КОМИНИСТЖСАН КАПИТАЛИСТ
Монголчуудын амьдрал сайжирахын дээдээр сайжир ч тэрч байтугай маллаж байгаа мал ААН хүртэл мөнгөжиж байна шүү. Жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлъе. Ноос ноолууран хувцас эдлэл хийдэг үйлдвэрлүүдийн технологийг сайжруулж түүхий эдээ татан авах чадлыг нь ихэсгэж байхын оронд зүгээр л ноос өгдөг хонинд, ноолуур өгдөг ямаанд малын хишиг сангаас мөнгө өгөхөөр манай засгийн газраас санаачилж 76 хоньчин батлаж өглөө. Монголд хүний хүсэл эрмэлзэлийг мөнгөөр худалдаж авдаг эрхэмүүд тэмээ, ямаа, хонь юу ч байсан мөнгөөр амыг нь тагладаг гэнэ шүү. Энэ бол гайхалтай гайхамшигтай төрийн бодлого. Ямаанд 5 мянган төгрөг өгөөд л. Өнөө хэдэн ямаа нь сонгуульд санал өгөх болов уу? Харин малчинд нь хэрэгтэй зүйл хийсэн бол арай дээр байх байсан юм. Ноосны үнийг өсгөхдөө малчидад мөнгө өгч өсгөдөг, ямааны ноолуурын үнийг мөнгөөр зодож тогтвортой байлгадаг. Энэ их мөнгө энэ их хаялагыг хаанаас яаж олж байгаа бол, монгол лав үүнийг тэтгэх саалийн үнээ болсон том үйлдвэр лав баригдаагүй л байна. Гайгүй баялагтай орд газруудын ихэнх нь хөрөнгө оруулалт нэрээр харийнханы мэдэлд очсон. Энэхүү бодит түүхийн эхлэл нь хаанаас тавигдсан бэ?
Мал баян нэг зуданд, цээж баян нэг үгэнд гэдэг ардын маань цэцэн үг байдагыг эрх биш бүгд мэддэг. 1921 оноос хойш монголчууд зогссон хөгжилөө гайгүй нэг түлхэж авсан. Харин энэ хугацаанд НҮБ-д элссэн олон улс МУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн үнэгүй эмнэлэг, үнэгүй боловсрол, бүх хүн ажилтай орлоготой гээд хүн төрөлхтөн хэдий хөгжисөн ч хийж чадаагүй хүмүүнлэг зүйлийг хийж чадаж байсан ч хүний эрхийн гол зүйл хувийн өмчийг хүлээн зөвшөөрдөг байсанд учир бий. Нийтийн өмч, нийгмийн өмч гэдэг уриаг бүгд мэддэг малаа нийгэмчилсэн малчид, улсын үйлдвэр зовуд, улсын байгуулагад бүгд ажилцгаана. Хэрвээ хувьдаа бага зэрэг хөрөнгөтэй, хувьдаа нэг мотоциклтой, бүр машинтай, бага зэрэг наймаа хийдэг бол хөрөнгөтэй хувийн өмчтөн, дамын наймаачин гээд цоллодог байлаа. Тэр үеийн хүмүүжлээр хүмүүжсэн хүүхдүүд бүгдээрээ өмч хөрөнгө гэж бол дандаа улс нийгмийнх байх ёстой юм байна. Хувьд бол нэг ч тоосгоны хэлтэрхий байх ёсгүй гэсэн ойлголтой өсөж хүмүүжсэн. Ер нь нийт нийгэм гэдгийг сайн ухаарч хүмүүжсэн хүмүүс ардчилсан хувьсгалтай анх золгож, хөдөлбөл хөлс гэдгийг хөрөнгөжих бас чухал гэдгийг сайн ойлгож авсанч нийтээрээ нийгмийнх гэдэг байсанаа болиж хувийн хөрөнгөтэй болох үзлийг ардчилсан хувьгалын салхи шивнэж хэлсэнээр буруу дуулсан нэг нь нийгмийн өмч бүгдээрээ миний өмч байх ёстой гэсэн ойлголтыг тэдэнд төрүүлсэн бололтой. Хоосон мөртлөө цээж баян, баян мөртлөө бусдын хөрөнгийн ямар аргаар булаах хүсэлтэй ханаж цаддаггүй хүмүүс гээд бүхнийг мөнгөөр шийддэг харамсалтай нийгэмтэйгээр Монгол улс бат бэх оршин тогтнолоо. Мөнгөө хадгалаж хамгаалахад эрх мэдэл, мөнгөө аривжуулахад мөн адил эрх мэдэл, харин тэрхүү эрх мэдлийг олж авахад мөнгө нь хэрэгтэй үнэхээр хүний нийгмийн бүхий л үйл явц уялдаа холбоотой байдагчлан мөнгөөр сохор зоосны нүх яасан ч их агуу гэдгийг л манай тогтсон тогтолцоо, манай суусан буруу сэхсэн капиталистууд нэг үгээр хэлбэл КОМИНИСТЖСАН КАПИТАЛИСТУУДын эрэн үе нэгийг хэлж байнадаа.
