2009-05-06 08:40:26

Гадаадууд Монголыг юугаар нь таньдаг вэ?

Австраличууд зарим нь Монголыг гайгүй мэдээд байх шиг байдаг. Ялангуяа Боловсролын салбарынхан, сайн дурынхан бол Монголтой их холбоотой юм билээ. Монголыг сурталчилсан мэдээ, материалууд заримдаа буруу ойлголт өгөх нь бий бий.

Нэг Австрали багш маань их л ичингүйрч байж Ингэж асууж билээ.
- Чи яг аль Монголоос нь вэ, Independent Mongolia нь мөн үү гэж байсан.
- Би тийн тийн, Outer Mongolia нь байхгүй юу, Хойд Урд 2 хөршид маань бас манай иргэд, газар нутгаас жаахан таслагдаад оччихсон юм. Оросын Урд хэсгээр буриад, халимаг, казах гээд л, Хятадын хойд хэсгээр Өвөрүүд гээд л Монголчууд уул нь олуулаа юм ш дээ гээ л эхэлнэ.

Бас ази л хүн харагдвал дараах асуултууд заавал
- Өөрөө чайнийз үү /энд хэт олон болохоор/
- Үгүй ээ
- Тэгвэл Корэа юу
- Биш
- Аан жапаан байх нь л дээ
- Нөү шүү дээ, гэхдээ жапаанд байсан, жапаанаар жаахан ярих гэж оролдоноо.
- Хачин юмдаа, тэгээд хаанах вэ?
- Монгол ш дээ
- Воов, Монголиа юу, Чингис гэж мэднэ. Маш зоримог, хүчирхэг, эртний түүхтэй улс, маш их махсаг, мал сайн мэддэг ард түмэн биз дээ. ...

Бас иймэрхүү яриа байнга явагдана
- танайх ямар хэлээр ярьдаг вэ, хятад уу.
- Монгол хэлээрээ л ярина шүү дээ. Би Хятадаар ширхэг ч үг мэдэхгүй. Бид Оросуудынх шиг кирилл цагаан толгой хэрэглэдэг, гэхдээ traditional -ээ урлаг маягаар хадгалж авч үлдсэн.

-Монгол их хүйтэн байхдаа
- хасах 30 хүрдэг ш дээ, гэхдээ л эндэхээс хамаагүй дулаан, бид үстэй хувцасаа өмсөөд, гэртээ халаалт залгачихдаг болохоор даардаггүй. Манай гэрийнхэн цасанд дуртай, бид эндхийнхээ зуны амралтыг Монголдоо цастай өвлөө үзэж өнгөрөөх дуртай. Мөсөн каток, цана, чаргаар гулгах чинь гоё ш дээ гээ л явж өгнө дөө.

- Монголчууд ямар үндэстэнээс бүрддэг вэ гэхээр нь
- Цагаачид их ховор, ихэнх иргэд маань Монгол гаралтай, Монгол хүмүүс л байдаг, Монголоор л ярьдаг гэдэг.

- Чи морь мал сайн мэдэх үү гэхээр нь
- Би хотод өссөн, гэхдээ би зун болгон хөдөө амардаг, морь маландаа сайн биш ч та нараас арай дээрээ л гэдэг.

Ер нь бодоод байсан чинь эндэхийнхэн Монгол гэхээр их шохоорхдог, Монголын талаар гайгүй л аятайхан сэтгэгдэлтэй байдаг юм шиг байна шүү.

Хар ажил хийдэг Монголчуудын заримыг харин уудаг юм байлээ, уул нь ёстой ажлын төлөө төрчихсөн хүмүүс, даанч жаахан архи харахаараа л хэцүү юмаа л гэдэг юм гэсэн шүү.

Аан тийн, бас австрали даяар хэдэн Монголтой вэ, Сиднеи-д хэд байдгийн гэж байнга асуудаг, Монголчууд нь ч өөрсдөө их асуудаг.
Тоймтой тоо бүртгэл байхгүй ээ, Австрали даяар одоо 1000 орчим, Сиднеи-д надтай холбогдож байсан 500 гаруй Монгол л байна гэдэг. Элчин ноднин байгуулагдсан, энэ жил иргэдээ бүртгэж эхлээд байгаа. Монголтой холбоотой юм асуусан гадныханыг тэдэнтэй холбоод л сууж байдаг шдээ.

Австралийн уул уурхайнхан, урлагийнхан, аялал жуулчлалынхан, вино, гэр зөөвөрлөгчид бол Монголтой зузаан харилцаатай, гайгүй сайн мэддэг шиг байгаан шүү.

Ер нь хөдөө аж ахуй, уул уурхайгаар дагнасан Австрали-тай их төстэй ш дээ манайх чинь


Анатомын бүтцийн гажигаараа ярьвал Монголчууд маш өргөн хавтгай нүүртэй, хацрын яс нь том, нүд нь онигор, бусад азиудаас маш том биетэй, чац сайтай, арьс нь тийм ч зөөлөн цайвар биш, голдуу арзгар бараан гэдгээрээ ялгагддаг гэсэн. Гэхдээ энэ нийтлэг шинж болохоос бүх Монгол ийм гээгүй гэдгийг анхаараарай, Зарим нь зүгээр үргэлжлүүлээд л би ч ийм, чи ч тийм гээд унаваа.

Аан тийн, бас Австралид Монголоор ярихаар хар хур гэсэн боргож байгаа нохой шиг, хэрэлдэж байгаа ч юм шиг сонсогддог гэсэн. Унгарууд болохоор Чих/а/, Чих/а/ гэж (x нь хоолойн угаар хатуу хэлэгдэж байгаа мэт) сонсогдоод байна гэсэн.

Монголиан Англишаар ярихаар Орос акцент яваад байна л гээд байдаг. Р үсгийг их тод хэлээд байна гээд байдаг юм билээ. Монглишдохоор Бусад азиудыг бодвол цэвэрхэн, ойлгомжтой дуудлагатай сайн ярьдагт тооцогддог гэсэн шүү.

Танууст гадаад дотоодод ажлаар явахаар, гаднаас ирсэн гадаадуудтай харьцахаар ямар зүйл тохиолдож байна даа. Гадаадад Монгол болж амьдрах ямар санагдаж байна?

Сэтгэгдлүүд


  • D. Jamts 2009-09-30 04:59

    Харин үйлдвэрлэл, орчин үеийн соёл иргэншил, зах зээл, ардчилал гэх мэт зүйлийн талаар бол бид бусдын суурин амьдралын аргаар өөрсдийгөө болгож ирсэн туршлагыг нь бөндгөрөө ажиллуулж байгаад сармагчин мэт дууриаж эзэмшиж өөрийн болгосны дараа луу мэт буцааж хэрэглэх хэрэгтэй. Яг энэ талаар бичсэн зүйлсийг http://automarketofmongolia.blogspot.com хаягаас үзнэ үү

  • A. Tsogkhuu (61) 2009-10-05 10:55

    Гадныхан бидэнтэй "Та нар чадахгүй, бид чадна, та нар ийм, бид нар ийм" гэж харьцаад байна. Хэн эд нарт тийм ойлголт төрүүлчихэв ээ. Монголынхоо талаар үг цухуйлгахдаа зөв талаас нь ярьж тайлбарлаж байя. Хаа нэг гадныхантай явж байгаа хөтөч энэ тэр нөхдүүдтэй хөдөө ч тэр хотод ч тэр таарч байсан. Ярьж байгаа юмыг нь чагнахлээр гэцүү гэцүү юм ярьж л байдгийн. Энэ хөтөч тайлбарлагч нарыг сайн сургахгүй бол эх орныхоо сайн мууг ялгаад, салгаад зөв тайлбарлаад, зөв ойлгуулаагүйгээс болж их муу төсөөлөлтэй үлдэж байна муу харь элэгтнүүд.

