Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

МӨНГӨ төлж сур, төлсөн шиг төлж сур Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Асуулт , В. Баярсайхан 2009-04-28 12:19 нэмсэн. 51 хариулттай

Монголд маань бүх зүйл үнэгүй байна. Бид бүгдийг аль болох төлбөргүй эсвэл төлбөр багатайгаар шийдэх/хийлгэх гэж ядаж байна. Ах дүү хамаатан садан эсвэл найз нөхдийн нэрийг барьж бүх зүйлийг үнэ төлбөргүй хийдэг/хийлгэдэг зуршилтай. За энэ хэд нь болохгүй бол улсаасаа үнэгүй юм нэхдэг заншилтай. Мөнгөгүй хийсээр хийлгэсээр байгаад тэрэндээ ч дасчихсан илүү хямдханаар хийлгэх, илүү олон зүйлийг үнэгүй авахын төлөө улайрсаар байгаад бүх зүйлийг ҮНЭГҮЙдүүлчихсэн. Үнэ багатай хийж өгч байгаа тал нь хөгждөггүй, арай гэж зардлаа нөхөөд л дуусдаг. Тэрнийгээ дагаад тэр хүмүүсийн үнэлэмж нь бас үнэгүйдчихсэн. Монголчууд тусч сэтгэлтэй, нэг нэгэндээ туслах сэтгэл нь цусандаа байдаг юм гэнэ лээ. Тиймээ цусандаа байдаг байж магадгүй, гэхдээ энэ тусч сэтгэлгээгээ ажлын талбарт битгий гаргаач. Хэн нэгнээс, эсвэл аль нэг байгууллагаас юм асуухдаа МӨНГӨ төлж бай, тэр чинь цаанаа тэр хүний ажилд нь маш их дэм болдог юм. Тэр мөнгөөр тэр хүн дараагийн том зүйлийг хийх хүч хуримтлуулдаг юм. Хэн нэгнээр ажил хийлгэх гэж байгаа бол битгий ХЯМДХАНААР хийлгэ. Хямдхан юмны цаана хямдхан үр дүн гардаг юм. Тэгээд ч хямдхан авсан ажлыг хийж байгаа хүн чинь хөгжиж чаддаггүй, хэзээд хямдханаараа үлддэг юм. Хэн нэгнээс эсвэл хаа нэг газраас үйлчилгээ эсвэл мэдээлэл авч байгаа бол МӨНГӨ төлж бай, тэр нь чамд удахгүй илүү сайн үйлчилгээ, илүү хэрэгтэй мэдээлэл болж буцаж ирнэ гэдэт итгэ.

Бид, бидний бизнес яагаад санхүүгийн эрх чөлөөнд хүрэхгүй байгаа гэж? Нэг бодоод үзье дээ. Том эдийн засагч нь биш ч гэсэн өөрсдийнхөө хүрээнд бодоод үзье... За яахав, төрийн том тендэрийг аваад баяждаг аргыг март, эсвэл ахынхаа эсвэл найзынхаа том компаний том захиалгыг шахаагаар авч баяжихийг ч гэсэн март. Минийхээр бол бид МӨНГӨ төлдөггүйд гол учир нь байгаа юм шиг. Бид нэг нэгэндээ мөнгө төлдөггүй учраас нөгөө хүний маань ажил нь тийм ч сайхан урагшладаггүй, тэрний ажил урагшлахгүй болохоор дам дамандаа минийх ч урагшлахгүй. Нэгэнт л мөнгөний урсгал муу, эсвэл бага байна гэдэг нь бидний бизнесийн хурд удаан байна гэсэн үг. Аль аль тал нь буяны ажил хийгээд, эсвэл нэгэндээ туслаж САЙН ХҮН шүү гэдэг нэрийг зүүгээд л явж байдаг. Эсвэл мөнгө олж чаддагүй болохоор өөрсдийгөө хөгжүүлж чадахгүй, тиймээс ЧАДВАРГҮЙ ХҮН гэж дуудагддаг ихэнх нь.

Монголд 15000 вэбсайт байдаг гэвэл та итгэх үү? Тэгвэл байдаг юм байна. Гэхдээ миний таамагаар бол 10% үнэгүй хийгдсэн, 89% хямдхан хийгдсэн, үлдсэн 1% нь МӨНГӨөр хийгдсэн юм. Мөнгөөр хийгдсэнүүдээс нь зарим нь л амьд ажиллаж байдаг. Гэхдээ тэр вэбсайтууд яаж амьдардаг юм болоо? Реклам аваад л амьдардаг гэж үү? За яахав Тийм эсвэл Үгүй. Тэдэнд хэн ч реклам өгдөггүй, реклам авч чадаж байгаанууд нь бас л нөгөө найз нөхдийн хүрээ эсвэл тусламж буяны ажил. Тэгэхээр бас л нөгөө МӨНГӨ төлдөггүй төлж сураагүйн жишээ энд явж байна. Салбар бүрт ийм жишээ байгаа нэрлээд байвал. МӨНГӨ төлдөггүй учраас тэнд хөгжил байдаггүй юм.

МӨНГӨ төлж сур, гэхдээ төлсөн шиг төлж сур. Жаахан ч гэсэн үнэ цэнэ, үйлчилгээ, мэдээлэл авсан бол МӨНГӨ төлж сур. Тэр мөнгө чинь буцаж чамд ирдэг юм.

Санал бодлоо нээлттэй илэрхийлээрэй залуусаа.

Хариулт (51)

  • Thumb_up_voted+5 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    О. Болд 2009-04-28 12:27 бичсэн.
    тиймээ үнэгүй юманд нугасгүй байдгаа монголчууд ухамсарлах хэрэгтэй ... бас бие биедээ итгэ нэг нэгэндээ сурга... ядаж л хогоо хогийн саванд хийгээд сурчихмаар байх юм даа
  • Thumb_up_voted+5 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Яаг зөв. Энийг мартаж ;) 1/1 В. Баярсайхан
    Т. Гантулга 2009-04-28 12:30 бичсэн.
    Эргээгээд чанарыг нэхэж сур! гэж нэмэх хэрэгтэй юм байна.
  • Т. Наран 2009-04-28 12:46 бичсэн.
    Маш чухал сэдэв хөнджээ. Гэтэл ноён Энхбаяр дээд боловсролыг үнэгүй болгоно гэж амалж байгаа нь дэндүү харамсалтай. Өөрөө үнэхээр тэгэж итгээд, бодоод байгаа юмуу үнэгүй юм гэхээр нүд нь сэргэдэг ард түмнийхээ тэр шунал дээр тоглож сонгогдох гэж ингээд байгаа юм уу? Монголчууд бидний түүхийн онцлог юм даа. Мөнгө гэж юу болохыг ойлголгүй ирсэн. Яагаад гэвэл мөнгийг хэрэглэж үзээгүй шахам. Одоо ч хэвээр шахам байна. Мөнгөгүй юм чинь яаж тэрний тухай ойлголттой байх билээ дээ. Мөнгө бол юуны түрүүнд "метр", "кг" гэдэг шиг хэмжих нэгж шүү дээ. Мөнгөөр маш олон юмыг хэмждэг, тэр хэмжээгээр нь үнэлдэг. Гэтэл монголчууд бид хэдэн зууны турш амьдралдаа зөвхөн бараа, үйлчилгээ солилцоог л хэрэглэж ирсэн. Чи надад аяга гурил өгвөл би хариуд нь литр сүү өгөх жишээтэй. Би танайхыг нүүлгэж өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл дараа би нүүх болохоор чиний тус хэрэгтэй. Тэгээд тэр нь хэмжих боломж байхгүй. Тиймээс "тэрэнд би зөндөө л тусалсан даг, тэр харин нэмэр болдоггүй" гэх мэтийн авч болохгүй хаяж ч болохгүй яриа тасрахгүй. Бид ийм л сэтгэлгээтэй ард түмэн. Гэтэл ах дүүтэйгээ ч, найз нөхөдтэйгээ ч юмыг шулуухан үнэ мөнгөөр нь тооцоод явахад ямар амар байдаг билээ? Хүн мөнгөөр худалдаж авах болохдоо тулвал авахаасаа өмнө их бодно. Тэгээд яг хэрэгтэй бол авна. Авсан бол хэргийг нь гаргахаас нааш тэр юмаа хаяхгүй, гээхгүй, эвдэхгүй, хүнд зүгээр өгөхгүй. Зүгээр орж ирсэн юмыг бол өөр ш дээ. Үнэгүй хийлгэсэн сайтыг ажиллуулахгүй хаяхад ч болно ш дээ. Орчлон хорвоод үнэгүй юм гэж хэзээ ч байдаггүй. Харин үнийг нь хэн, хэзээ, яаж төлж байна гэдэг бол өөр асуудал.
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Чанар нь үнээ дотроо агуулдаг юмаа. Үнэтэй болгон чанартай байх албагүй. 1/1 Д. Батсайхан
    Б. Болор-эрдэнэ 2009-04-28 12:47 бичсэн.
    Үнэ дагаж чанар өсдөг.
    Төлсөн шиг төлвөл бас хийсэн шиг хийж болох тал бий. Гэхдээ нийгмийн сэтгэлгээ үүнээс арай л хол байх шиг байна даа. Учир нь засгийн газрын бодлого нь хүртэл ядарчихсан бодлого баримталж байхад яаж ч .....
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Н. Ганзориг 2009-04-28 12:48 бичсэн.
    Тийм шуу санал 1 байна. Бугдл хямдийн хямдаар хийлгэх гээд байдаг. Энээс бас зайлшийж болнол доо. Унэгүй хийхээл боличихвол болж байгаа юм. Би лав тийм бодлого бариж байгаа. Хийсэн чин унэн бол зарах чин бас унэн гэхдээ хар зах дээр байгаа юм шиг унэ хаялтсаж ч юмуу эс бол 1 хунд 1 унээр нугуу хунд бас 1 унээр угхуул боличий.
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    unegui zuild hariutslaga, a/s after service baihgui tmuu? 1/1 Д. Ариунаа
    В. Баярсайхан 2009-04-28 12:50 бичсэн.
    Би энд улс төрийн тухай 1 ч үг дуугараагүй. Тиймээс эдийн засаг, нийгмийн талаас нь тусгаж аваарай. Баярлалаа.
  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Д. Ариунаа 2009-04-28 13:04 бичсэн.
    Үнэгүй юм гэж байдаггүй. Үнэгүй гэдгийн ард ямар нэгэн ашгийн сонирхол байж л байдаг.
    Сайтуудын хувьд ч эхлээд үнэ мөнгө авалгүй хэрэглэгчээ татаад дараа нь реклам суртчилгаа хийснийхээ төлөө мөнгө авах нь мэдээж шүү дээ.
  • Thumb_up_voted+3 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    С. Болдбаяр 2009-04-28 13:08 бичсэн.
    Чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг мөнгө хаяаад авах амархан. Чанарт мөнгө хайрладаггүй хувь хүн, компани ч байдаг.
    Гэвч чанар гэсэн ойлголт монголчуудын сэтгэхүйд суугаагүй байгаад л гол учир байна.
    ЧАНАР гэж яг юугаа хэлээд байгаагаа мэддэггүй.
    Нэг гутал аваад тэрийгээ 5 жил өмсөж байвал чанартай гэх үү эсвэл эрүүлл мэндэд хор нөлөөгүй, эргономик гуталыг чанартай гэх үү гэдэгээ мэддэггүй.
    Хүн харахад нэг л гоё гял цал, гоё дизайнтай, мэдээ мэдээлэл нь шинэлэг, хэрэглэхэд хялбар веб сайтыг чанартай гэх үү эсвэл нууцлал, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, стандартын дагуу хийгдсэн веб сайтыг чанартай гэх үү.. гэх мэт.
    Бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулж байгаа хүмүүс өөрийн бүтээгдэхүүнээ аль болох л чанартай, дээд зэрэглэлийн гэдэг ойлголтыг үйлчлүүлэгчдэдээ өгөхийг хичээдэг. Янз бүрээр л магтана. Даан ч хэрэглэгч нар маань чанар гэдэг зүйлээ одоо болтол ойлгоогүй л явна.

    Би нэг удаа гутал авах санаатай хорооллын дэлгүүрүүдээр явлаа. Ихэнх гуталнууд 100000 дээш үнэтэй. Нэг гутал таалагдлаа. Сайн үзэж харлаа. Үнэ нь 150000 гэнэ. Арай л үнэтэй юмаа гэж бодон жаахан явлаа. Тэгээд яахав зах гарч үзэхээр шийдлээ. Зах дээр ганц нэг гайгүй гутал зардаг нөхдүүд байдаг. Тэрүүгээр явлаа. Тэгсэн нөгөө хорооллын дэлгүүрт 150000 гэсэн гутал чинь яг дүрээрээ байж байхын. Сайн харлаа. Дуураймал нь юм болов уу гэж баахан үзлээ. Яг л мөн дөө. 80000 гэнэ. Нөгөө нөхөртэй жаахан яриа өдөөд лавлав. Тэгсэн чинь тэр хорооллын гутал зардаг дэлгүүр тэр зах дээр гутал зардаг хүн 2 чинь нэг бизнес эрхэлдэг. Хамаатнууд юм гэнэ. Бараандаа хамт яваад л нэг нь хороололд гуталаа өндөр үнээр зардаг. нөгөө нь зах дээр гуталаа зах зээлийнх нь үнээр зардаг гэнэ. Иймэрхүү тохолдол олон байдаг гэнэ.

    Мөнгө төлсөн шиг төлөөд бүтээгдэхүүн үйлчилгээ худалдаад авсан чинь нөгөө бүтээгдэхүүн үйлчилгээ нь төлсөн мөнгөнийх нь хаана нь хүрэхгүй бол яахав...
    Худалдаж авах гэж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ төлөх гэж байгаа мөнгөнд дүйцэж байна уу гэдгийг батламжилсан баталгаа хэрэглэгчдэд хэрэгтэй. Тэрнээс биш бүтээгдэхүүн үйлчилгээгээ худалдаж байгаа этгээдийн үгээр хэлсэн мөнгийг нь өгнө гэдэг зүйд нийцэхгүй л байх.
  • Thumb_up_voted+6 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Т. Гантулга 2009-04-28 13:52 бичсэн.
    Гэрийнхээ чийдэнгүүдийг 2 жилийн туршид сольсоор одоо нэгээс бусад бүх гэрэл маань Fluorescent гэдэг Сүүн цагаан гэрэлтэй болсон заримыг нь 6500₮-р ч авч байсан үе бий. Зарим нь 3500₮ ч гэж байсан. Нийт 6 гэрэл солиход 30000 төгрөгний зардал гарсан гэж үзье л дээ.

    Харин анх цахилгааны мөнгөнд 23000₮ төлдөг байсан бол одоо 9000₮-г төлж байх юм. Сар болгон 14000 төгрөгний хэмнэлт гарч ирэх нь чанарт төлсөн 30000-г би гурван сардаа л нөхөн авч байгаа үнэ юм даа.

    Мөнгөнд дургүй царай гаргагч, мөнгийг бий болгож чаддаггүй хүмүүс л үнэгүй, хямд зүйлст татагдаж улмаар өндөр зардалтай цаг хугацааг үр дүн багатайгаар өнгөрөөдөг болов уу.

    Тэгэхээр МӨНГӨ төлж сур, төлсөн шиг төлж эргээд чанарыг нэхэж сур! Давуу талтай зүйлд л мөнгөө зар, эргээд ашиг ол, амьдралаа, бизнесээ сайжруул, ашгаасаа сайн санааны үйлст хандив өргө.

    Өөрөө хоосон юм байж өрөөлийг өрөвдөж байгаа хүмүүсийг үнэхээр биширч байгаа ч өөртөө хөрөнгө оруулаад хангалттай орлоготой болоорой өөрөө өлсөөд үхчихвэл тэр хүнд туслах нэг ч гэсэн хүн байхгүй болно гэдгийг санаарай гэж хэлэх байна.

    Монгол хүн, ер нь дэлхийн ихэнх хүн шунал бол муу зүйл гэж ойлгодог. Мэдлэгт шунах, сайхан, тухтай амьдралд шунах нь зөв шүү дээ. Зоосны нүхээр амьдралыг харалгүйгээр өөдрөг, сайхан зүйлст шунаж хүссэн зүйлээ, эргээд үр ашигтай зүйлст шаардлатай үнийг нь төлөөрөй. Wallstreet (1996) киноны Teldar Papers компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын хэсгийг үзээрэй. Шунал л Америк улсыг өдий зэрэгт хүргэсэн гэж байдаг юм.

    Монголд байгаа олон бузар булай зүйлс ядуурлаас болж байгааг нуухын аргагүй. Энэ бүгдийг устгахад хүн болгон баян байх хэрэгтэй байна. Баяжигтун!
  • Thumb_up_voted+4 Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    Ё. Гантулга 2009-04-28 14:02 бичсэн.
    Хүний хөдөлмөрийг үнэлж сураагүйд учир байгаа юм. Их чухал, санаа дэвшүүлж
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    С. Болдбаяр 2009-04-28 14:03 бичсэн.
    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    С. Болдбаяр 2009-04-28 14:04 бичсэн.
    Өө нээрээ тэр дээр нэг юм хэлэх гэж байгаад мартчихаж:
    Харамч хүн 2 дахин илүүг төлдөг гэж нэг үг байдаг даа. Зарим тохиолдолд энэ үг үнэн байдаг шүү...
  • Thumb_up_voted+5 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Санхүүгийн мэдлэг сайжраад, өртөг тооцож чаддаг болоод ирэхээр л энэ сайжрах байх даа 1/1 Т. Гантулга
    G. Www.gegeen.net 2009-04-28 14:21 бичсэн.
    бас үнээ дуугарч ч чадах, хүссэн хэмжээгээ илэрхийлж, авч сурах асуудал бий. бид их нэрэлхүү ард түмэн шиг байгаамаа
  • Thumb_up_voted+4 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Санааг минь сайн ойлгожээ. Сайхан ч хариулт өгж. 1/1 В. Баярсайхан
    О. Оюунболд 2009-04-28 14:33 бичсэн.
    Чанар гэхээсээ илүү зарим нь өөрийн амьдралын хэв маягаасаа шалтгаалан ямар нэгэн ажлыг дүгнээд байгаа юмуу даа гэж боддог, социализмаас үлдсэн үр дагавар ч байж магад. Үнэгүй. Сургууль, эмнэлэг үнэгүй, гадаад явбал улс даачихна, огт өөр юм бодохгүй ажлаа хийж байвал байранд орох шанстай, тэтгэвэртэй гэх мэтчилэн..
    Одоо үед өөр болсон, хажууд байгаа бүх юмаа өөрөө мэдэх судлах хэрэгтэй, хөгжиж байгаа эдийн засаг болохоор хамгийн ашиг олоод байгаа салбаруудаа эхлээд судлана. Наймаа-дамын наймаа, дэлгүүр-үйлчилгээ, албан тушаал, чэнжээр баян болсон хүнээс юм асуухад бараг бүх юм мэднэ. Оюунлаг ажил ашиггүй тул судлаад ч яадаг юм. Манай хүүхдүүд судлана биз. Өөрийн салбар хамгийн чухал, бусад зүйлийг бол хийж байхыг нь харсан юм чинь чадалгүй яадаг юм. Эсвэл сэтгүүлээс хараад, хүнээс асуугаад хийчих юманд яасан их төлбөртэй юм гэнэ. Компьютер авахад хэдэн сая ч бай, лизингдээд ч бай төлчих боловч, тэр Писи-г ашиглаад программ зохиосон, дуу зохиосон, зураг зурсан хүний хөдөлмөрийг үнэгүй авах зорилго тавина. Одоо нэг үе бодвол байдал сайжирч байгаа ч асуудалтай л байна. Гадаад хүн хийж байгаа бол төлнө, тэр нь сайн л байж таараа. Дотоодын мэргэжилтэнг яасан ч яадаг юм, танил тал байгаа юм чинь үнээс хямдхан хийгэд өгчих хүн зөндөө л байна. Тэр чанар манарыг мэдэх биш болж л байвал хямд хийлгэнэ, зөвлөгөө аваад дараа мөнгөтэй болхоор сайжруулна.
    Ийм байдлаар өдөр тутам аминд нь тулсан л биш бол, ажил үнэ цэнэ муутай гэж дугнэж болно ялангуяа оюуны хөдөлмөр эрхэлж буй хүмүүст байнга тохиолддог зовлон. Ийм бодолтой явдаг хүмүүсийн сэтгэлгээг өөрчилж чадах юм бол, Монголоос тэрбүмтан Билл Гэйтс шиг хүн төрөх ч юм билүү
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    S. Buyankhuu 2009-04-28 14:47 бичсэн.
    сэтгэл ханах уйлчилгээ узуулвэл, хэн ч мөнгө төлөхөөсөө цааргалахгүй, сайн хөлс төлж байгаа ажлыг сайн л хийгээд өгчих юмса гэж боддог шүү дээ.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    D. Tsengel 2009-04-28 14:51 бичсэн.
    зөв шүү мөнгө бол юмны үнэ цэнийг үнэлсэн нэгж шүү дээ хялбархан ойлговол хямд юм бол хямд л байна ш дээ
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Заяа 2009-04-28 14:56 бичсэн.
    Энэ бол амжилттай удирдлагын түлхүүр гэж бодож байна. Хаана үнэлэмж байна тэр газар хүн хөгжинө ш дээ.Хэрэв монголчууд маань өгч ч чаддаг хариуцлага ч хүлээж чаддаг бол...өнөөдөр чадварлаг залуучууд маань гадаад орныг зорихгүй юмсан.Энэ хэлэлцүүлэгүүд надад маш их таалагдаж байна. Гантулгаа сайхан жишээ байна. Бас Баяраад баялалаа хэрэгтэй гэхэд дэндүү хэрэгтэй сэдэв хөнджээ.
  • Thumb_up_voted Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    М. Батмөнх 2009-04-28 15:12 бичсэн.
    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Ууганбаяр 2009-04-28 15:19 бичсэн.
    Манайхан хүнээр юм хийлгэх дуртай. Үнэндээ бол өөрсдөө залхуу дээр нь өөрийн хийсэндээ итгэдэггүй. Тэгээд хүний цаг завыг үрэн таран хийж юмаа хийлгэчээд хэдэн төгрөг өгөх болохоор унждаг.
    Иймэрхүү байдал аль ч хүрээнд байгаа.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    И. Хуушаанхүү 2009-04-29 05:51 бичсэн.
    Гоё хэлж байна шүү,үгийн баялаг раймыг магтахгүйгээр болохгүй нээ,чиний хэлсэн бүгд зөв байна
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Болор-эрдэнэ 2009-04-29 12:56 бичсэн.
    Бид энийг уншаад яах билээ дээ. Хэдэн биендээ зовлонгоо тоочоод л өнгөрөх байх. Харин тэр хүний хөдөлмөр ойлгодоггүй хүмүүст нь хүргэх арга хэмжээ авмаар юм байна. Би өөрийн блогтоо уг бичлэгийг тавьлаа. Нэг ч гэсэн үйлчлүүлэгч уншиг.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    B. Suvd-Erdene 2009-04-29 13:06 бичсэн.
    Ямар ч цаг үед, ямар ч нөхцөлд чанартай юм хийж байвал мөнгө харамгүй төлөхөд бэлэн байдаг. Гол нь манай улсын нөхцөлд үнэн хэцүү шүү. Танил тал гээд явчдаг бүх асуудал дээр үнэхээр ядаргаатай санагддаг, залхдаг. Яаж зөв голидролд оруулах юм бүү мэд!!! Сайхан хэлэлцүүлэг байна. Ядаж үүнийг уншиж байгаа хүмүүс нь ТӨЛЖ ЧАДДАГ, ТӨЛҮҮЛЖ БАЙГАА НЬ ХИЙЖ ЧАДДАГ, чаддаггүйгээ өөрчлөгдөхөд нөлөөлдөг болмоор байна.
  • Thumb_up_voted+12 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Зөв шаардлага тавьсан байна шүү, аль аль нь хэрэгцээгээ зөв тодорхойлох хэрэгтэй л дээ :D 1/1 Т. Гантулга
    Д. Ариунаа 2009-04-29 13:41 бичсэн.
    Ажил олгогч:
    -Та манай компанид ажиллахын тулд, Windows-ийн бүх текст, зураг, дуу дүрсний программ дээр ажиллаж чаддаг байхаас гадна орос англи, хятад япон, солонгос, турк, хинди хэлээр чөлөөтэй ярьдаг байх хэрэгтэй. Ажилд орохоор ирсэн хүн:
    -Би Кадиллакаар ажилдаа ирж орой хүргүүлж, 4-6 бие хамгаалагчтай, хотын төвд 6 өрөө хаустай, Гавайн арлын далайн эрэг дээр 2 давхар зуслантай, тэгээд сард 150 мянган долларын цалин авбал болж байна. Ажил олгогч:
    -Тэр ч арай дэндэнэ ээ. Ажилд орохыг хүсэгч:
    -Чи л өөрөө эхлээ биз дээ
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Ш. Айдос 2009-04-29 14:10 бичсэн.
    за сонин сэдэв байна тиймээ. Үнхээр манайхан үнгүй юманд нугасгүй болжээ. гэхдээ мөнгийн өгч сурах хэрэгтэй. Нөгөө хүн нь асуухгүй байж болно. гэхдээ чи хүчээр өгж сур. тэр хүнийг 1.үнэлж байгаа хэрэг бөгөөд тэр хүний өмнө өргүй байх шиг гоё мэдрэмж байхгүй бөлгөө.
  • Thumb_up_voted+4 Thumb_down_voted-2 Сэтгэгдэл үлдээх
    Яаааг үнэн 1/1 С. Хишигмаа
    Ц. Баттулга 2009-04-29 14:32 бичсэн.
    Ард түмний мөнгөөр, татвар төлөгчидийн мөнгөөр хэн нэгний хүүхдүүдийг үнэгүй ёургаад байдаг ёстой сонин байна шүү нээрээ. Улсын мөнгийг, сангийн мөнгийг, татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулах эрх ерөнхийлөгчид байдаг юм уу.

Хариулт Бичих

Таны оруулах бичлэг нь
  • Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
  • Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Та мэдээллээ үнэн зөв оруулснаар BizNetwork-ийн агуулга монгол хэлээр уншиж бичдэг хүн болгонд хэрэгцээтэй эх сурвалж болж чадна! Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж BizNetwork-д элсэнэ үү!