Энэхүү хүмүүсийг болон шинээр баяжсан цээж баян оросуудаа хойд хөрш маань шинэ орос гэж нэрлэдэг. Тэд нь яг үнэндээ улс төр хийж бус өөрсдийн хөдөлмөрөөр баяжигсад байдаг нь манайханаас ялгаатай. Түүхийн нэг үе цаг хугацааны нугалаанд давтагдаж явдаг гэсэн энэхүү цаг хугацаа эрх мэдлийн төлөө урвайгүй ноёд улс орноо газар шороогоо худалдаж манжид дагаар орж байсан 16, 17-р зууны Монголын түүхийн нэгэн үе давтаж байгааг хэн ч үгүйсгэхгүй. Суудлаасаа буусан ноён нэг бол шороонд нэг бол шоронд орохоор тийм л зүйлийг нэгэнтээ хийчихсэн байдаг. Буцах зам нь тойрог учраас булхай нь хүзүүнээс нь давчихсан байдаг бололтой.
Шигдсэн шавраа сонгууль бүрээр сайн услаж улам л гүнзгий намаг болгодог. Дэнчингийн мөнгө, сонгуулийн сурталчилгааны мөнгө, намын татвар, намдаа өргөх хандив, тойрогт дэвших эрхээ авах хахуулийн мөнгө, зарим нэг дарга нарынхаа сурталчилгаанд хандив өргөнө гэж байгаа. Энэ бүх мөнгийг төрд орсоноор олж авна буцааж төлнө, луйвар бас хийнэ, хахууль авна, тэндэр олж өгнө, эрх мэдлийг ашиглаж болох бүх зүйлийг хийнэ. Мөн бүх эрх мэдэл түүнд байгаа мэт бүгд болохгүй юм байхгүй мэт аашлаж өгнө дөө. Тэгээд л өрөө дарах бус өөрийнхөө хөрөнгийг аривжуулах нь бас чухал.
УИХ-д нөгөө КОМИНИСТЖСАН КАПИТАЛИСТУУД-ын үе бас орж ирсэн нь өсөх болон өсвөр насандаа комунист хүмүүжлээр хүмүүжсэн байх бөгөөд төрд орохоос өмнө ганзагын наймаа хийж овоо хэдэн төгрөг олсон байдйг гэнэ. Хотоос авсанаа нөгөө хотод яаж ийж байгаад нугалаад өгчихдөг овсгоо ухаан ихтэй байсанаас яг тийм market economic гэдгийг онлын хувьд бараг л мэдэхгүй нээрээ захын буюу биржийн эдийн засаг гэдгээр нь практик 180 градус буруу ойлголттой амьдралаа авч явдаг хүмүүс байна. Хэрвээ энэ хэд маркет экомикс гэж хэрэглэгч төвтэй эдийн засгийн онол шүү гэдгийг ойлгуулаад хэлчихсэн бол яав ч хотоос хотын хооронд худлаа хэлж наймаа хийдэг шигээ сонгуулийн эдгээр амлалтуудыг амлахгүй байсан байх. Наймаанд найз байхгүй бус харин харилцагч эрхэм шүү гэдгийг ойлгож мэдэх нь чухал юм.
Сонгуульд дэвшихээр нөгөө цээж баян зан нь гэнэт хөдлөөд 10 мянга, 21 мянга, 1 сая төгрөг, 1,5 сая төгрөг, 70 мянга хувьцаа гээд амлаж гарна даа. Бүхнийг мөнгөөр шийддэг зангаа татаагүй бас дээр нь КОМИНИСТЖСАН КАПИТАЛИСТ зан мөнхөд байгаа цагт Монголын эдийн засаг сэргэж бүх ард түмэн хөрөнгөтэй АЗИЙН бар орон болтлоо өндийх ч өдий байна даа. Газрын баялаг байхгүй хэрнээ найгүй олон хүн амтай орнуудаас манай орон 2 том зах зээлийн хажууд байдаг асар уудам газар нутагтай, газрын баялаг ямар ч орноос илүү ихтэй бүх иргэн нь дэлхийн саятангууд байх боломж байдаг. Гэтэл нөгөө КОМИНИСТЖСАН КАПИТАЛИСТ сэтгэхүйтэй нөхдүүд төрд ихээр гарсанаар нийгмийн өмч зөвхөн минийх гэдэг зангаа ердөө тавихгүй юм шиг ээ.
С.ЛХАГВАЖАВ








Сэтгэгдлүүд