Архинд донтогдсыг яах вэ????
Айл өрх гэр бүл хөрш айл гээд л хаа сайгүй бидний эргэн тойронд архинд орчихсон хүмүүс байдаг Тэгээд л гэр бүл хамаатан садан найз нөхөдөдөө сэтгэл санааны дарамт учруулсан нийгэмээ бохирдуулсан авч ч болохгүй хаяж ч болохгүй энэ хүмүүсийг яах вэ гэж? Ямар нэгэн санаа оноо төсөл байвал дэмжихэд бэлэн байна Угаасаа нийгэмээ ч цэвэрлэж чадахгүй байж миний монгол яаж хөгжих вэ дээ Ямарч ажиллах хүч байхгүй????????????????








Д. Энхмаа 2012-02-04 13:09
Архичдыг өөрсдийг нь боддоггүй юм аа гэхэд ээж, эхнэр,ахан дүүс, ямар ч буруугуй үр хүүхдүүдийнх нь төлөө . Нэг юм үүсгээд ирэхээр уг нь ч нэг үеээ бодвол дэмжиж тусалдаг хүмүүс олон болсон байх шиг. Сэтгэл зүйн мэргэжилтнүүдийг уриалмаар байгаа юм. Сэтгэл зүйн эмчилгээ \бясалгал г.м\, янз бүрийн бүлгэм, баг үүсгэн сайн дурын ажилд хамруулах \мод тарих,нэг нэгнийхээ хашаа хороог өөд нь татах ,боловсрол сайтай нэгээр нь хичээл заалгах гэх мэт\, авъяас сонирхолыг нь харгалзан зохин байгуулалт үүсгэх, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих, өөрсдөөр нь өөрсдийг нь дэмжүүлэх , сайхан хүмүүсээр лекц яриа хийлгэх гэх мэт орчлон хорвоог өөрөөр харах боломжийг нь нээж өгөх олон арга байж болох санагдана.
Олуулаа хэлэлцээд байвал нэг юм гарна даа. Нүгэл нүгэлийн дундаас буруу үзэл хамгийн хортой, Буян буяны дундаас буруу үзлээс аварсан буян хамгийн их гэдэг. Энэ сэдвээс жаахан ч гэсэн үр дүн гарвал их л буянтай үйл болно доо.
C. Mongol zalu 2012-02-04 13:27
юу шүү дээ мини бодлоор монгол хүнд жаахан хатуухан хандах хэрэгтэй байх өвгөнтийн баагий нарийг бүгдийг ни албаар улсын барилга энэ тэр дээр албан хүчээр ажиллуулаад харин эрүүлжүүлэгдсэн хэдэд ни 1-3н сарийн албадан ажил олгох хэрэгтэй шдээ жишээ ни гудамж талбай цэвэрлүүлэх хог ялгах гээд энэ ТӨК д зөндөө л хүн хүч дутагдаад байдаг юм билээ энд ажиллуулчуул яадийн чэхэнд ни хэлээд ойлгодгүйм бол маханд ни хэлнээ гээд л үзвэл монголчууд дороо ойлгоно
Д. Энхмаа 2012-02-04 13:49
Тэр ч бас зөв шүү, бас ажлын хувцас, хоолоор хангахад л дуртайяа ажиллах нөхдүүд ч зөндөө л байгаа.
Дээр нь зохих хэмжээний дэглэм нэмчихвэл сайн хүмүүжүүлэх арга мөн. Угаасаа хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх арга гэдэг нэртэй л дээ. Цэвэрлэж дийлдэггүй хотын хог гэж байна.
Гэхдээ нэг зүйлийг сануулахад бүр өвгөнтөд очсон архичдаас илүү зангиатай архичид гэж нэг давхарга байна шүү дээ. Тэдэнд бас таарсан арга хэрэгтэй . Тэд гудамжинд уухгүй, муу хувцас өмсөхгүй, явган явдаггүй, муу архи уудаггүй. Нийгэмд илүү хор учруулдаг. Тэд лав барилга дээр ажиллаж хог түүхгүй. Танил тал гэж мундаг. Тиймээс өөрсдийнх нь сэтгэлийг өөрчлөхөөс өөр арга байхгүй.
