Оруулсан : B. Ganbat 2012-08-31 15:45:38

Ажлын ярилцлага хэрхэн амжилттай хийх вэ?

Ажлын ярилцлаганд ороход анхаарах зүйлс
Бид айдас төрүүлсэн ажлын ярилцлагад оролцдог. Ямар ч бэлтгэлгүйгээр ярилцлагын өрөө рүү алхдаг. Гол зүйлийнхээ оронд улиг болсон зүйлээ давтдаж, сандарч дэвдсэн хугацааг өнгөрүүлдэг. Хамгийн буруу зүйл бол ярилцагчдын тавьсан асуултуудад хариулснаар ажлын ярилцлага нь бидний ажилд орохыг шийдвэрлэх чухал хэрэгсэл гэдэгт итгэдэг. Ярилцлагын ширээний ард та болон ярилцагчид сууна.
Хэрвээ чи өөртөө итгэлтэй байж чадвал: Чи ярилцлагын үйл явцыг удирдаж, чамаас илүү туршлагатай нэр дэвшигчдын илүү байж чадна. Үүний тулд өнөөгийн эдийн засгийн өргөн мэдлэг, ярилцах арга барилыг мэдэх хэрэгтэй байдаг.
Ярилцлагын үед гаргадаг нийтлэг алдааны талаар ярилцъя:
1. “аан.... тэгээд.... тэгэлгүй яахав”
Хэрвээ чи ярилцлаганд дэмий хоосон зүйл яриад эхэлбэл бүгдийг алдсан гэсэн үг. Ярилцлагын дараа бодоход ярилцагчид энгийн асуултууд асуусан байдаг. Жишээ нь, Чи ... компани юу хийж байсан бэ гээд л.. Гэтэл нэр дэвшигчид ярилцлагатай холбоогүй жижиг зүйлүүдийг удаан хугацаанд ярьчихсан байдаг. Үнэндээ, ярилцлагын тэр цөөн минутанд ярилцагчид чиний техникийн ур чадварыг үнэн, зөв үнэлж чаддаггүй. Харин тэд өөрсдөдөө зориулж зохиосон “airport test”-ийг ашигладаг. Гол агуулга “Би энэ хүнтэй ярилцсанаар өөртөө хэрэгтэй мэдээллийг олж авсан уу” гэдэгт хариулт өгнө. Таны ур чадвартай байхаас хамаарахгүйгээр ярилцагчид таныг өөрсдийн үзэмжээр дүгнэдэг. Иймээс чи ярилцлагад товч, тодорхой хариулт өгч чадахгүй бол тэд чамайг үнэлэхгүй, итгэл төрөхгүй.
2. “Тиймээ, би тэдэнд хэрэгтэй үед нь тусалсан, гэвч шударга хандаагүй”.
Ярилцлагыг үр дүнгүй болгодог нэг шалтгаан бол өөрийгөө хэт дөвийлгөж, замаасаа хазайх явдал. Чи хуучин ажил, хүлээж байсан үүрэг, хариуцлагын талаар илэн далангүй байх хэрэгтэй. Гэхдээ ярилцагчид өмнө ажлын хамт олон, эсвэл байгууллагын бүтцийн талаар сонирхохгүй. Тэд таны юу хийсэн бэ? гэдгийг мэдэхийг хүсдэг. Чи өөрийнхөө амжилт, ур чадварын талаар сайн илэрхийлж чадвал чамд ямар цалин олгох вэ? гэсэн төсөөллийг тэдэнд өгнө. Чи өмнөх ажлынхаа талаар сэтгэл хангалуун, итгэлтэй байвал энэ боломжтой. Жишээлбэл: “Энэ ажлын талаар асуусан танд баярлалаа. Би бидний хийсэн ялангуяа сүүлийн 6 сарын хугацаанд компанийн орлогыг 13 хувь хүртэл нэмэгдүүлсэн үр дүнд сэтгэл хангалуун байдаг”. Чи түүнд оролцохдоо юуг, яаж хийсэн гэдгийг ойлгуул.
3. “Би компанийн удирдлагатайгаа таардаггүй учраас ажлаасаа гарсан”.
Бид бүгдээрээ л удирдлагатайгаа ямар нэг байдлаар асуудалтай байдаг. Гэвч ярилцагчид таны тэр түүхийг сонсох газар биш. Үүний оронд: Би ... компанид ажилласандаа баяртай байсан. Хамгийн гол нь цахим худалдаа миний ур чадварыг өсөхөд нөлөөлсөн гэж би боддог. Одоо харин ур чадвараа улам ахиулах том алхам хийхэд бэлэн. Ийм учраас би танай компанийг сонгосон.
4. “Би маш их ажилладаг”.
Чиний хамгийн том сул тал юу вэ?. энгийн ажилчдаас илүү сайн ажилчныг таних мэдээллийг өгдөгөөрөө ярилцагчид энэ асуултыг асуух дуртай байдаг. “Би их ажилдаг”, “Хариуцлага хүлээхээс зайлсхийдэг” гэсэн улиг болсон хамгийн нийтлэг, хамгийн муу хариултуудыг өгдөг. Ярилцагчид бол тэнэг хүмүүс биш. Тэд эдгээр бэлдсэн хариултуудыг хэлэхээс чинь өмнө мэдсэн юм шиг л байдаг. Тиймээс чиний хамгийн том дутагдлын талаархи асуултын зөв хариулт нь юу вэ?. Асуултын цаана асуулт явдаг. Ярилцагчид чамайг өөрийнхөө сул тал, дутагдлыг хүлээн зөвшөөрдөг эсэхийг мэдэхийг хүсдэг. Тэдэнд сайн сэтгэгдэл төрүүлж ярилцлагын дараагийн үе шат руу орно шүү дээ. Тиймээс бэлдсэн хариулт, өөрийн алдаагаа тайлбарлахын оронд үүнийг яаж засаж ажиллаж байгааг ярих хэрэгтэй. Мөн өөрийн оролцсон хурал зөвлөгөөнүүд, хийсэн төслүүдэд анхаарал хандуул.
5. “Би 50 долларын цалин авдаг байсан, 60-ийг өгөх ажил хайж байгаа, ... 55-ийг өгөх хүсэлтийг хүлээж авна”.
Ярилцагчид өмнө нь хэдэн төгрөгний цалин авдаг байсныг үргэлж мэдэхийг хүсдэг. Гэвч тэдэнд энэ тухай хэлэх албагүй. Үнэндээ тэдэнд цалингаа хэлбэл, чи өөртөө сул талыг бий болгоно. Жишээ нь, хэрвээ чи 500000 төгрөгний цалинтай байснаа тэдэнд хэлбэл, ярилцагч чамд 600000 төгрөгийн санал тавих боломжийг өгчихнө. Нэг өгүүлбэрээс болж 100000 төгрөг алдана.
Өнөөдөр компаниуд цалингийн талаар асуухаас татгалзаад байна. Яагаад гэвэл сайн ажилтан авах нь 100 000 төгрөгөөс илүү үнэ цэнэтэй. Хэрвээ тэд үнэхээр таныг хүсч байгаа бол таны тавьсан саналыг хүлээж авна. Тэдэнтэй тохиролцож чадна. Тэд чиний цалинг хэзээ асуух вэ гэвэл, “Цаг үеийн ханштай нийцсэн, та бид харилцан тохиролцсон цалинг санал болгож чадвал би ажиллаж болно.
Энэ зөвлөмжийг Монголын хөрсөнд хэрхэн буух вэ гэдгийг давхар бодох хэрэгтэй. Гэхдээ санаа авч, хэрэгжүүлэх олон зүйлүүд байгаа юм.

Сэтгэгдлүүд

Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold