Оруулсан : Л. Пүрэвдолгор 2012-05-24 14:03:43

Өнөөгийн Монголын боловсрол

Монголын өнөөдрийн боловсролын тогтолцоонд юу нь болж, юу нь болохгүй байна гэж та бүхэн боддог вэ? Хүүхдээ өдөр болгон сургуульд нь үдэхдээ ямар шинэ мэдлэг, чадвар эзэмшиж, хүмүүжил, дадал заншилд суралцаж ирнэ гэж бодож хүлээдэг вэ? Анги дэвшин суралцахад нь мөн адил ямар хүлээлттэй байдаг вэ? Таны хүүхэд хэр амжилттай суралцаж, бас хэр оновчтой хөгжиж байх шиг байна вэ?
 

Сэтгэгдлүүд


  • Б. Ганцог (HW) 2012-06-19 11:49

    тэртэй тэргүй хүүхдэд матэматик физик хими гэх мэт зуйлийг заах ни ойлгомжтой сурах ни ойлгомжтой, харин ирээдүйд ээж аав, эргээд эх орноо удирдах, бусдад улгэр дууриал болох жинхэнэ оюн ухаант хүмүүн болж осч толовшихид л анхаарах хэрэгтэй бх даа.........

  • Ц. Доржбат 2012-06-25 22:00

    Японд бага ангийн багш нар маш өндөр цалин авдаг гэнээ. Тэгээд та нар яагаад ахлах, дунд ангийн багш нараас илүү цалин авдаг юм бэ гэж асуухад бид жинхэнэ эх оронч япон хүнийг төлөвшүүлж бий болгодог харин тэд зүгээр л хичээл заадаг гэжээ.
    Эндээс харахад манай боловсролын системд их өөрчлөлт хиймээр санагддаг. бид эхлээд хүүхдүүдийг эх оронч, үндэсний үзэлтэй, хөдөлмөрч болгох нь юу юунаас илүү чухал билээ.

  • Д. Баянмөнх 2012-07-14 20:30

    яаг зөв сэдэв бна, боловсролд маш сайн анхаарах хэрэгтэй бгаан цэцэрлэгийн наснаас эхлэн хуучин үеийг бодвол бага ч гэсэн дээрдсэн л бх, гэхдээ л нэг гомдомтгой туниа муутай, тэвчээргүй хараал амнаасаа шидэлсэн, ах захаа хүндэлдэггүй арчаагүй мэдлэггүй, залуус харагдахын

  • Н. Сүрэнханд 2012-07-18 14:15

    боловсрол гэдэг чинь мэдлэг олж авахаас гадна амьдралын ухаанд суралцах нийгэмших явдал шүү дээ. өчнөөн дээд сургууль төгсөөд өчнөөн зэрэг дэвтэй байж хүнтэй харилцах, биеэ зөв авч явах байдал нь 00 хүмүүс зөндөө байнаа....

  • Б. Gg 2012-07-30 16:06

    Оюутан сурагчид дүн авах гэж сураад, багш нар цалин авах гэж хичээл заадаг. Энэ хоёрын уг цаг үрсэн харилцаан дундаас боловсрол, мэдлэг энэ тэртэй хүн тун ховор гарах юм. Манайд ер нь боловсролын тогтолцоо гэх зүйл хэрэглэгдэж байгаа юм уу?

  • R. Бадмаа 2012-08-16 16:35

    дээрх бүгдтэй санал нийлж байна. хэдийгээр сургуульд нь үдэх хүүхэд байхгүй ч аав ээждээ тийм хүүхэд нь болохоор хошуу нэмий гэж бодлоо.
    манай бага ангийн багш их хачин хүн байсан. голдуу хөмгөө зангидсан хүн. дунд, ахлах ангид ч бас адил. тэднээс юу сурсанаа сайн мэдэхгүй л юм. уучлаарай. гэхдээ дан ганц онол сурах нь миний хувьд нойр хүргэсэн цаг үрсэн дэмий ажил. харин практик сургалттай маш сайн хослуулан явуулвал үзсэн онол маань илүү үр дүнтэй санагддаг.

  • T. H*sh 2012-08-17 11:46

    аль ч боловсролын шатанд хүн зохих ёсоор амиа авч явах чадвар суулгах нь нэн тэргүүниы үүрэг юм биш үү. Өөрөөр хөдөлмөрлөх ёстой, бусдад саад болохгүйгээр өөрийн санасандаа хүрч сурах гэх мэт төсөөлөлийг төрүүлэн хөгжүүлэх.

    сургуульд сурлаа гээд ухаантан болохгүй шүү дэ. сураад ч нэмэргүй залуус маш олон байна. хайран мөнгө, хайран цаг.

    хүнээр хүн л хийх иж бүрэн сургалтын хөтөлбөр боловсруулж түүгээр бага наснаас нь бэлтгэх нь зүйтэй гэж бодож байна. Тэгэхгүй бол айж амьдрахад ойрхон болсон байна шү.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold