2012-02-04 21:26:08

Зөвлөгөө өгч туслана уу

Энд нэгэн эмэгтэй зочид буудлын ресепшинээр10 сар, сард 180,000 төгрөгний цалинтай ажиллаж байгаа юм. Гэтэл энэ эмэгтэйн жирэмсэн болсон нь ажлаасаа халагдах шалтгаан болсон байна. Одоо чи жирэмсэн юм чинь хэзээ нэг цагт гарна тэгэхээр би хүнээ эртхэн авлаа чи одоо гар гэсэн байна. Энэ бол шударга биш биз дээ. Надаас хандах газар юу байна гэж асуусан боловч мэдлэг хомсдоод болдоггүй ээ. Зөвлөгөө өгч туслаач.

Сэтгэгдлүүд


  • Д. Бямбадорж 2012-02-04 22:15

    Байдаг ш дээ. Нийгмийн даатгал төлдөг байсан юм уу? Үгүй бол нийгмийн даатгалаа төлүүл. Жирэмсэн хүнийг ажлаас халах эрх тэдэнд байхгүй. хэрэв халвал эрх ашгийг хамгаалдаг өмгөөлдөг ТББ байдаг. Болохгүй бол газар дээр ТВ 8 дуудаа

  • Д. Бямбадорж 2012-02-04 22:22

    Муу юм үзээгүй малууд л ингэж тэнэгтдэг юм шиг байгаан. Уг нь хаа очиж ажил олгогч нар нэг үеэ бодвол нийгмийн даатгал энэ тэр үгүй юм аа гэхэд цалин хөлсөө боломжийн олгодог бодоод байгаа. Хүний үнэргүй загнаад байгаа нь юм үзээгүй, дөнгөж нэг юмний захаас зуугаад байгаа гарууд л нэг тиймэрхүү чадалгүйг нь дээрэлхэж хөдөлмөр шулаад байгаа юм. Муу муудаа дээрэлхүү муна гадсандаа эрэлхүү