Амжилтын түлхүүр
Амжилтын түлхүүр
Тэр өдөр Алиса охины хувь заяаг шиидэхээр тийм нэгэн явдал болжээ. Хичээлээ тараад өдөр бүр хажуугаар нь өнгөрдөг цэцэрлэгт анх удаа оръё гэж боджээ. Гунигтай сэтгэл нь тавгүй байлаа... сүүлийн үед хичээлдээ нэлээд муудсан байв. Үргэлж базахгүй дүн авч байлаа. Орчиндоо юу болж байгааг нзаарах ч сөхөөгүй бодлогшрон явсаар урт сандалын өнцөгт суув. Суусныхаа дараа нөгөө буланд ньөөрийнх нь үеийн нэг охин сууж байгааг анзарчээ. Тэр охин суургуулийн дүрэмт хувцастай бас гартаа ном барьсан байлаа. Алиса, “энэ охин бас муу дүн авсан болохоор гэртээ оролгүй ном уншихаар энд сууж байгаа юм байх даа” гэж бодов. Охиноос юу ч асуусангүй, эргэн бодлогширч эхлэв. өөрийгөө бас ангийнхаа жесикаг бодон харьцуулж эхлэв. өнгөрсөн жил аав ээжийнхэн авч өгсөн бичгийн ширээ нь үнэхээр хэрэглэхэд урамтай байгааг Жесика их л сайрхаж яридаг байлаа. Бас хувиараа багш хөлсөлж хичээлээ заалгадаг байв. Надад ийм сайхан боломж байсан бол би ч гэсэн онц сурах л байсан гэж Алиса бодов. Гэтэл тэннийх хоёрхон өрөө байранд амьдардаг учир Алиса дүү нартайгаа нэг өрөөнд байдаг. Аав ээж нь бага ангиасаа сургуулиас гарсан тул хичээлд нь тус болж чаддаггүй гээд Жесикатай харьцуулахад олон хүндрэл байлаа. Алиса энэ бодлоосоо салахын тулд хажуудах охинтойгоо яриа өдөж эхлэв. “чи юу уншиж байгаа юмвэ?” Охин уншиж байгаа номныхоо талаар болон хэддүгээр ангид сурдагаа, бас ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаагаа хүртэл Алисад яриж өгчээ. Ингэж яриж байхдаа охины царай гэрэлтэж байв. Тэр охин сургуулийнхаа хамгийн онц сурлагатай оюутан гэдэг нь тодорхой байлаа. Тэр охин өнгөрсөн жил сургууль завсардаснаа, тиймээс энэ жил шалгалтаа сайн өгч анги дэвших хэрэгтэй байгаагаа хэлэв. Алиса гайхан, яагаад сургууль завсардасныг нь асуух гэтэл тэндээс нэг эмэгтэй дугуйтай сандал түрэн гарч иржээ. “Алив миний охин, ээж нь дугуйг нь засуулчихлаа. Одоо хичээлдээ явж болно.” Гээд охиныг өргөн дугуйтай сандал дээр нь эвтэйхэн суулгав. Алиса охин юу хэлэх ээ мэдэхгүй дэмий л “баяртай” гэж арай гэж хэлжээ. Охин ч инэмсэглэн”Баяртай” гэж гараа даллав. Алиса хэсэгтээ хөдлөх ч үгүй баахан суув. Өдрийн туршид авсан муу дүнгийнхээ бурууг амьдралын нөхцөл, энэ тэр гэсэн шалтгаануудад тохож бодсон байлаа. Гэтэл түүний дэргэд огт явж чаддаггүй ч тэр охин огтхон ч гутарсан янзгүй ирээдүйгээ төлөвлөж суудаг... Алиса өөрөөсөө маш их ичин гэнэт босон гэрийн зүг хурдан хурдан алхав. Гэртээ ороод саяын болсон явдлыг ээждээ яриад өрөөндөө орж хичээлээ хийж эхлэв. Одоо Алиса амжилтын түлхүүр бол хүн өөрөө гэдгийг ухаарсан байлаа.
"Сургамжит өгүүллэг 2" номноос







9. Gegeen.mn 2009-05-05 14:39
Туйлшрал Шинжлэх ухааны нээлтүүд, зохион бүтээгчдийн том үзэсгэлэнд арван жилийн сургуульд сурдаг нэг хүү оролцжээ. Тэр хүү”dihydrogen monokside” бодисыг хүнсэнд хэрэглэхийг эрс хориглохыг уриалаад болохгүй байсан ч гэсэн маш хатуу чанга хяналт тавьж өгөхийг шаарджээ. Тэр томоос том самбарт тухайн бодисын хор уршгийг ийнхээ жагсаан бичжээ. 1. маш их хөлрүүлж бөөлжүүлдэг 2. байгальд маш их хор учруулдаг хүчлийн борооны гол элемент 3. хэрэв хийн хэлбэрт шилжих юм бол гал түймрийг дэврээх аюултай 4. амьсгалах үед хоолой руу, эсвэл уушгинд орвол шууд үхэлд хүргэнэ 5. хөрсний элэгдэл бий болгодог. 6. машины тоормозны хүчийг сааруулдаг 7. үхлийн хорт хавдруудын үүсгэгчийг агуулдаг. Хүүгийн бичсэн энэ самбарыг нэг цагийн дотор 50 хүн ирж уншжээ. 43 хүн эрчимтэй дэмжиж, хориглох талаар санал нийлж цаашид дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлжээ. 6 хүн тээнэгэлзэж харин 1 л хүн хориглох гээд байгаа зүйл нь амьд ертөнцийг тэтгэгч УС гэдгийг хэлжээ. Хүүгийн энэ төсөл нь “бид хэр хурдан хууртаж туйлширдаг вэ” гэдэг тэмцээнд нэгдүгээр байр эзэлжээ. Хүү, “маш хялбараар эргүүлж утгыг нь өөрчилсөнөөр буруу ойлголт төрүүлж нийгмийн хандлагыг өөрчлөх нь тун амархан. Тиймээс юумыг заавал эргэжлийн хүнээс асууж лавлах хэрэгтэй гэдгийг ойлгуулахыг хичээсэн юм” гэжээ.
"сургамжит өгүүллэг 2" номноос...
