Эрийн хийморь.
Монгол эр хүний хийморь сүлд нь малгай бүсэндээ байдаг гэдэг. Бас адуу, нутаг ус гээд л хийморь тэтгэсэн сайхан зүйл олон байдгийн дотроос би энд нэгэн хүмүүний талаар бахдан бичих хүсэл төрлөө.
Энэ хүн бол Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат уран хурц барилдаант даян аварга жижиг хэмээх Агваансамдангийн Сүхбатын билээ. Түүний зүлэг ногоон дэвжээнээ үеийн олон хүчитнүүдтэй мөр зэрэгцэн хүч түрэн гарч ирж байсан үеийг дурсахад бөхөд хайртай бөхөөн дээдэлдэг түмний минь нүд нь сэргэж сэтгэл нь огшдог буй за. Даян аварга А.Сүхбатыг үндэсний бөхөд гаргасан амжилтаар нь ихэвчлэн овоглодог ч энэ хүн Монголын чөлөөт бөхийн спорттой 20-иод жил нэр холбогдож яваа шилдэг тамирчдын нэг юм. “Шонхор” спорт клубын тамирчин болж, спортын гараагаа эхэлсэн тэрбээр 1997 онд бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, олон улсын тэмцээнд ч шаггүй амжилт гаргаж явсан. Их спортын хүн гэсэндээ ч тэрүү үндэсний бөхийн дэвжээг шударга үнэн өрсөлдөөнтэй байлгахын төлөө эсэргүүцэл илэрхийлж, зодог тайлах шийдвэр гаргаж байсан даян аварга одоо ч чөлөөт бөхтэй зүрх сэтгэлээрээ холбоотой явдаг бөгөөд чөлөөт бөхийн холбоог удирдалцахын сацуу өөрийн “Олимп” сургуульд гавьяат тамирчин О.Пүрэвбаатар андтайгаа хамтран өсвөрийн шилдэг тамирчдыг бэлтгэж яваа юм.
Түүний шийдэмгий уран мэх шуурхай түргэн барилдаан үзэгч олноо нэгэн үе баярлуулж Монгол бөхийг улам сонирхолтой үзэгчтэй болгож байсан нь чин үнэн билээ. Зодог тайлах шийдвэрээ гэнэт гаргахад нь Монгол түмэн итгэж ядан хайртай аваргынхаа дайчин барилдааныг дахин харахгүй нь гэсэндээ харамсал бахархал хоёроор нулимс нэрж суусны нэг нь бас би байсан юм.
Зүлэг ногоон дэвжээнээ зодог шуудагаа өмсчихөөд засуулаа тойрон дэвж ээ байхы нь нэг харах юм сан аргагүй л эрийн хийморь гэж энэ дээ.
Монгол бөхийн босоо цагаан хийморь түмэн олныг өнөд ивээх болтугай.








S. Winter 2012-02-03 13:05
Ухаан сийрэг, уран хурц барилдаантай . Барилдаан болгоноороо үзэгчдийг шуугиулж, өндөлзүүлж учраа бөхийнхөө учрыг амархан олдог аварга юм даа.
B. Chanki 2012-02-03 16:44
Миний ганц шүтдэг хүндэлдэг бөх байсан цодог тайлахад маш их уйлж байлаа.
Э. Энхбаатар 2012-02-03 16:56
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
Э. Энхбаатар 2012-02-03 16:59
Барилдааныг нь хархад ч урамтай шүү.
Н. Намжилсүрэн 2012-02-03 18:32