2012-02-01 17:53:13

Х.Баттулга Ерөнхий сайд болвол...

Удахгүй усан луу (монголчуудынхаар, азийн бусад орнуудад бол орчихсон) жил орж монголчуудын 4 жилдээ нэг явагддаг төр засгийг сонгох сонгуулийн хугацаа ойртож байна. 4 жил гэдэг хийсэн юм ихтэй хүнд харвасан сум шиг хурдан өнгөрдөг бол МАНАН-ын Засгийн газрын гишүүдэд хичнээн урт бөгөөд удаан жилүүд байсан болдоо хөөрхийс. Тэгтэл саяхан АН нь унаж яваад морио, ханилж яваад ханиа гэдэг шиг хударгагүй зан гаргаж мөрөө буруулав. АН-ын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас гарах мэдэгдэлдээ: Бид хамтарсан Засгийн газарт орсон үүргээ хангалттай сайн гүйцэтгэсэн учир УИХ-ын сонгуульд ард иргэдэд ойлгомжтой байдлаар орохын тулд Засгийн газраас гарах нь зөв гэж би намын даргын хувьд үзэж байгаа юм... Монголчууд ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг биш билүү. Энэ хаврын чуулганаар хийх ажил, шийдэх асуудал зөндөө байгаа. Харин энэ хугацаанд Н.Алтанхуягаар даргалуулсан АН хүчтэй сөрөг хүчний үүргээ нэр төртэй биелүүлэх гэж байгаа юм байх. Өнгөрсөн 3 жил хагасын хугацаанд өвөр түрийдээ орчихоод сонгуулийн өмнө гэнэтхэн ухаан суув уу гэлтэй. Тийм л хангалттай биелүүлж байсан юм бол сүүлийн хэдэн сардаа улам л бататгаад явмаар юм. Миний хувьд ийм хүмүүст итгэж боломгүй л санагддаг. Ерөнхий сайд нь ч гэж хөөрхий харамслаа илэрхийлж матрын нулимс унагаад л. Тэрний оронд баярлалаа баяртай гээд зоригтой хэлчихсэн бол илүү нэр төртэй харагдах байлаа. Н.Алтанхуяг хувь хүнийхээ талаас бол гүндүүгүй сайхан л Монгол эр хүн байна лээ. Харин улс төрчийн хувьд том намыг авч явах зиндааны хүн яавч бишээ. Хэрвээ АН энэ оны сонгуульд Н.Алтанхуяг даргатайгаа орвол годройтож л таараа. Зөвхөн миний таамаглаж байгаагаар энэ жилийн сонгуулиар энэ байдлаараа АН, МАН хоёр аль аль нь олонхи болж 39 ба түүнээс дээш суудал авч чадахгүй л болов уу. Харин шинээр байгуулагдсан МАХН, мөн ИЗНН зэрэг жижиг намууд нийлээд арав хол давсан суудал авчих байх. Тиймээс АН Х.Баттулгыг даргаа болгоод сонгуульд оролцвол ялах магадлал 99 хувьтай харагдаж байна. Х.Баттулгаар удирдуулсан АН сонгуульд ялбал дараагийн Ерөнхий сайд Х.Баттулга болох нь ойлгомжтой. Х.Баттулга Ерөнхий сайд болвол би хувьдаа зуун хувь дэмжинэ. Үнэндээ бол МАНАН-ын Засгийн газрын газрын сайдуудаас хамгийн сайн ажилласан нь тэр л байсан. Өшөө сайн ажиллах ч боломж түүнд байсан. Харин санхүүгийн асуудлыг нь шийдэж өгөөгүйгээс маш их ажил цалгардсныг тэр хэд хэдэн удаа дурдаж байсан. Зарим нэг нь Баттулга гэхээр өстэй юм шиг 17 чингэлэг спирт гэж ирээд л эсэргүүцдэг юм байна лээ. Алддаггүй хүн гэж хаа байхав дээ. Харин алдаагаа ухамсарласан хүн л зөв хүн байдаг. Түүнээс би огт алдаж байгаагүй, энхийн цагаан тагтаа гэж ирээд донгодож байгаа хүмүүс худлаа л байдаг байхгүй юу. Гэхдээ энд нэг аюул харагдаж байгаа нь хэрвээ Н.Алтанхуяг намын даргын суудлаа өгөхгүй гүрийвэл дургүйлхсэн Х.Баттулга шинэ нам байгуулж өрх тусгаарлах магадлалтай. Тэгвэл АН хамраараа газар шаасантай адил юм болох вий дээ. Хүмүүс намайг АН-ын гишүүн намаа сурталчлаад байна гэж ойлгов. Үнэндээ би АН, МАН алинг ч дэмждэггүй хүн. Бодлогын хувьд ИЗНН-ыг арай илүү дэмждэг гэхүү дээ. Гэхдээ Монгол улсынхаа сайхан ирээдүй, хөгжлийн төлөө аль нэгийг нь сонгохоос өөр аргагүй болчихоод байгаа юм. Яагаад гэхээр бусад жижиг намууд яаж ч хичээгээд УИХ-д олонх болж чадахгүй. Тийм учраас надад энэ хоёр намын аль нэгийг сонгохоос өөр алга. МАН-ын төлөө бол яадаг ч байсан саналаа өгөхгүй. Тэд тараа хангалттай таниулсан. Харин Х.Баттулгаар удирдуулсан АН-д бол өгч болж байнаа. Тэр сайн Ерөнхий сайд болж чадна. За тэгээд эрхэм сонгогчид та бүгдийн мэргэн оюун тунгаах буйзаа.

Сэтгэгдлүүд


  • Т. Энхээ 2012-02-01 21:36

    Тийм юм байхгүй

  • B. Enerelt 2012-02-01 21:39

    Баттулга ч дээ ...

  • N. Happy Hippo 2012-02-01 22:47

    Х. Баттулга гуайг дэмжинээ. Нам тусгаарлах бол ч худлаа байхаа.

  • N. Happy Hippo 2012-02-01 22:55

    Х. Баттулга ахыг Ерөнхий сайд , Ерөнхийлөгч гэж харж байгаа шүү. Болгоомжтой байхгүй бол ...

  • N. Happy Hippo 2012-02-01 23:06

    Сайхан гар 17 чингэлэгнийхээ талаар нэг тиймэрхүү юм болох нь болсон ухааны юм яриад л сууж байна лээ. Уг нь сайд хүний хувьд ч хамаагүй бас тэгэж болохгүй л юм байгаа юм.

    Гэхдээ яахавдээ үнэнээ хэлсэн нь дээр биздээ. Нямдорж шиг хөлсний байранд амьдардаг гэж балайрсанаас л дээр.

    Энд тэндхийн Харвард , Ломоносов төгссөн хэрэгтэй хэрэггүй дипломны голнуудын дэргэд эр хүн байна лээ.

  • L. Jargalsaihan 2012-02-02 13:06

    Монголчуудад төмөр нударга хэрэгтэй. Тэгвэл бид улс шиг улс болно.

  • Б. Булган 2012-02-02 13:29

    Баттулга сайд их буурь суурьтай эх орноо гэсэн сэтгэлтэй худлаа зангүй байгаагаараа их дажгүй хүн учраас дэмжинээ

  • .. LU'CAS 2012-02-02 13:55

    Би дэмжинэ...

  • Б. Энхтөр 2012-02-02 14:04

    Дэмжинэ

  • Ч. Энхтуул 2012-02-02 15:00

    Би дэмжинэ.

  • B. Enerelt 2012-02-02 15:01

    Хуучин цагт жинхэнэ монгол эрийн шинж гэж нэг юм байдаг байлаа. Юу гэхээр олонд нулимсаа үзүүлэх ёсгүй. Үнэн чанартаа бол зүгээр нэг нулимс төдий асуудал биш, цаанаа монгол эр хүний зан чанарын олон илэрхийллийг агуулж байдаг юм. Гэтэл одоо цагт яаж байна. Жинхэнэ монгол эрчүүдийн төлөөлөл гэгддэг бөхчүүдээсээ авахуулаад л асгаруулан мэлрмэрүүлнэ гэдгийг ч үзүүлэх шиг болдог болж дээ.

    Миний анзаарснаар сүүлийн 5 жилийн өмнөөс монголын зурагтын нэвтрүүлгүүдийн уянгын халил хэтийддэг болж. Тэрнээс ахиад 5 жилийн өмнөөс солонгос савангийн дууриудад хүмүүс хошуурч эхэлсэн. Солонгос савангийн дуурийн эрчүүдийн асгаруулан мэлмэрүүлэх эмсээсээ илүү гарна уу гэхээс дутахгүй. Солонгос савангийн дуурьт автсан улсуудад асгаруулан мэлмэрүүлдэг эрчүүд л жинхэнэ эр хүн шиг санагддаг болж.

    Манай зурагтуудыхан ч үүнийг яаж зүгээр орхив гэж. Олны өмнө олон харагддаг улсууд нь ч хэрэгтэй цагтаа хүссэн хэмжээгээрээ нулимс унагаж сурч. Түүчээ нь ардчилсан ерөлнхийлөгчөөс эхэлсэн байх. Нөгөө Чингэсийн агуу гентэй жинхэнэ монгол эрийн дайчин эрэмгий шинж чанар хаачив. Жинхэнэ монгол эр хүн гэж эр эм эсэхийг нь ялгахад бэрх, эмзэг арьстай, турьхан хөлтэй, уйланхай солонгос залуу л төсөөлөгддөг болсон бололтой.

    Иймэрхүү төсөөлөл дээр дөрөөлж юунд хүрч болдогийг эрхэмүүд ч гаргуун ажиглаж хэрэгжүүлж сурав. Нулимс унагаж, худал үнэн драмадаж, олны сэтгэлийг татахыг оролдох улс олон болжээ. Нумимс унагаж шоудах боломжийг нь ч нэр хүнд бүхий нэвтрүүлгүүд ч захиалгаар олгож эхлэв. Тэр нь ч үр дүнгээ өгч солонгос драманд тархиа угаалгасан хүмүүст жинхэнэ эр хүн шиг харагдах болов.

    Баттулга ч дээ . . . гэдэг үгийн тайллуудын зөвхөн нэг нь энэ. Адаглаад л ерөнхий сайд гэдэг албыг хаахад эдийн засгаас авахуулаад ядаж наад захын боловсрол шаардагддаг юм шүү дээ. Энэ алба ганзагын наймаа хийдэг "уйланхай солонгос залуу" болгон хүссэнээрээ даваад байдаг даваа биш ээ ...

  • Ч. Энхтуул 2012-02-02 15:17

    Уйлахаар нь өрөвдөж дэмжиж байгаам биш шүү. кккк
    Баттулга зоригтой, шударга. Хэлэх гэснээ хэлдэг, бусад шиг ар өврөөр хор найруулдаггүй, бусдаас давуу чанар ихтэй.

  • Э. Анхбаяр 2012-02-02 15:29

    Цөөн үгээр хэлбэл надруу залуу байна лээ. Хэ хэ joker. Тийм болхоор өөрөө өөрийгөө дэмжилгүй яахав. Даанч АН намынх юмаа. Гэхдээ одоо нам чухал биш хүн нь чухал болсон доо.

  • Л. Оргил 2012-02-02 15:37

    Би дэмжинэ.

  • M. Stupid 2012-02-02 15:40

    Өөрөө Баттулга гуайн менежментийн талын хүмүүсийн нэг үү? Зүгээр л хүмүүсийн байр суурийг мэдэх гэсэн санаа юм шиг санагдчихлаа. Авч яваа салбар нь гайгүйхэн болж байсым. Одоо Дашка хүү ч дээ. Бүү мэд. Буцаагаад хэвэнд нь авааччих байх гэсэн бодолтой л байна. Ерөнхий сайд болохыг үгүйсгээгүй ч ерөнхийлөгч бол арай биш байхаа. Баянхонгорт овоо л зүйл хийдэг штээ.

  • ᠰ. САРНАЙ 2012-02-02 15:51

    Х.Баттулга Өөрөө өөрийгөө засаглагчидын холбоо ТББ-н тэргүүнээр 3 жил ажиллаж байгаа хүн би тэр байгууллагын дэд тэргүүнээр 2 жил ажиллаж байна

    Залуу хүний хүсэл мөрөөдөл тэмүүллийг мэдэрдэг, мэдлэг чадварыг нь үнэлж чаддаг залуу үеээ дэмждэг сайн хүн байна лээ дээ Миний боловсролд оруулсан хөрөнгө оруулалтыг нь одоо жишиж илэрхийлэх зүйл тун бага нэг насаараа ач санаж явах хүмүүсийн маань нэг дээ http://biznetwork.mn/topic/show/22881/1#comment_body_419697 гэх мэт ТББ-аараа дамжуулан олон гэгээлэг ажил зохиосон Би бүрэн дэмжинэ

  • Д. Сэргэлэн 2012-02-02 15:54

    Намайг Баттулгатай ямарч холбоогүй хүн гэдгийг бизийн таньдаг мэддэг гишүүд бүгд мэдэх байлгүй дээ. Зүгээр л өөрийн үзэл бодлоо бусдад тулгалгүйгээр санаа бодлоо бичсэн нь энэ. Баянгорын иргэдээс сонсож байхад тэнд маш их зүйл хийсэн гэж ам сайтай байдаг юм билээ. Гэхдээ зөвхөн Баянхонгороор зогсохгүй улс орондоо өшөө их зүйл хийгээсэй л гэж хүсэж байна. Миний Баттулгыг дэмжих болсон шалтгаан нь ердөө л Монгол улсыг аж үйлдвэржүүлэхийн төлөө зүтгэж байгаад нь л юм. Монголын хөгжлийн гарц бол яах аргагүй аж үйлдвэрлэлт. Түүнээс хувь хүнийх нь үүднээс түүнийг сайн мэдэхгүй. Сайнтай муутай янз янзаар л хэлэгдэж байдаг. Ер нь бол бүгд л муугаар хэлэгддэг биз дээ.

  • Ц. Шийрэв pingwin 2012-02-02 16:42

    demjinee

  • M. Цонхтой гэрэл... 2012-02-02 17:22

    за арай дэмий байхоо. харин сайд байвал сайн ажиллах байх.Харин Баттулга шиг хэдэн сайд байсан бол ч.....................

  • Б. Нямаа 2012-02-02 17:39

    хувь хүнийхээ хувьд ухаантай сайхан эр хүн гэдэг нь тодорхой харагдаж байна. ярилцлага ч бас сэтгэл хөдөлгөм болсон байлээ. гэхдээ баттуллгын түүхийг харахад бидний мэдэхгүй буюу гонконг, синга, оросын мафиудын мөнгө угаадаг энээ тэрээ гээд эргэлзээ төрүүлсэн асуудлууд их байдаг.
    саяхан болсон Ардчилсан намын хурал дээр хэлсэн мэдэгдэлдээ Эм Си Эс-ийн 75 хувь нь хятадых гэж тодорхой баримт нотолгоогүй зүйл дурьдсан нь түүнийг төр удирдах хэмжээний манлайлагч улс төрч биш юм гэж бодоход хүргэсэн. зүгээр л популист улс төрч. Элбэгдорж шиг ард түмэнд таалагдах гэж амандаа яридаг хүн болж таарсан.