Оруулсан : Ш. Далай 2013-11-28 10:52:19

монголын цагаан сар

Монголчууд уламжлалт баяр Цагаан сараа жил бүрийн хаврийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу газар гэсэж амьд амьтан хөдөлгөөн орох тэр үед л тэмдэглэн өнгөрүүлдэг.Гэтэл энэ маань жил бүр л цаг хугацааны хувьд наашилсаар одоо бүр 1 сарын 31 нд буюу дүн өвлийн хүйтэнтэй давхцахаар болчлоо.Магадгүй дараа жил бүр ч наашилж мэднэ,эсвэл жижигхэн хойшлоод,тэрний дараа жил энэ жилийнхээс нэг хоёр өдрийн наана магадгүй 1 сарын 28,29 нд тохиохыг үгүйсгэхгүй болоод бна.Ингэсээр ингэсээр баруун европын орнуудад тэмдэглэдэг зул сарын баяраар Үндэснийхээ цагаан сараа тэмдэглэдэг болох нээ.Дэлхий нийтээс ялгарах нэг бахархал маань ингээд л байхгүй болох нь дээ.

Сэтгэгдлүүд


  • Б. Тулгаа 2013-11-29 10:40

    Монголчууд цагаан сар буюу хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрийг билгийн /сарны/ тооллоор тооцож тэмдэглэдэг. Харин арга, билгийн тоолол жилдээ 11 хоногоор зөрдөг. Тус зөрүүг 3 жил тутам илүү сар гэж тооцон тэгшитгэж явдаг гэж уншиж байсан. Энэ зөрүүнээс болоод 1 сарын сүүлээр тус өдөр тохиох боломжтой гэж бодож байна. Харин үүнийг жил бүр урагшилсаар зул сартай ойролцоо тэмдэглэдэг болно гэж бодох нь өрөөсгөл ойлголт билээ. Ер нь ойролцоо тэмдэглэдэг болсон ч бахархал байхгүй болох, тэмдэглэхээ болих гэсэн асуудал учрахгүй болов уу. Харин тэр 1, 2 хоногийн зөрүү гарч зурхайчид жил бүр муудалцдаг дээр аль нь зөв зурлага зураад байгааг мэдэх юм алга. Жил бүр ингэж толхилцож байхаар санал нэгдээд 10 жилээр нь өдрөө товлоод гаргачихаж болдоггүй юм байх даа. /даанч календарны бизнес гэдэг зүйл нь байхгүй болох гээд байдаг биз/

  • Б. Тулгаа 2013-11-29 10:50

    Өмнөх жилүүдийг харахад 2001 онд 1 сарын 24-нд, 2006 онд 1 сарын 30-нд бид тэмдэглэж л байсан байна. Бусад жилүүдэд 2 сард ихэвчлэн тохиожээ.

  • Г. Мөнхзул 2013-12-05 14:25

    энэ өдөр нь биш, буруу өдөр гээд л маргалдаад байдаг.Яг шинийн нэгний өглөө нь их л сайхан дулаахан , ер нь хаврын тэргүүн сарын шинийн нэгэн шиг л байдаг ш дээ.Үүнийг хөдөөний мал ахуйтай хүмүүс л их анзаардаг.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold