Оруулсан : С. Inguunee 2012-03-04 16:37:42

Төгс хүнийг төгс ажлын байраар хангана!!!

Төгс хүнийг төгс ажлын байраар хангана!!!
Ажлын байрны зар үзэхээр сүүлдээ эмээдэг боллоо л доо, юу бэ ингэхээр : Өндөр ур чадвартай өндөр хүн авахын байх хэхэ... Цаг үе бодвол соц-н үед тодруулбал ТМС төгссөн эсвэл ОХУ-д суралцуулаад л ажилд аваад дадлагажуулан ажиллуулдаг байж л дээ хөөрхий, гэтэл одоо заруудаар төгс төгөлдөр хүнийг л ажилд авахын гэнэ, /3-4/ хэлтэй байх гэх мэт хаяа үзэхээр инээд ч хүрэхийн хажууд нь өөрийгөө ч өрөвдөхийн. За тэгээд гайгүй газарт ажилтнаар орохын тулд толгойдоо юмгүй бол танил хэрэгтэй болдог ийм шиг байгаан, за тэгээд ажил аа дийлэхгүй бол ёстой нэг ажлыг ч нэг сольж өгнө дөө хэхэ. Хэдэн компанийн захирал хүний нөөцүүд нь гэж компанитайгаа адилхан гэж бухимдаж ярьж байх юм. Саяхан ТВ-ээр хүмүүсийг компанийнх нь үүдэнд бүртгээд хулхидаад хохироолоо ч гэх шиг. . За тэр ч яах уу. Юу гэх гээд байна уу гэхээр энэ дааж давшгүй шалгууруудаа болимоор юм даа л гэж хэлмээр байна. Мэдээж шалгуур байна гэхдээ хэтрээд байна уу л гэж.. Ярилцлаганд орох гэж бараг эрүүгийн байцаалт өгчоогоом доо хэхэ. Залхмаар үзэн ядмаар. Төр засаг жаахан анхаармаар л юм даа , баахан ажлын байр зарлаад төд төдөн хүн энэ жил ажилтай болго лоо гээд л шоу тавьж байгаан хэний ч нүдэнд ил байна даа. . . Гээд л яривал их зүйл ярих байх ярилаа гээд шийдэх биш би. . .
Манай Монголын залуус ухаантай чадалтай шүү.
Тавигдах шаардлага
- Худалдаа, Хууль эрх зүй, Эдийн засаг, Маркетинг болон Бараа судлалын мэргэжилтэй,
- Гадаадад суралцаж байсан, Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
- Гадаад хэлний /Англи, Орос, Солонгос, Хятад/ ярианы болон бичгийн зохих түвшний чадвартай
- Төсөв, төлөвлөгөө боловсруулах
- Бичиг бичиг баримт мэдээллийг боловсруулах, хөтлөх, ашиглах,
- Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
- Багаар хамтран ажиллах
- Оновчтой шийдвэр гаргаж, асуудлыг түргэн шуурхай зохицуулах чадвартай
- Хувийн болон харилцааны өндөр соёлтой
- Хариуцлага хүлээх чадвартай
Шударга, зарчимч, ёс зүйн хэм хэмжээг хангах ажилтан байна.
ИЙМ БОЛ ӨӨРӨӨ БИЗНЕС ХИЙСЭН НЬ ДЭЭР БИЗ хэхэ

Сэтгэгдлүүд


  • B. Batbayar 2012-03-15 14:56

    тийм шүү. ажил олгоч нар хүний нөөцийнхөн жаахан бодож зараа тавимаар юм.хүн ажил дээр л гарч сайн сырдаг биздээ. одоо сургуулиа төгссөж байгаа хүүхдүүдэд ажил олдохгүй шдээ.

