2012-02-05 18:10:11

Өнөөдрийн монгол маргаашийн монголоос тайван уу

2012.02.03 өдөр 11.20 цагийн орчим Налайх дүүргийн “Хаан банк”-ны тооцооны төвд хүн буудсан хэрэг гарчээ.
Хэрэгтэн тохой хэрийн урттай бууг биедээ нуун орж, шууд “Хаан” банкны эрхлэгчийн өрөө рүү нэвтэрсэн байна. Ингээд эрхлэгчийн өрөөний хаалгыг түгжиж “Наад банк чинь удахгүй дампуурах гэж байгааг та нар мэдэж байна уу” хэмээн сүрдүүлсэн байна. Энэ үед банкны эрхлэгчийн нөхөр эхнэрээ хүлээгээд үүдэнд нь сууж байжээ. Түүний эхнэр тусламж дуудах үед нөхөр нь өрөө рүү нь орох гэсэн боловч хаалга нь түгжээтэй байсан тул нэмэлт тусламж дуудаад хаалгыг нь мөрлөн ороход гэмт этгээд хэвлийн тус газар нь тулган буудсан байна гэмт этгээд банкнаас гараад машин барьцаалж зугтаж байгаад цагдаагийн алба хаагчдад баригдан саатуулагдаад байгаан байна. нэг хүн нийгэмд ингэж нөлөөлж чадна.
Энэ бол зөвхөн өнөөдрийн монгол. интернэт хэвлэл мэдээлэл олон сайн талтай ч нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл маш их байна энэ мэдээллийг авсан залуучууд ингэж болохын байна гэсэн бодол толгойд нь орох л байх. энэ бол зөвхөн өнөөдрийн айдас цаашдаа монгол улсын ашигт малтмал, уул уурхай, орж ирж буй хөрөнгө оруулалт энэ их мөнгөний урсгалыг дагаад гэмт бүлэглэлүүд монголд орж ирэх болно тий нөхцөл нь ч бүрдсэн. тэдэнтэй тэмцэх туршлага монголын цагдаад байгаа ЮУ? бид эдийн засгаа хөгжүүлж байна гэх боловч түүнийг хамгаалах хамгаалалтыг бий болгож чадсан билүү? хөгжлийг дагаж гарч ирэх сөрөг зүйлсээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар санал бодолоо хуваалцъя. Миний хувьд хамгийн сайн хамгаалалт бол үндэсний ААН-үүдээ дэмжих гэсэн ганц санаа байна харин хэрхэн яаж...?

Сэтгэгдлүүд


  • *. Roza*** 2012-02-07 11:42

    ТВ гээр узсэн
    Кинонд ийм юм байдаг бх гэж бодож байсан бодит байдал дээр ганц илэрсэн юм бх л даа
    Ард тумний амдрал ядуу болохоор ийм юм гарч байгаа байх л даа
    Хумуус ажил хэрэгтэй байгаа, Хумуус ирээдэйгээ сайханаар харж итгэлтэй амдрах эстөи Тиймээ монголд олон том уйлдвэр бий болгох хэрэгтэй гэж боддог
    Олон том том компани байгаа ч юм шиг эсвэл тэд нар гадаадин зах зээлийн дэмждэг ч юм шиг Эх орон Монгол хунээ гэсэн сэтгэлгээ алга болох гэж бх шиг бн
    Дэндүү овооний сэтгэлгээтэй ард тумэн юмаа гэж шоолж байсан нэг итали залууг санаж бн Учир н асар том газартай байж Хот толовлолт буруу хийсэн, шугам шулжээг буруу тависанаас болоод монгондоо хавчигдсан хумууст байшингийн хажууд байшин бариж ондийхоос оор боломж алга байна
    Энэ залууг зов гэж хэлээгүй Гэхдээ энэ залуу нийгмийн бас нэг илэрхийлэл гэж бодож бн

  • S. Winter 2012-02-07 12:35

    Манайд АКА ховор юм шиг байгаам тэ. АКА тай нөхөдүүд дайрвал бушуухан мөнгө төгрөгөө өгч үзээрэй дээ хүмүүсээ. Битгий солиороод бай энтэр гэжийж шүүрийн шанага болуу зай.

    түй түй холуур

  • D. Baatartsogoo 2012-02-07 21:29

    Өнөөдрийн монгол маргаашийн монголоос тайван уу. Тиймээ тэнэгийн дотор амгалан гэгчээр дээдсүүд маань их ярисан тайван улс байх юм даа. Болж бүтэж байгаа зүйл их ховор бөгөөд удаан, монгол хүн, монгол эх орон өнөөдрийн айдас маргаашийн тамд орох аюул нүүрлэх нийгмийн илэрхийлэл өссөн бойжиж байна. Сонгуульд зөв сонголт хийгээрэй миний АРД ТҮМЭН.

  • Д. Баянмөнх 2012-02-10 11:37

    Монголын Ардчилал гэнээ

  • Д. Баянмөнх 2012-02-10 11:46

    Хэрэв 70 давхарт хэн нэгний чин бурхан болооч бдаг бол шарилыг нь очиж эргэсэн дээр бх, нилээн ийм шарил ухсан бдалтай бдаг гэнэ.

  • O. Batnasan 2012-02-10 18:55

    энэ жилийн сонгуулиар гарсан мундаг эрхмүүд л ирээдүйн тайван байдлийг шийдэх байхдаа энэ мягаараа яваад байвал мэдэхгүй илуу аюултай болоод байх шиг энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр болох юм ярихаа больжээ хоорхий ард иргэд нь одор бур энийгээ узээд стрэйс бухимдалаар дуурэн л явах юмдаа. Энэ улсад эсвэл болж бутэж байгаа юм эсвэл байхаа болицон юм уу. Миний мундаг Чингисийн Монгол юу л болж байна даа хөө

  • B. Bat-Erdene 2012-02-11 12:39

    Магнай мэтийн дуракууд гарч ирвэл тэгээд хувьсгал гэж солиороод монголчуудыг цусанд хутгаж мэдэх нөхөр шүү. 7 сарын нэгний үйл явдалд ямар ч хариуцлага хүлээгээгүйшд новш чинь.

  • Е. Гантулга 2012-02-11 18:28

    Уг нь зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэдэг чинь хэрэгтэй газраа хэрэгтэй цагтаа байж байвал нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг л гэх юм билээ. Манайд бол яг энэ цаг мөчид маш их хэрэгтэй гэж мангар би бодийшд. Намайг хэн хэлж нохойг хэн саахав гэж биднийгээ тавласан энэ хэдэн сувьдагуудаас ганц нэгийнх нь амь амьдрал эд хөрөнгөтэй нь жаахан тооцоо хийгээтэхвэл бусад нь мангар л биш бол юм бодож савраа жаахан татах байлгүй. Уг нь Даяар Монгол энэ тэр гэсэн хөдөлгөөнүүдийг чинь тиймэрхүү үйл ажиллагаа явуулах л гэж зохион байгуулалтад орсон юм байх гэж бодсон чинь хэдэн хүүхний үс хусч, хужаа гуанзны хаяг будсанаар л хязгаарлагдаж байх шив.