9. Gegeen.mn 2009-05-05 14:39
Аль талаас нь харах нь чухал
Аргентиний алдарт голфчин роберт де винчинзо бас нэгэн том тэмцээний аврагаар тодорчээ. Шагналаа аваад, хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч зургаа авхуулаад гэртээ харихаар зогсоолд тавьсан машинруугаа явж байтал нэгэн эмэгтэй дөхөж ирэн түүний амжилтанд баяр хүргээд хүүхэд нь өвчтэй үхлийн даваан дээр байгааг, бас түүнийг эмчлэх мөнгө байхгүй, тиймээс мөнгөний тусламж үзүүлнэ үү хэмээн гуйжээ. Эмэйгтэйн яриа алдарт тамирчинд маш их нөлөөлсөн тул сая тэмцээнээс авсан шагналынхаа мөнгөний нэлээд хэсгийг чек бичээд эмэгтэйд өгчээ. Ингээд эмэгтэйд” хүүгээ заавал эдгээгээд сайн хүн болгож хүмүүжүүлээрэй ” гэж үнэн сэтгэлээсээ ерөөжээ.
Дараагийн долоо хоногт клуб дээрээ хоол идэж байтал мэргэжлийн голфийн холбооны нэг ажилтан түүнд дөхөж ирээд “өнгөрсөн долоо хоногт таныг машины зогсоол дээр нэг эмэгтэйтэй юм яриж байсныг тань сонссон” гэхэд Роберт “тийм” гэж хариулав. Нөгөө ажилан “тэгвэл танд нэг муу мэдээ хэлье. Тэр эмэгтэй бол залилан мэхлэгч, ямар ч өвчтэй хүүхэд байхгүй юм байна.” Гэхэд Роберт “энэ чинь тэгээд ямар ч өвчтэй хүүхэд байхгүй гэсэн үг үү ?” “үгүй, ямар ч өвчтэй хүүхэд байхгүй” “ашгүй дээ. Энэ долоо хоногт дуулсан хамгийн сайн мэдээ байна. өвчтэй хүүхэд байхгүй юм байна шүү дээ” гээд баярлан инээмсэглэжээ.
"сургамжит өгүүллэг 2" номноос...
E. SUVD 2009-05-05 18:13
Амжилтынхаа хэрээр хүн аугаа байж чаддаг юм шиг ээ. Амжилт гаргадаггүй бол тэгээд л ...
T. Oyuntuya 2009-05-06 00:04
ямар агуу юм аэ
9. Gegeen.mn 2009-05-05 14:40
Лууван, өндөг, кофе Аав охин хоёр ярилцаж байлаа. Охин, амьдрал нь бэрхшээлээр дүүрэн байгааг, өөрт нь их хүнд хэцүү юм их тулгарч байгааг, ийм асуудалыг хэрхэн даван туулах аа мэдэхгүй байгаагаа аавдаа ярьжээ. Үүнийг сонссон аав нь”аав нь чамд нэг юм үзүүлье” гээд охиныг дагуулан гал зуухныхаа өрөөнд оржээ. Охины аав алдартай тогооч хүн байлаа. Зуухан дээр ижил хэмжээтэй устай ижил 3 сав тавьжээ. Эхний савтай усанд лууван, дараагийн савтай усанд өндөг, сүүлийн савтай усанд кофе хийж ижил гал дээр буцалгажээ. Бүгдийг нь 20 минут буцалгаад гаргав. Дараа нь ширээ дээр 2 таваг, 1 аяга авчирч тавиад тавагнуудад лууван, өндөг 2-ийг, аяганд кофе хийв. За охин минь эд нар юу вэ Лууван, өндөг, кофе Тэгвэл ямархуу болцтой байгааг нь хэлдээ. Охин лууванг сэрээгээр хатгаж үзэхэд нэлээд зөөлөрсөн, өндгийг хальслахад хэтэрхий их болж хатуурсан, харин кофег амтлахад сайхан амттай болсон байв. Ааваа та яагаад үүнийг надад үзүүлж байгаа юм вэ? Охин минь, бүгдийг нь ижил хэмжээтэй усанд, ижилхэн гал дээр, адил хугацаанд чанахад бүгд өөр өөр болсон байна. Лууван эхэндээ хатуу байсан ч буцалгасны дараа зөөлөрсөн, өндөг эхэндээ шингэн байсан ч буцалгасны дараа хатуурсан, харин атга гашуун кофе буцалгасны дараа сайхан амттай болж буцалж байхад аа ч сайхан үнэртэж байсан. Охин минь, чи эдгээрийн аль нь вэ? Бэрхшээлтэй тулгархаараа яадаг вэ? Лууван уу, өндөг үү, кофе юу? ҮҮНИЙГ УНШИЖ БАЙГАА ТА АЛЬ НЬ ВЭ? “сургамжит өгүүллэг 2” номноос...
9. Gegeen.mn 2009-05-05 14:40
Бүтээлч шүүмжлэл
Энэтхэг оронд нэгэн алдарт зураач амьдардаг байжээ. Олон хүмүүс түүний зургийг хамгийн гайхамшигтай, ямар ч өө сэвгүй гэж хэлдэг байв. Тиймээс өнгө будагт мэргэшсэн хүн буюу “Ранга Челэри”-г товчлоод “Ранга Гуру” гэж дууддаг байв.
Түүний швийг Рачижи гэдэг байв. Рачижигийн сургалтын хугацаа дуусахад тэр төгсөлтийн нэг зураг зурж багшдаа үзүүлээд үгийг нь сонсохыг хүсчээ...
