Оруулсан : Л. Лхасүрэн 2009-04-24 18:24:49

ЦАГИЙН АЖИЛ- цалин шууд

Сайн байцгаана уу?
Ажлын байрны зар дээр гол төлөв орон тооны ажилд авах тухай байгаа байх.
Одоо ажилтай, гэхдээ ажлынхаа хажуугаар бас таван цаасны ажил хийчихмээр зав зай, боломжтой, тийм саналаа хаана хэнд тавихаа мэдэхгүй хүмүүс байгаа даа.
Амралтын өдөр дэмий хэвтэж байснаас төсөл бичээд, тооцоо хийгээд, шийдэл гаргаад, юм зөөж ачсан ч л болжийн ш дэ.
Хэн нэгэнд нь тийм ажил байвал бусаддаа санал болгоё л доо.

Сэтгэгдлүүд


  • 9. Gegeen 2009-04-24 18:49

    воо наад чинь шөө. би + дараад л хооп гээл нааш нь оруулчлаа. яааг ийм юм монголд хэрэгтэй байнаа

  • Т. Мөнхбаяр 2009-04-24 18:56

    Амралтын өдөр Чнгис хааны морьт хөшөөнд зөөгч, үйлчилгээний ажилтан авна.

  • С. Жигүүр 2009-04-24 19:03

    тэгээд тэр ажил нь хаа байна аа... наад буланг чинь дүрсгүй залуус харчих юм бол гэрээр масаж хийнэ спонсорлоно за тэгээд мээж байгаа биз дээ бичээд яахав.... уг нь гоё санаа хэрэгжүүлэх нь чухал. байвал би ч гэсэн хийчмээр л байна шооооо хэхэ

  • Л. Лхасүрэн 2009-04-24 19:44

    + дарж дор нь хооп гээд оруулж ирсэн нөхөддөө талархая. Энд ажил хийлгэчих хүн хайж байгаа нь ажлаа зарлахаас гадна, ажил хайж байгаа нь ямар ажил хийх бололцоотой, хүсэлтэй байгаагаа бас бичиж болно ш дэ.

    Би жишээ нь холбооны мэргэжлийнхээ чиглэлээр элдэв шийдэл гаргах, эсвэл төсөл бичих, бизнес төлөвлөгөө хийх, зөвлөгөө, судалгаа зэрэгт дөнгөхөөр бол өөрөө дангаараа, ганцаар хүчрэхээргүй бол нөхөдтэй хамтраад баг болоод ажилламаар л байна гэх мэт. Ажил хүнийг голно уу гэхээс хүн ажил голж болохгүй гэдэг дэ. Хямрал хямрал л гээд байна, бас хямрал бол боломж гээд л байна, бие биедээ боломж олгоё.

    Ер нь үүнийг хүмүүс хэрэгтэй гэж үзвэл Ажлын байр-ны дотор, эсвэл шинээр Түр ажил гэдэг ч юм уу тийм нэг булан нээчихвэл тэ, эсвэл Бизнес зартай давхцах юм болов уу.

  • Ё. Гантулга 2009-04-24 20:12

    Их зөв санал байна шүү

  • Х. Тунгалаг 2009-04-24 20:23

    энэ их зөв санаа шүү. Монголд ажлын байрны энэ систем муу байдаг. хүн бүр л цагийн ажил хийхийг хүсдэг ч тэр бүр байдаггүй нь гол асуудал байгаа юм. Ажил гэхээр бүх л өдөр сарын туршид байх нт харьцангуй ойлголт шүү дээ дэмжиж байна. би ч бас цагийн янз бүрийн ажил хийхийг хүсдэг ч хаана хандахаа мэддэггүй. Энэ төрлийн ажлын байр нь оюутан залуучуудад ч их чухал шүү......

  • I. Monkey 2009-04-27 00:24

    Уучлаарай зөвшөөрөлгүй бичиж байгааг!
    8888 нэртэй Хандивын тоглолт Монгол улсын Филармонийн Концертын танхимд 2009 оны 5-дугаар сарын 10 нд 2 удаа тоглох болно Тасалбарыг та Хаан банкны төв оффис дээр Сайн санаат хүнлэг үйлс хөдөлгөөн 1-3 тоотоос худалдаж аваарай Сайн үйлс дэлгэрэх болтугай! Бяцхан хүү Билгүүнд амьдрал хайралцгаая! Холбоо барих утас: 99616444, 96644994,
    99056695, 99701497, 91205028, 99010197 Хүндэтгэсэн Улсболд

  • Ж. Оюуна 2009-04-27 14:30

    Сайхан санаа байна.
    Би л хувьдаа санхүүгийн бүх төрлийн зөвлөгөө өгч болж байна. /цагаар, мөнгөөр шүү/ хүмүүст дандаа л үнэгүй зөвлөгөө өгөөд байхын хэ хэ. Компани байгуулах, нэгдэх, хуваагдах үеийн санхүүгийн зохион байгуулалт, төсөл төлөвлөгөөний эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаанд шинжилгээ хийх. санхүүгийн холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн хангах, / хуулийн цоорхойг хэрхэн ашиглах за наргиа шүү/ гэх зэрэг олон асуудлаар.
    Хамгийн наад зах нь л энэ олон компанийн захиралууд санхүүгийн тайлангаа уншчиж чаддаг болоосой, заагаад өгөх юмсан гэж бодоод байдгийн.

  • Л. Лхасүрэн 2009-04-27 16:48

    Юун төлөө мэдээллийн зуун билээ дээ, нөгөө аутсорсингийг бид хэрэгжүүлж бас болж байна. Бичиж байгаа программынхаа зарим модулийг цаг хожих үүднээс бусдаар хийлгэх гэх мэт.
    Яаралтай бичиг цаасаа шивүүлэх, аятайхан презентаци, брошур бэлдэх хэрэгтэй байдаг, фотошоп , автокад энэ тэр дээр ажиллаж чадахгүй байдаг, яах уу, энд зарлаад хамтрагчаа олоод авч болох л байх.

  • B. Ankhzaya 2009-04-27 18:07

    bi bi bi shiveh ntr yumiig bol hiichiishde. oyutan bolohoor zavaaraa l hiichihne. hervee tiimerhvv bichig tsaasnii ajil baival bi durtaiya hiine shvv hvmvvsee.

  • B. Nar 2009-04-27 18:30

    баярлалаа Л. Лхагвасүрэн таньд / сайхан санаа байна/
    англи хэлний орчуулга хийж болж байна, мөн хичээл ганцаарчлан зааж болж байна. анагаахын холбоотой үгсийг зааж болж байна. охфордоос гаргасан сувилахуйн номыг ашиглан мэдлэгийн тань хүрээг тэлж болж байна, ер нь өөрийгөө завгүй л байлгамаар байна даа,

  • Л. Лхасүрэн 2009-05-12 11:40

    Нийслэлийн хөдөлмөрийн газар олон нийтийг хамарсан мод суулгах, хог цэвэрлэх ажилд өдрийн 5400 төгрөгийн цалин өгч байгаа юм байна. Өдрийн хоолны мөнгө мөн олгож байгаа гэнэ. Сүлжээ дэлгүүрт өдрийн зургаан цаг бараа өрөх, сурталчилгааны, тайлбарлагчийн ажил хийхэд 6000 төг өдөрт нь өгнө.
    Барилгын нарийн мэргэжлийн хүмүүсд ч ажлын байр олдоцтой байгаа талаар мэдээлжээ.
    (5 сарын 12 ны Өнөөдөр сонины С4 нүүр)

  • T. Munkh 2009-05-12 12:27

    Сайн байцгаана у? Монголд хүн цагын ажилын хөлсөө тэр дор нь бодуулаад авч байна гэж сонсоход таатай байна шүү. Ийм ажил их байж чадах юм бол ядуурал багасана даа.Сайхан сэдэв нээсэн Лхасүрэндээ баярлалаа.

  • г. Сувдаа 2009-05-12 12:48

    их сайхан санаа байна би саяхан Үйлдвэрлэл урлалын сургуулийн хэвлэлийн их бэлтгэлийн ангийг төгсөөд ажиллаж байгаа би компьютерийн бүх төрлийн үйлчилгээг амралтын өдрөөрөө хийж чадах байх гэж бодож байгаа мөн фото шоп дээр мөн ажиллахыг заалгасан. Бас манай сургуулийнханд чадварлаг багш нар байдаг мөн оюутнууд нь ч гэсэн сайн мөртөлөө хийх ажлын санал бага ирдэг бас компьютер аймар муу хуучирчихсан болхоор жаахан хэцүү байдаг та бүхэн энэ талаар манай сургуульд туслах боломж байгаа юу

  • Б. { Э м а } 2009-05-12 15:32

    B. Ankhzaya
    зарим office ажилчид цаг алдаж юм шивж хамаг цагаа алдах явдал байдаг даа
    анхаа шиг оюутаннууд олон байгаа
    цагийн ажил оюутнуудаар хийлгэвэл ажлыг хөнгөвчлөөд ажилч хурдасч урагшилна.............

    Бас нэг юм байна монголд цагийн ажил сайн биш байна жишээ нь ажил олгоч нэг ажил даалгачаад тэр нь хэзээ хийж дуусна тэрүүгээр цагийн ажил гэж хэлээд байх шиг байна. энэ нь цагаар биш ажилласан бүтээл нь хөлсийг нь бага өгдөг дохиолдол байдаг . зарим тал дээр хүмүүс хулхидуулдаг

    харин гадаад АНУ та нар мэднэ дээ 1 цаг эсвэл 30минут ажилласан яаг л хөлсийг нь өгдөг .

  • Г. Гэрэлт-Цоx 2009-05-12 15:55

    тиймээ. тэгж шууд ажилласан цагийг нь яв цав тооцож цалинг олгож байгаа газар лав л монголд байxгүй байx. Надад 1 xамаатны маан оюутан дүү бий л дээ. Xараад сонсоод байx нээ энэ ажил олгогч нар чин иxэнxи нь xүний xөдөлмөрийг шулсан, завшсан байдалтай л байдаг болотой Xөөрxий 1 ажилд авна тэгээд ажиллаx болдог нөгөөдүүл нь за цалингүй туршилтын 1-2 долоо xоног гээд л нөгөө ядарсан залуусаар болсон болоогүй бааxан xамаг л ажиллаа xийлгүүлчээд за чи арай тэнцсэнгүй өөр xүн авна гээд л мөнгө ч гүй юучгүй xөдөлмөрөөрөө завшуулаад л өнгөрнө.Тэгээд л дараа дараагийнx нь гэx мэтчилэн. Монголд тэр xууль нь байдаг ч юмуу гуй юмуу бүү мэд би л сонсоогүй юм байна бусад орны жишгээр цагийн xөдөлмөрийн xөлсний доод xэмжээг xуульчлан тогтооx, түүнийг аль ч шатанд, байгууллагууд ажил олгогч нар ажилтан ажилуулсан мөчөөс л мөрдөx xэрэгтэй гэж зааx xэрэгтэй боловуу. Ингэснээр xүний xөдөлмөрийг xэт шулаад байгаа нөxдүүдийг xазаарлаж болоx байx.

  • R. Olzkhishig 2009-05-12 20:04

    Тиймээ оффисын ажилтанууд зарим юм хүргэж өгөх, текст шивэх гээд бусдаар гүйцэтгүүлж болох олон ажил байдаг. Бас мэдээллийн технологын салбар хөгжиж байгаа өнөө үед интернэтийн сүлжээ, компьютер технологийг ашиглан аль ч оронд байсан хоорондоо холбогдож, олон ажлыг хийж, хийлгэж болж байна ш дээ. www.elance.com -д таны хийж чадах олон ажил байгаа даа.

  • Л. Лхасүрэн 2009-05-13 09:11

    Дээр бичсэн ажлын талаар өчигдөр орой ТВ-ээр мөн гарсан. Ажил олгогч нь хөдөлмөрийн газар сууж байгаад шууд ажлаа яриад хөлс мөнгөө тохироод байгаа юм байна лээ. Нэг байгууллага өдөрт 50 -80 ш танилцуулах материал тараах ажил санал болгож байна лээ. 9000 төг гэсэн. Гэтэл тэнд ажил хайж яваа оюутан залуугаас асуусан чинь мөнгө нь бага байна гэж голж байна лээ. Толгой сэгсэрч суулаа.
    Ажил санал болгож байгаа нь аль болох хямд хийлгэх гэдэг, ажиллах гэж байгаа нь үнэтэй хийх гэдэг хандлага байдаг аа. Энэ дээрхи тохиолдолд бол надад лав боломжийн санагдсан. Хүн ихтэй газар 80 танилцуулга дор нь тараачихна биз дээ аан.
    Уг нь манай залуучууд ажил голж болохгүй л юм байгаан да.

  • А. Мөнхдөл 2009-05-13 16:16

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • А. Мөнхдөл 2009-05-13 16:16

    ажил чамайг голно уу гэхээс ажилыг чи,,,,,




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold