Орон сууцны үнийн хөөрөгдөл-Судалгаа
Орон сууцны зах зээлийн онцлог
Орон сууцны зах зээл нь өөрийн гэсэн онцлогтой ба худалдан авагчид орон сууцыг хэрэглээний эсвэл хөрөнгө оруулалтын зориулалтаар ашигладаг. Орон сууц нь анхдагч хэрэгцээнүүдийн нэг тул хүмүүс хэрэглээний зориулалтаар худалдан авахаас гадна илүүдэл нөөцөө байршуулах, өсгөх зорилгоор ашигладаг хөрөнгө оруулалтын нэг хэлбэр юм. Хөрөнгө оруулалтын зорилгоор худалдаж авах сонголт нь орон сууцны үнийн өсөлтөөс хамаарах ба энэхүү үнэ нь цаашид өссөөр байна гэсэн хүмүүсийн хүлээлттэй холбоотой. “Үнэ өснө” гэсэн хүлээлт нь зах зээл дээрх орон сууцны хэрэглээний эрэлтийг хөрөнгө оруулалтын эрэлтээр нэмэгдүүлснээр нийт эрэлт нь орон сууц үйлдвэрлэлийн хэмжээнээс давж үнийн өсөлтийг даамжруулдаг, өөрөөр хэлбэл, үнэ өснө гэсэн хүлээлт нь өрсөлдөн худалдаж авах байдлыг үүсгэн зах зээлийн тэнцвэрийг алдагдуулж хуулиас гадуур үнийн бодит бус өсөлт буюу хөөс (Bubble) үүсгэдэг.
Тодорхой цэгт хүрээд бодит бус өсөлт буюу хөөс хагарах нь зайлшгүй бөгөөд тэр үед хүмүүсийн хүлээлт эсрэгээр өөрчлөгддөг. Хөрөнгө оруулагчид орон сууцны үнийн уналтыг цаашид үргэлжилнэ гэж тооцоолж худалдаж авсан орон сууцаа аль болох түргэн борлуулахыг эрмэлзсэнээр зах зээл дэх худалдах орон сууцны тоо огцом нэмэгдэж үнэ цаашид буурдаг. Нөгөө талаас, иргэд орон сууц худалдаж авах шийдвэрээ хойшлуулснаар эрэлт огцом буурч орон сууцны зах зээл гацаанд орж, энэ нь нийт банк, санхүүгийн системд сөргөөр нөлөөлж, улмаар эдийн засгийн хямралд хүрсэн туршлага бий.
Манай орон сууцны зах зээлд юу болов?
Монгол Улсын орон сууцны үйлдвэрлэл хэдийгээр өсөж байгаа ч орон сууцны хангамжийн асуудал анхаарал татсаар байна. Хүн амын дийлэнх нь бага, дунд орлоготой өрхөд хамаардаг, орон сууц худалдан авах боломж, нөхцөл бага байдгаас шалтгаалан, хотод шилжиж ирсэн өрхүүд гэр хороололд сууршиж, өргөжин тэлэхэд нөлөөлжээ. Гамшгийн хэмжээнд хүрээд байгаа нийслэл хотын агаарын бохирдол нь хотын иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа бол түүний гол эх үүсвэр нь өргөжин тэлсэн гэр хороололын утаа юм. Түүнээс гадна, орон сууцны үйлдвэрлэлийн боломжит хэмжээ нь одоо байгаа орон сууцны эрэлтийг хангахад хүрэлцэхгүй байна. Үүнээс голлон хамаарч орон сууцны үнэ сүүлийн жилүүдэд ихээр өссөн.
Гэвч дотоодын санхүүгийн зах зээлийн эмзэг байдалтай хослон дэлхийн санхүүгийн хямрал манай улсын нийт эдийн засагт нөлөөлж, тэр дундаа санхүүгийн зах зээл болон орон сууцны салбарт хүндээр туссанаар 2008 онд орон сууцны үнэ огцом унасан. Банкны салбар дахь нөөцийн хомсдолоос болж барилгын зээл, орон сууцны барьцаат зээл олголт зогсож, салбар бүхлээрээ санхүүгийн нөөцийн дутагдалд орсон. Орон сууцны худалдан авалт багасаж, хөрөнгө оруулагчид мөнгөө татан, үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулж, төлөвлөж байсан хөрөнгө оруулалтаа хойшлуулж эхэлснээр орон сууцны үнэ буурсан. Мөн зах зээлд оролцогчид орон сууцны үнийг цаашид буурна хэмээн хүлээлт хийж эхэлсэн ба орон сууц худалдан авахаар төлөвлөж байсан өрхүүд худалдан авалтын шийдвэрээ хойш тавьсан. Цаашилбал, барилгын компаниудын баригдаж байгаа барилгын ажлын санхүүжүүлтээс гадна ашиглалтанд оруулсан орон сууцны борлуулалтын асуудал удааширч эхэлсэн. Үр дүнд нь, салбар бүхэлдээ уналтанд орж, барилгын зээлийн эргэн төлөлт удааширснаар банкны салбарт дахин сөргөөр нөлөөлсөн. Энэхүү нөхцөл байдал гинжин урвалаар явагдсан ба эдийн засгийн хямралын шинж тэмдэгийг хурцаар харуулсан. Бодлого боловсруулагчид эдийн засгийн эмзэг байдлыг урьдчилан харж, зохистой арга хэмжээ авч, эрсдлийг бууруулж чадаагүй. Хэрвээ санхүүгийн зах зээлийг эрчимжүүлж, эмзэг байдлыг багасгасан бол “дэлхийн санхүүгийн хямрал”-ын сөрөг нөлөөлөл эдийн засагт харьцангуй хөнгөн тусах байсан.
Үнийг судлах нь
Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад орон сууцны үнийн хөдөлгөөнийг судлах, түүнийг хянах нь нийгмийн бодлогын зүгээс чухал ач холбогдолтой асуудал болоод байна. Урт хугацааны туршид орон сууцны үнэ өссөөр байх нь хөрөнгийн зах зээл дээрх үнийн хэт хөөрөгдөлт үүсэх, түүнийг дагаж огцом уналт бий болох, эцэст нь эдийн засгийн хямралын үндсэн шалтгаан болдог. Орон сууцны үнийн хөөс үүсэх, түүний хагарах боломжийн талаар судлах нь санхүүгийн системийн эмзэг байдлыг илрүүлэх, урьдчилж харах ач холбогдолтой юм. Ингэснээр, бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч нарт санхүүгийн зах зээлийг тогтвортой байлгах бодлогын сонголтыг олгох юм.
Судалгааны үр дүн
Судалгаандаа 2002 оны нэгдүгээр улирлаас 2010 оны дөрөвдүгээр улирал хүртлэх нийт 36 улирлын тоон мэдээллүүдийг ашиглав. Монголын зах зээл дээрх орон сууцны үнийг бодит ДНБ-ийн өсөлт, бодит зээлийн хүү болон бодит валютын ханшны хөдөлгөөн тайлбарлаж болохыг судалгааны ажлын үр дүнгээр нотолсон. Өөрөөр хэлбэл; Эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор өрхийн орлого нэмэгдсэн нь орон сууцны үнийн өсөлтөд нөлөөлсөн, мөн бодит зээлийн хүү буурсан нь орон сууцны зээлийн хүү буурахад нөлөөлж улмаар эрэлтийг тэлснээр үнэ өсөхөд нөлөөлсөн. Цаашилбал, төгрөгийн доллартай харьцах ханшийн сулралт нь гадаадын хөрөнгө оруулагчдыг ханшийн эрсдэлээс хамгаалж, таатай нөхцөл үүсгэснээр манай эдийн засаг дахь хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж орон сууцны үнийн өсөлтийн нэг шалтгаан болсон. Тус хөрөнгө оруулалтын тодорхой хэсэг нь орон сууцны салбарт чиглэснээр орон сууцны эрэлт, мөн үнийг өсгөжээ. Түүнчлэн богино хугацаанд орон сууцны үнэд гарах өөрчлөлт нь өмнөх улиралд гарсан орон сууцны үнийн өөрчлөлт, дундаж үнэд ойртох үзэгдэл болон суурь үнийн өөрчлөлтүүдээр удирдагдаж болохоор байна. Монголын эдийн засагт орон сууцны үнийн хэт хөөрөгдөлт үүссэн ба тэр нь огцом уналтыг дагуулсан нь батлагдсан.
Бодлогын Зөвлөмж
o Бодлого боловсруулагчид орон сууцны зээлийн хүүд нөлөөлөх замаар түүний үнийг хянах боломжтойг шинжилгээний үр дүнд үндэслэн хэлж болно. Гэвч, орон сууцны хангамжийн асуудал муу байгаа үед энэхүү арга нь тохиромжтой бус юм. Учир нь өрхийн орон сууц худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх нь тодорхой бөгөөд орон сууцны нөхцөл, хангамжийг дээшлүүлэх тухай төрийн бодлоготой нийцэхгүй. Ийм учраас, орон сууцны үйлдвэрлэлийн одоо байгаа хүчин чадал нь эрэлтээ хангахад хүрэлцэхгүй байгаатай холбогдуулан орон сууцны үйлдэрлэлийг нэмэгдүүлэх талаар төрийн бодлогыг үргэлжлүүлэх, эрчимжүүлэх нь зүйтэй. Жишээ нь; Барилгын материалын үйлдвэрлэлийг нэмүү өртгийн албан татвараас хөнгөлөх, тухайн салбарт хэрэглэгдэх тоног төрөөрөмжийг гааль, нэмүү өртгийн албан татвараас чөлөөлж болох юм.
o Монгол банкнаас орон сууцны үнийн өсөлтийг тогтмол ажиглаж, судлах шаардлагатай ба ингэснээр санхүүгийн системийн эмзэг байдлыг илрүүлэн, орон сууцны үнийн хэт хөөрөгдлөөс сэргийлэх боломжтой болох юм. Үнийн хөөрөгдлийг анхаарч судлан, санхүүгийн системд дохио өгөх үзүүлэлтээр ашиглах боломжтой. Хэрэв, орон сууцны үнийн хөөс хагарч, хямрал болвол бодлого боловсруулагчид бодлогын хүүгээ бууруулж, орон сууцны эрэлтийг дэмжих шаардлагатай.
o Түүнчлэн бодлого боловсруулагчид орон сууцны эрэлт нийлүүлэлтийн харьцаа, тэнцвэрийг бодолцож шийдвэр гаргах хэрэгтэй. Эсхүл, илүүдэл эрэлт эсвэл нийлүүлэлтийн дутагдлаас шалтгаалан тэнцвэрт үнэ хазайж, улмаар үнийн хөөс үүсч болох юм.
o Мөн орон сууцыг дамлан худалдаалах асуудлыг анхаарах нь зүйтэй. Үүнд;
Хэрэв орон сууц худалдагч тал хоёроос дээш орон сууц эзэмшиж байвал үл хөдлөх хөрөнгө борлуулсаны орлогын татварыг өндөрөөр тогтоодог байхаас гадна үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулах
Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын орон сууц худалдан авах, худалдах эрх, үйл ажиллагааг хязгаарлах, үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэхийг хориглох.
Худалдан авсан орон сууцыг 3-5 жилийн дотор худалдан борлуулах тохиолдолд өндөр татвар ногдууллдаг байх зэрэг бодлогын сонголтууд байж болох юм.
Ингэснээр, орон сууцанд их хэмжээгээр хөрөнгө оруулах, дамлан худалдах үйл ажиллагааны өртгийг нэмэгдүүлж, орон сууцны үнийн хөөрөгдөлтийг хязгаарлах ач холбогдолтой. Мөн энэхүү бодлогын сонголтууд нь орон сууцыг хэрэглээний зорилгоор худалдаж авах, эзэмших явдлыг дэмжих бөгөөд бага, дунд орлоготой иргэдийг орон сууцны асуудлаа шийдвэрлэхэд дэмжлэг болох юм.








С. Болдбаяр 2012-02-08 17:17
Орон сууцны үнэ буух уу...