Ранга Гугу түүнд”Одоо чи зураач боллоо. Тиймээс чи зургаа ард түмэнд үзүүлж тэдний үгийг сонсох хэрэгтэй. Зургаа хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газар аваачиж тавь” гэжээ. Тэгээд зургаа тавихдаа хажууд нь улаан будаг бийр тавиад таалагдахгүй хэсгээ улаан хэрээсээр зурж тэмдэглэхийг хүссэн бичиг тавихыг бас зөвлөжээ. Рачижи багшийнхаа хэлсэнээр хийгээд хэд хоногийн дараа ирэхэд зураг нь улаан хэрээсээр дүүрсэн байхыг хараад сэтгэл санаагаар унажээ. Багшдаа очоод өөрт нь ямар их хэцүү байгаагаа хэлэхэд багш нь” гуниглаад хэрэггүй дээ хүү минь. Харин наад зураг аа хэчээж байгаа дахин нэг зураад аваад ир гэв.” Рачижи дахин нэг удаа зураад багшдаа үзүүлэв. Багш нь “за одоо дахиад хотын төв талбайд аваачиж тавь хажууд нь мөн л будаг бийр тавь. Гэхдээ энэ удаа таалагдаагүй хэсэг ээ зсаад зур гэж бичээрэй” гэжээ. Рачижи багшийнхаа зааснаар хийв. Хэд хоногийн дараа зургаа шалгахаар очиход зурагт нь хэн ч хүрээгүй, бийр будаг нь ч хув хуурай байжээ. Үүнийг харсан Рачижи багш дээрээ зурагаа тэврэн очиж болсон явдалыг баяртайгаар ярижээ…
Ранга Гугу “Хайрт шавь Рачижи минь эхлээд би чамд хүмүүс боломж л олдох юм бол ямар аймшигтай харгис шүүмжилдэг гэдгийг харуулах гэсэн юм… Амьдралдаа зураг зурж үзээгүй хүн хүртэл чиний зургийг шүүмжилсэн… Харин дараа нь тэднээр алдаагаа засуулахыг хүсэхэд чинь өөрөөр хэлбэл бүтээлч шүүмжлэл хүсэхэд чинь хэн ч хүрч чадаагүй. Учир нь бүтээлч шүүмжлэл хийхэд боловсрол, чадвар хэрэгтэй. Хүн мэргэжилдээ сайн байх биш бүр боловсорсон байх шаардлагатай. Хөдөлмөрийнхөө үнэ цэнийг юу хийж байгаагаа мэдэхгүй хүмүүсээс хүлээгээд хэрэггүй. Тэдний хувьд чиний хийсэн ажил юу ч биш. Тиймээс чиний хөдөлмөрийг ойлгож мэдэж чадахгүй хүмүүст хэзээ ч бүтээлээ бүү үзүүл. Тэдэнтэй энэ тухай маргалдаад ч хэрэггүй ” гэжээ
“Сургамжит өгүүллэг 2” номноос
I. Гантуул 2009-05-06 14:15
яаастай гоё
T. Ganzorig 2009-05-06 14:28
medvvshtei tvvh baina
9. Gegeen.mn 2009-05-05 14:40
Сүхээ ирлэх нэг ойд хоёр модчин мод бэлтгэж байв. Нэг модчин өглөө эртлэн босч ажилдаа гараад өдөр хоол унд гэлгүй өдөржин ажиллаад орой нар жаргасан хойно харьдаг байв. Харин нөгөөх нь сайхан амарч босоод, унд цайгаа ууж ажилдаа гараад орой харанхуй болохоос өмнө гэртээ харьдаг байв. Сарын дараа хоёр модчины ажилыг дүгнэхэд сүүлчийн модчин эхнийхээсээ түрүүлсэн байв. Эхний модчин уурлаж би энээс эрт босч ажилдаа гараад харанхуй шөнө хүртэл зогсолтгүй ажиллаж байхад яагаад надаас түрүүлдэг билээ гэж заргалдав. Гэтэл нөгөө модчин инээмсэглээд" Та үүнд гайхаад байх хэрэггүй. Таныг зогсолтгүй ажиллаж байхад чинь би заримдаа амарч, амрах хугацаандаа сүхээ ирлэдэг байсан юм. Хурц сүхээр илүү бага хүч зарцуулан их ажил хийдэг юм" гэжээ. "Сурамжит өгүүллэг 2" номноос Та нарт үүний уншаад юу санагдаж байна. санаа оноогоо бичээрэй.
C. Odno 2009-05-06 01:23
гихууж айшхйлэйш ыгжайтр мий ыхгг
C. Odno 2009-05-06 01:23
үнхээр гайхалтай сургамж байна шүү
9. Gegeen.mn 2009-05-05 14:41
Тэр өдөр цаг агаар их муухай байлаа. Цахилгаан цахиж, бороо хувингаар цутгах мэт орж байв. Бяцхан охин өглөө ээжийгээ дуудахад нойрноосоо сэрээд өглөөнийхөө цайг уун бусад өглөөний л адил сургууль руугаа алхахаар гарлаа. Цахилгаан хүчтэй цахилж нүргэлсэн дуу чимээ гарахад охины эх гэнэт сандран “охин минь замдаа явж байгаад айх бий дээ” гэж бодон машиндаа санд мэнд сандран суугаад охиныхоо араас гарав. Тэгээд охиноо замаар явж байхыг харлаа. Охин ойрхон ойрхон алхлан явж байв. Харин цахилгаан цахихад дороо зогсоод тэнгэр өөд харан инээмсэглэж байв. Ингэхийг нь ээж нь хараад эхэндээ ойлгосогүй. Ихэд гайхан машинтайгаа дөхөж очив. Тэгээд “Үр минь энэ аймаар бороонд ганцаараа явахдаа айсангүй юу? Цахилгаан цахихаар яагаад тэнгэр өөд хараад байгааг ээждээ хэлээч” гэв. Тэгэхэд охин: “Инээмсэглэсэн юм аа. Яагаад гэвэл Бурхан миний зургийг дээрээс авч байна” гэжээ.
Үүнийг уншихаар яагаад ч юм вэ, ямар үед өөрийн эрхгүй инээмсэглэдэг юм. Сонин байгаа биз та нарт ч бас тэгж санагдах байх.
"сургамжит өгүүллэг 2" номноос...
I. Гантуул 2009-05-06 14:15
хөөрхөн юм аа. хүүхдийн сэтгэлгээ цаанаа л гоё шүү
В. Баяртуяа 2009-05-07 01:14
hehe yasan oolgon yum.
9. Gegeen.mn 2009-05-05 14:41
Овгийн ахлагч өвгөн индиан
өвгөн индиан ач хүүтэйгээ гэрийнхээ үүдэнд суугаад цаахан талд нь ноцолдох хоёр нохойг ажиглаж байв. Нэг нь цагаан, нөгөө нь хар зүстэй бөгөөд 12 настай ач хүүг нь ухаан орох цагаас л хамт ноцолдож өсчээ. өвөө нь хажуугаасаа салгадаггүй байнга харж хамгаалдаг хоёр нохой нь байлаа. Амбаараа мануулахад нэг л нохой хангалттай байхад яагаад заавал хоёр, тэгээд бас цагаан, хар өнгөтэй байгаагийн учрыг хүү ихэд сонирхон өвөөгөөсөө асууж гэнэ.
