Мойл хархан нүдэтнүүд минь өршөө.
Эрчүүд бид чинь та нарынхаа өмнө чамгүй олон гэмтэй улсдаа. Харь оронд цагаачлаад аль эсвэл хулгайлагдаад бие сэтгэлийн зовлон эдлэж байхад нь хамгаалж чадаагүй. Улсаа улс шиг байлгаж ард олноо амгалан жаргалтай амьдралд хүргэж бас л амжаагүй байна. Амьдарлын эрхээр аль муу бүхнийг үзэж харь хүний өвөрт орох хүртэл нь халамж энэрлээр дутаасан ч байх. Амьдрал зохиож авч суугаад анхны гэх нандин бүхнийг чинь авчихаад хаашаа ч юм орхиод явчихсан байж магадгүй ээ. Үйлийн үргүй их хайрыг чинь сэвтээж үгний муугаар хэлээд өөр нэгэнд сэтгэл алдар ч үнэхээр тэсэхийн аргагүй байдалд ч оруулсан байх. Хаа нэгтээ болзоонд урчьчихаад хэнэггүйтэж өчнөөн хүлээлгээд харин дараа нь уучлал гуйлгүй гомдоосон ч байж болохийм. Өрх гэр толгойлж өндийх завгүй ажиллаж, гадаа гарч эр гэрт орж эм болж явахдаа хувь тавилан яагаад ийм болсныг хэнд ч гомдолдоггүй сэтгэлийн тэнхээ тэвчээрийг чинь биширеэ. Амьдарлаа гэсэн зүтгэлийг чинь ойлгохгүй, амрагаа гэсэн сэтгэлийг чинь хайхрахгүй архи ууж агсам тавьж амьдын зовлон эдлүүлсэн байж магадгүй ээ. Бүгдээрээ ч бас тэгээгүй л байх, хэрэв тийм бол биднийгээ уучлаарай.
Гэлээ ч биднийг гэсэн сэтгэл чинь алдраагүй, үрээ гэсэн хайр чинь дундраагүй, ханиа гэсэн итгэл чинь унтраагүй, хайраа гэсэн зүрх чинь зогсоогүй гэдэгт итгэж байна.
Үеийн үеэс алдартай ухаант хатадын удам
Үрийн үрээс энэрэлтэй авралт сэтгэлийн ундрага
Үзэсгэлэн төгөлдөр ухаан саруул
Монголжингоо бүсгүйчүүд минээ.
Монгол голомтны хатан сэнтий та нарынх
Монгол ургын алтан хэлхээ та нар юм шүү
Агуу дээдсийн минь сүнс нь амгалан байг
Алтан ургын минь цус ариун байг ээ
Хорвоо *эвдрэл эвлэрэл* хоёроос бүтдэг болохоор
Хойшдоон бид хичээж
Монгол эр хүний ноён нуруутай байя
Мойл хархан нүдэтнүүд минь өршөө.








Б. Мянгаа 2012-02-02 16:01
Сайхан бичжээ. Ухаалаг сайхан эрчүүд маань уужим холч ухаантай, өр зөөлөн сэтгэлтэй, өршөөж чаддаг, өршөөл гуйж чаддаг байж л улс үндэстнээ хөгжүүлэх, ураг төрлөө хамгаалахад чухал чухуй.
Ингэхэд Март дөхөж буй нь мэдрэгдээд эхэллээ, хэ хэ.
Н. Төвшинзаяа (HW) 2012-02-02 16:44
Сайхан санагдлаа. Эр хүнд энэ хэрийн ухаан баймаарсан даа.
Y. Хишгээ ( ♥ teamguin) 2012-02-02 17:04
вооов үнэхээр гайхалтай бичжээ хариуд нь харин бид юу гэж бичнээ бодмоор л юм байна. Манай залуус бүгд ийм сайхан сэтгэлтэй гэдэгт эргэлзэх зүйл огтоос алга харин илэрхийлэх арга нь л хүн хүнийх өөр байх юм даа Big Like it :)
9. Gegeen.mn 2012-02-02 17:10
яанаа хонин бор нүдтэй төрсний минь хэрэг гарч хоёргүй сэтгэлээр хослон жаргах амраг маань дотордгүй л юм бхда кк
D. BAYARMAA 2012-02-06 12:30
udahgui ee naizaa
J. Сувд 2012-02-02 19:10
өө бүр уярчихлаа. Хамаг Монголын залуусдаа хайр зарламаар санагдчихлаа.
T. Ariunaa 2012-02-02 20:48
+++)
G. Баярмаа 2012-02-06 02:00
Эмэгтэйчүүд биднийгээ уран сайхан үгээр магтан дуулсан чамдаа баярлалаа
G. Баярмаа 2012-02-09 21:33
Hani nohoroosoo sonsoj uzeeguig hari zaluugaas sonsoh unheer saihan bna kkk
М. Мандшир 2012-02-06 15:08
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
М. Мандшир 2012-02-06 15:12
Баярлалаа эрчүүд гэдэг чинь мөн чанарын хувьд бүгд л адилхан шүү дээ. Заримдаа сүрхий том хүмүүс заримдаа хүүхэд шиг аашлаад л.
9. Gegeen.mn 2012-02-08 00:03
ХҮҮХНҮҮД бид чинь ч хүсэмжит дагина нь ч юм шиг чивэлт шимнус н ч юм шиг
B. Baganaa 2012-02-29 10:18
нээрээ бодоод байсан чинь зөндөө л хүн гомдоож өөрөө ч гомдож явсан даа,,,