ӨТГӨС БУУРЛУУДАА ХҮНДЭТГЭХ ӨДӨР
Төв аймаг, Батсүмбэр сум, Ахмад настны асрах газар
Description
ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР
3 дугаар сарын 4-ний ням гаригт бид Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах ахмад настны асрамжийн газрыг зорих гэж байна. Хойч үе болсон биднийхээ төлөө залуу халуун нас, хөлс цусаа дуслуулан зүтгэсэн боловч энхрий үрсийнхээ халуун сэтгэл зөөлөн халамжаар дутагдан суугаа эдгээр өтгөс буурлуудаа бид нэг өдөр ч болов сэтгэлийг нь дулаацуулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Иймээс эрхэм таныг бидний зохион байгуулж байгаа үйл ажиллагааг дэмжинэ гэдэгт гүнээ итгэж байна.
Өдөрлөгт хүргэх материаллаг тусламж:
Эмийн зүйлс:
Зөөврийн эмийн сан
Амин дэмийн багц
Дархлаа сэргээх нэмэлт бүтээгдэхүүн
Нүдний дусаалга (эмийн болон витамины зориулалттай мөн хиймэл нулимс)
Хүнсний зүйлс:
Хонины мах (2-3 хонины мах)
Хүнсний нэмэлт тэжээл
Ариун цэврийн зүйлс:
Саван
Шампунь
Угаалгын нунтаг
Гар ариутгагч
Бусад материаллаг зүйлс:
Зул (Гандан тэгчилэн хийдийн шашны эд зүйлсийн дэлгүүрт бэлэн нэг удаа барих зориулалттай зул худалдаалдаг)
Эрхи (Ихэнх настай хүмүүс эрхи тоолохдоо сэтгэл ханамжтай байдаг)
Дэр (Дэрний хувьд бага зэрэг бэрхшээлтэй байдаг юм билээ)
Цагаан хэрэглэл
Зурагт (Боломжтой бол шүүдээ, айлын хуучирч хэрэглэхээ больсон)
Нүүрс (нэг машин нүүрс ачиж явна)
Чихэр жимс
Цагаан идээ (Тараг, шар цагаан тос, сүү)
Архи (Энэ баяр ёслолын зориулалттай биш гэдгийг бүгдээрээ гадарлаж байгаа биз хэрэгтэй эсэх талаар саналаа үлдээгээрэй)
Өдөрлөгт багтах бусад үйл ажиллагаа:
- Их Хүрээ дацангийн унзад хоолойтой хоёр лам залуу бий. Тэдний хамт очиж өтгөс буурлууддаа номын айлдуулна. Үүний дараа авч очих зулнуудаа хамтдаа барьж ёсолно.
- Нарийн мэргэжлийн эмч нар хамт явбал зүгээр гэж бодож байна. Энэ тал дээр тусалж чадах хүмүүс байвал бидэнд их нэмэр болно доо.
- Нэг сайн дуучин залуу бий. Гитарчны хамт очиж 60, 70-аад оны ая дуунаас барьж сэтгэлийг нь сэргээнэ бизээ. За ингээд манай өдөрлөг ерөнхийдөө өндөрлөнө гэж бодож байна. Та бүхэн санаа оноо байвал энэхүү event дээр пост үлдээж бидэнд мэдэгдээрэй. Таны санал ч бас бидэнд үнэтэй хувь нэмэр болно шүү.
Уг үйл ажиллагааны нийт төсөвт өртөг болон, хандивын дансны дугаарыг та бүхэнд мэдэгдэнэ. Та бүхэн хандивын баримтаа өөртөө хадгалж байгаарай гэж хүсье. Өдөрлөгийн тайланг тавих үед бид биеэрээ очиж та бүхнээс баримтыг тань авах болно.
Гүнээ хүндэтгэн ёсолсон: Н.Шаравжамц, Ц.Оюут, Г.Цэвээн
Холбогдох утас: 99061437, 99071437, 99672288
2012-02-29 18:19-д бичсэн тодруулга.
Enenajil neg doloo honogoor hoishilj 11 nd yvahaar bolson delgerengui medeelliig 99672288 ene utsaar lavalan uu








Д. Bolorhon 2012-02-16 12:05
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
Д. Bolorhon 2012-02-16 12:10
Үнэхээр сайхан зүйл болох гэж байгаа юм байна...Өтгөс буурлууддаа жаахан ч гэсэн сэтгэлийн дэм бэлэглэе хүмүүсэээ...
C. Ganaa 2012-02-28 08:49
дэмжиж байна...хандив өргөнөө, бас цуг явна
Д. Bolorhon 2012-02-28 23:51
би ч гэсэн бэлгээ бариад цуг явна......битгий орхичоорой...;-)
М. Мөнхсайхан 2012-03-02 08:41
Үнэхээр зөв санал санаачилга байна. Дэмжиж байна.