  • B. Lhagvaochir 2012-03-16 19:26

    сургуульд олон хэрэггүй хичээлүүдийг орох юм сурж бга болохоор сонголт бхгүй тэнэг хичээлүүд орно жишээ гэхэд матэматикийн сургуульд монгол хэл орно үнэхээр тэнэг тэр хичээл дээр нь зөв бичэх дүрэм арай л орохүй юм даа

  • B. Lhagvaochir 2012-03-16 19:31

    арван жилд залхталаа үзчээд ахиад үзнэ тэрний оронд мэргэжлийн орвол 120 кридэт цуглуулахаас 20кридэт хэрэггүй огт хэрэггүй хичээлээс бараг цуглуулж бна

  • B. Lhagvaochir 2012-03-16 19:39

    хүн бүгдийг мэдэж судалж төгс байх албагүй зүгээр л сонгосон мэргэжилдээ эзэн байхад болно гэж боддог болохоор бичлээ зөвөөр ойлгоорой

  • B. Lhagvaochir 2012-03-16 19:43

    ийм байхад их дээд сургууль хэр сайн боловсон хүчин дэлдэж бгаа нь бас асуудал байхалдаа

  • B. Sharav 2012-03-16 20:35

    Монголд ажилд хүн олдохгүй байна.
    Та бүхэнд энэ өдөрийн мэнд хүргэе. Би энэ сайтаар хаяа нэг ордог юм. Цалингаа голсон хүмүүс их байх юм. Тэгтэл яг хэрэгтэй ажилын байран дээр боломжийн цалин амлаад ч ажил хийх хүсэл эрмэлзэлтэй хүн олдохгүй байна. Би нэгэн барилга угсралтын компанид ажилдаг юм. Манайх нилээн олон газар орон сууц барьдаг томоохон компани. Нийт ажилчин 300 орчим. тогтмол ажилдаг хүсэлтэй хүнээ бүгдийг нь авлаа гэвэл 400 орчим болох юм. Миний хэлэх гэсэн гол санаа бол монголд барилга, зам, уул уурхайн салбар дээр манай залуус ажиллах чин хүсэл эрмэлзэл огт алга. Ихэнх шалтгаан нь цалин бага гэдэг байхалдаа. Гэхдээ тийм биш. Жишээ нь манайх сарын цалын 700.000 төгрөг өгөөд бямба гарагт хагас амраад, ням гарагт бүтэн амрах ажилийн 5 өдөр 10 цаг ажиллуулах хүн зарын сонин болон интернетээр зарлуулаад хангалттай сэтгэлд хантал хүн ирэхгүй байна. 5 10хан хүн ирнэ. За тэгээд ажилд авлаа ажиллуулхад цаг барихгүй хэл сураггүй алга болно. хулгай хийнэ гэдэг бол энүүхэнд. Дээр нь цалин буулаа маргааш нь ажилд ирэхгүй гэдэг бол баттай. хотоос зайдуу ажилчиддаа зориулж өглөө орой жижиг оврын автобусаар хүртэл зөөдөг.
    Харин оффисын ажилд авна гээд зар өгөхөөр нэг ажилын байран дээр хэдэн арваараа ирдэг гээч. шаардлага хангах нь тум цөөн. Би нэгэн томоохон хүнсний үйлдвэрийн захиралтай уулзаж байхад цахилгаан, санттехникийн инженер авах гээд 5 6 сар хайгаад олоогүй гэнэ. цалин 1 сая гэсэн. Ажилаа амжуулхын тулд манай компани дараа сараас хятад болон хойд солонгос ажилчид авхаар болчоод сууж байна. Төр засгаа шалтгаалахгүй иргэд бид өөрсдийн хийх ёстой зүйлээ хийхгүй байна. Өнөөдөр оюу толгойд гагнуурчин авна гээд 3 саяын цалин амлаад ажиллах хүн дутсаар л байгаа гэсэн. Уг нь монгол залуусаа ажиллуулагх хүсэл байсан ч аргагүй эрхэнд ийм шийдвэрт хүрлээ. Манайх бол 100% дотоодын компани. Бодит байдал ийм байна. Та бүхэн өөр өөрсдийн дүгнэлтээ хийнэ биз.

  • Н. Мөнх-Эрдэнэ 2012-06-08 00:59

    ямар 1 ажлын зар харахаар ихэвчлэн мэргэжлээрээ төдөн жил ажилласан байх гэсэн байх юм. худалч хүнд бараг бүх ажлын зар тийм байгаа болохоор тэр төдөн жилийг ни хаана ажиллах вэ? зөвлөгөө өгөөч.

