ашигийн явцуу сонирхол тэдэнд байдаггүй...
Монгол эмэгтэй европийг ширтэж болохооргүй нийгэмд бид амьдагдаг гэжүү.... Би өөрийгөө либераль нийгэмийн индивдуваль хүн гэж боддог юмсан.
Сэтгэлгээ, мэдлэгт заавал жалга довний үзэл хэрэгтэй гэжүү....
үгүйдээ Өрнөдийг судалаад үндэс мөчирөөсөө сална ч гэж юу бхав.... ямар материаллаг баялаг яриж бгаа биш...
Д. Отгонбаяр 2012-02-07 07:27
матерлизм бол чиний гартаа барьж бичиж байгаа үзэг чинь. феминизм бол толгойдоо орсоноо цээжний банг
S. Munkhjargal 2012-02-03 12:23
Танд байгаа оюун санааны баялаг чинь тэгээд зөвхөн хийсвэр мөрөөдөл юм уу? Та тэгвэл их баян хүн бололтой. (баян гэдэг үгийг хашилтанд хийв)
Б. Даваа 2012-02-03 12:29
Христийн бүтээсэн гайхамшигт эр хүн минь ээ энэ бол бичлэгийн энгийн нэг төрөл энэ удаад зөвхөн тэр чиглэлийг л сонгосон гээд бна шдээ....
S. Munkhjargal 2012-02-07 07:53
Бий болсон зүйлсээс Түүнгүйгээр бий болсон зүйл нэг ч байхгүй. Библиэс.
S. Munkhjargal 2012-02-03 12:41
Чи бичлэгийн төрөлд удирдуулах ёстой юм уу эсвэл чиний үзэл бодол чинь бичлэгийн чинь төрлөө удирдаж явах ёстой юм уу? Миний бодлоор хүн өөрийн үзэл бодлоо бичдэг болохоос бичлэгийн төрөлд захирагдаж өөр үзэл бодол бичих ёсгүй л баймаар юм. Мэдэхгүй дээ, би тань шиг ухаалаг биш л дээ.
Б. Даваа 2012-02-03 12:55
би феминизмийг сонирходог тэгээд тэр чиглэлээрээ жижиг эссэ бичлээ. тэрнээс бичлэгийн төрөлүүдэд захирагдаад хүсээгүй зүйлээ бичсийн биш... сонирхолтой юмуу гэж бодсийн.... сонирхолгүй бгаа бол таний хэлэх чинь ч зөв.... тэгээл болоо....
П. Надал 2012-02-03 13:22
Сэдвийн эзэнд: Сэдвийн ерөнхий агуулга надад таалагдсан учраас дагасан юмаа. Би шүүмжлэхийг чухалчлаагүй, төнхөөд байвал алдаатай мэдлэгийн зүйлс харагдаж байсныг эс тооцвол дажгүй сэтгэсэн байсаан.
Хүмүүсийн үзлийг нухчин дарах гэж улайрвал өөрөө тэнэг байдалд орох хууль онлайн ертөнцөд үйлчилдэгийг мэднэ л биздээ. Утопи хэлбэрийн эссег намайг мэддэгүйн байна хэмээсэнд чинь жаахан мушиймаар санагдаж байнаа. Үл гүйцэлдэх чинь мөрөөдөл л биздээ хэхэ.
Юутай өөр өнцгөөс харж өөрийн үзлээ илэрхийлсэн аргыг чинь би сайшаасан хэрэг шүү. Дээр миний онцолсон гайхалтай хэмээсэн нь миний ч бас хүсэл байж болохыг би анзаарсан учраас тэр.
Б. Даваа 1 өдрийн өмнө бичсэн.
Философи бол магтаал дунд биш шүүмжлэл дунд хөгждөг болохоор баярлалаа. -
Чи ухаантай бүсгүй бололтой. Чамд амжилт хүсье.
аан тийм би үүнийг хэлсэнд нь Бэконыг хүндэлдэг. Мэдлэг бол хүч юмаа Ф.Бэкон. Цаашдаа сонирхолтой сэдвүүд оруулж байгаарай.
Б. Даваа 2012-02-07 08:45
chinii sanal nadad yamagt unetei sangdah bolnoo...
B. AltanTuya 2012-02-03 15:42
сайхан сэдэв байна. зарим эрчүүд ни юун сүртэйн билээ дээ. Тийм л уужуу ухаантай бол энэ сэдэвийг тойроод л гарна биздээ. хүүхэдээ тэвэрчээд л дайраад бхийн... ккк
Д. Отгонбаяр 2012-02-07 11:06
Хүүг минь битий энэнд хутга. Эрчүүд гэр бүлээр нь оролдоход аймаар дургуй байдаг юм.
B. AltanTuya 2012-02-03 16:11
зао зао юун ч эмзэгхэн юм билээ дээ. Тэгж л харагдаад бсийн.
D. Ihmongol800 2012-02-04 18:16
Өөрийн бодол өөртөө зөв гэсэн үг байдаг. энэ охин өөрийн бодлоо л дэлгэж бичсэн байна. бас л боддог л бодол. Яахав түүхэнд хэрвээ гэсэн үг байдаггүй гэдэг. Учир нь тэр өнгөрсөн хэрвээ юу г ч өөрчлөхгүй л дээ. Харин философийн үүднээс аваад үзвэл юу г ч яаж ч илэрхийлж болох байх л даа.
Д. Энхмаа 2012-02-05 01:38
Биз-д байдаг сэдвэрхүү юмнууд дундаас ямар ч байсан арай сонирхолтой л байгаа биздээ. Зарим нь хийсвэр мөрөөдөл энэ тэр гэсэн л байна. Амьдарч байгаа цаг үедээ эн тэнцүү хүнгүй явсаар байгааад хальж оддог хүмүүс шиг сэтгэж болно ш дээ,яахав. Манайд чинь одоо ухаантай хүмүүст бол хэцүү л байгаа даг. Би Давааг ч хэлээгүй, өөрийгөө бол бүр ч биш, харин тийм хүүхнүүдэд бол Даваа шиг бодогдож болох юм л гэж.
Харин миний дээр бичсэн санаа бол дорнын гүн ухаанд эмэгтэй хүнийг хий хоосон гоо сайхан майхан гэж магтах биш ,жинхэнэ мөн чанараар нь эрхэмлэх дээдэлдэг байсныг л санаасай гэсэн санаа байв. Европын түүхэнд хааны хатад гэж шунал,тачаалын шулмууд байсан байхад нүүдэлчдийн хувьд эмэгтэй хүн хоёр баганы нэг нь баттай байсаан. Тэдний хэрсүү, уран ухаанд эрчүүдийнх нь эрхэм чанарууд нөлөөлж байсан нь дамжиггүй. Одоо эрчүүд нь ойд төөрсөн сармагчин шиг болцон байхад эмэгтэйчүүд нь бас ч гэж танагтай байгаа юм биш үү. Гэхдээ олигтой лидер гарахгүй байна, эсвэл гаргахгүй байх шиг байна даа.
Д. Отгонбаяр 2012-02-08 21:30
eniig sedev gej bga bol medleggui bgagiin shinj
Д. Энхмаа 2012-02-05 01:50
Биз- бол анхлан бичигчдэд дадлага хийх сайхан талбар шдээ. Бэлээхэн шүүмжлэгч нартай. Бичээд л байвал сайжраад л байна. Бүгдэд нь амжилт хүсье.
А. Цолмон 2012-02-08 21:21
яг үнэн. Бүгдэд нь амжилт хүсье. өөртөө ч бас ккк. бас бүгдэд нь +++++
А. Цолмон 2012-02-05 19:50
уншихад гоё юмаа. Дээр нь энд нэр дурдагдсан мэргэдийн үг, үзэл санааг олж уншсан чинь бүүр ч гайхалтай санагдчихлаа.

Би ч гэсэн квот яриж, кноп дарсан, тайрмал үстэй тарган авгайчуулийн нэг байхыг хүсэхгүй....
Харин хүүхдүүд хүсдэг юм бол уу?
Тэднийг юу хүсдэг гэж томчууд дур мэдэн сургуульд албадан явуулж, баахан баахан хичээлээр балбаж суудаг байнаа? Бүү мэд
Ямар ч байсан одооны хүүхдүүдийн сургууль дээрээ дандаа хэлдэг үгнүүд энэ гэнэ.
фэйсбүүкээс хуулаад тавьчихлаа. Хүүхдүүд дор дороо л яааг хэлсэн л гэцгээх юм.
Яах гэж бид хүүхдүүдээ ингэж шийтгэдэг байнаа? Яаж ойлгох юм бэ?
Өөрсдөө ч ойлгоогүй юмаа бүгдийн тархинд жигдхэн чихээд чигжээд байхаар чинь ядралгүй яадаг юм бэ хөөрхийс. Тэгсэн чинь Фалис хэлсэн байнашдэ.
“Хамгийн шилдэгт суралц, хамгаас шилдэг зүйлд л бусдыг сурга” гэж захьсан байна.
Тэгсэн бид нар хамгийн шилдэгт суралцаад хамгаас шилдэгт хүүхдүүдээ сургаад байгаа юм уу?
Тийм бол яахав ядарсан ч хамаагүй сур сур бас дахин сур, өсөх насанд сурах шиг гайхамшиг байхгүй гээд шахахсан.
Гэтэл Аристотель хэлж
Философи гэдэг гайхахаас эхэлдэг гэж....
Гайхалтай нь тийм гайхамшигтай хүмүүстээ өрнө дахин яаж хандаж ирлээ.
Энд нэр дурдагдсанаас л гэхэд “...Сократ өөрийн үхлээр нас нөгчөөгүй юм. Түүнийг жирийн иргэний амьдралын хэм хэмжээг зөрчсөн хэмээн яллаад цаазлан хороосон байна...”
Түүний хэлсэн үг:
“Зөв сэтгэдэг, хурц ухаантай хүнийг л жаргалтай гэж үзэж болно”
“Хэдийгээр бүх юм жижиг сажиг, аар саархнаас эхэлдэг боловч юмыг зөв эхэлнэ гэдэг яав ч аар саар явдал биш.”
Ингэж зөв эхлэлийг тавих гол хүчинээ өрнөдийнхөн нухчин дарж аваад дарангуйллаар өнөөг хүрч, гэтэл бид түүнийг хүүхдүүдийнхээ тархинд хүчээр чихэж, ядарч сөхөрч унатал нь чигжиж сууна. Ийм байхад бидний хүүхдүүд яаж эрүүл байж, бидний Монгол яаж өөдлөн дэгжих юм бэ?
А. Цолмон 2012-02-05 20:15
Платон хэлсэн байна шүү дээ.
“Жинхэнэ зөв сэтгэдэг гүн ухаантнууд төрийн суудалд суугаагүй цагт, эс бөгөөс төрийн эрх баригчид жинхэнэ гүн ухаантнууд болоогүй цагт хүн төрөлхтөн хэзээ ч муу муухай юмнаас ангижирахгүй.” гэж
Одоо тэгэхээр ойлгомжтой биш үү?
Хүн төрөлхтөн яагаад муу муухайгаасаа ангижиралгүй өнөөг хүрэв гэдэг дэндүү ойлгомжтой болов биш үү?
А. Цолмон 2012-02-05 22:07
Зөв сэтгэдэг гүн ухаантнууддаа өрнөдийнхөн яаж хандаж ирлээ?
Ромын төв талбайд, олны өмнө амьдаараа шатаагдсан Бруногийн түүхээс харж байхад ер нь баруунд мэргэн ухаантай төрнө гэдэг хориотой, бараг бүх суут мэргэд мэдлэг авьяасынхаа золиос болсон байдаг эмгэнэлт түүх давтагдсан байх юм. Гэтэл тийм харгис бурангуй ёс дэлхийг хамрахаар хүн төрөлхтөн яаж өөдлөх юм бэ?
Сүм хийдүүд Бруног хавчин хяхаж, шорон гяндан, эрүү шүүлтээр залхаан, тэрс үзлээсээ няцахыг шаардавч гүн ухаантан өөрийн эрүүл ухаанд өчүүхэн ч эргэлзэж байсангүй. Иймээс шашны шүүх зөрүүд эрдэмтнийг түүдэг галд шатааж хороох шийдвэр гаргасан байна.
Бруно:
– Наад ял чинь надад биш, та нарт л илүү аймшигтай байх даа гэж шашныхныг даажигнаж байжээ.
Түүний хэлсэн үг:
“ Бурханд байх гол шинжүүд гэвэл нэг л юм байдаг шүү дээ. Би бол гурван гол чанарыг чухалчилна.
Агуу их, цэцэн мэргэн, хайр сэтгэл гурвыг бүхнээс илүүд үзнэ”
“Хорвоо хязгааргүй, хөдөлгөөнгүй. Түүний мөнхийн хөдөлгүүрийг хайсны хэрэггүй. Түүний дотор оршигч эцэс төгсгөлгүй ертөнцүүд цөм өөрсдийн сэтгэл болох дотоод хөшүүргээр хөдөлдөг. Тэгэхээр эдгээрийн гадаад хөдөлгүүрийг хайх нь дэмий ажил байгаа биз?”
“Илүү хурд байхын аргагүй, хамгийн агуу, туйлын хурдан хөдөлгөөн тайван байдлаас ялгагддаггүй гэж физикчид нотолдог. Нам гүм гэдэг бол хязгааргүй хурдтай хөдөлгөөн юм”
“Байгаль доошоо уруудаж эд хогшил болдог. Хүний оюун сэтгэлгээ яг тэр шатаар өгсөж танин мэдэхүйд хүрдэг”
Ингэж хэлснийхээ төлөө тэр түүдэг галд шатаагдсан ч нээрээ л түүний хэлснээр ухаантнаа хяхан хавчсан ял хэнд нь илүү аймшигтай тусав даа?
Гүн ухаантнаа олны өмнө амьдаар нь шатаан цээрлүүлсэн харгис бурангуй ёс \өрнийн соёл\ газар авснаар хүн төрөлхтөн өөрсдөө л хөөрхий боллоо шүү дээ.
А. Цолмон 2012-02-05 22:55
За тэгвэл Фалис хэлж
Юу хэцүү вэ?
- Өөрөө өөрийгөө таних
Юу амархан бэ?
- Бусдад зөвлөгөө өгөх
Ямар хүн аз жаргалтай вэ?
- Бие эрүүл, сэтгэл санаа тайван, билиг авьяасаа хөгжүүлж буй бол тэр чухам жаргалтай гэжээ.
Тэгэхээр одоо бүгдээрээ тэр л аз жаргалын эрэлд мордвол ямар вэ хө?
Нөхдүүд хамгийн амархныг нь хийсээр байгаад дэлхийг эзэлчихэж. \хөгшин европыг хэлж байна\
Гэтэл Демокрит хэлж:
“Сайхан сайн зүйл маш их хүчин чармайлтын үр дүнд гарна. Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг” гэж
Нээрээ л бидний эдлэх ардчилал эрх чөлөө гэгч \биеэ үнэлэх эрх чөлөө, хэн ч биш байх эрх чөлөө, өөрийгөө устгах, өөрийгөө доромжлох эрх чөлөө гээд http://www.youtube.com/watch?v=Hct2O9XT2TU энд өгүүлэх эдгээр бүхэн бидний маш их хүчин чармайлтын үр дүнд бий болсон бил үү?
Гаднаас бэлнээр шууд оруулаад ирсэн ардчилалын хуулбар ийм байдалд хүргэсэн билүү?
За тэгвэл одооноос өөрсдийнхөө төлөө маш их хүчин чармайлт гаргая л даа.
Юу хамгийн хэцүү билээ?
А. Цолмон 2012-02-06 08:13
Юу хамгийн хэцүү вэ?
Фалис хэлж:
- “Өөрөө өөрийгөө таних” гэж
Манай өвгөд хэлж
“Мориноосоо буулгүйгээр дэлхийг эзлэх амархан
Мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх амаргүй” гэж.
Яагаад???
Яагаад гэж гайхсанаа зөнөг европ яаж нухчин дарж ирлээ?
Тэндхийн суут мэргэдийн хувь тавилан голдуу ямар байв?
“Ер нь философи сонирхоно гэдэг нь өөрийгөө үхэлд бэлтгэж байгаа явдал” гэж Цицерон хэлж.
Яагаад тэр тэгж хэлэх болов?
Тэр ч бас мэргэн ухаантай байсныхаа төлөө амь үрэгдэж, толгой нь шонд өлгөгджээ.
Хөөрхий Марко Полог үзсэн харсанаа үнэнээр нь ярьсных нь төлөө хүн үнэмшмээргүй юм ярьдаг далан худалч гэж цоллон, багт наадмын дүр хүртэл болгон марзаганалдаж явсан тийм л марзан газарт төрсөн мэргэд ганцаардаж, гашуун тавиланг туулахаас яах вэ?
Марко Полог үхэхээсээ өмнө бурханы өмнө худал ярьснаа хүлээ гэж хамаатан саднууд нь ятгахад тэрээр би харин ч үзсэн харсныхаа талыг нь ч яриагүй юм шүү гээд өөд болсон байдаг. Тэгэхээр тэр үеийн европ, Монголын аль нь харанхуй бүдүүлэгчүүд байж вэ гэдгийг бод доо. Бид чинь өөрийн гэсэн бодолтой, бодлоготой, өргөн дэлгэрсэн соёл шинжлэх ухаантай, агуу түүхт агуу ард түмний тасархай шүү дээ.
Эр эм гэж ялархаж тунирхалгүй, чи дорой, би чамаас дээгүүр гэж аархаж омогшилгүй хамтдаа бодоцгоож, хамтдаа урагшилцгаая.
Энхмаа хэлж.
“...Европын түүхэнд хааны хатад гэж шунал,тачаалын шулмууд байсан байхад нүүдэлчдийн хувьд эмэгтэй хүн хоёр баганы нэг нь баттай байсаан....” гэж
Зэ тэгвэл
Сэргэн мандалтийн үед дэлхийг эрэгтэй эмэгтэй хүмүүс хамтдаа эргүүлдэг юм гэж хэлээд Даваа шиг Брунотой хамт яасан ч яах уу?
Ер нь эргүүлсэн ч яадаг юм.
Ухаантнаа ганцаардуулж, ухаан санааг нь самууруулж, олны өмнө амьдаар нь шатаан, цаазлан хороож, шонд толгойг нь өлгөн олныг сүрдүүлж, оюун билиг, зүрх зоригийг нь мохоон урагшилж ирсэн хөгшин европын харгис бурангуй ёс хүн төрөлхтнийг хамарснаар ус мөрөн бүхэн нь угаадас болж, баялаг бүхэн нь хог болон хувирч бүх юм балрахдаа дөхөөд байна.
Бүүр дуусахаас нь өмнө өрсөж сэрж сэхээрэхгүй бол ....?.!!!
Б. Даваа 2012-02-06 11:02
А. Цолмон таний философи мэдлэг гайхшируулаж бна шүү.
Н. Эрдэнэбаяр 2012-02-06 12:12
Харийн үг хэллэг олон байна гээд хэлчихвэл мэдээж би хэн нэгэнд юу ч мэдэхгүй мэт харагдаж буй биз... Гэхдээ энэ нь надад хамаагүй бөгөөд энэхүү сонирхол татахыг оролдсон СиВи-г ийнхүү үгүйсгэлээ..
1. Монголд Христ байгаагүй одоо л хэтэрхий их болчихсон байна.
2. Монголчууд өөрсдийн нүүдэлчний нийгэмшил, түүндээ тохирсон үзэл бодлоороо амьдраад өдийг хүрсэн...
3. Тэд БУРХАН ойлголтыг үгүйсгэж байгаагүй бас, сайн ч ойлголттой байсангүй, тэгэхдээ л ХӨХ ТЭНГЭР гэж мөргөсөөр Дэлхийн талыг эзэлчихэж чадсан л байгаа юм...
4. Өнөөгийн нийгэмд Монголчууд хэтэрхий хийсвэр сэтгэдэг болсондоо л хийрхэх нь ихэссэн байна...
Тиймээс энэхүү хийрхэлийг зүгээр л няцаахыг хүссийн...
Эцэст нь хэлэхэд... Уучлаарай...
Б. Даваа 2012-02-06 12:38
ККК......... но проблем...
энэ няцаалт биш, үгүйсгэл ч биш...энгийн нэг сэтгэгдэл бна... тийм сүртэй нэрлэх шаардлага бхгүй...
1. Би христийг магтан дуулаагүй... тэрийн их болох нь энэ сэдэвд хамаагүй.
2. БУРХАН-тухай асуудал, энд жишээ төдий дурдсан...
3. Хийсвэр сэтгэхүй бодит сэтгэхүйн анхдагч бдаг.
4. харийн үг хэллэг .... энэ бол Хүний нэр, зарим нэг зохиолууд, дэлхийн түвшинд хэрэглэгддэг энгийн нэг орчуулах шаардлагагүй элментаар хэллэгүүд л бна даа...
яахав МОНГОЛ дээр булгавал
Чингис хаан Бөртэ үжинээ хамгаалаж чадаагүй тэр үед би “Мэргэд” битгий хэл овогоос овогт, олзноос олзонд, эрээс эрийн хооронд амьдарч байснаас “Онон мөрөн”-д живээд үхсэн нь дээр биз...
Занабазарийг “Ленордо Да Винчи”-тэй адилтгаж “Мона Лизаг” –“Ногоон Дарь Эх”-тэй зүйрлэж, Данзан Бодоо 2 той “социализм” дээгүүр харайлгаж өөрөө би “Түвдэнгийн Бор”-той хамт хадан хясаан дээрээс унаж үхэж, Нацагдоржийг биш Пагмадуламийг шүтэж болох ч нийтлэг шинжээрээ Хүн төрөлхтөний философийн түүхтэй дүйцэхэд хэцүү л дээ.
उ. Намуран 2012-02-06 17:09
Вөөвв, Цоомоо охины онгод салхи хөлөглөчихөж

Гэхдээ дараах үгс түүнийг үл чиглэмүй.
Үнэн худал, үзэгдэх үзэгдэхгүйн оньс. Төрмөл даяар оршихуйн билэг учралыг огоорч сурмалыг санагалзахуй учиг ороолдов