  • A. Tsogkhuu (61) 2009-10-05 11:03

    Сая Австралид явж байгаа фотозфраг сонрирхдог юм болхоороо манай ажлынхны зургийг дарах гэж нэг зурагчин ирсийн. Тэгээд хэдэн үг сольж байсан чинь өнөө муу зурагчин чинь "Монгол хятадынх уу, хятадаар ярьдаг биз дээ, чи хятадтай адилхан харагдаж байна" гэхээр нь, "Чи ийм юм мэддэггүй юм уу, чиний газарзүй энэ тэрийн мэдлэг тааруухан юмаа даа. Чамд гэж нэг юм хэлэхэд бүх ази хүмүүс Монгол хүнтэй адилхан харагддаг юм шдээ" гэж амыг нь тагласан. Тэгээд барьж явсан камерийг нь, линзтэй нь баахан мяалаад. Дургүй хүргээд хаяцан муу зурагчин. Ер нь энд Монголд байгаа гадныхныг даврааж болохгүй шүү. Юм ярихдаа дээрлэхсэн өнгө аяс гаргаж байвал үзүүлж өгч байх хэрэгтэй. Цохиод авах биш, үгээрээ цохиж унагах хэрэгтэй шүү манайхаан. Цаадуул чинь биднээс ялгараад байх юм юу ч байхгүй. Биднээс амьдрах чадварын хувьд доогуур төрөл зүйл шүү дээ уул нь.

  • 9. Gegeen.mn 2010-01-09 01:53

    фотозфраг -н талаар нэмж тордуулмаар байнаа..

  • *. Jargal 2010-01-19 14:41

    -Монгол охидууд азийн бусад орны охидуудаас биеэр өндөр, арай нэг тийм ...том, задарчихсан маягтай харагддаг гэсэн. Нөгөөдүүл нь хавчиг харагдгийм шиг байналээ хөөрхий, хэхэ.
    - Тэгээл хамгийн гол нь алхаа нь шал өөр гэнэ шд. Өөртөө итгэлтэй, том том, хүчтэй алхаатай гэсэн, хаха. Япончууд маажийчаад хөлөө чирээд, жижкэн жижкэн алхаатай. Со нар бөгсөө тэр хойно хаячихсан, эрүү нь урагшаа, шогшоод байгаач юм шиг, алхаад байгаач юмшиг хурдан хурдан жижкэн алхдаг гэсэн. Тэгээд тэр ангид орж ирж байгаа нь, харц марц нь хүртэл ялгаатай гэсээн. Мглчууд нь, хүн амьтан руу харах ч гүй, бардам, сэмбэлзээл, их зантай ч юм шиг байдаг гэсэн шд.
    - Яг харьцаад үзэхээр, за тэгээд бүр тасарцан ялгаатай гэж байгаан. Зүгээр л куул. Нээлттэй, шулуухан, чөлөөтэй, америкийн жаахан хөдөө маркийн охидуудаас л тасархай хол ... гээл баахан магтдгийн билээ.
    Аа бас нэг орос охин Танай мглчууд хараад байхад их сонион. Нэг хархаар орос шиг харагдаад байдаг. Хэрэглэж байгаа эд зүйлс, яриандаа байнга орос үг энтэр ашиглаастай, бас байжийгаа энтэр нь. Нэг хархаар бүр европчууд шиг ч юм шиг, бие хаа, өмссөн зүүсэн, хэв маяг, соёл нь. Тэгээд бас нэг хархаар хятадууд шиг гэсэн. Өөрөө бас яг чухам юугаараа гэдгий нь ялгаж хэлж чадку байгаан, өөртөө төрөөд байдаг мэдрэмж нь энэ.
    Тэгээд улс нь ядуу энтэр гэгдээл байдаг мөртлөө мглчууд шиг ганган, үнэтэй юм өмсдөг хүмүүс байхгүй шдээ. Шувт брэнд яриастай. Баасан ахын төрсөн өдрийг найдвартай тэмдэглээстэй. Хичээлээ таслаастай... Ингээд байхаар гадныхны толгой нь баахан эргээд очиж үзмээр санагддаг юм шиг байгаан... амарч цэнгэж наргисан, мөнгөө цацсан баян улс ч юм шиг, тэгсэн мөртлөө ядуу гэгдээд байдаг...

  • Ө. Бат-Эрдэнэ 2010-03-05 23:49

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Ө. Бат-Эрдэнэ 2010-03-05 23:50

    Миний сонсож байсан хамгийн бахархмаар бас өвөрмөц хариулт: Танилцсандаа таатай байна. Би монголын тухай бага зэрэг мэднэ, би Монгол Банхарт дуртай. (I love Mongolian Mastiff) Энэ Монголд биш байсан болохоор их сайхан санагдсан...

  • T. Ganzorig 2010-03-07 05:04

    4.unora 2010 dnes Mraz vrazdi v mongolske
    stepi ULANBATAR,PRAHA -nekonecne mongolske stepi dnes vypadaji jako po najezdu toho nejkrutejsiho nepritele.Hromady mrtveho obytka se vrsi kam az oko dohledne,do pastevckych jurt se vkrada hlad Onim nepritelem , jenz tak nemilosrdne decimuje stada, je mraz. I na zdejsi pomery neobvykly, brutalni mraz. Ikolem minus padesati stupnu Celsia, Potomci Cingischana jsou ve stepi jako doma a jen tak neco je nerozhazi. Na takovyhle rozmar prirody je vsak jejich moudrost kratka. Bez pomoci mnozi zahynou. Zmrzle dobytci zdechliny se vrsi u tradicnich nomadskych stanu.Dalsi zvirata, ovce, kozy, kone, hovezi, dobytek, lezi tam, kde padla a uz nedokazala vstat. Podobny obraz zkazy a zmaru ted objevite u temer kazde kozovnicke rodiny. Extremni mrazy v Mongolsku (zatim) zabily temer dva miliony kusu dobytka, zhruba kazde patnacte zviri. V zemi, kde je pastevectvi zivobytim tretiny obyvatel, je to ta nejhorsi zprava,jakou si lze predstavit. A opravdova krize se pry na Mongolsko teprve riti. V zemi budou naruseny dobavky potravim , a jeste se tak zhorsi bida mistnich obyvatel , citovala agentura Reuters ze zpravy OSN. Vydatne snezeni a mrazy postihly devatenact z jedenadvaceti mongolskych ajmaku (kraju) . Kruta zima navic zemi vmacknutou mezi Cinu a Rusko prepadla po letnim extremnim suchu, ktere zabranilo pastevcum uchovat dostatek krmeni pro dopytek na zimu. Chudi lide nemeli prostredky, aby si ulozili potravu nebo palivo pro vytapeni, ted jsou dobavky nedostupne, protoze vesnice a cele oblasti jsou odriznute --------------------------------------------------------- ,,Nedovedeme si predstavit budouchost bez nasich zvirat.'' mongolsky pastevec od okolniho sveta, rekla agenture AP koordinatorka OSN v Mongolsku Rana Flowersovo, Ale nejde jen o zvirata, Znacne obavy napriklad panuji o osud tehotnych zen, jez se ocitly mimo dosah zdravotni pece Nejemene tre pry uz pri porodu zemrely Mongolska vlada pozadala mezinarodni spolecenstvi o pomoc, Potreba je vlastni vsechno; schazi potraviny , leky, zarizeni na krmeni pro dobytek, ,,Letos budeme vsichni hladovet'' sverila se triasedmdesatileta Cerendorz zpravodajce britskeho listu The lndependent. ,,My uz jsme stari nasi zivoty brzo skonci, Nejvic se bojim o ty male , jak oni budou zit ?'' Jeji deseticlenna rodina zije ve dvou jurtach (ci gerech, kak rikaji Mongolove) na okraji Gobi. Docela se jim darilo , nez se prihnala zkaza, Ted jsou chudi, zniceni, prisli o vetsinu dobytka, Z 550 ovci a koz jich dosud dycha osmdesat, V zemi kam vede jen par hrbolatych cest a telefonnich linek se zije tvrde a jednoduse, Kdyz pak lide prijdou o to jedine , co maji -sva zvirata-nevidi perspektivi, Netusi, jak dal, ,,Nedovedeme si predstavit budouchost bez nasich zvirat,''tvrdil syn Nacagdordz, ,,Situace se bude dal zhorsovat ''rekla pro BBS Amga Ojungerelova, mluvci Mongolskeho cerveneho krize ,,Oslabena zvirata budou dal umirat a v kvetnu zustanou pastevci bez jidla, ''dodala Urady kdysi druheho komunistickeho statu sveta, jenz se dosud potyka s obtizemi prechodu k demokracii a trznimu hospodarstvi, se obavaji nevyhnutelneho scenare; ozebraceni pastevci se pohrnou do mest , Tam pro ne nebude prace a skonci jako zebraci, nebo jeste hur, LADISLAV KRYZANEK За чех улсад монголын тухай сүүлд ийм нэгэн нийтлэл сонинд хэвлэгджээ

  • 9. Gegeen.mn 2010-03-08 20:41

    чех монгол орчуулга хийдэг онлайн толь нэмээд хавсаргачихаа. наадахыг чинь ойлгох хүмүүсийн хүрээлэл одоохондоо жижиг байх. тэгэхээр хүртээлтэй сээгий байж чадахгүй нь... сорримаа

  • Т. Үнэнтогтох 2010-04-11 01:03

    1. Монгол улсын талаарх тэдний мэдлэг ...
    а. ... намайг хэдэн жилийн өмнө Малайзад сурдаг байхад Япон уу, Солонгос уу гэж байгаад Монголоос ирсэн гэхээр ... Одоо танай оронд зуд болж зөндөө мал үхэж байгаа гээ биз дээ? CCN-р гарч байна лээ ... гэж байсан даг. Ер нь тэгээд ажиглаад судлаад байхаар бараан тал нь их мэдээллийнх нь хэрэгслээр гардаг юм шиг байгаа юм.
    Тэрний ачаар бид тусламж, хөнгөлөттэй зээл их авч амь зогоож байх шиг байгаам.
    б. Чингис хаан- нэрнээс цаашгүй. Үсрээд л дэлхийн талыг эзэлсэн.
    в. Асашорюу- Тэнд ажиллаж амьдардаг Япончууд их мэдэх юм билээ. Манай аваргын нэг нутгийн хүү юу гээд л ... Танай залуучууд их хүчтэй этр гээд магтаж өгнө.

    Гэхдээ, ... Монгол чинь хаана билээ Африкт билүү гэдэгээ бодвол одоо бол хамаагүй өргөн мэдээлэлтэй болсон юм шиг байгаа юм. Ядаж л, Монгол гэдэг улс хаана байдаг, хүн ам, шашин шүтлэг гээд л ... Монгол оютнууд их очиж сурч байгаа болохоор юм даа. Бас сургууль бүр дээр ороноо сурталчлах өдөрлөг болдог болохоор Малайз гэлтгүй л мэддэг болсон.

    ... Гэнэт, нэг онигоо шиг юм санаанд орчихлоо. Миний нэг найз Улаанбаатар Эрдэм Оюу Дээд Сургуульд сурдаг юм. Тэгээд, хүн амьтанд хаана сурч байгаагаа хэлэхдээ бас л нэг иймэрхүү юм болдог юм шиг байгаа юм.
    - Чи хаана сурч байна?
    - УБ ... гээд л хэлж амжаагүй байтал
    - Аан, УБ их сургууль уу?
    - Гүэ, ...
    - Тэгээд, захын хажууд байдаг УБ дээд нь юм уу?
    Гүэ, УБЭОД сургууль гэхээр хаана байдаг юм ... гэдэг шиг л ... хэхэ

    2. Архи
    - Нэг Монгол унтана- Малайзад яг л тэгдэг байлаа. Халуун болохоор өглөө босох гэж зовно. Заримдаа нозоорч байгаад тасалчихна.
    - Хоёр Монгол тэнэнэ- Хамт сурч байсан нэг бандитайгаа нийлээд л сургуулийн таньж мэдэхгүй өрөө мөрөө, ойр хавь, дэлгүүр хоршоогоор нь саваагүйтээд л тэнэнэ шүү дээ.
    - Гурван Монгол архи ууна- Яаж ийм байгаад л пиво ч болтугай олж уунашд.
    - Дөрвөн Монгол зодолдоно- архи уухаараа цөс нь хөөрнө, эсвэл бардана, тэгээд л хэн нэгэнтэй эсвэл хэдэн гаруудтай гар зөрүүлнэ. Тэгээд л зарим нь хөөгдөнө.

    3. Монголчуудыг таних нь ...
    - Үсний засалт (Эрэгтэй)- 3 талаасаа шуучихсан л бол Монгол
    - Алхаа- ... би л нэг барилдах гэж байгаа, эсвэл би л нэг чанга гар (эрэгтэй) гэсэн алхаатай, ерөнхийдөө бол их хүнд явдалтай харагддаг.

    4. Яриа ...
    - Хурд- бусад Азийн хэлтэй харьзуулахад дөлгөөн, аажуу ярьж байгаа харагддаг
    - Аялга- ... Банхар нохой хоол идэж байгаа юм шиг (Хамт сурч байсан ах маань тэгж гоочилж билээ)

    5. Зүс царай ...
    - ны хувьд бол арай Европжуушдээ. Охидууд маань нэг л нүдэнд тусаад л ... хөөрхөн.

    (... аль болох уншхад дөхөм гэж товч бичихийг оролдов, нойр хүрээд найруулга ч алдагдсан байхыг үгүйсгэхгүй шүү!!!- smile)

  • 9. Gegeen.mn 2010-04-11 22:41

    гоё туршлагаасаа хуваалцсанд баярлалаа. монголчууд одоо үндэсний гэсэн юмнуудаа сайтар тэмтэрч дээл, хөөмий, морин хуур, мазаалай, 2 бөхтэй тэмээ... зэргээ сайтар сурталчлах хэрэгтэй. зөвхөн монголд байдаг ховор зүйлс очиж үзэх гэсэн хүмүүсийн шохоорхлыг төрүүлэхүйц зүйпстэй болох хэрэгтэй байнаа.

  • С. Учрал 2010-06-08 03:14

    асуултанд хариулж болгооё оо.

    европууд бол азиудыг хараад гаднаас нь хооронд нь ялгадаггүй. Аргагүй дээ, бид ч бас европуудыг хооронд нь ялгаж харж чаддаггүй.

    Ажиглаад байхад монгол охидууд гайхамшигтай ганган, дэгжин. Бас нүүр амаа гайгүй сайн будна. кк
    Эр, эм гэлтгүй их сэхүүн, бас шазруун зантай. Гэхдээ энэ зан бас их хэрэг болно гэжаагаан.
    Бас ихэнхдээ л тухайн ангид байгаа гадаадууд дундаа гавал нь байдын.
    Спорт, шоу, ууж, идэх, тоглох, наргих, аливаа зүйлийг ухаж ойлгох, найз нөхөд бололцохдоо бусад азиудаа бол дагуулахгүй.
    Ажлыг ангайтал нь хийж итгэл олоод, бас ангайтал нь алга болдог гэм бий.

    Дээрх шинжүүдээс дор хаяж 60 хувь нь бүрэлдсэн байхад монгол байнаа гээд мэдээд л байдаг юм.

  • M. MuGi 2010-06-08 05:39

    Ер нь гадаадад байдаг бүх хүний хувьд Монголын тухай гадныхан ямар төсөөлөлтэй байдаг нь үргэлж сонирхол татдаг болов уу. Миний таарч байсан хүмүүс “Чингис ” гэж хэн болох, Улаанбаатар Монголын нийслэл гэдгийг мэддэг. Харин жаахан лавшруулаад асуувал толгой сэгсэрч, мөрөө хавчих нь олонтаа. Зарим нэг нь Монголын талаар нэлээд буруу төсөөлөл тээж явдаг нь мэдрэгддэг. Тухайлбал: “Танайх бичиг үсэгтээ хятад ханз хэрэглэдэг үү ”гэж асуух нь бий. Мөн одоо хэр нь 13-р зуун шиг хаан хатадтай овог аймгаараа нүүдэллэн амьдардаг биз дээ гэж асууна... Гэхдээ бас түүх уншсан Монголыг гадарладаг хүмүүс ч таарна. Бусдын нүдээр өөрийгөө харах үед бахархмаар бас ичмээр ч зүйл их. Бидэнд маш том давуу тал байгааг бид тэр болгон ухамсарладаггүй. Эх орноосоо хол аж төрж буй хэн бүхэн Монгол маань хичнээн амар тайван орон бэ гэдгийг мэдэрдэг. Буун дуу, газар хөдлөлтийн нүргээн, бөмбөгний тэсрэлтийн чимээнээс бид хичнээн хол хөндий амьдарна вэ. Дэлхийн том гүрнүүд хоолойг нь багалзуурдсан олон хурц асуудалдаа шаналж байхад Монголд ирээдүй гэрэлтэж байна гэж боддог. Бидэнд өөрийн гэсэн юм бүхэн бий. Агуу түүх соёл, хэл, зан заншил, эх нутаг, баялаг сэтгэлгээний уламжлал гээд л. Хэнийг ч дуурайх хэрэг алга. Хамгийн баян, хамгийн мундаг болох шаардлагагүй. Дэндүү цөөхөн ард түмнээ өөд татах нь тийм ч чөмөг дундраах ажил биш. Гадаадад суралцдаг Монгол оюутнууд оюуны чадавхиар хэнээс ч дутахгүй. Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахын сацуу үндэстнийхээ өвөрмөц дүр төрхийг хэзээ ч гээхгүй аваад явах бүрэн боломжтой. Гагцхүү үүнийгээ бид ухамсарлах ёстой юм шиг санагдна. Ертөнцөд монголчуудын орон зай үгүйлэгдэж байна гэсэн санаа олон хүний амнаас цухалздаг. Учир нь эсгий туургатнуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр үлэмж гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Дэлхийн түүхийг судлахад Монголын талаар дурдахгүй бол түүх өрнөхгүй, үргэлжлэхгүй мэт л байдаг. Гэхдээ бас хэтэрхий эрдэж болохгүй. Харин өнгөрснөөс жишиг авч ирээдүйгээ цогцлоох хэрэгтэй. Бидний бахархал бусдын хувьд хоцрогдол болсон байх нь элбэг. Хүн ард маань өнөөдөртөө итгэл алдрахын хэрээр өнгөрсөн хүчирхэг үеэ санагалзаж, энэ нь аажмаар урагшаа биш хойшоо харж амьдрахад хүргэдэг болов уу гэж хааяа бодох л юм...

  • M. MuGi 2010-06-08 05:49

    1.алхалт \ Монголчууд эр эмгүй том том алхална бас их пээдгэр\
    2.хувтаслалт ( Их гангандуу, загварлаг ч байж мэднэ ккк)
    3.харц \байнга дээгүүр хараастай, барагтай газар ширтэхгүй дээ\ нэг удаа надад бүүр Монголчууд яагаад ийм бардам юм бэ? Харц нь ямагт дээгүүр, өөртөө их итгэлтэй харагддаг, харахаар л сүрдмээр, та нарыг явж байгааг хараад л азийн бусад нөхдүүдээс чинь ялгадаг гэж хэлж билээ ккк.

  • М. Мишээл Пингвин 2010-06-27 12:39

    жаахан чанга яриж байгаа нь хэрэлдээд байгаам шиг сонсогддог гсн гсн шүү..

  • S. Undrakhbat 2010-06-27 18:23

    Бид хэлний хувьд олон хэлээр үнэхээр гайхалтай ярьж чаддаг бүр нутаг нутгийн аялгаар нь дор нь сурчихдагт нь үнэхээр бахархдаг. За ер нь хэлээр хязгаарлагдахгүй чадвартай хүмүүс шиг байгаамаа. Төрөлхийн нүүдэлчин болоод ч тэрүү тухайн орчиндоо дасан зохицох чадах нь бас л гайхмаар. Аргагүй л их Үндэстний шавхруу гэж цаанаа л нэг шийртэй дээ. Мэдээж цагаач нар л юм болохоор уугуул нутгийхантай шууд барьцаад байх нь утгагүй байх. Тухайн орныхоо хууль дүрэм энэ тэрийг сайн судлаад нутагшаад ирвэл гараад өгнө дөө үнэндээ.
    Мэдээж үүний хажуугаар нийлж архи уух энэ тэр, ажил таслаад алга болох ч гэдэг юмуу асуудлууд бол байгаа. Үүний цаана гадныхнаас бидний нэг том ялгаа байдаг нь үргэлж анзаарагддаг.. Энэ бол капитализмд суралцаагүй явдал юм. Хэрхэн хөрөнгөжин баяжих вэ гэдэг нь хэдэн үеэр дамжин нийгмийн хөврөлийн булан тохой бүрт нэвт шингэсэн том амьрахуйн сургуульд үнэхээр суралцаж амжаагүй байдаг. Арга ч үгүй юм даа бидний хувийн өмч капиталист ёс суртахуун гэх мэт ухагдуунууд ердөө 20иод жилийн түүхтэй юм. Харин ч энэ хооронд капиталызмыг оюун санаандаа тээн авчирч буй олон мянган монгол залуусдаа бид талархах ёстой гэж боддог. Заримдаа бид шал өөр орчин нийгмийн байгуулалд ирчээд нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийн төлөө гэдэг социалист ёс суртахууныхаа хэмжүүрээр хандах гээд байдаг нь инээдтэй санагддаг.
    Энд хувийн бодлоо дэлгэвэл:
    Орчин цагийн монголчуудын сэтгэлгээнд гурван янз хандлага байх шиг. Үүнд
    1, Монголын монголчууд (гадаад дэлхий ертөнцөөс харьцангуй тусгаарлагдмал хуучин нийгмийн сэтгэлгээгээ тээж яваа мөн ерөөсөө байгаа зүйлийг өөр өнцгөөс харах чадваргүй буюу хүсдэггүй хэсэг)
    2,Гадаад орнуудад байсан Монголчууд(энд тэнд тэнэж яваад ирсэн нөхдүүд бодит байдалд арай сийрэг хандаад байгаа хэдий ч монголдоо дахин нийгэмших шаардлагатай болсон хэсэг )
    3,Гадаадын Монголчууд(хэзээ ирэх нь ер нь тодорхойгүй буюу буцаж ирсэн ч ямар нэг эрсдлийг даван туулах чадвартай болтлоо зүтгэж байгаад ирнэ гэсэн бодолтой хэсэг )

    Гадныхан Монголчуудыг хэрхэн таньдаг вэ гэвэл дээр хүмүүс олон байдлаар бичсэн байна. Гэхдээ газар газар Монголын тухай мэдээлэл янз бүр байх шиг. Монголчуудын талаар хамгийн их мэдээлэлтэй орнууд нь хоёр хөршөөс гадна хуучин соц орнууд, үүн дээр цагийн эрхээр монголчууд цагаачлан сурч ажиллах амьдрах болсон орнууд илүү их мэдээлэлтэй байдаг байх. Тэгээд ч дэлхий улам хавтгай болж байна. Гадныхан харин Монголд ирээд зүгээр гудмаар хөлхөлдөх нь энгийн үзэгдэл болж дээ.

    Эцэст бид ажиллах хүчээ ашиглаж чадахгүй, бие хүнийхээ үнэ цэнийг зөв харж үнэлж чадахгүй бол хөгжлийн тухай яриа тэр хэмжээгээр хол сонстох болов уу?

  • Ц. Хүслэн 2010-07-01 22:22

    Австри Германд 5 жилийн өмнө монголчуудад өөрөөр ханддаг байсан бол- одоо монголчуудын нэрийн хуудас нь архидалт, зодоон, хулгай, янхандалт гэж үздэг болсон байх юм.
    Цагаачид иймэрхүү хандалт төрүүлсэн байна лээ.

  • Д. Баянмөнх 2012-02-10 20:48

    монголд бгаа гадныхан хэд хонохдоо ийм хэдэн үг сурдым,; зөөгчөө...., байхгүй.., яасан бэ?,... бинзен,... баярлала,.. 100 гр,... баасан ах,... завтай юу.., гэх мэт

  • Д. Баянмөнх 2012-02-10 20:49

    энэ хэдэн үгээр бол монголд нилээн ойлголций шүү тэд.

  • З. .. 2012-02-11 19:17

    жартгай нуд хавтгай гоэ тсарайгаар чин танина даа.хосгуй хумуус шуу дээ та бид чин