    зарим 1 хүмүүс бичсэн байсан. нээрээ 1 жолоочнийн ажил хийхийн тулд л 2-3 хэлтэй, дээд боловсролтой байхгүй бол болохоо байчихсан үе болж дээ.

  • *. Jargal 2012-06-10 23:16

    оюутан байхдаа л энд тэнд бага цалинтай ч гэсэн дадлага энтр хийгээд СиВи намтраа ажлын туршлагатай болгочихож болно шд. Юу ч ажлын туршлагагүй бусдаасаа эрс ялгараал явчина. Өшөө тэр оюутны эрдэм шинжилгээний хурал энтэрт оролцоод бас мэдлэг туршлагаа баяжуулчихаж болно. Ажлаар хангаж, цалин өгөх гэж байгаа хүмүүс аль болох сайн л бараа авахыг бодно.
    Өчнөөн л хүнийг ажилд авч байлаа. Яг ижилхэн 2 шинэ төгсөгчийн анкет ороод ирэхэд ядаж амралтаараа зөөгч, гал тогоонд угаагч ч юмуу хийгээд үзчихсэн, бүүр ядахад оюутан байхдаа англи хэлний дамжаанд суугаад үзчихсэн хүнийг л авдаг байлаа. Энэ чинь ядаж л, өөрийгөө хөгжүүлэх гэж, юм сурах гэж хичээдэг хүн байна, эсүүл ажил хийгээд үзчихсэн, амьдралын ухаан жоохон ч гэсэн сууцан хүн байна гэж нөгөө юу ч хийгэгүй хүмүүсээсээ ялгардаг байхгүй юу.
    Бүүр ажил олдохгүй байгаа бол яахав дээ, хамгийн том компанид очоод үнэгүй хагас жил ажиллаад үзчихгүй юу. Гэртээ хагас жил хэвтэж байснаас л дээр. Тэндээ сайн байвал заавал үнэгүй ажиллуулах гээд байхгүй шд, нэг хоёр сарын дараа жинхлээд авчина...

  • Б. Бат 2012-06-11 19:36

    Дээр үед Монголчууд ядуу байхад тэнэг тэнэг шаардлага тавьж дээрлэхдэг байлаа. Харин одоо ийм шаардлага тавиад 300 000 төг цалин амлуул хэнч очихгүй дээ. Бурханы ачаар Монголд оюу толгой олдоод
    Бас ч гэж гэр бүл ийн жижиг бизнестэй болцон монголчууд хүнд дээрлхүүлээд доромжлуулаад байхаа болчихлоо.

  • D. Mandakh 2012-06-12 14:28

    жижиг жишээ татья
    нарийн бичиг ажилд авна гэнэ .
    -англи хэлний бичгийн ба ярианы өндөр түвшний мэдлэгтэй
    -хуулийн мэдлэгтэй
    -гадаадад сургууль төгссөн байх шаардлагатай
    -мэрэгжлээрээ 2 с дээш жил ажилласан байх шаардлагатай
    -архивийн бичиг баримт хадгалах , хөтлөх , дадлага туршлагатай
    -жолооч байвал сайн
    -30с дотогшоо настай эмэгтэй
    -ачаалал дааж ажиллах чадвартай
    -илүү цагаар ажиллах боломжтой....
    -хөдөө явах боломжтой... гээд л олон шардлага тавьж байгаа юм даа
    ийм шаардалагийг биелүүлэх хүн тун ховор байх даа.

    тэгээд амлаж байгаа цалинг нь сонсоорой савж унана хахахахаха

  • Б. Бат 2012-06-15 18:48

    За яахав дээр үед 300 мянган төгрөгийн аваад тэвчээд ажилаад гэр бүлээ тэжээгээд байгаад болоод байсан. Одоо бол 300 мянгаар нэг хоёр удаа хоолонд ороо л дуусна байх.
    Тэр 300 мянган төг өгдөг ажил нь ядахдаа орой 8, 9 цаг хүртэл ажилуулж байж өгдөг байсан байх.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold