Сүүлд шинэчлэгдсэн
- Порно, Монголд ердийн үзэгдэл 11
- Монголд ажилд хүн олдохгүй бай46
- Байртай болох арга хэлээч найз16
- Буддын шашин бол бурхангүй шаш262
- Түргэн хэллэг хэлэх үү дээ4
- Хэврэгшсэн Хятад…31
- Харшилын эсрэг3
- Хайртаа хайрлах 20 энгийн зөвл9
- НУУЦ АМРАГ 130
- Ажил хайгч танд зориулсан нууц15
- Таны сэтгэл санаа яг одоо ямар8194
- Архинд донтогдсыг яах вэ????34
- Манай ерөнхийлөгч авилгатай нэ41
- Аалзны тор-6 Энхбаяр гэж хэн б7
- ЯРШИГ ОНИГОО УНШИЙ55
- Хөгжилтэй түүх яръя3836
- УУЛ УУРХАЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙ28
- Biz ийнхэн энд тэнд биш энд нэ5
- Монголын нийгэм танд хэрхэн мэ1
- Юуны төлөө ажиллаж байна вэ? Н30
онцлох сэдэв
-
Хэврэгшсэн Хятад…
Нийтлэгч: О. ORSOO
-
Ажил хайгч танд зориулсан нууц зөвлөгөө 1
Нийтлэгч: M. Mongolian HRM innovation ACADEMY
-
Жинхэнэ Монгол эр хүний шинж чанар! Монгол эрчүүдээ өөрсдийгөө өөрчилье!
Нийтлэгч: 9. Gegeen.mn
-
Капитализмын мөн чанар хийгээд геополитикийн тэнцвэр
Нийтлэгч: ᠰ. САРНАЙ
-
Биз-ийг өмөөрч бичсэн шүлэг :)
Нийтлэгч: Д. Д.
Халуун сэдэв
-
Байртай болох арга хэлээч найзуудаа
-
Нийтлэгч: Г. Хулан
0
Хэзээ ч уйдахгуй сэдэв
-
"Ялагдашгүй" уран сайхны олон ангит кино
-
Нийтлэгч: А. Арман
0
А. Нэко 2012-02-02 16:30
өдрийн мэнд Барагшун уулгадаг юм бн лээ шүү. Цусан дахь сахрыг тогтворжуулдаг гэсэн. Монэнзим үйлдвэрийн барагшун найдвартай санагдсан(олон жил болж байгаа улсын үйлдвэр болохоор) өөрийх нь аптекаас авбал уух заавартай нь өгдөг юм бн лээ
http://monenzyme.mn/mn/2011-05-02-02-58-08/2011-05-02-03-01-37.html
энэ холбоосоор орж үзээрэй
Ч. Энхтуул 2012-02-02 16:43
Яг байгалийнхаараа байгаа барагшунг яаж хэрэглэдэг юм бол оо?
М. Тэнүүн 2012-02-04 22:11
Байгалийн барагшин гэж шавааралдсан юм байна уу? Нилээн ажилтай байх шүү. 2 дахиж чанадаг ч бил үү, яадаг ч билээ. Аль 90 оноос өмнө манай нэг ах Ховдын Мөнххайрхнаас авчраад цэврээр нь гаргаж авсан гээд үлдэгдэл замын хар шиг юм поошигны ероолд үлдсэн байдаг. Хугарсан ясанд уухад сайн гэдэг юм билээ.
Чихрийн шижинг туршлагатай эмч л сайн зөвлөх байхаа. Ер нь энэ нойр булчирхайтай холбоотой өвчнүүдэд гол арга нь хоолны дэглэм байхаа.
Ч. Энхтуул 2012-02-08 17:42
Тийм ээ, шавааралдсан юм байна. Яаж, юунд хэрэглэхээ мэддэггүй.
S. Arena 2012-02-04 22:20
Эхлээд яг баталгаатай чихрийн шижин {сахарный диабет}туссан эсэхээ тодруулах хэрэгтэй, яг онош тодорсон тохиолдолд угаасаа дүүрэг болон монголын диабетын төвийн хяналтанд ордог юмаа. Хүүхэд харин хаана ханддаг юм болоо. Би таньд УКТЭ дээр байрладаг монголын чихрийн шижингийн хяналт мэдээллийн тандалтын төвөөс асуугаад зурвасаар хариу мэдэгдье. Насанд хүрэгчид бол шууд л хяналтанд ордог юмаа. Би хувьдаа уламжлалтын зарим зүйлсэд таатай бус тул таньд европ эмчилгээ илүү үр дүнтэй бхаа тиймээс та Диабетын төвд хандсан нь илүү үр дүнтэй. Даваа гарагт асуунгуутаа холбогдож хариу мэдэгдье:)
Д. Энхмаа 2012-02-05 10:17
Ямар хоол идсэнээс шууд шалтгаалдаг юмаа. Би өөрийн бие дээр үзсэн. Хоолоо солиод 3 сар болоход шууд сахар хэвийн хэмжээнд очоод тэрнээс хойш 6 жил зүгээр байгаа. Гэхдээ солонгосын хүн орхоодой, бугын цусан эвэртэй бэлдмэл бас нилээн уусан л даа. Одоо бол хамаагүй юм иддэг . Мэдээж чихэрлэг юм идэхгүйг хичээдэг л дээ. Харин хлостериныг бууруулах эм заавал уух хэрэгтэй. Монголд ямар эм байдгийг мэдэхгүй байна. Би симвастатин \зокор\ гэдэг эм орой болгон уудаг.
Ц. Мөнхзаяа 2012-02-14 01:36
Ер нь бол чихрийн шижин гэдэг өвчин нь дотроо төрөлхийн, олдмол, инсулинд хамааралтай, хамааралгуй гээд нилээд хэд задраад явдаг юм билээ. Дотоод шүүрлийн эмгэгээр тэр тусмаа чихрийн шижингээр нарийн мэргэшсэн эмчид узуулж зөвөлгөө авах хэрэгтэй. Энэ өвчин нь эдгэрдэггүй, насан туршийн өвчин гэж ойлгоорой. Гэхдээ тогтмол эм хэрэглэж (уух, тарих) цусан дахь сахарын хэмжээг хянаж явах хэрэгтэй. Хоол хамгийн чухал хэдий ч дасгал хөдөлгөөн, ер нь эрүүл амьдралын дадал хэвшил маш чухал. Архи, тамхи, өөх тостой, хуурч хайрсан хоолноос татгалз. Бас нэг чухал зүйл юу вэ гэвэл энэ өвчний талаар бичигдсэн ном товхимол, гарын авлага номын худалдаа, интернетээс олж уншиж эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж авбал ямар үед яах ёстойгоо мэддэг болно. Хэдийгээр зарим үед цус шээсэн дахь сахарын хэмжээ хэвийн мэт гарах боловч цусны улаан эсийн гадаргуугийн өвөрмөц уургийг (Hb1A) тусгайлан шалгах шаардлага ч гардаг. Бас цусан дахь холестерин, липидийг (дотроо их, бага нягтралтай гэж бас байдаг) хянуулж байгаарай. Цусны даралт ихэсдэг бол уг өвчин даамжрах (энэ өвчин өөрөө даралт ихсэх шалтгаан болдог) төрөл бүрийн хүндрэл гарах шалтаг болдог юм. Эмчлэхгүй, өөрийгөө гаргуунд нь гаргаад хэнэггүй яваад байвал хэдхэн жилийн дотор шижингийн хүндрэлээр эрхтэн дутуу болох, амь насаа алдахад хүрдэг. Би мэргэжлийнхээ хувьд зөвлөхөд нүдний талаас оношилж эмчилэхэд өндөр өртөгтэй, оройтсон үед хараа сэргэхгүйгээр сохролд хүрдэг эмгэг гэдгийг сануулъя. Дэглэм, дасгал, сайн хяналтанд яваад байвал ямар нэг хүндрэл асуудал үүсэхгүй насан туршдаа амьдрана. Орчин үеийн эмчилгээгээ гол болгоод уламжлалт эмчилгээний аргуудийг хавсраад явсан нь дээр гэж зөвлөе.
Н. Батзориг 2012-02-24 16:25
Энэ ч надад холбоотой сэдэв байна. Минийх анх үзэхэд 17.7 байсан одоо харин 1 сар гарангийн дотор 7.3 болсон. Өлөн үеийн сахарын хэмжээ. Гэхдээ энэ хооронд эхний хэд хоног бор будаа, хар талх идэж байсан түүнээс хойш шалтгааны улмаас хоолны дэглэм барих аргагүй болсон. Гэхдээ цагаан будааг маш бага хэмжээгээр хэрэглэж байгаа. Ундаа жүүс ерөөсөө уухгүй л байгаа. Тэгэхээр ямар нэг аргаар хүүхдийнхээ ундаа жүүсны асуудлыг хязгаарлах хэрэгтэй. Мөн чихэр шоколад тос, өөх муу юм байна лээ. Зөгийн бал бас муу сахарыг их хэмжээнд хүргэдэг. Хоолоор нь л эмчилэхийг бод доо тэр нь дээр шүү. Эм инсулин тариа эд нар бол хэцүү. Байнга хэрэглэнэ хааяа сахарын дутагдалд орно.
J. Shirchin 2012-02-27 12:53
Батзоригтоо баярлалаа. Хоолны дэглэм барьж эхлээд сахарын хэмжээ нь буурсан дажгүй сайн байгаа. Японы сахарын хэмжээ бууруулдаг ногоон цай бас сайн юм байналээ шүү. Манай Монос эмийн сангаар худалдаалдаг сахаргүй варень, чихэр гаа гээд зөндөө юм байдаг юм бна. Ер нь сахарын асуудлтай хүмүүс өөрсдөө л хичээвэл боломж байна шүү. Зөвлөгөө өгч сэтгэлээ уудалсан бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхэнд эрүүл сайхан амьдрал, ажлын амжилт хүсье