Оруулсан : Г. Batzuu 2013-01-17 11:11:34

Бага мөнгөөр Монголд ашигтай ямар бизнес хийж болох вэ?

Бага мөнгөөр Монголд ашигтай ямар ажил хийж болох вэ? Бизнесийн санаа оноо байна уу? Монголд дор хаяж 20 сая төгрөгтөй бол их юм хийхээр байна даа гэж...

Сэтгэгдлүүд


  • B. Enerelt 2013-01-19 15:47

    Бага мөнгөөр хийж болох Монголд ашигтай бизнесийн санаа зарна, үнэ 20 сая төгрөг.

  • Б. Бат 2013-01-19 18:27

    20 саяр жижиг хоолны газар нээх гэхдээ контейнэрэн байшинд. Байршуулах зөвшөөрөл авхад жоохон хахуул энэ тэр өгнө байх.

  • П. Чалва 2013-01-19 18:52

    Бизнес нь зах зээл, чадавхи, хөрөнгө оруулалт, эдгээрийн интеграцчилсан бизнес моделийн хүрээнд явдаг зүйл. Хөрөнгө оруулалт нь бий болгосон бизнес моделийг санхүүжүүлэх анхны хэрэгсэл болохоос бизнесийн амин сүнс биш л дээ. 20 сая төгрөг гэдэг бол мега бизнесийн хувьд инээдэм боловч үүнээс бага мөнгөөр боссон олон бизнес бий. Тийм орон зай одоо ч харагддаг. Бидний нүдэндээ харж, биширч, хүндэлж, магадгүй атаархаж явдаг бизнесменүүдэд анх 20 сая байтугай 2000 төгрөг ч байгаагүй үе бий л байх. Бүх юм алхам алхмаар өснө шүү дээ.

  • Б. Бат 2013-01-20 11:52

    2000 төг рөг өөр бизнес эхлүүлэх эхний шатандаа дуусна байх. Харин үүгээр хоол авч идээд ачигчаар ажиллавал өдөртөө хорин мянга болгож болно.
    Эсвэл автобусны мөнгө хийгээд хамгаалагч хийж болох юм.

  • N. Ladiimar 2013-01-20 20:20

    uul uurhain camp der delgvvr neewel bloh yum bna.orlogo saitai bdag bololtoi

  • Д. Ганаа 2013-01-22 00:46



    Бага мөнгөөр Монголд ашигтай ямар ажил хийж болох вэ?гэж үү Ухаантай хариулт авах тулд ухаалаг асуу? Жишээ нь: Надад 100.000 төг байна би яаж өдөрт 20.000 төгийн ашигтай ажиллах вэ?Хүмээсээ надад туслаач өвдөг сөхөрөн гуйж байна гээд өөрийн имайл хаягаа бичвэл чамд туслах хүн хорвоогоор дүүрэн байгаа залуу минь.Хамгийн чухал нь сэтгэл чинь цэвэр зүтгэл чинь мятрашгүй,оюун чинь оргилуун байх хэрэгэтэй

  • А. Цолмон 2013-01-22 11:33

    Монголчууд ийм мулгуу болциймуу эсвэл энд дандаа нусхай амьдрал ойлгодгүй гарууд цуглациймуу? Арай дэндүү тэнэг хүмүүс байхымаа. хүнд зүгээр санаагаа хуваалцхын оронд сэдэв нээсэн нэгнийгээ унтаахын дандаа. Энэ хүний асуулт надад ч гэсэн тулгардаг л юм байна. Юу гэж хариуахаа мэдэхгүй байнаа. Харин энэ хүнд санаа өгж чадахгүй даажигнаж байгаа дуракууд зүгээр КОММЕНТ битгий үлдээ тэхүү мулгуумаа..

  • S. Moog 2013-01-22 11:45

    Хог дахин боловсруулах үйлдвэр байгуулбал их мөнгө орох уу? За Монголд хийх бараг бүх бизнес ашиг олно доо. Гэж таав.

  • N. SITH 2013-01-22 13:43

    санаа унэтэй шуудээ. Эхлэээд толбороо толох хэрэгтэй.