С. Баяр(bayardub) 2012-02-08 19:11
Судалгаа хиижээ гэж оилголоо. Гэтэл эндээс харахад зөвхөн ниилуулэгч талын зовлон бэрхшээлииг дурдсан туунии шиидэл ч гэхэд хаашаа юм тэр зүилсиин талаар л дурдсан баих юм... Энэ талаар хангалттаи гэхэд ярилцах бөлгөө...Гэтэл Эрэлт үүсгээд баигаа талын хусэл эрмэлзлэл түүнии шиидэлиин талаар юу ч алга баих...ЭРЭЛ ҮҮСГЭГЧ ТАЛЫГ ХАРВАЛ...залуучууд, бага дунд орлоготои иргэд, төр болон хувиин хэвшилиин шинээр ажил эрхэлэгчид, он удаан жил энэ асуудалаа шиидэх гарцаа олж хараагуи буюу тиим боломж бүрдээгуи хэсэг, зохих хэмжээнии газартаи боловч түүниигээ баир болгочих боломжид элдэв бэрхшээл үүсчихээд баигаа хэсэгиинхэн, хүүхдүүдээ тусад нь биеииг нь даалгачихыг хусэгчид, хөдөөнөөс хот руу боломж үүсгээд урсагчид, баирны нөхцөлөө саижруулахыг хусэгчид... ... ... ... ... ГЭЭД бүхэл бүтэн ХҮСЭГЧИДИЙН арми бии болчихоод баихад үүн дээр тулгуурласан, тэднииг татан оролцуулах, нэгтгэхэд чиглэсэн зохион баигуулалт, хүсэл сонирхолын ниицүүлэлтиин болон дэмжлэгиин бодлогыг тодорхоилсон СУДАЛГАА ХААНА баинаааааааааааааааааааааааааааа...
Минии бодоход энэ хусэгчдиин арми элдэв зохион баигуулалтанд орох эв, эе,хуч, хөрөнгө, нэгдэлээ олж харахгуи буюу харуулахыг үл хусэх бодлогын хулээсэнд орчихоод баигаагаа ч анзаарах сөхөөгүи хувиа борлуулж довоо шарлуулахаар л зутгээд л баих юм даааааааааааааааааааааааааааааа...
ИИМЭРХУУ ХУВИА ХИЧЭЭСЭН БОДЛУУДЫН ҮР ДҮНД ЮУ БОЛЖ БАИНА. Та нарын орон сууцны талаар элдэв гоморхол чинь ямар ч үр дунд хүрэхгуи ганц нэг хүнии асуудал мэтээр харагдаад аман дундуураа АЛАГДУУЛААД баигаагаа мэдэж баина ууууууууууууууууууууууууууууу... Бөөн өрсөлдөөн дунд сонгоод баигаа баираа эргээд хар...
Тэгээд л ганцхан сонирхох асуулт нь Баирны үнэ буух уу... Үгуи ядахдаа Байрны үнииг зохих хэмжээнд нь барих бодлогыг ХҮСЭГЧИД бид хэрхэн бии болгож чадах вэ гэж сэтгэх гээд оролд... Тэгэж чадвал ГАРЦ харагдаад л баих юм. ...
ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭРИИН БААТАРУУД АМИЛСАН энэ цаг уед тэд л хучтэи баих болно.
Тэгэхлээр БАЙРНЫ ҮНЭ буухгуи...
Б. Адъяахүү 2012-02-12 15:13
goyo helsen bna. yag unen.
Д. Баянмөнх 2012-02-08 20:29
( Мөн орон сууцыг дамлан худалдаалах асуудлыг анхаарах нь зүйтэй. Үүнд;
Хэрэв орон сууц худалдагч тал хоёроос дээш орон сууц эзэмшиж байвал үл хөдлөх хөрөнгө борлуулсаны орлогын татварыг өндөрөөр тогтоодог байхаас гадна үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулах )
дамлах гэдэг чин өрөөсгөл ойлголт яасан ийсэн амархан шидэх асуудал вэ? улам л нуус далд , хуйвалдааны шинжтэй бэлэглэлийн борлуулалт өсдийн бгаа биз дээ, Хуучин орон сууцны үнийг унагаахаас эхлэх хэрэгтэй шууд элэгдлийг тооцоод газар хөдлөлийн зэрэглэл 1-5 категорт бгаагаар акт тогтоогоод хуучин орон сууцыг нураах хэрэгтэй.түр сууцууд, шинээр орон сууцыг барих системийг бодож олку бол үнэ ч буудаггүй, нураах гэхээр болдоггүй эрх зүй энээ тэрээг нь шийдчүүл бүгд нураалгах хүсэлтэй л бгаа бх, харин яаж?
Г. Хаш-Эрдэнэ 2012-02-09 10:46
Дээр санал бодолоо илэрхийлсэн залуустаа баярлалаа.
@С. Болдбаяр- Европийн өрийн хямралаас үүдэлтэй өөр нэг хямрал ойрхон байгааг судлаачид анхааруулсаар байгаа. Энэхүү хямрал нүүрэлсэн тохиолдолд манай улсын эдийн засагт шууд (зэс, алтны үнээр дамжих) болон шууд бус (гадаадын хөрөнгө оруулагчид хүлээлтэд орох эсвэл хөрөнгөө татах) хэлбэрээр нөлөөлөх нь дамжиггүй тул судалгааны танилцуулгын -Манай орон сууцны зах зээлд юу болов?- хэсэгт дурдсан үйл явц дахин үүсч орон сууцны үнэ буурах магадлалтай. Харин бусад тохиолдолд үнэ буурахгүй л болов уу. Гэхдээ орон сууцны зах зээлд хөрөнгөө оруулж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг чөлөөтэй тоглодог байдлыг татварын болон бусад хуулиар хязгаарлавал үнийн огцом өсөлтийг сааруулж тогтворжуулах боломжтой гэдгийг дээр дурдсан байгаа. Бусад тохиолдолд үнэ өссөөр байх боловуу.
@С. Баяр(bayardub)-таны хөндсөн асуудал үнэн боловч юны түрүүнд нэг судалгаагаар бүх асуудлыг хамраад бүгдийг шийдэх болмжгүйг хэлэх нь зүйтэй бизээ. Маш өргөн хүрээг хамарч нэг дор судлах нь тодорхой бус, ойлгомжгүй байдлыг үүсгэдэг.
Таны хэлснээр -хүсэгчдийн арми- нь орон сууцны хэрэгцээнд (эрэлт биш) хамаарах ба Улаанбаатарын хэмжээнд 160 гаруй мянган өрх ийм байдалтай байгаа гэсэн тоо байдаг. Энэхүү асуудалд бодлогын ямар хэмжээ авч зохицуулбал үнийг хүсэгчдийн армийн худалдан авах чадварт ойртуулах шийдлийг дээр гарган тавьсаныг эргэж хараарай. Харин хүсэгчдийн арми нэгдэх талаар туршлага сонсоогүй ба тэдний төлөөлөл болох төрийн зүгээс бодлого хэрэгжүүлэх жамтай, гэхдээ төр үүргээ хэр биелүүлж байгаа нь тусдаа асуудал.
@D. Bayanmunkh- холбогдолтой хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болговол бэлэглэлийн гэрээ хийх асуудал гарахгүйв Мөн нэг үе ээ бодвол татвараас зугтааж бэлэглэлийн гэрээ хийх нь эргээд эрсдэл дагуулдаг гэдгийг хүмүүс ойлгодог болсон. Ялангуяа хөрөнгө оруулагчид тийм эрсдэл хийхгүй. Тиймээс хөрөнгө оруулалтын зорилгоор орон сууц худалдан авах хэлбэрийн өртгийг татвараар өсгөсөнөөр олон орон сууцыг нэг хүн нэг аж ахуйн нэгж эзэмших явдлыг хязгаарлаж жинхэнэ хэрэгцээтэй байгаа өрхүүдэд хэрэглээний зориулалтаар орон сууцтай болохыг дэмжих санаа юм.
Хуучин орон сууцны хорооллыг дахин төлөвлөж, төлөвлөлттэйгээр шинэ хороолол хотхон барих нь тусдаа асуудал бөгөөд судалгааны түвшинд байгаа, зоригтой шийдэл дутаж байгаа нь ажиглагддаг.
