Албан захидал майл бичих урлаг
Cover letter бичих урлаг
Ангилал: Зөвлөгөө, Ярилцлага Огноо: 2008-он 11-р сар 12-н | сэтгэгдэлгүй
Ямарваа байгууллагын хүний нөөцийн менежерүүд шаардлагатай албан тушаал дээр хүн авахын тулд хэдэн зуун CV, захиа хүлээн авдаг. Тийм учраас та өөрийн CV болон захиагаа олон захиануудын дунд алга болгохгүйн тулд хүний нүдэнд хамгийн түрүүнд тусахаар, эмх цэгцтэй бичих хэрэгтэй. Ингэхийн тулд та дараах зарчмуудыг баримтлаарай.
1-р зарчим:
Таны бичсэн resume, cover letter хүний нүд булаахын тулд нэг форматаар бичигдэх ёстой. Format нь толгойн гарчиг / header /, фонд, сайн чанартай хэвлэх принтер, чанартай цаас, дугтуй гэх мэт ордог. Cover letter, Resume хоёрын фонд, толгойн гарчиг / header/ адилхан байвал цэвэрхэн, цэгцтэй харагддаг.
Мөн таны бичсэн cover letter маш энгийн хэрнээ, мэргэжлийн харагдах ёстой. Учир нь дэндүү өвөрмөц цаас, марзан дизайн нь найзуудын хооронд сайхан харагдахаас мэргэжлийн байж чадахгүй.
2-р зарчим: Уншигчийн нэр албан тушаалыг оруулж бичээрэй
Захиаг чинь унших ёстой менежерийн нэр, албан тушаалыг мэдээд захиандаа оруулаарай. Энэ мэдээллийг та интернетээр болон утсаар бага зэрэг хайлт хийж авч болно. Ингэснээр таныг тус байгууллагыг үнэхээр сонирхож буйг илэрхийлэх болно.
3-р зарчим: Эхний өгүүлбэрээ анхаарал татахуйцаар бич
Та захианыхаа эхний өгүүлбэрийг хүчтэй, сонирхол татахаар бичиж чадвал хүний нөөцийн менежер таны захиаг сонирхон эхнээс нь аваад дуустал уншиж танилцах болно.
Та сонирхож байгаа албан тушаалаа болон яагаад заавал энэ албан тушаал дээр өөрийгөө тохирно гэж үзэж байгаагаа бичих хэрэгтэй. Мөн энэ байгууллагад хэр зэрэг хувь нэмэр оруулж чадахаа маш ойлгомжтойгоор тайлбарлан бичнэ.
4-р зарчим: Өөрийн амжилтуудаа танилцуулаарай
Сонирхож буй албан тушаалтайгаа холбоод өөрийн амжилтуудаа бүлэг болгон жагсаан бич. Энэ нь уншихад хялбар бөгөөд хамгийн чухал мэдээлэл болж чаддаг.Учир нь хүний нөөцийн менежер таныг юуг илүү сайн хийж чаддаг талаар ойлголттой болно гэсэн үг.
5-р зарчим: Төгсгөл бичээрэй
Захианыхаа төгсгөлд та өөрөө эргээд холбоо баринa шүү гэдгээ бичих хэрэгтэй. Яагаад гэвэл таньтай өрсөлдөж байгаа өөр нэг хүн хүний нөөцийн менежер лүү залган өөрийн тань сонирхож буй албан тушаалыг булаан авч магадгүй.
Хэрвээ ажлын байрны зар дээр “Ажил хайгч хүн битгий утасдаарай” гэж бичсэн бол үүнийг хүндэтгэн үзэж ийм төгсгөл бичих хэрэггүй.
Cover letter-ийн гол зорилго нь хүний нөөцийн менежер таны CV-г унших ба таны тухай илүү их мэдээлэл олж авахыг хүсэхэд оршино.








Д. Дүүрэнбаяр 2009-04-23 12:01
Өө их баярлалаа
Б. Бодох 2009-04-23 22:00
сайн уу
сайхан зөвлөгөө байна
9. Gegeen.mn 2009-04-24 13:42
таалагдсан бөлгөө. таалах хүмсүүд рүү нь явуулсан болмой
Y. Ganaa 2009-04-24 16:11
баярлалаа
Б. Бямба 2009-04-24 17:08
Сайхан зөвлөгөө бна.баярлалаа. Бас алдаагүй зөв бичих ёстой гэж бодож бна.(Компьютер дээр бичих үед санамсаргүй алдаа их гардаг)
B. Lyanhua 2009-04-25 16:41
ӨӨ . баярлалаа. Хэрэгтэй зүйл байна.
Н. Баярмаа 2009-04-25 17:05
баярлалаа
B. Solongo 2009-04-25 18:12
xэрэгтэй зүйл оруулсанд баярлалаа
З. Сонор 2009-04-25 18:42
таалагдсан бөлгөө. цааш нь дамжуулж өөр хүмүүст хүргэхийг хүссэн учраас хуулаад авлаа шүү....хэхэхэ
H. Orgil 2009-04-25 19:30
Хэрэгтэй л юм үнэхээр.
Аа үүнтэй холбоотой оройтож мэдсэн юм аа.
Байгуулагынхаа хүний нөөц ч гэх юм уу өөр бусад ямар нэгэн хүндтэй хүнрүүгээ хагас дутуу меил-ээ
илгээчихэд харамсадаг тохиолдол зөндөө байж билээ.
Тэгвэл одоо лав гүүгл меил хэрэглэгчидийн хувьд нөгөөх харамсалтай захиагаа буцаад татчигдах нь
сайхан хэрэг болж шүү нөхөдөө.
http://sanakae.blogspot.com/2009/03/gmail-mail-undo-send.html
Үүнд байсан байж санасанаас.
B. Oyunerdene 2009-04-27 17:22
өө маш их баярлалаа
G. Gantuya 2010-10-07 00:06
Сайн байн уу? Энэ их хэрэгтэй зөвлөгөө байна. Англи хэл дээр албан захиаг яаж бичих талаар зөвлөгөө өгөөч.