Цагаан сар уу? Эдийн засгийн дарамтын сар уу?
Хүмүүс тэр тусмаа хөгшчүүл. Бүгд л цагаан сар гээд хэтэрхий туйлширцгаах юм инээдтэй..
Өнөө өдрийнхөө норм талхыг яаядаа гээ л үглэцгээгээд байсан нөхдүүд бүгд л сайхан дээл өмсөж, идээ ундаа болох гээд сүрдэж өгцгөөх юм!
Уг нь ингэхээ больчихмоор байгаа юм...
Монголчуудын өрхийн төсөв төлөвлөгөө гээчийг зохиож чаддаггүй байдал нь баяр ёслолын үеэр жинхэнэ илт мэдэгдэнэ.. Ер нь энэ тэнэг баяр ёслолуудаа санаа зовох зүйлгүй болтлоо орлого олдог болчихоод хийж эхэлвэл зүгээр юм байгаан...
Өвөг дуудсийн өв уламжлал гэж солиорцгоогоод хэрэггүй гэсэн зүйлийг нь хэмнэлтгүй хийдэг сэтгэлгээнээсээ салмаар юм....Тэр өвөг дээдэс тэгээд ч ядуу хоосон байгаагүй яг өнөөдрийн Монгол шиг... Тэдэнд бүх зүйл байсан... Харин өнөөдөр Монголчууд амьдралаа нэг харчихаад баяр ёслол гэж хөөрцөглөвөл таарна...








С. Лхамаа 2012-02-03 14:27
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
Ж. Дөшбат 2012-02-03 15:31
ИЙМ СЭДЭВ НЭЭЖ , ИЙМ ЮМ ЯРИХАА БОЛИМООР ЮМ. АЛИЙН БОЛГОН ЯРЬДАГ ЮМ БЭ. ТЭГЭЭД ХЭРЭГСЭЖ БАЙГАА ХYН БАЙНА УУ?
УУЦ ТАВИМААРГYЙ, БЭЛЭГ ЄГМЄЄРГYЙ БАЙВАЛ ЄЄРСДЄЄ Л ГЭРТЭЭ ШИЙДЧИХ Л ДЭЭ.
ЗААВАЛ БYХ ХYМYYСИЙГ ХАМРУУЛААД БАЙХ ШААРДЛАГА БАЙХГYЙ Ш ДЭЭ.
ХYМYYС ЄЄР ЄЄРИЙНХЄЄРЄЄ Л ТЭМДЭГЛЭЭД ЄНГЄРЄЄХ НЬ МЭДЭЭЖ
УЛАМЖЛАЛТ БАЯРАА НЭГ ИХ СЭТГЭЛИЙН ДАРАМТТАЙ УГТАХ ЮМ .
БАЙХГҮЙ Ч БАЙСАН БАЙГАА ЮМ ШИГ БАЙДАГ ГАНЦ БАЯР ЧИНЬ ШҮҮ ДЭЭ
ХӨНЖЛӨӨ МЭДЭЖ ХӨЛӨӨ ЖИЙЦГЭЭВЭЛ Л БОЛНО БИЗ ДЭЭ. ЗААВАЛ ГАЛУУ ДУУРАЙХ ХЭРЭГГҮЙ.
Н. Эрдэнэбаяр 2012-02-03 15:55
Энд би санал бодлоо л хэлснээс биш Галууг дагах гэж гааглаагүй юм л даа.
Би угтаа бол Цагаан сар гэх баяр болоод үндэсний гэсэн тодотголтой баяр ёслолыг үгүйсгээд байдаг хүн биш л дээ. Тэгээд ч үгүйсгэлээ хэн нэгэнд тулгах гээгүй л дээ..
Хэтэрхий хийсвэр сэтгэлгээ Манай өмнөх үеийнхэнд илэрхий тод харагдаж байгаа нь Дөшбат гэдэг хүний бичсэнээс харвал тэгж ойлгогдохоор байна..
Байхгүй хирнээ байгаа мэт баярлана гэхээр. Нэг өдөр цатгалдаад үлдсэн өдрүүддээ өлөлз гэсэн үг юм байхдаа.
Ер нь бол СОЦ нийгмийнхэн сэтгэлгээний хувьд доройхон байсан юм шиг байгаа юм. Ном уншдаг байснаа бүгд гайхцгаадаг хирнээ яагаад цөөхөн хэсэг нь л зөв зүйтэй байж чаддаг юм болоо... Үлдсэн хэсэг нь Хувиа хичээсэн, хэтэрхий бүдүүлэг...
Хүн төрсөн ч байг үхсэн ч байг, хөрөнгө мөнгө, гэр орон, эдлэн эзэмшлээ алдсан ч байг, халаглаж өрөвдөх зүйл биш. Энэ бүхэн хүний юм бүс. Харин хүнлэг эрхэм чанараа гээвэл тун хайран. Жинхэнэ өмчөө алдаж буй нь дээр.
Хүн байна гэдэг бол хариуцлагаа мэдрэхийн нэр. Чамаас болоогүй ядуурал гуйланчлалын төлөөнөө ичихийн нэр. Нөхдийнхөө байгуулсан ялалт бүхнээр бахархахын нэр. Өөрийн тоосгыг өрөхдөө өргөн орчлонг бүтээлцэж байгаагаа ухамсарлахын нэр.
Б. Нямаа 2012-02-07 11:19
чи чинь харин пуужинтай гаруу үгүй юу, хэхэххэхэ
Ж. Дөшбат 2012-02-03 16:07
ЗҮГЭЭР Л ЦАГААН САР АА ЭНЭ ТЭР ДАРАМТ ГЭЖ БОДОЛГҮЙ ШИНЭЛЧИХ ЗАЛУУ МИНЬ.
ЧАМД ДАРАМТТАЙ БАЙГАА ЗҮЙЛЭЭРЭЭ БУСДЫН СЭТГЭЛИЙГ БИТГИЙ ДАВХАР ДАРАМТЛААД БАЙ
БАЙХГҮЙ Ч БАЙСАН БАЙГАА ЮМ ШИГ ГЭДЭГ НЬ ЧИНИЙ ОЙЛГОСНООР БАЙДГАА БАРААД ИДЧИХ ГЭЖ БАЙГАА ЮМ БИШ .
АМНЫ БИЛГЭЭРЭЭ БАЙ ГЭСЭН ҮГ ЮМ ШҮҮ ДЭЭ. ИЙМ ҮГНИЙ УЧИР ОЛОХГҮЙ БАЙЖ ХҮНИЙ ХӨГШИН ЗАЛУУ, СОЦ , АРДЧИЛАЛААР НЬ ХЭЛЭЭД БАЙХЫГ БОДОХОД ТАНЫ ТОЛГОЙГ ОЙЛГОЖ БАЙНА.
ЧАМД ДАРАМТТАЙ БАЙСАН Ч ЁС ЖАЯГАА БОДООД СЭТГЭЛДЭЭ НААД БОДЛОО НУУЧИХ
S. Winter 2012-02-03 17:36
Дөшөө эгчтэй санал нийлж байна. Сар шинийг сайхан угтаж абмаар юм даа. Тиймээ Дөшөө эгчээ
Н. Эрдэнэбаяр 2012-02-04 08:27
Зөвөө зөв... Дөшбат гэгч авхайн зөв...
Гэхдээ хэтэрхий хийсвэр хандлага газар авсан нийгэмд ядуурал хэтэрхий их байдаг гэдгийг л ойлгуулах санаатай оролдоод байгаа юм...
Миний амьдралд дарамттай муу зүйл алга, би сайхан л амьдарч байгаа.. Таны бодлоор амин хувиа хичээ гэсэн үзэл л ноёрходог ертөнцийнх юм шиг...
Гэхдээ таны үзэл бодол ямар ч үед зөв зөвхөн таны болоод таньтай үзэл бодол нэгтэй хүмүүсийн хувьд... Учир нь та түүнийг зөв гэж бодож байгаа бас буруу ч гэж бодож байгаа...
Баярлалаа... Сар шинэдээ сайхан шинэлээрэй...
Т. Мөнхзаяа 2012-02-05 16:26
Манай Монголын эгэл жирийн ард түмэн бид удмын ХӨНЖЛӨӨСӨӨ ИЛҮҮ ХӨЛӨӨ ЖИЙЖ, ААРХАЖ ОМОГШИЖ амьдардаг хүмүүсээ яадын, нэг талаараа алддаг ч нөгөө талаараа.... ТИЙМДЭЭ Ч хятадад уусчилгүй, бусдад дарлуулчихгүй, өлсөд үхчилгүй амьдарч л байна....Маргааш идэх хоолны мөнгөгүй ч гэсэн ширээн дээрээ тарган ууцаа тавиад, дээлээ өмсөөд үр ачаа тойруулаад үнэрлээд сууж буй Монгол буурлуу даа хараад би лав БАХАРХАНА...ЯАДЫН БЭ ЯАДЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ БАЯРАА ЮУНААС САНАА ЗОВОЛТГҮЙ САЙХАН ТЭМДЭГЛЭГЛЭЭРЭЙ...
Н. Эрдэнэбаяр 2012-02-06 07:46
Сайхан хэлжээ Мөнхзаяа....
Амьдралд бүх зүйл 2 талтай, харин Монголчууд хэтэрхий хуурмаг болоод, үнэнээс зугтахыг оролдоцгоох болсон нь үнэхээр харамсалтай, Монголчууд хэзээ ч хэн нэгний өмнөөс уйтгарлаж, хамтдаа жаргалтай байхыг боддоггүй болсон нь туйлын харамсалтай хэрэг.....
Гэхдээ л сайхан шинэлцгээгээрэй.....