өвгөн индиан ач хүүгийнхээ нуруу нь дээр нөхөрсөгөөр алгадаад “хүү минь энэ нь миний хувьд хоёр чухал зүйдийг илэрхийлж байгаа юм.”
“юу илэрхийлж байгаа юм ” гэж ач хүү асуухад “сайн муу чанарыг илэрхийлж байгаа юм. Яг энэ хоёр нохой шиг хүний сайн муу хоёр чанар нь үргэлж бидний дотор тэмцэлдэж байдаг юм. Энэ хоёр нохойг харахдаа үргэлж үүнийг санадаг юм. Тийм учраас үргэлж дэргэдээ байлгадаг юм” гэв. Ач хүү “ тэмцэлдэж байдаг юм бол нэг нь дийлсэн байхнээ” гэж бодоод хүү дуусдаггүй асуултаасаа дараагийхыг нь асуужээ.
Тэгээд хүү “ тэгвэл энэ тэмцэлд аль нь дийлэх вэ” гэв.
Хөгшин индиан ач хүүгээ хараад: “Чинийхээр бол аль нь дийлэх вэ?” хүү бодолхийлнэ. Харин өвгөн индиан”Би алийг нь илүү тэжээнэ тэр нь дийлнэ дээ” гэв.
"Сургамжит өгүүллэг 2" номноос...
А. Баасандорж 2009-05-05 23:13
wonderful!!
П. Равжир 2009-05-06 00:06
Нарийн бодож үзсэн бол үнэхээр тийм гэдгийг эрт ойлгох байж. Nice!
9. Gegeen.mn 2009-05-05 14:41
Зүрхэнийхээ үгийг сонс
Хэд ч мөрөөдөлийг тань хулгайлахыг бүү зөвшөөр,
Ямар ч үе байсан хамаагүй зүрхэнийхээ үгийг сонс
Хүүг дунд ангид байхад багш нь: “том болоод юу хийх, ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаа тухай зохион бичлэг гэртээ бичиж ир” гэж гэрийн даалгавар өгчээ.
Хүү шөнөжингөө суун, нэгэн өдөр адууны аж ахуйтай болох тухай, 7 хуудас дүүрэн юм бичжээ. Тэр ч бүү хэл 200 га талбайтай аж ахуйн байр, хашаа хороо, морьд давхих талбайг ч зурсан байлаа. Маргааш өглөө нь зүрхэнийхээ үгтэй 7 хуудас зохион бичлэг ээ багшдаа өглөө. Хоёр хоногийн дараа багш зохион бичлэгүүдийг тарааж өгөхөд түүний цаасан дээр томоос том “тэг” бас “хичээлийн дараа надтай уулз” гэж бичсэн байв.
Хүү багшаасаа “яагаад би тэг авч байгаа юм ” гэж асуужээ . “чиний насанд ийм мөрөөдөл тохирохгүй, бодит байдалтай нийцэхгүй байна” гээд “чамд мөнгө байхгүй, чи нүүдэлчин айлын хүү шүү дээ. Адууны аж ахуйтай болоход чамд маш их хөрөнгө мөнгө шаардлагатай. Эхлээд чи газар авна, дараа нь сайн үүлдрийн адуу авах хэрэгтэй, үүнийг хийнэ гэдэг чинь боломжгүй. Хэрэв биелэгдэх зорилго шинээр тавьж ирэх юм бол чиний дүнг өөрчилж болох юм” гэжээ.
Хүү гэртээ ирээд баахан бодсоны эцэст аавдаа хэлэв. Тэгтэл аав нь “за хүү минь, үүнд чи өөрөө шийд гарга, энэ бол чиний хувьд маш чухал сонголт” гэлээ. Хүү хэдэн өдөр бодсоны эцэст зохион бичлэгтээ ямар ч өөрчлөлт оруулахгүйгээр багшдаа өгөнгөө “та надад өгсөн дүнгээ битгий өөрчлөөрэй, би ч бас мөрөөдлөө өөрчлөхгүй …” гэв.
Одоо тэр 200 га газартай, адууны аж ахуйтай, бас 1000 м2 талбайтай харшид амьдарч байна. Олон жилийн өмнө бичсэн тэр зохион бичлэг нь хоймрын хананд нь өлгөөстэй…
"сургамжит өгүүллэг 2" номноос...
P. BOLD 2009-05-05 18:18
гайхалтай... мөрөөдөлдөө үнэнч үлдэцгээе...
9. Gegeen.mn 2009-05-05 14:44
Инээмсэглэл
Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.
Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.
Зөөгч хүү хэзээч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв.
Хөгшин гуйлгачин тун их баярлажээ. Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхарын хонгилдоо иржээ. Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж үхэхээс аварчээ.
Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд баацагнан гүйж, эрхэлж тоглож байв.
Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ. өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ.
ЭНЭ БҮХЭН ГАНЦХАН ИНЭЭМСЭГЛЭЛИЙН АЧ ТУС БАЙСАН ЮМ.
"Сургамжит өгүүллэг 2" номноос...
E. SUVD 2009-05-05 18:17
Өглөө их л инээсэн хүн явлаа. Нээрээ л инээмсэглэсэн хүн надтай лав таарсангүй шүү!
А. Баасандорж 2009-05-05 23:17
Би марсайчааал энэ тэрүүгээр яваал байсийшд. Сувдаа хаагуур зөрөөд өнгөрчвөө..кккк :) :) :)
9. Gegeen.mn 2009-05-05 14:45
Хулс мод
Хулс модны ургах нь тууштай байхын тухайд тохирсон жишээ юм.
Хятад хүмүүс хулс модыг тарихдаа эхлээд үрийг газарт булан усалж борддог. Эхний жил үрэнд ямар нэг өөрчлөлт гарахгүй. Үрийг дахин усалж бордоно. Хоёр дахь жилдээ ч хөрсөн дээр ил нахиалж гөлөглөхгүй. Дахиад гурав дахь, дөрөв дэх жил ч урд жилүүдийн адил хулсны үрийг усалж бордсоор л байдаг. Гэвч зөрүүд хулс бас л нахиалдаггүй.
Хятад хүмүүс их тэвчээртэйгээр 5 дахь жилдээ ч усалж бордсон хэвээр байдаг бөгөөд арай гэж 5 дахь жилийнхээ сүүлээр хулс мод соёолж зургаан долоо хоногийн богинохон хугацаанд ойролцоогоор 27 м болдог. Хүний толгойд хамгийн түрүүнд урган гарч ирдэг асуулт бол “хулс мод зургаан долоо хоногийн дотор уу, 5 жилийн дотор 27 м өндөр болсон уу”юм. Энэ асуултын хариулт нь мэдээж 5 жилийн дотор. Маш их тэвчээр, цөхрөлтгүй хүлээсний эцэст хулсыг 5 жилийн турш усалж бордоогүй бол хулс ургах нь битгий хэл нахиалах тухай ч ярихын хэрэггүй.
Амжилтын зарчмууд нь маш энгийн. Хэсэг хугацаанд хөдөлмөрлдөж бас нэг хэсэг хугацаанд тэсвэртэй хүлээх хэрэгтэй. Үргэлж итгэлтэй байж хэзээ ч бүү бууж өг.
"Сургамжит өгүүллэг 2" номноос
Т. Гантулга 2009-05-05 18:15
Sly-н нэг Rocky Balboa дээр хүүдээ хэлдэг үгийг сонсоод өөрөөсөө ичиж билээ. Блогоос үзэхийг санал
9. Gegeen.mn 2009-05-05 14:45
Ааваас хүүдээ бичсэн захидал
Хүү минь сонсооч, эдгээр үгсээ чамайг унтаж байхад чинь хэлье. Чи минь өхөөрдөм жоохон гараараа хацраа дэрлээд унтаж байна. Дух чинь хөлрөөд буржгар үс чинь наалдчихаж. өрөөнд чинь яг л хулгайч шиг сэмхэн орж ирлээ. Хэдхэн минутын өмнө өрөөндөө суугаад сонин уншиж байхдаа чиний өмнө буруутай юм шиг санагдаад явчихлаа. Буруу зүйл хийчихсэн гэдгээ мэдрээд орлуу чинь дөхлөө. Аав нь юу бодсоноо хэлье. өглөө их ууртай байснаа санаж байна. Сургуульдаа явах гээд хувцсаа өмсөж байхад чинь зэмлэж орхисон. Яагаад гэвэл хүү минь чи нүүр гараа угаах гэж зүгээр нойтон алчуураар арчсан байсан. Гутал чинь шороотой хэвээрээ байхыг хараад чамаар цэвэрлүүлсэн\. Зарим дэвтэр номоо хайш яайш тараачихсан байхаар чинь муухай орилсон. Цайгаа ууж байхад чинь маш олон дутагдалыг чинь олж харлаа. Асгаж цутгаад, амандаа хийсэн хоолоо зажилахгүй залгиад, талхан дээр цөцгийн тосоо зузаан гэгч нь түрхээд.
Чи тоглохоор явна, харин би унаандаа амжих гээд. Аавруугаа харснаа гараараа даллан “ааваа баяртай” гэхэд чинь цэх зогс гэж чамд тушаасан.
Орой байдал өөр байсан. Гэртээ харих замдаа чамайг газар явган суугаад найз нартайгаа бөглөө тоглож байхыг чинь харсан. Оймс чинь урагдчихсан байсан. Найз нарын чинь хажууд чамайг зэмлээд гараас чинь татан гэрт оруулсан. Тэгээд энэ оймс их үнэтэй. Оймстой байя гэвэл гамтай байхгүй яасан юм гэж загнасан.
Хүү минь төсөөлж байна уу. Эдгээрийг чамд аав чинь хэлсэн. Санаж байна уу. Тэгээд дараа нь ажлынхаа өрөөнд орсон. Нүднээс чинь гомдол харагдаж байсан. Ямар нэгэн зүйл хийх гээд чадахгүй байгаа бололтой. Харин би “чи яах гээв ” гэж чамруу хашгирсан. Юу ч хэлэлгүй хүү минь гүйж ирээд хүзүүгээр минь тэврээд намайг үнссэн. Тэр нь гэхдээ хайр дүүрэн үнсэлт байсан. Тэгээд гүйгээд явчихсан. Барьж байсан цаас минь гараас уналаа. Би чинь юу хийчихвээ үргэлж л хүүгийнээ алдааг олж хараад байх юм гэж бодсон. Аав нь чамайг ингэж л “шагнасан” шүү дээ. Чамд хайргүйн учраас биш, чамаас их зүйлийг л хүлээж байсан болохоор тэр шүү дээ. Чамайг өөрийнхөө насны хэмжээнд л дүгнэж байсан байна. Гэхдээ чамд минь олон сайхан чанар байдаг. Сэтгэл чинь үнэхээр цайлган. өнөөдрийн үнсэлт чинь үүнийг баталж өгч байна. Харанхуйд орны чинь өмнө сөхөрч суугаад үнэхээр ичиж байна. Эдгээрийг чамайг сэрүүн байхад чинь хэлээд ч ойлгохгүй гэдгийг чинь мэдэж байна. Гэхдээ маргаашаас эхлээд жинхэнэ аав байхаа амлая. Чамтай тоглоно. Чамайг гомдоход хамт гомдон, чамайг инээхэд хамт инээнэ. Таагү зүйл хэлэхээр бол хэлээ хазъя. өөрөө өөртөө “энэ чинь хүүхэд шүү дээ” гэж сануулж байя. Аав нь хүүгээ том хүн шиг бодож байж. Гэвч чи минь жаахан хүүхэд. Дөнгөж өчигдөрхөн л ээжийнхээ тэвэрт байсан. Сэвлэгийг нь үнэрлээд л баймаар. Толгойгоороо мөрийг нь дэрлээд л, шшш үр минь чамаас ямар их юм шаардаж байсан юм дээ.
Хүмүүсийг шлү үмжлэхийн оронд тэднийг ойлгохыг хичээгээрэй. Юу хийхийг хүссэнийг нь ойлго. Дотно байж, хүлцэнгүй эелдэг байх нь шүүмжлэхээс хавьгүй илүү нөлөөтөй. Ойлгоно гэдэг уучласных . бүү шүүмжил, бүү зэмлэ, бүү буруутга.
"Сургамжит өгүүллэг 2" номноос
П. Равжир 2009-05-06 00:10
Уйлах нь байна.
9. Gegeen.mn 2009-05-05 14:45
Их зүйл багаас эхэлнэ
Нэг өглөө зохиолч номын сэдвээ бодсоор далайн хөвөөгөөр алхаж явлаа. Тэр далай руу ямар нэгэн зүйл шидэж байгаа хүнтэй тааралдажээ. Нөгөө хүн рүү дөхөж очтол тэрээр эрэгрүү шидэгдэн гарч ирсэн далайн одуудыг далай руу буцаан шидэж байв. Зохиолч:
- та эднийг яагаад далай руу эргүүлж хаяд байгаа юм вэ, гэхэд
-Удахгүй нар мандана. Усны давлагаа татарч одууд хатаж үхнэ шүү дээ гэж хариулав. Зохиолч:
-Эрэг урт, энд олон мянган далайн одууд байна. Та бүгдийг нь далай руу шидэж амжихгүй шүү дээ. Шидсэн шидээгүй ялгаагүй юм биш үү гэхэд нь нөгөө хүн цуглуулсан однуудаасаа нэгийг авч шидэнгээ:
-та хар л даа, түүний хувьд их зүйл өөрчлөгдөж байгаа биз дээ гээд дахиан нэг одыг далай руу шидэв.
"СУРГАМЖИТ ӨГҮҮЛЛЭГҮҮД 2" НОМНООС
А. Баасандорж 2009-05-05 23:18
байгаадаа баяртай бн гсн. Яг л энэ жишээтэй адилхан юм. Нэг ч гэсэн өвчтэй хүүгийн амьдралд хичнээн
А. Баасандорж 2009-05-05 23:18
их өөрчлөлт болох ч юм билээ.
9. Gegeen.mn 2009-05-05 14:45
Би түүндээ хайртай байсан...
Лам шарилын толгойн тус зогсоод залбирал уншиж байв. Гэнэт 50 жил ханилсан ханиа оршуулж байгаа настай эр " би түүндээ хайртай байсан." гэж чанга дуугаар цурхиран уйлж эхлэв. Нам гүм байсан оршуулагын ёслолыг ийнхүү хижээл эр эвдэв. Гэвч намдах шинжгүй үргэлжлүүлэн уйлсаар байсан тул тэнд байсан үр хүүхэд, найз нөхөд нь баахан санаа зовж эхлэв. Тиймээс хүүхдүүд нь "Ааваа бид нар мэдэж байна аа гэхдээ та одоо тайвшир, чимээгүй байл даа" гэж гуйх шаардах зэрэгцэн хэлж байв.
Өвгөн, шарилын хайрцагийг нүх рүү буулгах агшинд мөн л цурхиран уйлж эхлэв. Лам гэр бүлийнхэнд шарилын нүхэнд шороо хийх хэрэгтэй гэхэд өвгөн улам чангаар "Би чамдаа хайртай байсан шүү дээ, би чамдаа хайртай байсан шүү дээ,Би чамдаа хайртай байсан шүү дээ" гэж уйлж байгаа өвгөнийг хүүхдүүд нь аргадж байсан ч өвгөн огт тоосон шинжгүй "Би чамдаа хайртай байсан шүү дээ" гэж уйлж байв.
Удалгүй хүмүүс нэг нэгээрээ тарж эхэлсэн ч өвгөн явах янзгүй суусаар л байв. Чулуун дээр бичсэн нэр лүү гөлрөн суусан өвгөнд лам дөхөж очоод "Танд ямар хүнд байгааг ойлгож байна л даа. Гэхдээ одоо эндээс явцгаая, үхсэндээ хамт үхэх биш дээ. Бидний амьдрал үргэлжиж байна." гэв. Гэтэл өвгөн шаналан "Би түүндээхайртай байсан. Гэхдээ гэхдээ... залуу байхад аа нэг юм уу 2 удаа л хэлсэн. тэрнээс хойш нэг ч хэлээгүй" гэжээ.
"СУРГАМЖИТ ӨГҮҮЛЛЭГ 2" НОМНООС
I. Гантуул 2009-05-06 14:20
аймар
9. Gegeen.mn 2009-05-05 14:47
"ЦУУРАЙ"
Найм ес орчим настай хүү эцгийн хамт ууланд аялж явжээ. Гэтэл хүү гэнэт хальтран унаад өвдсөндөө болон "ёо ёо" гэж орилжээ. Гэтэл дуу нь цуурайтан эргэн сонсогдожээ. Хүү хэн нэгэн бас "ёо ёо " гэж орилохыг сонсжээ.
Өмнө нь ийм зүйлтэй огт тааралдаж байгаагүй тул гайхан:
"Чи хэн вэ"гэж хашгирав.
Хариу ч тэр дороо ирлээ.
"чи хэн вэ?"
Харин хүү бухимдан:
"хулчгар" гэв.
Хариу бас л ижилхэн:
"Хулчгар " гэж ирэв.
Хүү аавда:
"Ааваа энэ чинь одоо юу болоод байгаа юм вэ би ойлгохгүй бна." гэв
Аав нь:
"миний хүү сонсож бай" гээд,
"Бүх юм сайхан" гэж хашгирав
Уулнаас ирэх дуу нь эргээд
"Бүх юм сайхан" гэв.
Аав:
"Би чамд хайртай"
Уулнаас ирэх дуу:
"Би чамд хайртай"
Хүү гайхсан хэвээр сайн ойлгоогүй байлаа.
Үүнийг харсан аав нь: "Үүнийг цуурай гэдэг юм. Гэвч амьдрал үнэндээ яг цуурай шиг байдаг. Чиний хэлсэн, хийсэн бүр чинь эргээд чамд тэр хэвээр тусдаг. Амьдрал бол бидний өөрсдийн хийсэн, хэлсний цуурай мөн билээ. Амьдралыг сайн сайхан байлгаж, муу муухайгаас цэвэрлэхийг хүсч байгаа бол өөрийнхөө сэтгэлийг сайн сайхан байлгаж, муу муухайгаас цэвэрлэх хэрэгтэй. Бусдыг өрөвч, зөөлөн байгаасай гэж хүсч байгаа бол эхлээд өрөвч зөөлөн байх хэрэгтэй. Амьдрал гэдэг чи түүнд юу өгнө, эргээд яг түүнийг чамд өгдөг жамтай". гэж хэлжээ.
Эмпати төвөөс эрхлэн гаргасан сургамжит өгүүллэгүүд 2 хэмээх номноос оруулж байна.
дээр бичсэн энэ өгүүллэг надад маш их таалагдсан ...
П. Равжир 2009-05-06 00:12
Яг үнэн. Ингэж амьдрах юмсан.
Б. Хуншагай 2009-05-06 10:20
Энэ ёстой гайхалтай өгүүллэг шүү. Хүнд хамгийн гол хамгийн зөв ухаарлыг өгсөн өгүүллэг юм шигээ
Г. Тамир 2009-05-05 15:03
сонирхолтой, сургамж авахаар зїйл бичдэг Гэгээндээ баярлалаа.
E. SUVD 2009-05-05 16:59
Сургамжит өгүүллэгүүд номноос Девидийн түүх
Тэр жил хатагтай Ричель 5-р анги дааж авчээ. Тэдний ангид Девид гэдэг нэг хүү байжээ. Тэр хүү байнга хиртэй хувцастай, үс нь арзайж сэгсийсэн, ангийнхантайгаа нэг их нийлдэггүй болохыг багш нь ажиглажээ. Хатагтай Ричель Девидийн хувийн хэргийг нь уншиж танилцахаар шийдэв. Гэхдээ хувийн хэргийг нь уншиж эхлээд маш их гайхжээ. Учир нь нэгдүгээр ангийн багш нь "Девид маш ухаантай, сэргэлэн цовоо, гэрийн даалгавраа тогтмол хийдэг, найз нөхөдтэйгээ эвтэй найртай." гэжээ. Харин цааш нь хоёрдугаар ангийн багш нь "Маш сайн сурагч. Гэвч ээжид нь хүнд өвчин туссан учир хэцүү байгаа бололтой. Ар гэрийн амьдрал хүнд байж магадгүй." гэсэн байв. Гуравдугаар ангийн багш нь "Ээжийнх нь үхэл түүнд маш хүнд туссан. Аав нь нэг их анхаарал халамж тавьдаггүй. Ямар нэг арга хэмжээ яаралтай авахгүй бол ар гэрийнх нь хэцүү уур амьсгал түүнд нөлөөлнө." гэж бичсэн байлаа. Харин дөрөвдүгээр ангийн багш нь "Девид бүрэг, хичээлдээ сонирхолгүй, ямар ч найз нөхөдгүй. Заримдаа хичээл дээр унтдаг." Хатагтай Ричель Девидийн ямар хүүхэд байсныг нь мэджээ. Багш нарын баярын өдөр сурагчид нь хатагтай Ричельд өнгө өнгийн туузаар чимсэн цаасанд боосон бэлэг бэлэглэхэд тэрээр ихэд санаа зовжээ. Учир нь Девид түүнд бор цаасанд боосон, зарим шигтгээ нь унасан, хиймэл шигтгээтэй бугуйвч, нэлээд дундарсан үнэртэй ус бэлэглэжээ. Девидийн энэ бэлгийг харсан хүүхдүүд инээлдэн шоолоход багш, бугуйвч өөрт нь маш их таалагдсаныг хэлж үнэртэй уснаас нь хэд хэд шүршихэд хүүхдүүд инээлдэхээ больжээ. Тэр өдөр Девид багшдаа "Хатагтай Ричель, та яг миний ээж шиг үнэртэй байна." гэж хэлжээ. Хичээл тарсны дараа хатагтай Ричель хэсэг уйлав. Тэр өдрөөс эхлэн Девидэд анхаарал тавьж эхэлжээ. Анхаарах тусам Девид улам бүр сэргэж яг л урьдынх шигээ хамгийн шилдэг сурагч болжээ. Жилийн эцсээр хатагтай Ричелийн гэрийн үүдэнд Девид нэгэн зурвас хавчуулсан байлаа. Зурваст "Та бол энэ дэлхий дээрх хамгийн сайн багш" гэсэн байлаа. Энэ зурвасыг бичсэнээс хойш зургаан жилийн дараа лицей төгсөхдөө, мөн дахиад зургаан жилийн дараа Девид хатагтай Ричельд захидал илгээж дүүргэсэн сургуулиудаа үргэлж амжилттай төгссөнөө мөн энэ дэлхийн хамгийн сайн багш бол та гэж бичсээр байлаа. Дахиад хэдэн жилийн дараа илгээсэн нэг захидалдаа Девид нэг сайн бүсгүйтэй танилцсанаа, аав нь хэдэн жилийн өмнө өөд болсон тул хатагтай Ричелийг хүргэний талыг төлөөлж өгхийг хүсээд мөн л та бол энэ дэлхийн хамгийн сайн багш гэжээ. Гэхдээ энэ удаа захидлын доор гарын үсэг зурахдаа хүний их эмч Девид гэж бичжсэн байв. Хатагтай Ричель хүүгийн хуриманд очихдоо олон жилийн өмнө түүний бэлэглэж байсан бугуйвчийг зүүж, үнэртэй уснаас нь түрхэхээ мартсангүй. Хайртай багшийгаа харсан Девид тосон угтаж, хайрлан тэврэхдээ чихэнд нь "Надад итгэсэнд тань, өөрөө өөртөө итгэх итгэлтэй болгосонд тань, натайг амьдралд итгэх игэлтэй болгосонд тань чин зүрхнээсээ баярладаг шүү багшаа" гэж шивнэжээ. Хатагтай Ричель хайр, нулимс дүүрсэн нүдээр Девидэд "Үгүй дээ хүү минь! Чи буруу ярьж байна. Чамтай тааралдахаасаа өмнө би багш гэдгээ мэдэрдэггүй байжээ" гэв.
Би анх энэ өгүүллэгийг гавъяат жүжигчин Чаминчулуун гуайг уншихаар нь их сэтгэл догдлон сонсож байлаа. Амжилтын түлхүүрт миний нэмэр.
9. Gegeen.mn 2009-05-05 20:29
nulims goojood bn. ooriin erhgui, hehe
I. Гантуул 2009-05-06 16:34
гайхалтай
E. SUVD 2009-05-05 17:11
Ухаан
Эрт урьд цагт Энэтхэгийн нэг ус тугээгч хувинтай дамнуургаар ус зөөдөг байжээ. Харин 2 хувингийн нэг нь цоорхой бөгөөд усных нь тал асгарахад хүрдэг байв. Энэ байдлаасаа цоорхой хувин ихэд ичиж, харин бүтэн хувин нь өөрөөрөө бахархадаг байв. Иймэрхүү байдлаар бүтэн 2 жил үргэлжилж, эцэст нь цоорхой хувин тэсч чадалгvй: -Эзэнтэн минь би өөрөөсөө ихэд ичиж байна. Мөн танаасаа уучлалт гуйхыг хүсч байна гэжээ. - Яагаад? гэж усчин асуухад: - Яагаад гэвэл би авч ирэх ёстой усныхаа дөнгөж талыг нь авчирдаг. Тэгээд та миний ийм байдлаас болж авах ёстой мөнгөө бүгдийг нь авч чаддаггvй шүү дээ гэхэд усчин хариуд нь: -Чи буцах замдаа замын хажуу талын цэцгүүдийг хараарай гэв. Цоорхой хувин буцахдаа замаа хартал үнэхээр сайхан цэцгvvд ургасан байлаа. Гэсэн хэдий ч хурэх газраа ирэхэд бас л тал устай байсан тул усчнаас дахин уучлал гуйв. Тэгэхэд усчин цоорхой хувингаасаа: " Замын хажууд зөвхөн чиний талд л цэцгvvд ургасан, харин нөгөө хувингын талд цэцэг ургаагvй байгааг ажиглав уу? гэж асуугаад: - Yүний учир нь чамайг цоорхой болохоор замын хажуугаар цэцгийн үр суулгасан юм. Ус аваад буцах замдаа чи тэднийг усалж сайхан цэцгүүд ургуулсан. 2 жилийн турш би энэхүү цэцгүүдийг түүж эзнийхээ гэрт тавьдаг байсан. Хэрвээ энэ сайхан цэцгүүд байгаагүй бол түүний гэрт аз жаргал авч ирэхгүй байсан шүү дээ, хэмээн өгүүлжээ. Амжилтын түлхүүрт миний нэмэр.
9. Gegeen.mn 2009-05-05 20:41
oo bayarlalaa. dahin unshsan ch haramsahgui saihan ed bn shuu. tom tus bn. tnx sis
П. Равжир 2009-05-06 02:36
Ямар ч юманд сайн тал байдаг...
9. Gegeen.mn 2009-05-06 10:01
нэгэн хүн багшийнхаа хамтаар кофе уухаар гал тогооруу оржээ...гэтэл багш нь данхтай кофег авч шалан дээр зүгээр л асгаж эхэлсэн байна...шавь түлэгдчихгүйн тулд хажуу тийш үсэрч " -Хүлээгээрэй. танд ямар ч аяга байхгүй байна шүү дээ" гэсэнд багш нь гайхсан шинжгүй асгасаар л байв.. Багш тайвнаар : " - Чи харав уу...Энэ шалан дээр асгаж үрэн таран хийсэн кофе бол таны авъяас чадвар юм..Аяганд хийхгүй бол ямар ч кофе үнэ хүрэхгүй..залхуурал хэнэггүйрхэл бол таны авъяас чадварыг үрэн таран хийж байна " гэсэн гэдэг...
I. Гантуул 2009-05-07 09:35
гоё тайлбарлажээ.
9. Gegeen.mn 2009-05-06 10:01
Тахиа болсон бvргэд (сургамжит өгүүллэг)
Бүргэдийн дэгдээхий санамсаргүй тахианы дэгдээхийнүүдийн дунд уначихжээ. Өөрийгөө тэдэнтэй адилхан гэж бодоод тахианы дэгдээхий мэт аашилдаг байв. Тэдэн шиг донгодож, идэх зүйл хайн гүйдэг байлаа. Нэгэн өдөр тэнгэрт нисэн буй бүргэдийг олж харжээ. “Ямар гайхамшигтай шувуу вэ? Ямар их өндөрт нисэж байна вэ? Би ч бас энэ шувуу шиг нисэж чаддагсан бол түүн шиг халин дүүлэхсэн” гэж өгүүлэхэд нь дэргэд нь байсан дэгдээхийнүүд “Бид нар чинь дэгдээхий шүү дээ. Битгий хоосон мөрөөдөөд бай. Тэр чинь бүргэд. Чи түүн шиг нисэж чадахгүй” гэцгээв. Бүргэдийн дэгдээхий маш их гуниглажээ. Хэн нэгэн түүнийг бүргэд болохыг нь хэлж, итгүүлэх хэрэгтэй байлаа. Гэвч хэн ч түүнд ингэж хэлээгүй тул амьдралынхаа төгсгөл хүртэл тахиа шиг амьдарчээ.
А. Баасандорж 2009-05-06 18:34
Намайг бүргэд гээд хэлээд өгөөчээ...кккк
Н. Алтанзул 2009-05-08 02:58
Баасандоржоо чи бол бүргэд, кэкэкэ
9. Gegeen.mn 2009-05-06 10:02
Саад
Эрт урьд цагт нэгэн хаан амьдардаг байжээ. Тэр хаан нэг өдөр ордон руу ордог зам дээр том хад тавиулаад өөрөө цонхоор харан юу болохыг харан суужээ.
Өглөөнөөс үд хүртэл тэр замаар хаант улсын хамгийн баян чинээлэг худалдаачид, аянчид, ордныхон гээд олон янзын хүмүүс өнгөрчээ. Тэд бүгд л замд тээглэсэн хадыг тойрон гарч ордонд орцгоожээ. Ихэнх нь хааныг их л өндөр дуугаар шүүмжилж байжээ. Ард олноосоо авсан татвараа замын засварт хэрэглэсэнгүй гэцгээж байлаа.
Эцэст нэг тосгоны тариачин тэр замаар ирж явна. Ордонд жимс хүнсний ногоо авч ирж байжээ. Үүрч ирсэн сагсаа газар буулгаад зам дээр тээглэсэн хадыг түлхэж эхэллээ. Эцэст нь ихэд ядарч хөлс нь гарсан боловч хүнд хадыг замаас зайлуулж чадав. Тариачин эр сагсаа үүрээд босох гэтэл түүний замаас зайлуулсан хадны доорх бяцхан нүхэнд ууттай зүйл байхыг харжээ. Онгойлготол дүүрэн алт… Мөн хажууд нь хааны бичсэн зурвас байлаа. Зурваст “Хадыг замаас зайлуулсан хүн энэхүү алтыг авна” гэжээ.
Тариачин эр болсон явдлаас их зүйл сурчээ. “Саад болгон таны амьдралыг илүү сайжруулах нэгэн боломж юм…”
Өгүүллэгийн эх нь www.shineyortonts.mn дээр байгаа болно.
I. Гантуул 2009-05-07 09:37
гоё гоё