Б. Б.Tuul 2012-02-09 10:48
за тэгээд байрны үнийг өсгөхгүй байх талаас нь шийдвэр гаргагч гарч иртлээ удна, гарч ирээд нэлээн бэрхшээлтэй тулна гээл удна дөө, эрэлт мэдээж их байгаа хойно үнэ ойрын 2 жилдээ буухгүй
J. Gerelsaran' 2012-02-09 11:48
"Судалгаандаа 2002 оны нэгдүгээр улирлаас 2010 оны дөрөвдүгээр улирал хүртлэх нийт 36 улирлын тоон мэдээллүүдийг ашиглав" gesen bn' yag yamar too barimt ashiglasniig todruulj boloh u? uuniig yamar baiguullaga sudalsan be' toon medeelliig buren eheer n haij oloh yawdaltai yum bn le' statistikiin gazart hurtel boditoi guitsed toon medeelel ochdogguin bn le' zuuchiin gazar, internet, sanal asuulga,zarlal, niitlel, barilgiin company, ene salbariin mergejiltnuudtei uulzah geed olon argaar l negdsen toim toon medee olddiin bn le' humuust sonirholtoi bolgoh uudnees heseg hugatsaanii daraa ene buh toon uzuuleltiig negtgesen dung kart helbereer haruulnaa' tegwel yadaj zah zeel deerh dald uniin medeeg olon niit medeh bolomjtoi! /saihan sudlagaa boljee/
Б. Бат 2012-02-09 17:45
Одоогийн байрны зах зээлийн бодит үнэ ш дээ.
ЧИ хэрвээ өнөөдөр байр бариад 1 мкв ын 500 мянган төгрөгөөр зарвал 1 өдөрийн дотор бүгд зарагдана. Гэхдээ чамд ямарч ашиг гарахгүй.
Тэгхээр нөгөө барилгын компаний эзэн чин бодно шүү дээ 500 мянган төгрөг гэхээр арай хямд өгөөд байх шиг байна, 1 мкв ын 1000000 төг гэвэл яах бол гээд маргаашнаас байрны үнэ өсгөөд үзэхээр бас ижил 1 сарын дотор бүх байр нь зарагдав.
Ерөөсөө болий 1500 000 гэвэл болох юм байна гэсэн бодол аяндаа бууна шүү дээ.
Гадаадынхан үүнд ямар ч хамаа байхгүй Хөдөө орон нутгын баян болсон хүмүүс хотод сурч байгаа хүүхэддээ байр авч өгөх хандлага үүссэн болхоор 1 жилд баригддаг байрнууд 1 сарын дотор зарагдаад байна л даа.
Хамгийн гол нь Монголчууд баяжчиж хотод 3 хүний 1 нь машинтай.
С. Баяр(bayardub) 2012-02-10 05:27
Миний хэлэх гээд баигаа санаа бол судалгааг хамгийн амархан талаас нь хиигээд тэгээд зөвлөмж өгөхдөө ТА БУХЭН АМГАЛАН ТАИВАН БАИЦГАА. УЧРЫГ МАГДАЛЯА. ЭНЭ ЧИНЬ ИХ УЧИР ШАНЦАНТАИ. ТА БУГД ҮҮНИИГ ОИЛГОХ ХЭРЭГТЭИ. гэчихэж баигааг л хэлэх гэсэн юм. Харин хүсэгчдийн армиин хүчииг хэрхэн зохион баигуулах, эв зохицоонд оруулах, хүсэл сонирхолыг нь нэгтгэн өөрсдиинх нь хүч бололцоогоор асуудалыг шиидэх гарцыг хаисан, олсон, тэр үндсэн дээр төр санхуугиин механизм хэрхэн ниицэн ажиллах талын судалгааг л хийх... Энэ бол маш ярвигтаи бөгөөд хуч хөдөлмөр, тэвчээр, бас бус юм шаардсан ажил баидагаас болоод тэр бүр судалгааны баигуулга аль болох заилсхиигээд нэг дээрх шиг хариултаар аргацаагаад баидаг.
Хүсэгчдиин армииг эрэлт биш гэж харах юм бол судалгаа хиихийн хэрэг юу баина.
Нэмээд хэлэхэд хүсэгчдиин арми өөрсдиин ашиг сонирхолдоо тулгуурлан асуудалыг шиидсэн болон шиидэхииг оролдсон тохиолдол улмаар асуудалын шиидийг олж харсан, амжилтанд хүрсэн тохиолдолууд баигаа шдээ. Олон улсын ч туршлагууд баидаг баих ш уу.
Төриин зарим бодлог яагаад зарим тохиолдолд гацчихаад баигааг яагаад олож харахгуи баина...
ХЭРВЭЭ НАДАД ЭНЭ АСУУДАЛААР СУДАЛГАА ХЭРЭГТЭИ ГЭВЭЛ ИИМЭРХУУ ТАИЛАНГ АВАХАД ХЭЦҮҮ Л ЮМ БАИНА. Энэ талаар миний уншсан материалуудаас илуу гарах зуилииг олж харахгуи л баина даа...
K. Chinee 2012-02-11 14:41
Энд судалгаасаад байх юм байхгүй. Ерөөсөө газрын наймаа зогсож орон сууцны газрыг үнэ төлбөргүй олгоод эхэлсэн цагт 650,000 -р зарагдах боломжтой. Энэ нь компанидаа ч ашигтай, авч байгаа хүндээ ч ашигтай
П. Шинэбаатар 2012-02-12 10:12
K. Chinee-тэй санал нэг байнаа. Газрын наймаачид газрын үнийг зохиомлоор олон жил өсгөж ирлээ ш дээ. Үүнийг орон сууц, барилга байгууламжын үнэ өсч байгаа. Газрын наймааг л болиулчих хэрэгтэй.
Д. Баянмөнх 2012-02-16 06:13
huuli busaar gazar zaragdsaar l bna shde ho
*. Jargal 2012-02-12 12:10
газрын наймаанаас гадна манай төрийн албануудын хүнд суртлууд байна.
- Мэргэжлийн хяналтын байцагчид юм авна, техникийн нөхцөл авах гэж аймар том авилга төрүүлдэг стандарт, систем болцон юмнууд байна. Дулааны техникийн нөхцөл бол угаасаа аймшигтай том наймааны систем. нэг орц тутмаас нэг байр авна гэдэг гэсэн, за тэгээд араас нь цахилгаан орно. тэгээд холбоо дохиолол, усны техникийн нөхцлүүд. өө тэгээд болоогүй, онцгой байдал, гал гээд л гарын үсэг авах, зөвшөөрөл авах, дүгнэлт гаргуулах ажлууд нь дуусахгүй. тэр болгон мөнгө нэхнэ. Уг нь хөөрхий олон гарын үсгээс хамааралтай болгож авилгыг бууруулах гэж байгаа санаа байх, гэхдээ эсрэгээрээ шат шатандаа шувт авилгын мөнгө хараастай.
Манай улсын төрийн систем нь өөрөө бизнес эрхлэгчиддээ дандаа гай болсон балиар систем. энийгээ өөрчлөх хэрэгтэй. мэдээллээ ил тод болгох хэрэгтэй байх. Угаасаа мэдээлэл байхгүй , явж очоод уулзах үед бүх юм болохгүй, чадахгүй, боломжгүй гэсэн хариунууд.
Б. Адъяахүү 2012-02-16 08:12
zuvshuurch bna. ene buhend turiin oroltsoo bgaad bgaa uchraas l tsaashaa yavahgui bgaa.
Д. Баянмөнх 2012-02-12 13:00
2 яанзын төлөвлөлт хиймээр бгаан тэгж байж үнэ тогтворжино, бууна гэдэг ю л бол! 100 айл ногоон нуурын газрыг төрөөс( ОСК, эсвэл вэвэр агаар сангаас ч юмуу, эсвэл шууд УБ-н мэдлийн газрын албаар дамжуулан иргэдийн газрыг худалдаж авах, авсан газраа хувийн хэвшилд үнийг 800-950.000 хэтрүүлэхгүй бхаар борлуулах гэрээ хийж орон сууц бариулах,
2 т нь төвийн инженерийн шугамыг системтэйгээр үлгэр загвар болохоор Телевиз, 6 -р бичилийн гэр хорооллын айлуудад холбох, (хийх журам,дүрэм арга барилыг нь заах маягаар) хийж эхлүүлэх тэр эрхийг нь дүүргүүдэд олгох, тгээд тентердээд хусаад авилгалдаад ч болов шугам хоолой татчимаар бхым. тэртээ тэргүй хусах л биз нөхдүүд.
эргэн тойрон орон сууцжуулна гээд бгаа үлгэрийн далай ярихаа болих хэрэгтэй, юун яасан газаргүй сингапурыг дуурайх элийрсэн туршлага судлал вэ
Д. Баянмөнх 2012-02-16 09:01
Zuuh hyamdruulj ogch bsanaas ur duntei
Д. Баянмөнх 2012-02-12 13:07
гэхдээ тэр нэг засгийн газрын ажилыг үргэлжлүүлдэг институц нь (байгуулга) байхгүй бол маниус лав 20,30 жилдээ утаатайгаа зууралдах биздээ, 5 ,5 жилээр хөгжинө ч гэнэ үү 5 жилийн гавшгайч гэдэг шиг юм яриад явсан тэр бодлого ярьсан гарууд инээдтэй юм даа
Б. Адъяахүү 2012-02-12 14:13
turiin oroltsoog halj, baihgui bolgoh yum bol zah zeeliin nom yosooroo tsaashaagaa yavah bh. mun barilga barij bgaa baraa materialaa eh orondoo uildverledeg bolchihvol 1-rt ajliin bair nemegdej irged bolomjiin baingiin orlogotoi bolchihno, 2-rt une buurah sn taluud bgaa shuu de. ingevel bid end bairnii une ed hurlee, ted hurlee gej suuh shaltgaan haragdahgui bna.
bas neg yum: bank zeelee haahaar bairnii une usdug ni jam bish nom bolchood bgaa.
Ө. өбыйөбый 2012-02-16 10:33
gfd gfds gfds gfds gfsd gfds gfds gfsd gfds
Ө. өбыйөбый 2012-02-16 10:33
gfd gfds gfds gfds gfsd gfds gfds gfsd gfds
Х. Erka 2012-02-12 18:04
Газрын маргаан,дэд бүтэцийг шийдэж бнооо.Гол ни чанартай орон сууц л бариx xэрэгтэй байна. Тэгэxгүй бол чанар муутай байранд нэг насаараа амидармаагүй байна.
Р. Давааням 2012-02-13 06:07
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
Р. Давааням 2012-02-13 06:07
Европын холбооны улсуудын эдийн засгийн хямрал дэлхийн хөрөнгийн зах зээлд маш хүчтэй нөлөөлж байгаа, тэр утгаараа манайд ч гэсэн нөлөөлөх нь дамжиггүй юм шиг боловч , хятадын өдөр бүр асар хурдацтай өсөж буй эдийн засгийн өсөлт үүнийг нөхөх эрэлт хэрэгцээг бий болгож байгаа нь нэг талаас бас нөхөх боломж байгаа юм. Гэхдээ аливаа барилгад гарах зайлашгүй өртөг гэж бий түүнд нөлөөлдөг бүрэлдхүүн хэсэг нь барилгийн бүтэгдэхүүн юм. Одоогоор манайх дотооддоо бүрэн үйлдвэрлэж чадахгүй байгаа барилгын нэр төрлийн зүйл нь бас их нөлөөтэй. Үүнийг өөрсдөө хийж дуустал тодорхой цаг хугацаа орох бололтой юм билээ.
Бас нэг нь зүйл:
Хэрэв тансаг чамин барилга барих гэвэл үнэ хэд ч байж болно бас байлгаж ч болох шүү дээ. ердийн хэрэглээний орон сууцны үнийг бодлогоор зохицуулах, бууруулах боломж байгаа хэдий ч газарын үнийн асуудал маш их өсгөж байгаа юм. Мэдээж техникийн нөхцөл авхад бас хүндрэлтэй байгаа нь бас нэг үнэ өсөх шалтгаан болж нөхцөлдөж байгаа юм. Бас сэтгэл дутаж байгаа гэмээр зүйлч бас ажиглагдах юм билээ шүү яагаад гэвэл энэ чин түшээдийн бизнис шүү дээ.
Ө. өбыйөбый 2012-02-15 19:43
фд сфдса фдса фдса фдс
Д. Баянмөнх 2012-02-15 22:23
фдс фдс ямар хэл вэ?
J. Gerelsaran' 2012-02-16 13:10
Г.Хаш-Эрдэнэ-с дээр бичсэн асуултынхаа хариуг сонсмоор байна! Газрын наймаа зогсоно гэж юу л бол.. Улаанбаатарын төлөвлөлтийг л цэгцлээд, олигтойхон тэлээд өгмөөр байна. Шинээр олголтонд төлөвлөсөн газруудыг яг зориулалтаар нь л ашиглуулмаар байна, тэгэхгүй бол дуртай газраа дуртай юмаа бариад байхаар юу болох билээ.