2009-05-05 13:55:57

Амжилтын түлхүүр

Амжилтын түлхүүр

Тэр өдөр Алиса охины хувь заяаг шиидэхээр тийм нэгэн явдал болжээ. Хичээлээ тараад өдөр бүр хажуугаар нь өнгөрдөг цэцэрлэгт анх удаа оръё гэж боджээ. Гунигтай сэтгэл нь тавгүй байлаа... сүүлийн үед хичээлдээ нэлээд муудсан байв. Үргэлж базахгүй дүн авч байлаа. Орчиндоо юу болж байгааг нзаарах ч сөхөөгүй бодлогшрон явсаар урт сандалын өнцөгт суув. Суусныхаа дараа нөгөө буланд ньөөрийнх нь үеийн нэг охин сууж байгааг анзарчээ. Тэр охин суургуулийн дүрэмт хувцастай бас гартаа ном барьсан байлаа. Алиса, “энэ охин бас муу дүн авсан болохоор гэртээ оролгүй ном уншихаар энд сууж байгаа юм байх даа” гэж бодов. Охиноос юу ч асуусангүй, эргэн бодлогширч эхлэв. өөрийгөө бас ангийнхаа жесикаг бодон харьцуулж эхлэв. өнгөрсөн жил аав ээжийнхэн авч өгсөн бичгийн ширээ нь үнэхээр хэрэглэхэд урамтай байгааг Жесика их л сайрхаж яридаг байлаа. Бас хувиараа багш хөлсөлж хичээлээ заалгадаг байв. Надад ийм сайхан боломж байсан бол би ч гэсэн онц сурах л байсан гэж Алиса бодов. Гэтэл тэннийх хоёрхон өрөө байранд амьдардаг учир Алиса дүү нартайгаа нэг өрөөнд байдаг. Аав ээж нь бага ангиасаа сургуулиас гарсан тул хичээлд нь тус болж чаддаггүй гээд Жесикатай харьцуулахад олон хүндрэл байлаа. Алиса энэ бодлоосоо салахын тулд хажуудах охинтойгоо яриа өдөж эхлэв. “чи юу уншиж байгаа юмвэ?” Охин уншиж байгаа номныхоо талаар болон хэддүгээр ангид сурдагаа, бас ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаагаа хүртэл Алисад яриж өгчээ. Ингэж яриж байхдаа охины царай гэрэлтэж байв. Тэр охин сургуулийнхаа хамгийн онц сурлагатай оюутан гэдэг нь тодорхой байлаа. Тэр охин өнгөрсөн жил сургууль завсардаснаа, тиймээс энэ жил шалгалтаа сайн өгч анги дэвших хэрэгтэй байгаагаа хэлэв. Алиса гайхан, яагаад сургууль завсардасныг нь асуух гэтэл тэндээс нэг эмэгтэй дугуйтай сандал түрэн гарч иржээ. “Алив миний охин, ээж нь дугуйг нь засуулчихлаа. Одоо хичээлдээ явж болно.” Гээд охиныг өргөн дугуйтай сандал дээр нь эвтэйхэн суулгав. Алиса охин юу хэлэх ээ мэдэхгүй дэмий л “баяртай” гэж арай гэж хэлжээ. Охин ч инэмсэглэн”Баяртай” гэж гараа даллав. Алиса хэсэгтээ хөдлөх ч үгүй баахан суув. Өдрийн туршид авсан муу дүнгийнхээ бурууг амьдралын нөхцөл, энэ тэр гэсэн шалтгаануудад тохож бодсон байлаа. Гэтэл түүний дэргэд огт явж чаддаггүй ч тэр охин огтхон ч гутарсан янзгүй ирээдүйгээ төлөвлөж суудаг... Алиса өөрөөсөө маш их ичин гэнэт босон гэрийн зүг хурдан хурдан алхав. Гэртээ ороод саяын болсон явдлыг ээждээ яриад өрөөндөө орж хичээлээ хийж эхлэв. Одоо Алиса амжилтын түлхүүр бол хүн өөрөө гэдгийг ухаарсан байлаа.

"Сургамжит өгүүллэг 2" номноос

Сэтгэгдлүүд


  • Б. Хуншагай 2009-10-15 17:48

    Гайхалтай гоё өгүүллэгүүд байна. Баярлалаа

  • M. Agii 2009-10-16 07:17

    Bayarlalaa, A. Gegeen.
    Hund surgamjtai goyo saihan oguulegiig bichisend bayarlalaa. Zarimiig ni omno ni bi unishaj bas hunees sonsoj baisan baina, gehdee martsan zuilee butsaad sanuulsand (ergeed huuchan uedee ochison um shig, dursamjtain saihan baina). Zarim ni yamar ih minii setgeliig hudelgevee, ooriin erhgui hooloi zangiraad, nulims hurtel garlaa. Amjilt!

  • B. Amar 2009-10-31 23:44


    Надад ганцхан чи минь л хэрэгтэй байсан шүү дээ
    ...

    Ганаа, Сарнай хоёр түмний атаархал төрүүлэм аз жаргалтай хоё байлаа. Шинэхэн, бас тэгээд оюутан хосод аль бэрхшээл тохиолдохыг тэр гэх вэ. Гэсэн хэдий ч тэд аз жаргалтай байлаа. Гэхдээ Ганааг Америк явах хүртэл. Хүүхэдтэй болохоор төлөвлөсөн тэдэнд мөнгө юу юунаас илүү хэрэгтэй байв.
    Тэгээд нэг л өдөр Ганаа сургуулиасаа жилийн чөлөө авч "ногоон" цуглуулж ирэхээр Солонгос явах болов. Хэдийгээр хагацаж салах хэцүү байсан ч тэд ямар ч л гэсэн шийдвэр гаргаж чаджээ. Сарнай ч Ганаад захиасаа шөнө зүүдэлж сэртэл нь сануулахаа мартсангүй. Хэрэв охид руу харц шидсэн л байх юм бол салах өргөдөл бэлэн байхыг Ганаад сайтар ойлгууллаа. Над шиг царайлаг охинд муусайн харчуул мундахгүй шүү гэдгээ ч хэлэхээ мартсангүй. Ингээд л Ганаа Солонгос руу нислээ. Тэд өрөд бүр мэйлээр хайрын үгс солилцоно. Ганаа долоо хоногт доод тал нь хоёр удаа утсаар ярина. Утсаар ярихын төлөө Солонгос явсан гэлтэй. Нэг жил, бас дахин нэг жил өнгөрлөө. Сарнай Ганааг буцаж ирэхийг шаардах болов. Тэгэх ноцтой шалтгаан ч Сарнайд байсан юм. Учир нь Ганаа мэйл бичих нь багасч, сүүлдээ бүр сард нэгээс хоёрхон удаа ярих болов.
    Сар болгон мөнгө явуулдаг байснаа болилоо. Сүүлийн гурван сар элдэв шалтаг тоочин ямар ч мөнгө явуулсангүй. За мөнгө яах вэ гэтэл сүүлийн нэг сар утсаар ярилгүй байж байгаад өчигдөр нэг юм товчхон ярьсан болоод утас нь тасрав. Энэ ч арай дэндлээ. Сарнайгийн дотор элдийн юм бодогдоно. Архинд орчихсон юм болов уу, өөр хүүхэнтэй болоо юу. Гэвч Ганаа тийм биш гээд байгаа. Цөхөрсөн сэтгэлээ уур болгон мэйлээр дайх болов. Харамсалтай нь Ганаа хаа нэг, би чамд чин сэтгэлээсээ хайртай гэхээс өөр юм бичдэггүй байв. Дахин хагас жил өнгөрлөө. Сарнай уурлах, уйлахыг хослуулсны дүнд Ганаа ирэх долоо хоногт ирэх болов. Тэр хоёр утсаар ярьлаа.
    - ... Хань нь ирэх долоо хоногт очино...
    - ... Хайрт минь хурдлаарай. Чамайгаа тэсч ядан хүлээж байна. Дахин долоо хоног чамайг хүлээнэ гэдэг ямар хэцүү байгааг чи ойлгож байна уу...
    - ... Хайр нь нэг юм гуйх гэсэн юмаа ... Нэг найзыгаа дагуулаад очвол болов уу...
    - ...?
    - ... Бид хоёр энд нэг үйлдвэрт хамт ажилдаг байсан юм. Тэр маань машины осолд ороод хоёр хөлгүй болчихсон. Түүнийг асрах хүн байхгүй. Аав ээж нь өнгөрчихсөн. Гэрээсээ ганцаараа...
    - ... Юу гэсэн үг вэ хайрт минь. Тэгээд найз чинь манайд байж, бид асарна гэсэн үг үү...
    - ... Найз нь чамайг зөвшөөрвөл...
    - ... Хайрт минь энэ чинь тийм ч хялбар асуудал биш. Чамайгаа ойлгож байна л даа. Миний хайрт угаасаа өрөвч зөөлөн сэтгэлтэй, гэхдээ түүнд хамаатан садан байгаа биз дээ?
    - ... Бий л дээ...
    - Тэгвэл садан руугаа л яваг. Чи бид хоёр тийм хүнийг асарна гэж хэцүү шүү дээ...
    - ... Гэхдээ ...
    - Ямар ч гэхдээ байхгүй. Чи өөрөө л хурдан хүрээд ир. Харин найз нь тэр хүний чинь садангийнханд хэл дуулгаад хамт тосьё. Чи надад хаягийг нь өгчих.
    - Тэр садангийндаа очих дургүй байгаа юмаа.
    - ... Тэгээд бид хоёрт тээр болох гээ юу. Энэ ч арай дэндэнэ ээ. Өөр яриа бахгүй. Чи өөрөө л ир...
    Энэ ярианаас хойш Сарнайд долоо хоног ёстой л долоон жил мэт өнгөрлөө. Онгоцныхоо билетийг авчихаад ярина гэсэн Ганаа ярьдаггүй. Тийз нь олдохгүй байгаа юм болов уу гэж сэтгэлээ зогоолоо. Хоёр долоо хоног өнгөрлөө. Гурван долоо хоног өнгөрлөө...
    Нэг өдөр Ганаатай Америкт байсан гэх залуу ярилаа. Ганаа нь 21 давхраас унаж амиа хоролсон, шарилыг нь яаж ийж байгаад авчирсан гэх яриа түүнд огт ойлгогдсонгүй...
    ... Сарнай гэрийнхэнтэйгээ Ганаагийн цогцсыг үзэхээр орлоо. Тэрээр хайртай залуугаа харлаа. Хайртай хүнийх нь цогцсыг хүйтэн өрөөнд, төмөр тэргэн дээр даавуугаар бүтээсэн байв...
    ... Даавууг сөхөж үзээд Сарнайгийн ухаан балартлаа. Ганаагийн хоёр хөл байхгүй байгааг харж байснаа л там тум мэдэж байв...
    ... Даанч дээ хайрт минь хөлтэй ч бай, хөлгүй ч бай надад ганцхан чи минь л хэрэгтэй байсан шүү дээ.

    http://dotno.mn/index.php?option=com_content&view=article&id=115:talk&catid=51:tolk&Itemid=63

  • Ж. Ариунболд 2009-11-01 15:00

    yooy yamar ewgvi yum be. azgvi yumaa te.

  • N. Mnn 2009-11-21 20:50

    яаж энэ номыг олохуу надаа маш их таалагдаж байна

  • N. Mnn 2009-11-21 20:59

    нугуу сургамжилт өгүүллэг гэсэн номыг олох хэрэгтэй байнаа гэгээн эгчээ

  • 9. Gegeen.mn 2009-12-06 14:59

    КТМС-н менежментийнхэний сурах бичиг шахуу болцон дуулдсаан. асуугаад үзкүү юу

  • T. Ganzorig 2009-12-06 21:24

    асуух гээд яах вэ чамд байгаа юм бол бизээрээ дамжуулаад олонд хүргэж байж б олно шүү дээ би бол дуртайяа уншина

  • 9. Gegeen.mn 2009-12-07 14:12

    http://biznetwork.mn/topic/show/9368/1#comment_191355



    ---------------------------------------------------------------------------------------------------------------------------
    “Эмпати” төвийн “Сургамжит өгүүллэгүүд - 3” номноос.......
    -----------------------------------------------------------------------------------------------------------------------------

    Манай бусад номнуудыг доорх хаягаар хандаж дэлгэрэнгүй танилцаж болно.
    www.empathy.mn

  • Б. Мөөгий 2009-12-10 11:01

    Уншихад урамтай номнууд байна лээ 1,2-ыг нь уншсан. Цувралуудыг нь олж уншина аа.

  • I. Гантуул 2009-12-14 23:09

    энэ харин гоё сэдэв үү.

  • 9. Gegeen.mn 2009-12-15 00:37

    харин тийн, нэмээд хэдэн өгүүллэг оруулчуул чи таалахым бн тээ кк

  • I. Гантуул 2009-12-15 00:39

    аанхаа. хэд хоног уншиж дуусгах гээд сомоос салахгүй байх вий дээ. Намайг бодож оруулаарай. хэхэ

  • 9. Gegeen.mn 2009-12-15 20:40

    нэмээд 3-г олцон шүү. уншаад дуусахаар чинь орууляа. чамайгаа хайрласандаа л ... ккк

  • I. Гантуул 2009-12-17 22:18

    Хүүе Гэгээн ээ хаана байна аа. Энэ надад таалагдаад оруулчихлаа.

  • I. Гантуул 2009-12-17 23:39

    Ёстой гоё юм аа. Би уншаад дууссан шүү. Ерөнхийдөө ихэнхийг нь уншсан байна. Яг давхардуулж оруулах гэж байлаа. Маргааш өглөө болондоо тэгэхэд Гэгээн 3-г нэмсэн байна тийм үү. хэхэ.

  • 9. Gegeen.mn 2009-12-18 01:11

    олсоныгоо оруулчихаа. адилхан үзий шөө

  • I. Гантуул 2009-12-18 13:01

    хүүе ээ миний оруулах гэж байгааг өөрөө бүүүүүүр 2 оруулсан байна лээ. Гурав дахиа хэрэггүй байлгүй дээ. Хүлээсээр . . .

  • 9. Gegeen.mn 2009-12-18 13:09

    өө золиг тэгжүү. аанхаан. одоо чамайг нэг оруулчихаар зөрүүлээд нэгийг гэж бодоод байгаа ш дээ...

  • Э. Мөнхтуул 2009-12-18 13:10

    yostoi saihan oguulleguud bn shu, tnx