Сүүлд шинэчлэгдсэн
- Порно, Монголд ердийн үзэгдэл 11
- Монголд ажилд хүн олдохгүй бай46
- Байртай болох арга хэлээч найз16
- Буддын шашин бол бурхангүй шаш262
- Түргэн хэллэг хэлэх үү дээ4
- Хэврэгшсэн Хятад…31
- Харшилын эсрэг3
- Хайртаа хайрлах 20 энгийн зөвл9
- НУУЦ АМРАГ 130
- Ажил хайгч танд зориулсан нууц15
- Таны сэтгэл санаа яг одоо ямар8194
- Архинд донтогдсыг яах вэ????34
- Манай ерөнхийлөгч авилгатай нэ41
- Аалзны тор-6 Энхбаяр гэж хэн б7
- ЯРШИГ ОНИГОО УНШИЙ55
- Хөгжилтэй түүх яръя3836
- УУЛ УУРХАЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙ28
- Biz ийнхэн энд тэнд биш энд нэ5
- Монголын нийгэм танд хэрхэн мэ1
- Юуны төлөө ажиллаж байна вэ? Н30
онцлох сэдэв
-
Хэврэгшсэн Хятад…
Нийтлэгч: О. ORSOO
-
Ажил хайгч танд зориулсан нууц зөвлөгөө 1
Нийтлэгч: M. Mongolian HRM innovation ACADEMY
-
Жинхэнэ Монгол эр хүний шинж чанар! Монгол эрчүүдээ өөрсдийгөө өөрчилье!
Нийтлэгч: 9. Gegeen.mn
-
Капитализмын мөн чанар хийгээд геополитикийн тэнцвэр
Нийтлэгч: ᠰ. САРНАЙ
-
Биз-ийг өмөөрч бичсэн шүлэг :)
Нийтлэгч: Д. Д.
Халуун сэдэв
-
Байртай болох арга хэлээч найзуудаа
-
Нийтлэгч: Г. Хулан
0
Хэзээ ч уйдахгуй сэдэв
-
"Ялагдашгүй" уран сайхны олон ангит кино
-
Нийтлэгч: А. Арман
0
2012-02-03 10:26:37
Эйфэлийн цамхаг хажууд нь өчүүхэн харагдах асар том алтны ордоо бид...
Оюу толгой хажууд нь жулдах асар том алтны цуврал алтны асар их нөөцтэй ордны лицензээ бид Энтри Голд гэдэг компанид алджээ. Юун Таван толгой, Оюу Толгой.. Доорх бичлэгийг үзээд ойлгоно биз. Энэ улсад эзэн байна уу?
Сэтгэгдлүүд
Нийт 6 үр дүн. Энэ хуудсанд 1-6.
Нийт 6 үр дүн. Энэ хуудсанд 1-6.

B. Daamaihangai 2012-02-03 10:26
B. Daamaihangai 2012-02-03 10:27
B. Daamaihangai 2012-02-03 10:37
Манай улсын удирдлагын цөөхөн хэдэн хүн хар амиа хоохойлж ганц 2 сая доллар хахуульд аваад бүхэл бүтэн улсаа газар шороогоо худалдах юм даа. Юутай өрөвдөлтэй юутай эмгэнэлтэй вэ?
B. Daamaihangai 2012-02-03 10:49
Дэлхийн хаадыг өмдөнд нь шээлгэж байсан тэр агуу гүрэн ингэтлээ доройтох ч гэж, хэлэх ч муу үг олдохгүй юм.
С. Баяр(bayardub) 2012-02-04 06:59
Ингэж хий хошгирч баихаар тэр хөрөнгиин зах зээлииг гарын 10 хуруу шигээ мэдчихээд тэрх аргаар нь ...ухаанаар нь ...тэр зах зээлээс нь... тэр дутагдаад баигаа мөнгөө(уилдвэржилтиин) хуу хамаад аваад ирдэг ухаанд суралцах юмсан даа ... залуус минь... Хөрөнгиин зах зээлиин тоглоомын дурмииг оилгохгуи баисаар л баигаад ОУЮ ТОЛГОИГООГОО тавиад туусан гоморхолтои үлдээ биз дээ. Өөрсдиигөө юунд тавхиад очсоноо мэдэхгуигээр л хошгирч төр төлөөлж Америк очоод нөгөө талынхаа хувьцааны үнииг хуг өсгөж ирчихээд ӨӨ ТЭР ЧИНЬ манаи ОЮУ ТОЛГОИД хамаарахгуи юм баина гэж ярингаа төр түшилцээд баихаар чинь ...
МОНГОЛД БОЛ ЛИЗЭНЗ ТОИРСОН ДҮҮРСЭН ГЭЖ БОЛОХУИЦ ХОЛИОН БАНТАН бол ч бии. Харин тэр лизэнз ...улмаар хэрхэн хувьцаа болгох оюун ухаан болон мэдлэг бол харин дутагдаад баигаа нь иимэрхуу хошгируулалтуудаас харагдаад л баина даа...
Ингэж хии хоосон хошгируулах баидалын цаана юу нуугдаад баинаа... Ингээд харахад үнэн юм шиг бариад авах гэхлээр бариад авах юм үгүи баигаагиин учир шалтгаан юу баина...
НЭГ Л ЮМ ЯБААД БАИНА... БИдэнд уунииг ухаарах ухаан баина уу...
Б. Далайцэрэн 2012-02-08 02:33
+
Ц. Халиун 2012-02-27 02:06
Таван толгойн хувьцаа ердөө л 77 кг нүүрс болж хувирлаа.
Таван толгойн ордоос иргэддээ хишиг хүртээнэ гэсэн сайхан үгний цаана асар их мөнгөний тоглоом явж байсныг Таван толгойн ордыг ашиглах тухай тогтоолыг батлах тэр мөчид олон нийт мэдэв. Дарга, даамлууд бүгд л “Таван толгойн ордоос иргэддээ өгнө” гэж маасайтал инээж, бас хэрхэн яаж өгөх вэ гэж их л нямбай, чамбай үзэж байсан. Гэтэл тэр 20 хувь нь Таван толгойн бүх ордын бус Зүүн Цанхийн хэсэг газрыг эзэмшдэг “Эрдэнэс таван толгой” компаний хувьцаа болж хувирав. Өмнөговь аймагт байх тус ордыг Зүүн Цанхи, Баруун Цанхи гэж хуваагаад “Энержи ресурс”, орон нутгийн өмчит жижиг “Таван толгой” гэх зэргээр хэд хэд тасдан хуваасны нэг нь л “Эрдэнэс таван толгой”-н хэсэг орд. Эдийн засагч Г.Пүрэвбаатарын хэлж буйгаар Таван толгойн нийт ордын нөөц 6,4 тэрбум тонн байхад бидний эзэмшигч нь болно гэж хөөрцөглөөд байсан “Эрдэнэс таван толгой” дөнгөж 108 сая тонн нүүрстэй. Үүний 20 хувийг 2,8 сая иргэддээ хувааж өгнө гэвэл 77,2 кг болж байгаа аж. Таван ам бүлтэй айл байлаа гэхэд 386 кг, нэг тонн ч хүрэхгүй өчүүхэн хэсэг нүүрс оногдож байна гэхэд итгэмээргүй. Хуурлаа хуурлаа гэхэд энэ удаа арай дэндлээ. УИХ-ын гишүүд дээрх тогтоолыг батлах гэж толхилцож байх үедээ, хэвлэлээр нэг л их өглөгч хүмүүс болж гарахдаа энэ тухай огт дурдаагүй билээ. Чухам Таван толгойн ордоос хувь өгнө гэж анхнаасаа ярьсан тул ганцхан бөөрийг нь эзэмшдэг “Эрдэнэс таван толгой”-н хувьцаа гэж ойлгогдохооргүй байсан. Үүнийгээ ч тодруулсангүй, тодруулахыг ч хүссэнгүй. Учир нь “Эрдэнэс таван толгой”-гоос бусад газрыг УИХ-ын гишүүд, тэдний хань хамсаатнууд мэдэлдээ авч ашиглаж байгаа тул аль болох нуун дарагдуулаад өнгөрөхийг хүсч. Тэгэж ч чадлаа. Монгол улсын үндсэн хуульд байгалийн баялаг, ан амьтан, ой мод бол ард түмний өмч гээд заагаад өгчихсөн. Гэтэл Ашигт малтмалын тухай хууль гэсэн халхавч нэртэй лицензийн хуулиар Таван толгойн бусад хэсэг аль хэдийн хувь хүмүүсийн өмч мэт болчихсон байгаа. “Энержи ресурс”, жижиг “Таван толгой”, “Буян”-гийн Жаргалсайханд экс ерөнхийлөгч Н.Энхбаярын шагнал болгон өгсөн орд газар гээд бидний нийтээрээ өмчлөх ёстой газрыг хэсэг баячууд хувааж идээд, өвлийн дүн хүйтэнд далайн эрэгт наранд биеэ шараад хэвтэж байна. Өмнөговийн хэдэн малчдыг хувааж хүртэг гэж орон нутгийн өмчид шилжүүлсэн жижиг “Таван толгой”-г засаг дарга нь баян бизнесментэй хувааж идэж суугаа үнэн бодит баримт ч бидэнд байна. “Эрдэнэс таван толгой” компаний захирал Б.Энэбиш энэ ордын тухай мэдээлэл өгөх дургүй “мэдэхгүй, чадахгүй” гэсэн үгээр сэтгүүлчдийн амыг таглаж байсныг үүнтэй холбож ойлгохоос аргагүй. МАН ч бай АН ч бай бүгд л эцсийн мөчид мөнгөний төлөө гар өргөн санал өгөв.
Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр өчүүхэн хувь хишигт нь баярлаж суух гэж дээ гэж ичих шиг, инээд ч хүрэх шиг. Үгүй ээ, энэ томчууд мөн ухаантай юмаа, мань мэтийг ингэж мадалж байдаг гээд ангайгаад үлдлээ. Одоо яах вэ? Их санасан газар есөн шөнө хоосон гэж энэ л байх даа.
Б.Баяр