Сүүлд шинэчлэгдсэн
- Уур амьсгалын өөрчлө... 4949
- Нэгийг бодогдуулсан ... 5959
- All You Need Is Love 66
- Хавдар өвчинтэй хүмү... 11
- "Хөдөлгөөнт холбоонд... 55
- Бар жилдээ бие биедэ... 55
- Шар хантаазтануудад... 44
- Д.Оюунтүлхүүрийг Япо... 44
- МОНГОЛЫН ӨВ СОЁЛ МОН... 55
- “Өнөөдөр”-ийн веб са... 33
- Австралийн бүх сургу... 44
- Хятадын тагнуул Монг... 99
- Дижитал бүтээлийн ур... 11
- Эх дэлхийнхээ төлөө ... 44
- Сэтгэлийн цай арга х... 1414
Хөрөнгийн зах зээл дээр хийсэн 5 жилийн судалгаа, 4 жил 6 сарын бодит арилжааны дүнд бий болгосон аргачлалаар хэрхэн гурван сарын дотор 16'000$-г 46'000 $ болгосон бодит түүх, хэрэглэсэн аргачлалын талаар танилцуулга хийнэ. Санхүүгийн хэрэгслүүд, үнийн таамаглал, суурь болон техник судалгааны үндэс зэргийг танилцуулна. Сургалтанд суусан хүмүүсийн бүлэг: http://groups.google.com/group/gtttraining -д гишүүн болох эрхтэй болно. Дараагийн шатны сургалтуудад суух болон зарим үйл ажиллагаанд(Интернетээр хийгдэх хичээлд) хөнгөлөлттөйгөөр оролцох боломж үүснэ.
Үйл явдлын зар: http://biznetwork.mn/event/show/166
Өмнөх сургалтын талаар: http://biznetwork.mn/topic/show/3544
Сургалтын агуулга, хөтөлбөр: Хичээлийн хувьд оролцогчдын төвшингөөс хамаараад анхан шатны зүйлс ярих хэрэгтэй бол доорхи хуваарийн дагуу хийгдэнэ. Хэрэв туршлагатай, мэдлэгтэй хүмүүс их байвал илүү богино хугацаанд хийж болно.
Хөрөнгийн зах зээл 15-30 минут
Санхүүгийн хэрэгслүүд
Хувьцаа 30 минут
Опцион 30 минут
Фьючерс 15 минут
Өргөн хэрэглээний бараа 30 минут
Форекс 1 цаг
Завсарлага(30 минут)
Үнийн хэлбэлзэл
Суурь шинжилгээ 30 минут
Техник шинжилгээ 1 цаг
Мэдээллийн үнэ цэнэ 30 минут
Зах зээлийн уялдаа холбоо 30 минут
Арилжааны стратеги боловсруулах 30 минут
16'000$-46'000$ болгосон түүх 1 цаг
Санаж явахад илүүдэхгүй зүйлс 30 минут
7.5 цаг (завсарлагагүйгээр)
Сургалтын суусан хүмүүсийн сэтгэгдлээс:
*Ankhaa*
Б. Анхгэрэл 14 өдрийн өмнө бичсэн.
Энэ удаагын сургалт амжилттай болж өнгөрсөн. Хичээл сонирхолтой байсан болоод ч тэрүү өлссөнөө хүртэл мартчихсан байсан шүү. Сүүлд дуусах тийшээ хандахад харин нүд харанхуйлаад толгой эргээд л явчихсан хэхэ.
Энэхүү сургалтаар өөрийнхөө хүлээлтээсээ илүү мэдлэг олж авсандаа туйлын баяртай байна. Бусад сургалтуудаас өөр, шинэлэг байж чадлаа. Санхүүгийн хэрэгслүүд, валют арилжааны зах зээлийн талаар онол яриад зогссонгүй өөрийн бодит туршлагаасаа түлхүү хуваалцсан явдал нь цаашид хөрөнгийн зах зээлийг судлах сонирхолыг минь нэмэгдүүлж чадсан. Миний хувьд тэр техникийн шинжилгээ маш их таалагдсан. Энэ талаар цаашид илүү судлана гэж хувьдаа бодож байгаа.
Энэ сургалт нэг талаараа хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээллийг хүргэсэн бол нөгөө талаасаа толгойгоо ажиллуулж чадвал зөндөө олон боломж хүлээж байдгыг ойлгуулсан. Залуучууддаа хандаж ,,,нүдээ нээгээд, арай өөрөөр сэтгээд үзээрэй. Бас аливаа зүйлийг хийж эхлэхийн өмнө сайтар судалж байгаарай,,, гэмээр байна.
Сургалтын агуулга, сэдэвийн зохион байгуулалт сайн байсан. Миний хувьд энэ удаагын сургалтаар нилээд цэгцтэй мэдлэг хуримтлуулж чадсан гэж бодож байна. /Одоо харин үзсэн зүйлээ нэг сөхөөд баталгаажуулчихвал яг болох гээд байна аа хэхэ/
Эцэст нь хэлэхэд мэдлэгээ харамгүй хуваалцсан "Өгөөмөр" Гантулга танд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.
Ch.Erdenebat
Ч. Эрдэнэбат 14 өдрийн өмнө бичсэн.
Т. Гантулга андын зохион байгуулсан сургалтанд суулаа.
Санхүүгийн хэрэгсэл, шинжилгээ, арилжааны талаар цэгцтэй мэдлэгийг санхүүгийн мэргэжлийн бус над мэтийн хүмүүст ойлгомжтой байдлаар заасан нь их таалагдлаа. Хамгийн гол нь өөрийн бодит туршлага бүхий мэдлэгээ илэн далангүй хуваалцсан нь сургалтанд суусан хүмүүст их сонирхолтой байсан.
Багшид ажлын өндөр амжилт хүсье.
Бүртгүүлэх: Нэр, Утас, и-мэйл, Эрхэлдэг ажил/ ажилладаг байгууллага зэрэг мэдээллээ gantulgat@gmail.com хаягаар явуулбал сайн байна.
-
Хүний нөөцийн удирдлагын сургалт
Мэдээ, С. Энхтуяа
8 өдрийн өмнө нэмсэн.
0 хариулттай Хариулах -
Санхүүгийн хоёрдахь хямрал нүүрлэж болзошгүйг Дэлхийн банк анхааруулж
Мэдээ, L. Burenbaatar
18 өдрийн өмнө нэмсэн.
2 хариулттай Хариулах -
АНГЛИ ХЭЛ СУРАХ АМАРХАН БОЛЛОО
Мэдээ, S. BizNetwork Marketing
2009-09-17 10:02 нэмсэн.
14 хариулттай Хариулах
Хариулт (19)
-
В. Баярсайхан 2009-05-04 15:16 бичсэн.Би бас оролцоё. Эрт орой нэг өдөр хөрөнгийн зах зээлд цуглуулсан мөнгөө хийж л таараа :P
Ийм боломж олдож байгаа дээр энэ зах зээлийн талаарх туршлагаас нь суралцаж авах минь. Дээр нэг Содхүү гээд хүний лекценд сууж байсан, бас чихэнд наалдаж өгдөггүй юм билээ түүх, онол яриад. Үзэж харсан, алдаж оносон хүнээс нь сонсвол дээр болов уу гэж бодож байна. Бүртгэж авна уу.
-
Т. Гантулга 2009-05-04 15:30 бичсэн.Энэ сургалт дахин хийгдэх гэж нилээн удах байх, учир нь та бүгд анзаарсан бол миний бие Глобал Си И Ө 2-т бүртгүүлсэн байгаа бөгөөд зохион байгуулагчдаас авсан мэдээллээр бол шалгараад яваад байхад бараг наадам хүртэл ч завгүй байх магадлалтай юм билээ. Өөдрөгөөр бол шүү дээ, гутрангиар ямар байхыг та бүгд хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ :)
Хэрэв та бүгд үйл явдлын зарын талаар уншаагүй бол линк дээр нь даран уншиж болох бөгөөд сүүлд орж ирэх хүмүүст хөнгөвчлөх үүднээс дэлгэрэнгүйг энд давхар оруулж өгье:
Үнэ: 50000₮
Хаана: СХД-н ЖДҮ-г дэмжих төв: ХАЯГ: Сонгино Хайрхан Дүүргийн 15-р хороо, 1-р хороололын арын зам дагуу 54-р байр /Цамбаргарав үйлчилгээний чанх хойно, 86-р сургуулийн ард/
Бүртгэлийг: gantulgat@gmail.com хаягаар мэйл илгээх буюу энд коммент бичин хийж болж байна; http://ganaas.blogspot.com -дээрээс ямар хүн, ямар үзэл бодолтой гэх мэт мэдээлэл авч болно. Урьдчилан хэлэхэд, таныг сайн мэдэхгүй тохиолдолд би ямарваа нэг хэлбэрээр зөвлөгөө өгөх боломжгүйг анхаарна уу! Сургалтанд суух буюу өөрийгөө сайн танилцуулахыг хүсье.
Хэзээ: 2009-н оны 05-р сарын 09
Хэдэн цагт: 09:30 цагаас-18:00 цаг хүртэл
-
Д. Ариунаа 2009-05-05 19:45 бичсэн.Т. Гантулгаа Глобал Си И Ө оролцох болсонд тань амжилт хүсье!
Чи чаднаа....!!!!!
Аан бас нэг юм яг мартах гэж байна шүү дээ.
Ялалтаа тэмдэглэхдээ уриарай...ккк...
-
G.Nyamdorjiig medeh yum bna. Chadaltai sain zaluu bgaa.Temtseen sonirholtoi l boloh yum bna daa.): 1/1 Д. АриунааТ. Гантулга 2009-05-06 01:30 бичсэн.Эба. Баяраа 2-г бүртгэлд оруулсан байгаа шүү. Хүмүүс өмнөх сургалтанд суусан хүмүүсийн сэтгэдлийг уншсан байх гэж найдаж байна. Сургалтанд суух болсон та бүгдийг цаг болон мөнгөө маш үр бүтээлтэйгээр зарцуулах болж байгаад баяртай байна.
Д. Ариунаад: Баярлалаа, тэр ерөөл бат оршиг! Ер нь энэ тэмцээнд оролцогчдоос хүмүүс харж байгаад дэмжих эсэхээ шийдэх биз, дэмжих хүмүүстээ итгэлийг нь алдахгүйгээр өөрөөс хамаарах бүхнээ гарган оролцох болно гэдгийг амлая. Энэ тэмцээнд мөн Г.Нямдорж андыг (http://biznetwork.mn/profile/midas) орох болсон бөгөөд бүртгэлээ маргааштаа хийлгэнэ гэдгийг дуулгахад таатай байна, түүнтэй хэдий Бизнетворк үүссэн цагаас танилцсан боловч энэ сайтын далд байгаа боломжуудыг бүрэн ашиглан хамтран ажиллаж байгаа, тэмцээнд ширүүн/хүчтэй өрсөлдөгч болохоор залуу юм.
Нээрээ та бүгдийг http://biznetwork.mn/network/topic/show/4163/page/1 сэдэвт байгаа мод тарих ажиллагаа болон ижил төстөй, цаашид арчилж хамгаалах амлалттай байгаа мод тарих үйлст оролцохыг уриалж байна. Г.Нямдорж анд модны үрсэлгээг олох талаар ШУТИС-н төгсөгчдийн холбоотой холбогдож нааштай үр дүн гаргахаар сая тохирлоо. Сургалтанд суусан бүх андуудаас энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хүсэж, гэр бүлээрээ салхинд гарч, өөрсдийн нэр бүхий модтой болон, хүүхдээ том болохоор сүүдэрт нь суугаад тоглох боломжтой болохыг уриалья!
-
Г. Болортуяа 2009-05-06 12:56 бичсэн.Манай Ту.Гантулгадаа Глобал СЕО-д орох гэж байгаад нь чин сэтгэлээсээ баяр хүргэе. Бу.Гантулгаас ч илүү амжитыг гаргаарай.. хичээгээрэй алдаа гаргасан ч чиний талд шүү... амжилт хүсье...
Дараагийн сургалтанд сууна шүү...бүртгээрэй.....
-
Т. Гантулга 2009-05-06 14:33 бичсэн.Баярлалаа Болороо! Сургалтанд бүртгэлээ.
Бу. болон ойр дотныхоо найз нөхөд, хамтран ажилладаг хүмүүстэйгээ шийдвэрээ гаргахаас өмнө зөвлөлдсөн бөгөөд аль болох алдаа гаргахгүй, гаргасан ч бага гарна гэж найдаж байгаа ;-)
(ХасБанк 1000 орчим ажилчидтай бөгөөд Б. Т. Гантулгууд бас байдаг. Дотоод журмын дагуу эцгийн нэрнийн эхний үсэг, давхардсан тохиолдолд эхний 2 үсэг гэсээр цахим шуудангийн хаяг үүсгэдэг учир Бу болон Ту гэсэн нэр яваад байгаа юм шүү. Бу. өмнөх Глобал Си И Ө-д орсныг та бүгд мэдэх байх)
-
H. Oyunzul 2009-05-07 13:06 бичсэн.сайн байна уу би энэ сургалтанд хамрагдах сонирхолтой бна одоогоор солонгост ажиллаж байгаа тул дансний дугаарт чин сургалтийн хөлсийг шилжуулж эмайл хаягаараа дамжуулж бичгээр сургалтийг авах боломжтой бол хариу өгнүү оюука.2006@яахоо.ком танийг хундэтгэсэн оюунзул
-
Т. Гантулга 2009-05-07 15:09 бичсэн.Н.Оюунзулд: Webinar (web + seminar) хийх төлөвлөгөө бий, яг энэ хичээлийг хэсэгчлэн бага багаар тогтсон цагт хийж болох боломжуудыг судлаж байгаа. Яг гоё шийдэл олоогүй л байна. Энэ чиглэлээр зөвлөгөө өгч, тодорхой хөлстөйгөөр шийдлийг танилцуулах хүн байвал нээлттэй хандаарай. (Мэйлээр саналаа явуулахыг хүсье).
Үнэгүйгээр 14 хоног ашиглаж болдог нэр шийдэл харсан ч харьцуулж, судлах боломж/цаг сайн гарахгүй л байна.
Яг шийдлээ олоод, боломжуудаар нь зэвсэглэж аваад алс хол суугаа хүн бүрт орон зай үл харгалзан энэхүү сургалтыг болон дараа дараагийн сургалт, семинар, дадлагын ажлыг хамтран хийх нь оновчтой л байгаа юм.
-
Т. Мөнхбаяр 2009-05-08 12:32 бичсэн.Сайхан үр дүнтэй сургалт болох нээ дээ. Манай компани хувьцаат компани болохоор би энэ талаар бага сага мэдлэгтэй л дээ. Дараагийн удаагийн сургалтанд нь суунаа. Би чинь бас СИӨ-д бүртгүүлцэн байгаа болохоор амжихгүй байна л даа
-
Өнөөдрийн байдлаар тов хэлэх боложгүй байна. Глобал Си И Ө 2 хэрхэн өрнөх, ачаалал хэр байх зэрэг.. 1/1 Т. ГантулгаД. Баясгалан 2009-05-08 13:19 бичсэн.Гантулгаа дараагийн сургалт хэзээ болох вэ?
-
Гантулгаа иймэрхүү маягын webinar-t www.dimdim.com-ийг ашиглавал зүгээр, presentain-тэй conference.. 1/1 Ш. ИдэрзоригтТ. Гантулга 2009-05-08 15:53 бичсэн.Т. Мөнхбаярт: Энэ сургалтанд Бу. Гантулга ирнэ, чи ирж танилцан туршлагаас нь судлавал дээр юм бишүү? ;)
Дараагийн сургалтыг үнэхээр товлож хэлэх боломжгүй байна. Интернет сургалтыг харин Ч.Эрдэнэбат анд 15-с эргэн хариу хэлэх болсон байгаа, өмнө нь хэрхэн Монголын нөхцөлд webinar хийж болох талаар мэддэг хүн байвал хандахыг хүсье.
-
Л. Мөнхтөр 2009-05-09 11:30 бичсэн.Наад сургалт чинь их хэрэгтэй бна. Заавал сууна, бүртгээрэй. Эхлэхээр мэдэгдээрэй! :)
-
Т. Гантулга 2009-05-10 22:15 бичсэн.Идэрзоригтдоо баярлалаа! Үнэхээр хайж байсан зүйл маань мөн байна. Одоогоор би туршилт хийж үзэж байгаа бөгөөд боломжит өдрийг сургалтанд суусах хүмүүсээс санал асуулга явуулж байгаад Онлайн сургалтаа хийж туршицгаая. Бүлгийн урилга авсан оролцогчид группын и-мэйл бүрийг авах тохиргоог сонгохыг хүсье. Урилга очоогүй бол надад зурвас явуулна уу.
Л.Мөнхтөрд: Дараа дахин сургалт явуулахдаа мэдэгдье. Мөн бусад сонирхлоо илэрхийлсэн хүмүүсийг энэ сэдвээрээ нэмж бүртгээд л явья.
Энэ удаагийн сургалт өмнөхөөс арай л сайжирч, зохион байгуулалтын хувьд ч сайн болгохоор нилээн хичээж өдрийн хоолтой болгон, бага хэмжээний завсарлагуудыг оруулж өгсөн юм. Оролцогчдын дунд Глобал Си И Ө-н оролцогч Бу. Гантулга ч мөн хүрэлцэн ирлээ.
Хөтөлбөрийн хувьд урьдах сургалттай ижил байлгасан үр дүн нь арай өөр гарсан гэж хувьдаа дүгнэж, хүмүүсийн мэдлэгийн төвшинг урьдчилан сайн асууж, агуулгыг бага зэрэг өөрчилж байх хэрэгтэй юм байна гэсэн ажиглалттай үлдлээ.
Сургалтанд суусан хүмүүс өөрсдийн сэтгэгдлээ бичсэн нь дээр байх бизээ. ;-)
-
Х. Амаржаргал 2009-05-14 11:27 бичсэн.Сайн уу? Гантулгаа
Глобал СЕО -д орж байгаад чинь баяр хүргээд, амжилт хүсье. Энэхүү тэмцээнд амжилттай оролцон, сургалт семинараараа үргэлжлүүлэн хийж олон олон залууст урам зориг, хүсэл мөрөөдөл бэлэглээрэй.
Сургалтанд суух хүсэлтэй байгаа шүү. Сургалттай холбоотой мэдээллээ өгч байгаарай.
Амжилт хүсье
-
Уучлаарай, боломж байгаа ч үр дүнгүй болох, сөрөг үр дүн гарах магадлалтай тул хийж болохгүй байна. 1/1 Т. ГантулгаS. Altaitsetseg 2009-05-24 23:26 бичсэн.наад сургалт чини болоод өнгөрсөн бол яаж тэгэж болдогийг энд бидэнд зөвөлгөө маягаар бичиж болохгүй юу?
-
Н. Одпүрэв 2009-05-25 01:41 бичсэн.Сайн уу залуусаа. Та, бид, бїгдээрээ Билгїїн хїїгээ аварч, амьдрал хайрлаж чаднаа.
Бизнетворкийн залуус бид бїгдээрээ єчїїхэн зїйлээр чинь сэтгэлээсээ тусалж чадвал Билгїїн хїїг аварч чадна. Тиймээ залуусаа. Хоёрхон настай энэ хїї хорвоод амьдрах хувьтэй тєрсєн залуусаа.
Бид нэгдэж, аяга хоол, балга шатахуун, нэг оройны зугаа цэнгэл, нэг цагийн ажлын хєлс хэд ч байсан хамаагїй єєрт зарцуулах єчїїхэн зардлынхаа нэгээхэн хэсгийг л Билгїїн хїїд зориулвал та тїїнд амьдрал хайрлаж буй нь тэр.
2009 оны 5 дугаар сарын 28-ны єдрийн 19:00 цагт УБ Паласын концертийн их танхимд Билгїїн хїїд амьдрал хайрлах хандивын тоглолт болно. Тоглолтонд урлаг соёлын одод нэгдэн нэгэн дуугаар Билгїїн хїїд туслах болно. Та ч гэсэн тэр цаг мєчид бидэнтэй хамтдаа байж уг тоглолтыг їзэхийг хїсэж байна.
Бяцхан хүү БИЛГҮҮНДЭЭ амьдрал хайрлая залуусаа !!!
Онлайнаар билет захиалах бол http://biznetwork.mn/page/orderTicket
99056695, 99010197, 99658079 утсанд БИЛЕТ захиалж болно
ХААН банкны 5026556348 тєгрєг, 5026556359 долларын дансанд хандив єргєж болно.
Та энэ бїхнээс л сэтгэлийн баяр баясгаланг мэдрэх болно. Сайн їйлс дэлгэрэх болтугай.
Хариулт Бичих
- Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
- Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)