Ж. Дөшбат 2012-02-04 14:39
КККК АРХИЧИНГҮЙ БОЛОХЫГ ХҮСЭХ ХҮН ЭНЭ ДЭЭГҮҮР ТУН ЦӨӨХӨН БАЙГАА БАЙЛГҮЙ.
АМ НЬ Л АРХИДАЛТГҮЙ БОЛЦГООЁ ГЭЖ ЯРИАД БАЙГАА БОЛОХООС БИШ ЯГ АЧИР ДЭЭРЭЭ МОНГОЛД АРХИ УУДАГ ХҮНГҮЙ БОЛЧИХВОЛ ЭНЭ АРХИ ҮЙЛДВЭРЛЭДЭГ ТӨРИЙН ТОМЧУУД ДАМПУУРАХАА МЭДЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ.
ТИЙМ Ч УЧРААС НЭГ ХҮНД НООГДОХ АРХИНЫХАА ХЭМЖЭЭГЭЭР ДЭЛХИЙД НЭГД ТУУЖ ЯВАА БИЗ ДЭЭ. ХЭРВЭЭ ҮНЭН ГОЛООСОО АРХИГҮЙ АРД ТҮМЭН БОЛЪЁ ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ ҮЙЛДВЭРЛЭХ ХЭМЖЭЭГЭЭ ЯДАХДАА ДЭЛХИЙН СТАНДАРТ ХЭМЖЭЭНД БАРЬЖ БАЙХ ЁСТОЙ Ш ДЭЭ.
АРХИДААД БАЙГААГ ҮНЭХЭЭР ӨВЧИН ГЭЖ ҮЗЭЭД БАЙГАА ЮМ БОЛ ЭНЭ НИЙГМИЙГ ЦЭВЭРШҮҮЛЬЕ ГЭЖ БОДОЖ БАЙГАА ЮМ БОЛ , ҮНЭХЭЭР ӨВЧИН УЧИР ЭДГЭНЭ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА ЮМ БОЛ ТЭР ЭМЧИЛГЭЭГЭЭ Л ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭДГЭТЭЛ НЬ БҮРЭН ХИЙГЭЭД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.
ТЭГЭЭД НЭР ХҮНД БҮХИЙ ХҮМҮҮС ТВ-ЭЭР АРХИ ТАМХИА СУРТАЛЧЛАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.
ЯМАРЧ УТГАГҮЙ ЯГ АРХИ АВЧ УУ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ САР БОЛГОН МӨНГӨ ТАРААЖ БАЙХЫНХАА ОРОНД ТЭР ИХ МӨНГӨӨР ЭМНЭЛЭГ , СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРИАД ӨГДӨГГҮЙ ЮМ ГЭХЭД ЭНЭ ХЭДЭН АРХИЧИД АА ЭМЧЛЭЭД ЭДГЭРҮҮЛЧИХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ
ЭНЭХҮҮ БЭЛЭН МӨНГӨ НЬ МОНГОЛЧУУДЫГ МӨХӨЛ РҮҮ НЬ ТҮЛХЭЖ БАЙГАА ЮМ. ТЭРНИЙХЭЭ ОРОНД ЯМАР НЭГ АЖИЛЫН БАЙР БАРЬЖ ӨГӨӨД АЖИЛ ХИЙЛГЭЧИХ ЮМ БОЛ ЭНЭ ХҮМҮҮСТ ХЭРЭГТЭЙ.
ЯМАР Ч АЖИЛ ХИЙХГҮЙГЭЭР БЭЛЭН МӨНГӨ ӨГӨӨД БАЙХАД АЖИЛ ХИЙЖ БИЕЭ ЗОВООЖ БАЙХ ХҮСЭЛТЭЙ ХҮН ХААНА БАЙХЫН.
ТЭГЭЭД БАС ЯЛАНГУЯА БҮР ГУДАМЖИНД ГАРЧИХСАН ТРАНШЕЙНИЙ НӨХДҮҮДИЙН ХҮЧ ХӨДӨЛМӨРИЙГ ЯМАР НЭГЭН ТОХИЖИЛТ, ХОГ ЦЭВЭРЛЭЖ ЦЭГЦЛЭХ , ӨВӨЛ БОЛ МӨС ЦЭВЭРЛЭХ ЭНЭ ТЭР ГЭЭД ӨЧНӨӨН АЖИЛ БАЙХАД ТҮҮНИЙГ ХИЙЛГЭЭД ХООЛЛОЖ УНДЛААД АЖИЛАА ХИЙЛГЭЭД АВАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ
ТЭХЭЭР АРХИЧИНТАЙ БАЙХ ТУЙЛЫН ЗОРИЛГО ТӨРИЙН ТОМЧУУД ДУНД БАЙГАА ЮМ.
ЯАГААД ГЭВЭЛ:
АРХИНЫ ҮЙЛДВЭРТЭЙ ТӨРИЙНХӨН БОЛОН ТҮҮНД НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОДОГЫНХОО ШАНД НЬ ХУВЬ ХҮРТЭЖ БАЙДАГ ХҮМҮҮСТ АРХИЧИНТАЙ БАЙНА ГЭДЭГ БОЛ АМЬДРАЛЫНХ НЬ БАТАЛГАА ГЭХЭД БАРАГ Л ХИЛСДЭХГҮЙ ДЭЭЭЭЭЭ
O. OBilgee 2012-02-08 10:08
21000 ugdug bolsnoos hoish ortsnii jijuurch hiih hun oldohoo bolison geed bsn
Д. Энхмаа 2012-02-04 15:00
Тэгж бодоод л байвал тэднийг дэмжээд байгаа л гэсэн үг. Гэхдээ одоо тэр архины гол үйлдвэрлэгчид нилээд хөрөнгөжсөн, өөр бизнес руу анхаарч байгаа тал бий. Хэзээ нэгэн цагт энэ бизнес уруудана гэдгийг тэд мэдэлгүйдээ. Архины борлуулалт багасвал юу хийхээ тэд аль хэдийн бодчихсон. Харин зүгээр тарааж, архинд явуулдаг мөнгийг архины эмчилгээний газар байгуулахад зориулъя гэвэл олон хүн зөвшөөрөх байх. Тэр талын ажил бол төр, нийгмийн байгуулагын хийх ажил мөнөөсөө мөн. Архидалтын тухай асуудал бол нилээн хувийн шинжтэй, ихэнхитэй гэр бүлийн хүчирхийлэл, сэтгэл санааны дарамт дагуулж байдгаас иргэд ил гарган тэмцээд, жагсаад, бичиг бариад явах нь ховор. Энэ нь төр засаг хүчтэй шийдвэр гаргахгүй ,үйлдвэрлэгчдэд таатай байдлыг үргэлжлүүлээд байгаа хэрэг. Гэтэл хор ххирол нь тоймгүй. Би АНУ-д ажигласан бага зэргийн ажиглалт дээрээ үндэслээд бодоод байгаа юм.
S. Winter 2012-02-04 15:48
Архичин болохоо хүрвэл мөнгөтэй, мөнгөгүй хэн ч орно доо. Цэвэрхэн архичид монголоор дүүрэн л байна. Аягүй социал сэдэвүүд нээгдэхиймдаа
Г. Цолмон 2012-02-04 16:41
Миний бодлоор бол бид өөрсдийн хувийн бодлоо иймэрхүү байдалаар хэлж яриж сонсож байсан болохоос биш яг үнэндээ өөрсдийн зүгээс ямарч алхам хийж байгаагүй Зүгээр уудаг нэгнээ битий уу л гэж хэлснээс цаашгүй л байсан байх гэж бодож байна ТЭГЭЭД ОДОО БҮГДЭЭРЭЭ НИЙЛЭЭД ХЭЛЭХ БИШ ХИЙЦГЭЕ Л ГЭЖ УРИАЛАХ ГЭЭД Л БАЙГАА ЮМ
Р. Давааням 2012-02-04 16:43
Хамгийн шилдэг арга нь оросын тагнуулын ажилчидад хэргэлдэг байсан гиптенузын арга юм билээ шүү, эндээс өөр эмчилгээ бараг үр дүнгүй юм шиг ойлгсон юм.
Н. Төвшинзаяа (HW) 2012-02-06 16:00
Архинаас бүрэн гарсан хүнийг би хараагүй. Нэгэнт архинд орсон бол гарна гэдэг үндсэндээ байхгүй асуудал байхоо.
Р. Давааням 2012-02-10 11:39
Хамгийн шилдэг арга нь оросын тагнуулын ажилчидад хэргэлдэг байсан гиптенузын арга юм билээ шүү, энд
Р. Давааням 2012-02-07 13:11
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
S. Winter 2012-02-07 13:18
Архийг соёолтой ууна, Соёолгүй ууна гэдэгт л асуудал байгаам шдээ
С. Учрал 2012-02-07 13:47
архигүй ардчилал, архичингүй нийгэм гэж байхгүй. Харин хэмжээ дамжаа нь нэмэгдээд, гамшгийн ирмэгт тулчихаар л сүйрэл болоод байгаан. Архи, тамхийг рекламдсан, мөнгө тараасан гэхээрээ л амруу нь архи, тамхи цутгаад, хорлоод, уулгаад, идүүлээд байгаагийн шинж бол бас биш. Хамгийн гол нь өөрийнхээ биеийн болон сэтгэцийн дархлаагаа л сайн байлгах хэрэгтэй дээ. Нэг ёсондоо Таны биеийн онцлог болон Таны ухамсар 2 л мэдэх хэрэг дээ.
Д. Энхмаа 2012-02-07 14:21
Тэгээд мэдэж чаддагсан бол хөндлөнгийн оролцоогүй болчмоор юм.Тэгэхгүй байгаа болоод л яриад л байгаа юм биш үү. Нийтээрээ нэг юм өрнүүлбэл хүн л юм чинь зарим д нь урам төрнө, заримд нь зориг төрнө, заримд нь ажил олдоно, ихэнхи нь дампуурдгаараа үйлдэнэ. 100-аас 10 нь сайжирвал ард нь 10 өвгөн эмгэн, 10 эмэгтэй, 20 хүүхдийн сэтгэл тэнийнэ дээ. Архины асуудал бол зөвхөн архичид болон тэдний гэр бүлийн асуудал биш болоод байгаа учраас л яриад байгаа юм биш үү. Ертөнцийн нөгөө талд байгаа надад бол ч хамаа алга л доо. Монголчуудыгаа сайн сайхан байгаасай л гээд байгаа ухаантай. Нэг ч хүн тодорхой санал хэлэхгүй л байна ш дээ. Бясалгал бол нөлөөлдөг юм байна лээ. Би нэг хүнийг лав шал өөр хүн болсоныг мэдэх юм. Энд лав тэр талын аргуудыг их хэрэглэдэг болж байна гэж бичээд байх юм. Мэдээж хэрэг цаг хугацаа, уйагагүй ажил хэрэгтэй. Яагаад сэтгэл судлаач, сэтгэл зүйч нар юу ч хийдэггүй юм бэ. Нийгмийн сэтгэл зүйч, гэрбүлийн сэтгэл зүйч ч гэх шиг сайхан сайхан нэртэй улсууд. Хамгийн эмзэг сэдэв дээр ажиллах чадвар байхгүй, өөрсдөө сэтгэл зүйн эмчилгээний арга туршлага муутай болоод л хэн хэгнийгээ архинаас хөндийрүүлэхийн тулд хэдэн төгрөгөө хайрлахгүй өгөхөд бэлэн байгаа олон хүний мөнгийг салгаж чадахгүй л байгаа хэрэг.
Г. Цолмон 2012-02-07 15:37
миний бодлооор бол албан хүчээр ажилд дайчлах хэрэгтэй гэж бодох юм Жишээ нь ямар нэг уул уурхай ч хотоос зайдуу газар цалингүй зөвхөн хоол хүнс байрлах газар хувцас хунараар нь хангаад бас архинаас гаргах эм тариаг нь өгөөд харин ажлийн байран дээр ч юм уу ямар нэгэн байдалаар архи уусан нэгнийг нь сахилагийн ч ямар шийтгэл ноогдуулаад хэдэн сар ажлуулахад ухаантай зарим архинаас гарах байлгүй гэж бодож байна Тэгээд сайн ажилласан архинаас гарсан нэгнийг нь цалинтай ажлуулаад ирэхэд бусад хараад юм бодох байлгүй дээ Иймэрхүү байдлаар ажлуулахад тухай байгууллага болон монгол улст ч ашигтай байх гэж бодож байна Хямд төсөвөөр ажиллах хүчтэй болно шүү дээ Хамгийн гол нарийн зохион байгуулалттай хийвэл бүтнэ л гэж бодож байна
Н. Төвшинзаяа (HW) 2012-02-07 15:43
Гүй ээ мөн тамлах нь ээ. Архинд орсон хүн энэ насандаа зовоод хойд насандаа бас зовдог юм гэсээн. Сүнс нь архиа үгүйлээд, зуурдад гацан, мөнхөд зовдог юм гэсэн. Та нар хүний биед орсон сүнс яаж архи ууж байхыг харсан уу?
Г. Цолмон 2012-02-07 15:53
Тэгүүл хойд насанд нь зовоохгүйн тулд энэ насанд нь архинаас гаргаж байж тэр чинь буян болох байх гэж бодож байна Хэлгүй сохор хүн хүртэл амьдрахын тулд ажил хийгээд хичээж байхад эрүүл саруул мөртлөө ажил хийхгүй архи ууж гэр бүлээ зовоож улсаас мөнгө аваад хэвтэж байх нь зөв бас хөөрхий амьтад гэж үү?????
Н. Төвшинзаяа (HW) 2012-02-07 16:11
Архинд орсон хүнд бол энэ маш хэцүү асуудал. Бие махбод нь архинаас хараат болчихож байгаан. Архиа хэрэглэхгүй л бол хамаг бие нь өвдөөд байж сууж чадахгүй болно. Тэвчээртэй хүн архи уухгүй гүрийгээд байж чадах боловч, хүсэл нь, хэрэгцээ нь хэвээр үлдэнэ. Энэ бол том эмгэнэл. Тиймээс хамгийн зөв зам бол архинд орохгүй, хол явах байна даа.
B. Baganaa 2012-02-07 16:28
Архидалтын үндэс үүр уурхайг таслахгүйгээр архидалт, архичин, архи архины үйлдвэртэй тэмцээд ямарч үр дүнд хүрэхгүй бас ямарч эм эмчилгээ хэрэггүй....
Д. Баянмөнх 2012-02-07 16:44
76 д , нефт, архины бизнес хийгчидийг сонгох хэрэггүй, бас уул уурхайн биснес хийгчидийг хэзээ ч сонгоод хэрэггүй яхав хууль нээлттэй болхоор бид яж ч чадку биздээ, тэгсэн дор бол сайхансамбуу шиг салаавч гаргаал явуулах хэрэгтэй
B. Bayar 2012-02-07 17:43
Хүмүүс архинд живж байгаа нь өнөөгийн нийгмийн л буруу.Төрийг удирдаж байгаа хүмүүсийн дунд улсын биш хувийн эрх ашигаа бодсон архины үйлдвэртэй хүмүүс байна гэдэг гутагшигтай санагдах юм.