  • М. Цогзолмаа 2013-01-24 14:12

    Хотын гудамжаа урлагтай гоёцгооё гэсэн санаа надад байна, хотын захиргаанд очоод хогийн сав энэ тэрийг өнгөөр гоё ялгаж буд. Ашиг багатай л бх, эсвэл юу ч олохгүй бх. Гэхдээ өөрт болон бусдад сэтгэлийн таашаал бэлэглэнэ. Үүнийг үзнэ үү, http://mnews.mn/news/7/single/3790

  • М. Цогзолмаа 2013-01-24 14:14

    Уучлаарай, дутуу биччихэж. Хотын захиргаанд энэ тэрийг гоёор будах саналыг тавиад хамтран ажиллаж болох юм

  • D. Ihmongol800 2013-01-24 23:59

    Мөнгөөрөө юу хийхээ мэдэхгүй байгаа бол зүгээр л банкинд хийчихээ. Наад мөнгөөр чинь юу хийхээ мэдэх нэг хүн нь жилийн 36%-н хүүтэй зээлж бизнес хийнэ. Харин чи 13%-н хүү авч буюу жилд 2,6 сая орчим төгрөг тоншчихно. Харин банк 23% хүүгийн ашиг буюу 4,6 сая төгрөгийн ашигтай ажиллана гээд. бүгд л ашигтай юм болно доо. сайхан л бизнес.

  • B. Ankhbaatar 2013-03-11 00:56

    24 тэрбумаар юу хийж болох санаагаа бичээч бодитой санал байвал холбогдоорой..

  • Ж. Амгаланбаяр 2013-03-12 10:00

    Түрээсээр 1. Хүнсний дэлгүүр ажлуул ойролцоогоор 15-20 сая
    2. Бар, зоогийн газар 10-20 сая
    3. Цайны газар 3-5 сая
    4. Барааны лангуу 10-20 сая
    5. Сэлбэгийн худалдаа 10-20 сая
    6. Хуучин машины ченж 5-20 сая
    7. Оёдлын болон хүнсний жижиг цех 5-20 сая
    8. Ломбард 5-20 сая
    20 саяд багатах жижиг бизнесүүдыг бичлээ.Гэхдээ өөрийн мэргэшсэн зүйлрүү хандах нь зөв

  • Ж. Амгаланбаяр 2013-03-12 10:12

    24 тэрбумаар 1. 2000 гаран айлын цогцолбор хотхон барьж болно.
    2. Банк ч бас боломжийн санаа.
    3. Ноолуураар хивс хийж холивудад гаргаж болно энэ миний олон жил бодож байгаа бодол
    4. Гар утасны үйлдвэр байгуулж болно.
    5. Хятад, Оросын хүнсний хэрэглээг судлаад хятад, оросруу экспортлох хүнсний газар тариалан эсвэл фермерийн аж ахуйг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж болно. Ер нь 24 тэрбумаар хийх бизнес дотогшоогоо биш гадагшаагаа чигэлсэн байвал зүгээр

  • М. Цогзолмаа 2013-03-12 10:22

    24 тэрбумаар тансаг эдлэл, хүнс үйлдвэрлэж, Хятад болон Орос руу гаргаж болох юм. Дэлхийн хамгийн том зах зээл хажууд бна даа. Мөн тиймэрхүү үйлчилгээ их хэрэгцээтэй байх. Жишээлбэл ноолуур, ноосоор тансаг авто машины аксессуар энэ тэр үйлдвэрлэх, ичимхий эрхтний үсний засалт хийдэг салон.

  • D. Ihmongol800 2013-03-12 11:36

    Нэг бүрээсний үйлдвэр байгуулхад 24 тэрбум ороод байх нь ч хаашаа юм.

  • D. Ihmongol800 2013-03-12 11:38

    Аватар шиг кино хийгээд Холливудад гаргавал улс орны нэр хүндэд ч мөн ч их хэрэгтэй дээ. Тэгээд ч 10 тэрбумд багтчих байх. 2 тэрбум биш юм аа гэхэд хэдэн зуун сая долларын за болъё хэдэн арван сая долларын ашиг олох боломжтой.

  • Х. Энхбаяр 2013-08-07 15:17

    улсийн их хурлийн гишуун юмуу сайд болооч 24 тэрбүм хурэх байлгуй одоохондоо монголд байгаа хамгийн ашигтай бизнэс юм бишуу

  • T. Xaliunaa 1 сарын өмнө

    Xuduu aj ahuin ferm baiguulax, xulemjiin nogoo tarix bj bolox um




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold