Оруулсан : B. Enerelt 2013-06-28 21:14:25

Ардчиллаар шоу хийдгээ боливол таарна

20 жил шоудлаа, одоо болоо юм биш үү?

Сэтгэгдлүүд


  • Х. Долгион 2013-06-28 21:38

    Наадах чинь жүжигчин Анхаагийн хэлдэг үг :Р

  • D. Ihmongol800 2013-06-28 22:40

    юун болих улам гаарч байхад чинь.

  • N. SITH 2013-06-29 15:18

    Үзэл суртал , пропагандагын хувьд АН бол МАН-аас маш сайн суралцсан төдийгүй шавийн эрдэм багшаасаа үлэмж нэн хэтийдсэн болхыг энэ сонгуулиар тов тодорхой харж үзэж сонсож үнэрлэв.

  • N. SITH 2013-06-29 15:20

    Юун коммунист үзэл суртлын машин , юун социалист уриа лоозон. Хэлбэрдэлт хулхидалтаар 20 жилийн өмнө үдсэн социалист нийгэмийг бараг даван алддаг байна.

  • B. Enerelt 2013-06-30 16:37

    Энэ 20 жилийн хугацаанд та нар ардчиллаас яг юу олж долоов?

  • Б. Бат 2013-06-30 20:53

    Хамгийн түрүүнд Солонгосуудаар шаалгуулж сурсан

  • T. Hasar 2013-07-01 03:05

    Ардчиллын ард хэн нуугдаж байна?

  • H. Hoidbugat 2013-07-01 07:50

    Ардчилалын үнэн нүүр төрхийг шударгаар хэлж болохгүй цаг ирсэн шүү дээ, хорин цагдан ална хядна, шатаана, жагсан өлсөн цангана гээд л, ардчилалын эсрэг үг хэлсэн бүхэн коммунист болдог болсон цаг, нийгмийг айдаст автуулж өөрсдөө болохоор дураараа дургиж байна, шударга бусаар өмч хувьчилсан тендэрүүдийг авсан хэргүүд бас банк дампууруулж дундаас нь мөнгө унагадаг луйварууд эдгээрийг эхнээс нь шалгавал монголын шорон хүнээ багтаахгүй байх гэдэгт би лав эргэлзэхгүй байна.Энэ 4 жилд ардын намыхныг , дараагийн жилүүдээс ардчилалын луйварууд илэрч эхлэх байхаа. Ээ дээ мөнч олон хүн шоронгийн хаалга татах байх шүү, Гончигдоржийн гуйлтыг санах хэрэгтэй юм шигээ хэрэв тэр үеийн хэрэг сөхөгдвөл баларахаар юм шиг. Ардын намынхан өөрсдөө асуудал ихтэй болохоор сөхөж чаддаггүй юм шиг байгаа юм энэ 4 жилд олон хэргийг сөхөөсэй. Бүгд л асуудалтай мэт ойлгогдож байна. Монголын нийгэм улс төрийн төрхийг ингэж л ойлгож байна намын бус харъяалалтай энгийн иргэд. Энэ бол наад захын асуудал иргэн хүнийг газартай болгох өмчтэй болгох нэрийн доор стратегийн чухал ордууд гадныхны гарт орж монголын биш гадны иргэдийнх нэгэнт болсон энэ байдал алсдаа улс хоорондын маргаантай ээдрээтэй асуудлыг бий болгож улмаар үндэстний тусгаар тогтнол аюулгүй байдлын баталгаа алдагдахад хүргэх бий гэж ихэд эмээж байна. Анхны ерөнхийлөгчийн сонгуулиас авахуулаад нэг л сонин санагддаг юм энэ монголын минь хувь заяа хаашаа явж байгааг ард иргэд нэг л ойлгохгүй өнгөн зүйлд хэт дулдуйдан хошгорсоор нэг л мэдэхэд гарцаагүй байдалд нэгэнт орчихсон ч байж болох юм. Ардчилал гэдэг нь нийгмийн тийм ч сайн загвар биш юм тэр тусмаа монгол шиг их хоёр хөршийн дунд байдаг улсад тохируулж тааруулж хэрэглэхгүй бол хий хоосон хуулбарлан дуурайсан савангийн хөөс шиг ардчилал сонгодог утгаараа бэхжиж байна. Өнөөдрийн хот төлөвлөлт бүтээн байгуулалт нь монголыг хөгжүүлэх биш монголын элит гаралтай олонхыг устгах бодлог ч байж мэдэх юм үүнийг сайтар тунгаавал зохилтой. Бид чинь Дорнын их соёлтой Төв азийн тэгш өндөрлөгийн зүрхэн хэсгийг эзлэн суусан ийм их хувьтай хүмүүс ард түмнийг нийгмийн орой бусгай цагт гарч ирсэн хулжин залихай нийгмийн идэвхтэн хэсэг бүлэг хүмүүсийн гайгаар мандан бадрах биш мөхөн доройтох тийм замруу яваад ч байх шиг. Улсыг удирдах засах ухаан нь нийгмийн идэвхтэй бүлгийн хийдэг ажил биш лидэр хүний ухаанаар явдаг зүйл гэдгийг ч огт ойлгодоггүй хүмүүс юм. Яг үнэндээ одоо лидэр үгүй болжээ. Нийгмийн захиалга үүнд л оршино. Манайхан Лидэр хүн гэхээр Харвардад сурсан хүнийг ойлгох юм тийм биш шүү дээ лидэр хүн бол лидэр төрдөг л байхгүй юу даа. Мэдээж сурж боловсорч юм үзэж нүд тайлалгүй яахав гэхдээ хонины морийг яаж ч сойгоод наадамд түрүүлдэггүй л байхгүй юу даа шандас хурдан хүлэг төрөхдөө л босоо төрдөг юм. Монголын эзэнт гүрний алтан ургийн хэлхээ алдагдаж хүн бүр л төр барихыг хүссэн тэр мөчөөс удирдлагын дархлаа үндсэндээ алдагсан юм. Намаар талсан хагаралдах бодлого магадгүй их холоос шидсэн чулуу байх шүү энэ хэнд ашигтай байхыг тэд сайтар тооцсон байх шүү.

