2012-02-03 10:49:39

МОНГОЛ ХҮН МАЛ ШИГ ҮХЭХЭД ОЙРХОН БАЙНА

Геноцид гэж аливаа нэг угсаатан, шашин буюу үндэстний бүлгийг зориудаар, зохион байгуулалттайгаар хорлох, устган үгүй хийхийг хэлнэ.
Дийлэнх бараа бүтээгдэхүүн, хүнсээ гаднаас авдаг Монголчуудын хувьд xүнсний аюулгүй байдал нь хүн амын эрүүл мэндийн эмзэг нарийн асуудал төдийгүй Монгол улс оршин тогтнохын баталгаа түлхүүр мөн билээ. Иймээс Хятадаас орж ирж буй хортой хүнсний асуудлыг зураг, видео зэрэг баримтаар дэлгэсэн “Сэрэмжлүүлэг № 2” нийтлэлийг уншаад надад хандсан, бодлогоширсон, сэтгэл түгшсэн хүмүүст бүгдэд нь талархья. Цаашид ч http://golomt.org нь үндэсний аюулгүй байдлын асуудлуудыг үргэлжлүүлэн судлах болно.

Өмнөх нийтлэлийн уншигчдаас ирүүлсэн асуултууд, бичсэн санал, сэтгэгдлүүд дотор сэрэмжлүүштэй, ард иргэдийн мэдвэл зохих ноцтой мэдээлэл олон байсан. Түүнчлэн асуудлыг шийдвэрлэх талаар тодорхой саналууд дэвшүүлсэн байсныг хуваалцахаар бичиж буй минь энэ билээ.

“Сэрэмжлүүлэг № 2”-ийг (1) уншиж, Хятадад хоол хүнс хэрхэн бэлтгэдэг тухай дотор эвгүйрэм баримтуудтай танилцсан хүмүүсээc “гадны зүйл авахаа больё, мах, гурилаа л идэж байя” гэж уриалж байсан нь цөөнгүй. Харамсалтай нь, үндэсний үйлдвэрлэгчид маань хүртэл хэрэглэгчдийн итгэлийг сэвтүүлсэн баримтууд чамгүй их аж.

http://niigem.zaluu.com/index_med.php?id=905

2012-02-03 11:03-д бичсэн тодруулга.
http://niigem.zaluu.com/skin/timthumb.php?src=admin_uls/snews/2/stop.jpg&w=300&zc=1

Сэтгэгдлүүд


  • Д. Отгонбаяр 2012-02-03 11:01

    Үхэхэд ойрхон байна биш. Эхнээсээ үхээд эхэлчихсэн. Одоо бол чи биднүүс уусан идсэн дээ хордоод үхэх өдөртөө ойтож байгаа хүмүүс шүү дээ.

  • Б. Tөгс 2012-02-03 11:04

    амьд явах батлагаа алга, итгэх нөхцөл алга...одоо яамаар ч юм бэ дээ??

  • Д. Отгонбаяр 2012-02-03 11:07

    Яамаарсаад байх ч юу байхав дээ хө. Хилээр орж ирж байгаагаа багасгаж хяналт шалгалтаа чангатгаад дотоод үйлдвэрлэлээ хөгжүүлэх бодлогоо түргэтгэх хэрэгтэй байхаа хө. Тэр болтол хордоод л явж байхаас.

  • Б. Tөгс 2012-02-03 11:12

    хэлэх ч их амархан лдаа.Бас шууд ч зүгширчихгүй л байх.Дотооддоо үйлдвэрлэж байгаа гэж бодоод явж байсан бүтээгдэхүүнүүд маань ийм байна шүүдээ!

  • Р. Давааням 2012-02-03 11:13

    Цаг үеийн тулгамдсан чухал асуудал хөндсөн байна.

  • Д. Отгонбаяр 2012-02-03 11:18

    Хятадууд тэгж чадаад байна шд ээ. Бид нар ягаад чадахгүй гэж. Муу бүтээгдэхүүн үйлдвэрлэж иргэдээ хуурч байгаа үйлдвэрээ хаагаад шоронд хийхийг нь хийгээд шороонд булахыг булаад болоол байна. Манайх тэгж чадна шд. Хариуцлагын тогтолцоо гэж яриад байгаа авилгын сүлжээгээ устгачихвал тэгээл бол оо.

  • Б. Ганцог (HW) 2012-02-03 12:17

    Тийм шүү, хариуцлагын тогтолцоо гэж үнэхээр байхгүй болчихсон. Хуулийг сахиулах, хэвшүүлэх үүрэгтэй албан тушаалтангууд нь өөрсдөө авлига авч хуулиа гууль болгоод хаячихсан.

    Тэглээ гээд үсрээд л ажлаасаа халагддаг, өөр хариуцлага хүлээдэггүй байхад яаж эрүүл, аюулгүй амьдрах билээ дээ.


  • Б. Ууганаа 2012-03-12 15:55

    Мянга яриад яахав дээ чи өөрчилж чадна гэвэл бид чамд итгэе чадахгүй гэвэл чадах нэгэнд итгэлээ өгч нэгдий ийм л асуудал байна . Бид нэг юмаа цэгцлэх гэхээр олон лидертэй учираас шийдэлд хүрч чадахгүй байгаан ш дээ
    Нэг сайн толгойтой олон сайхан туслахтай байхад 2,8 сая хүн ер нь нэг томоохон компанитай адилхан ш дээ түүнийг зөв чиглүүлээд удирдах ганц толгой л хэрэгтэй байна 76 биш 1 толгой 20 зөвлөх тэгээд л болоо ш дээ
    өөр олон хүний хэрэг байхгүй

  • Б. Ууганаа 2012-03-12 15:57

    Чингис яагаад хүчирхэг байсан гэхээр олон зөвлөхүүдтэй тэднийгээ маш сайн нэгтгэж чадаж байсан нэг хүн шиг сэтгүүлж чадаж байсан учраас л манай Монгол хүчирхэг байлаа гэж. Одоо чингис гарч ирсэн ч бид харахгүй байж байгаад алчих байх дөө

  • Б. Ууганаа 2012-03-12 15:58

    Чингис яагаад хүчирхэг байсан гэхээр олон зөвлөхүүдтэй тэднийгээ маш сайн нэгтгэж чадаж байсан нэг хүн шиг сэтгүүлж чадаж байсан учраас л манай Монгол хүчирхэг байлаа гэж. Одоо чингис гарч ирсэн ч бид харахгүй байж байгаад алчих байх дөө

  • Б. Бат 2012-03-12 19:43

    Мал шиг болоол үхэж байгаа юм бишүү, ухамсартай үндэстэн орнууд эсэргүүцээд болиулчихнө. Эсвэл үйлдвэрлэгчид нь муу зүйл үйлдвэрлэхээс зайлсхийн.

  • B. Batireedui 2012-03-14 18:54

    бидэнд сонголт байгаа. Мал шиг бид үхэхгүй. Бид саруул ухаантай ард түмэн