  • О. Долгион 2013-07-01 09:15

    Ямар ард иргэд байна, тийм л төр байна гэдэг. Жирийн монголчууд хүн шиг байсан бол төр нь хаанаас ялзрахав.

  • Б. Тулгаа 2013-07-01 11:23

    @Долгион: Яг үнэн.
    @Энэрэлт: Сайнтай, муутай хорвоог шигшиж, дэнсэлж харах хэрэгтэй дээ. Нэг бол хараар будаад, нэг бол цагаанаар нялаад байдаг хүмүүсийг ойлгоход хэцүү. 100 хувь социалист, 100 хувь ардчилсан нийгэм гэсэн ойлголт байдаггүй билээ. 20 -н хэдхэн насалж байж 20 жилийн хугацаанд юу олж долоосноо гайхах нь цэвэр хэлбэрдэлт юм. Залуус бидэнд учраа мэдэхгүй хэлбэрдэлт шиг хэрэггүй юм алга.

  • T. Hasar 2013-07-01 14:31

    Ардчиллыг немесис гишүү ийн хүүрнэв.

    Ардчилалыг -- Олонхийн дарангуйлал гэж ойлгож болно. ЧИ хичнээн зөв байсан ч олонх чинь зөвдөнө. Тэгэхлээр чиний өрсөлдөгч олон хүнийг өөртөө татчихсан байвал чи 1000 зөв юм яриад бүтэхгүй, чи сонгогдохгүй. Тиймээс Ардчилал гэдэг нь олон нийтийн боловсрол сайтай, эдийн засгийн чадавхи сайтай оронд илүү тохирно. Яагаад гэвэл элдэв зүйлээр хараат биш, боловсрол сайтай хүмүүсийг маллах амаргүй байдаг. Монголд бол хоосон амлаад л хуураад дахин дахин гарч болно. Монголын Ардчилалыг бол залхуучуудын Ардчилал гэж нэрлэж болно. Ажил хийцгээе, улсаа хөгжүүлье гэж урайлдаг Бүгд Найрамдах Намд хэн ч санал өгдөггүй байж эх орны хишиг тараанаа, уул уурхайн ашгаас хүртээнэ ээ гэсэн МАН-АН намууд суудлаа хувааж авцгаадаг. Товчхондоо ийм энгийн.

    Ардчилалын санаа анх Грект үүссэн ч анх хэрэгжсэн газар нь Ром. Ромчууд Этруска улсын дарлалд оршдог байхад Ромын захирагч нь Таркинус Супербус байсан. Хотын даргын хүү нь Хонория гэгч Ром бүсгүйг хүчиндсэнээс болж Ромын дарлагдсан ардууд бослого гаргаж Этрускын дарлалаас ангижирч. Гэхдээ захирагчаа хөөж гаргачихаад одоо яаж амьдрах вэ гэсэн асуулт тулгарсан байна.

    Тиймээс тэд хүн болгонд нэрээ сийлсэн модон савх өгөөд нэр дэвшигчдийн нэртэй торх руу чулуудаж анх санал хураалт явуулсан байгаа юм. Сонгогдсон хүнээ Консул гэдэг байж. Консул нь жилийн эрхтэй. Тэгээд л дахиад сонгууль гэх мэт. Эдгээр анхны хүмүүсээ тэд Патриция буюу эцгүүд гэдэг байж. Тэд нь сүүлдээ Ромын Сенатын суурийг тавьсан улс. Дайны үед Диктатур гэгч түр зуурын цолыг Консулд олгодог байж. Ер нь Ромынхон ардчилалыг эхэлж туршсан бөгөөд анхны бүгд найрамдах улс байгуулсан ч удалгүй Карфагены Бүгд найрамдах улстай дайтаж ялаад яваандаа Эзэнт Улсын шинжинд орсноор Бүгд найрамдах засаглал нь унасан. Ромд Ардчилал мөхсөн шалтгаан нь нийгмийн дундаж давхрага ядууралд нэрвэгдэж, төрийн дээд Сенат нь хээл хахууль, авилгалдаа ялзарснаас болсон. Эзэнт улс нь дээрх ялзралуудыг өвлөн авч цааш нь хичнээн мэрийгээд дийлэлгүй Эзэнт улсаа задрааснаар одоогийн Европын Газрйн дундад тэнгисийн олон улсууд үүссэн.

  • T. Hasar 2013-07-01 14:32

    Ардчиллыг фанк31 гишүүн ийн хүүрнэв.

    Өмнө ч ардчилал сайхан Америк шиг болдог, ардчилалгүй болчуул Хойд Солонгос шиг болдог гэсэн хөөрхөн хүүхдийн шүлгээ цээжлээд уншиж байгаа цэцэрлэгийн хүүхдүүд шиг гарууд язганадаг байснаа бодвол бас ч дээрджээ.

    Товчхондоо ер нь их ядуу буурай орон байгаад ардчилсан засаглалаар олонхоороо шийдээд сайхан хөгжилтэй орон болчихсон жишээ байна уу гэвэл дэлхий дээр нэг ч байдаггүй юм билээ. Хөгжиж дэвшиж чадсанууд нь дандаа авторитар.

    - Өмнөд Солонгос \Солонгосын дайны дараа өнөөгийн эмэгтэй ерөнхийлөгчийн аав гарч ирээд цэргийн дэглэм тогтоож хөгжүүлсэн\
    - Хятад \Нэг улс хоёр систем, диктатур + зах зээлийн эдийн засаг\
    - Сингапур \Ли Кван Ю гэгч гарч ирэн мөн л диктатур тогтоосон, гарч ирээд 10 гаран авилгач луйварчдыг шууд өчиггүй буудаж алсан\
    - Тайвань \бас л Авторитар маягийн засагтай байсан\
    - Малайз \Сүүлийн хэдэн 10жил засаг нь солигдоогүй байгаа, бас л авторитар маягийн улс\
    - Казахстан \Манайтай хамгийн ойр хуучин СССР-н улс, Назарбаев гарч ирээд 90ээд онд өнөөгийн УБ шиг байсан Алма-Ата хотыг хаяж шинэ нийслэл Астана-г олонхын дургүйцлийг үл тоон барьж байгуулсан, хажууд нь өвгөнийг муулагч Ардчилсан агуу түүхтэй монголчууд утаандаа манараад баас шээсэндээ холилдоод сууж бн\
    - Чили \Мөн л монголчуудын дуурайна гээд байгаа улс нь Августо Пеночет цэргийн эргэлт хийж тухайн үеийн социал демократ Сальвадор Альенде-г засгийн ордонд хөнөөн гарч ирсэн. Диктатуртай зах зээлийн эдийн засагтай болсноор энэ улс өмнөд Америкийг хөгжлөөрөө тэргүүлэн цойлж гарч ирсэн\
    - Ливи \Барууныхны гоочилсоор байгаад алж санаа нь амарсан Муанмар Каддафийн үед Ливид ямар их дэвшил гарсныг тоочиж барахгүй\

    ингээд тоочоод байвал барахгүй, өнөөгийн Монголын үндсэн хуулийг өөрчилж төрийн байгууллыг солих хэрэгтэй. Хуурамч ардчиллаас ангижирч, бодлоготой дэг журамтай улс болох хэрэгтэй.

  • Т. Батжаргал 2013-07-01 14:50

    ...Everybody complains about politicians. Everybody says they suck. But where do the people think these politicians come from? They don't fall out of the sky. They don't pass through a membrane from another reality. They come from american parents and american families, american homes, american schools, american churches, american businesses and american universities. and they're elected by american citizens. This is the best we can do, folks. This is what we have to offer. It's what our system produces: Garbage in, garbage out! If you have selfish, ignorant citizens, if you have selfish, ignorant citizens, you are gonna get selfish, ignorant leaders. The term limits ain't goinna do any good; you're just going to end up with a brand new bunch of selfish, ignorant Americans. So maybe, maybe, maybe it's not the politicians who suck. Maybe something else sucks around here. Like... the PUBLIC. Yeah. The public sucks! There's a nice campaign slogan for somebody. "The public sucks, fuck hope!". Fuck hope...

    George Carlin

  • T. Hasar 2013-07-01 17:11

    Барууны олигархиуд одоо болтол ардчиллаар шоудаад байхад манайхан болих нь юу л бол. Ер нь ардчилал гэж яг юу юм бэ?

  • H. Hoidbugat 2013-07-01 17:25

    Ардчилал гэдэг нь даяаршиж байгаа дэлхийг нэг удирдлаганд оруулж жижиг буурай орнуудыг эмх замбараагүй болгож улмаар иргэдийн хувийн өмчийг канондсан цаасаар худалдан авч энхийн замаар эрэхшээлдээ оруулдаг бусдад ашигүй зөвхөн өөртөө болон бусад холбоотнуудад ашигтай байлгах Их гүрнүүдийн бодлого юм. Энэ зөвхөн их гүрэндийн геополитикийн бодлого юм.

  • Б. Эрдэнэ-Очир 2013-07-01 22:47

    Ардчилал гэж нэг хонь хоёр чоно өглөөний хоолондоо юу идэхээ олонхоороо шийдэх үйл явц гэж хэн хэллээ.

  • А. монголчуудаа 2013-07-03 05:06

    египэтийн ардчилсан нэртэй сонгуулиар 3ий 2ийн саналаар Мурси ялсан.Тэгвэл танхай этгээдүүд Мурсиг зайлхыг шаардаж байна .Америкууд аман дээрээ альнынх нь ч талд гэхгүй -наад проблемаа янзлах хэрэгтэй ухааны юм МЭДЭГДСЭН нь юу гэсэн үг вэ.Ардчилсан нэртэй сонгуулиар гарж ирсэн Мурсиг өмгөөлөхгүй байнаа гэдэг чинь тэгээл худлаал байхгүй юу..гашуун үнэндээ бол америк израйлчууд Мурсиг унаасай гэж хүсч байгаа нь нууц биш шүү дээ

  • B. Enerelt 2013-07-03 11:26

    Үүл баатар боллоо, Элбэгээ Намбар ваны халааг авч адилхан 10 жил төрийн эрхэнд заларлаа, Баабар Борыг хомсдолтой, хормой султайгаар нь цололлоо, Лениний хөшөөг нураалаа, оронд нь Битлзийн булш бослоо. Бараг 25 жилийн турш ардчиллаар шоудсаар..., харин чи яг юу олж долоов?

  • S. Moog 2013-07-03 15:31

    Та нарт өөр санал болгох зам байвал гаргаад ир л дээ. Тэрний чинь талаар ярилцъя.
    Одоо байгаа юмыг муулах амархан. Харин шийдэл олох нь хамгийн хэцүү.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold