2009-06-10 12:33:59

Чиний хийгээгүй алхам болгоноо 100% алддаг

Хэрвээ чи над шиг Хоккей шимтэн үздэггүй бол Wayne Gretzky энэ үгийг хэлсэн гэдгийг мэдээгүй байх. Энэ үг сонсогдож байгаа шигээ энгийн юм. Чи цохиогүй бөмбөг болгоноо алдсанд тооцож болно. Чи тэр боломжийг ашиглаагүй бол хэзээ ч оноо авч чадахгүй.

Оролдлого хийгээгүй бол хариу үйлдэл бүү хүлээ.

Оролдож үзэхгүй байх

Амьдралд чинь чамд ямар нэгэн юм хиймээр санагдсан мөртлөө тухайн цаг мөчид шийдвэр гаргаж чадалгүй бодлоо өөрчилж байсан уу? Магадгүй маш энгийн жишээ татахад чи сагс тоглож байгаад өөрөө шидэх боломжтой бөмбөгийг багийнхаа хүнд дамжуулж эсвэл ямар нэгэн борлуулалт хийх гэж утсаа аваад өөр хийх зүйлсээ бодож утсаа тавих ч юм уу...
Хэрвээ чамд тохиолдож байгаагүй бол надад бол тийм үе зөндөө байсан.

Би бөмбөг дамжуулдаг хүн байлаа. Учир нь намайг хүн хамгаалаагүй байсан ч би алдаж эвгүй байдалд орсоноос өөр хүнд тэр хариуцлагыг шилжүүлэх нь дээр гэж боддог байж. Мөн утсаар борлуулалт хийхээс айдаг байсан. Учир нь татгалзсан хариу сонсохоос жийрхдэг. Ингэх тусам миний амьдрал улам уйтгартай, нэгэн хэвийн темп-нд орж би өөртөө сэтгэл хангалуун биш байлаа.

Хэнд хамаатай юм?

Эцэст нь би өөрийгөө өөрчлөхгүй бол сэтгэл хангалуун биш амьдралд очно гэдгээ мэдсэн юм. 18 нас хүрдэг жилээ би амжилтанд хүрэхээр сэтгэл шулуудсан бөгөөд миний шинэ сэтгэхүйд "хэнд хамаатай юм" гэсэн мотто наалдаастай явлаа.

* Хэн нэгэнд би таалагдахгүй байсан ч яадаг юм
* Намайг зарим зүйл хийж чаддаггүй гэдгийг хүмүүс мэдсэн ч надад хамаагүй.
* Би эвгүй байдалд орсон ч тоохгүй.
* Би тухайн оролдлогыг алдсан ч хамаагүй.
* Хэн нэгэн надад татгалзсан хариу өгсөн ч хамаагүй.
* Би ямар нэгэн алдаа гаргасан ч хамаагүй.

Амьдралд чамайг юу хүлээж байгааг тааж хэлэх хэцүү харин нэг зүйл л үнэн. Тэр бол чи маш олон алдах болно. Зарим тохиолдол ганц, зарим тохиолдолд 9999 удаа алдаж ч болох юм. Томас Эдисон хэлэхдээ "Би алдаагүй, би зүгээр л тухайн юмыг хийж болохгүй 9999 оролдлогыг нээсэн" гэж хэлжээ.

Хийх зориг чамд байна уу? Чи түүнийг хүсч байна уу?

"Pursuit of Happiness" кинон дээр Will Smith-н нэг хэсгийг санаж байна уу? Will Smith-н бүтээсэн дүр болох Chris Gardner гудамжинд Ferrari унасан маш сайхан хувцасласан хүн дээр очиж яриа өддөг. Та юу хийдэг вэ? гэсэн асуултанд тэр хүн би хөрөнгийн бирж дээр арилжаа хийдэг гэж хариулдаг. Chris тэр даруйдаа тэр хүний сонгосон замаар явахыг зорилгоо болгодог. Надад киноны энэ хэсэг тун сэтгэл хөдөлгөсөн мөн урам өгсөн хэсэг болсон юм шиг санагдсан.

Зориг дутсанаар хүмүүс хүссэндээ хүрч чаддаггүй. Хүнд хүрэх хүсэлтэй карер, ярилцах хүсэлтэй хүмүүс, хийх дуртай зүйлс байдаг. Энэ бүхэндээ хүрэхэд зөвхөн зориг дутаж байна гэдгийг анзаардаггүй.

Чи яаж өөрийнхөө бодлыг өөрчилж чадах вэ?

АйЖеи Кумар,

Орчуулж, Монголчилсон Эрдэнэ Лхагва

Сэтгэгдлүүд


  • Э. Дэбэ 2009-06-10 14:07

    Оюунбатын үргэлжлэл:

    Би харин тэгдэггүй
    Миний амьдралын зорилго бол ХҮССЭНДЭЭ ХҮРЭХ
    би нэг л амьдарна тэгэх юмсан энгэх юмсан гэхгүйгээр тэгэх гэж зүтгээд л амьдрахаар шийдчихсэн хүн
    БИ одоо удахгүй Корпрацийн эзэн болох гэж байгаа
    Миний энэ бичлэгийг хадгалаарай арван жилийн дараа энэ бичлэгийг зарж чи мөнгөтэй болох ч юм билүү

  • Э. Лхагва 2009-06-10 14:47

    Миний мэдэхээр Дэбэ 1.Тэрбумтан 2. Корпорацийн эзэн болох гэж байгаа юм байна.

    Дэбэ-тэй ойрын ирээдүйд хамтарч ажилланаа.

    Энэ сэдвийн нэр нь "Чи хийгээгүй алхам болгоноо 100% алддаг" шүү. Алдаатай бичсэндээ бүүр санаа зовчихлоо.

  • S. SiSi 2009-06-10 16:23

    тийм шүү гоё сэдэв байна баярлалаа Лхагваа

    хүн ямар нэгэн алхам хийхгүйгээр байрнаасаа хөдлөнө гэж байхгүй , бахь байрандаа байгаад л байна. уруудахгүй л дээ... гэхдээ бусад нь өгсөөд ирхийн алдад үлдсэн байгаагаа мэдрэх нь хамгаас гутамаар мэдрэмж.... харин заавал янз бүрийн шидэлтүүд цохилтуудыг тодорхой нэг зорилгын хүрээнд аль болох хүрнэ болно гэсэн эрмэлзэлтэйгээр хийж байх хэрэгтэй... харин санасандаа хүрэхгүй ч юмуу, алдах юм бол харин ХЭНД ХАМААТАЙГН БЭ? хэний амьдралаар амьдраад байгаан бэ? хэнд таалагдах гээд байгаан бэ? би бусдад зориулж бий болсон бүтээгдэхүүн үйлчилгээ юмуу ямар...хамгийн гол нь бусдад гай бололгүй болбол буян болчихоод зүгээр өөрийнхөөрөө дураараа эрх чөлөөтэй туйлж амьдар...

    хийнгүүт нь амжилт ирсэнгүй гэж гонсойх ч хэрэггүй... эзэн хичээвэл заяа хийчээнэ гэдэг үг... бодоод л яваад байвал бүтнэ ч юмуу, эсвэл хичээгээд хүсэх юм бол бүтчихдэг гэсэн үг биш... байнгын тасралтгүй оролдолго хичээл зүтгэлийн үр дүнд нэг л мэдхэд өөрөө ч анзаараагүй нэг алхам өгссөн байхыг хэлдэг болхоос бэлэнчлэх сэтгэлгээ эсвэл зүгээр мөрөөдхийн нэр биш юмаа гэж би боддог...

    онохгүй байна гээд ичих биш онох юмсан гээдд л шид... онохгүй бол ХЭНД ХАМААТАЙ БЭ хэхэхэ ;-)

  • Т. Мөнхбаяр 2009-06-10 16:38

    Аливаа нэг зүйлдээр санаа олоод эхлүүлнэ гэдэг нь тэр ажлын 50%-ийг хийсэн гэж болно.
    Надад хийхийг хүссэн, бодсон, маш олон санаанууд байдаг. Алийг нь ч би эхлүүлж хийж оролдоогүй учраас бүгд тархин дотрох хоосон санаа төдий л байна.
    Аливаа шийдвэр гаргахдаа сайн муу олон талаас нь бодож эхлүүлдэг нь миний сул тал юм шиг. Нөгөө талаар боломжийг алдалгүй санасан, хийхийг хүссэн зүйлээ хийгээд үр дүнд хүрэхгүй байх нь илүү их гарз хохиролтой байх тул хийгээгүй байсан нь хамаагүй дээр байх.

    Гэхдээ хийхийг хүссэн зүйлээ зөв гэж бодож байгаа бол хийж байх нь тун зөв. Тэр цаг хугацаа танд нэг л удаа олдоно гэдгийг бүү мартаарай.

  • Э. Уранчимэг 2009-06-10 22:42

    Гарчгийг нь эхэлж уншаад гайхаад байсан чиньЛхагва алдаад бичсэн байжээ.
    Маш гоё, бас их чухал сэдэв байна шүү .
    Лхагва чиний нэмсэн, орчуулсан сэдвүүд үргэлж сонирхолтой бас ач холбогдолтой байдаг шүү...
    Баярлалаа

  • Б. Батбаяр 2009-06-10 23:18

    In the Pursuit of HappYness миний хамгийн дуртай кинонуудын нэг. Үзчээд гол баатар Крис Гарднерийн дуртгалыг нь авч уншихад үнэхээр хүнд амьдралаас "шайб цохьсоор" байж гарч ирсэн хүн байна лээ. Хэдүүлээ сайн хокейдно шүү!

  • N. Сэр-од 2009-06-11 01:30

    zuv

  • N. Сэр-од 2009-06-11 01:38

    Тукатай санал нэг бна. Mash zuv yrij bnaa. Hun ugaasaa tugs bish shuu de buh hun l aldaj onoj yvdag. Minii bodloor hiihiid hussen zuilee hiij chadahgui baih ni hamgiin haramsaltai zuil boluu gej bodoj bna. Zugeeree l husseneeree amidar manai Mongolchuud hel amnaas ih aidag humuus ter ingeed helchih boluu geed l hussen zuilee hiij chaddaggui humuus olon baidag eum shigee. Bitii teg l de Mongolchuudaa aldaj baij uhaardag jamtai hoino hiigeed l uz ogt hiihgui baisnaas hiigeed ehluuleed uzeh ni deer shuu de. Manaihan zaluu ulsiig zaluu hun geed basah tal bii bid bugd l bodoj setgeg uls zaluu hun bugdiig uzeh heregtei bugdiig tuulah heregtei. Bi az gedeg zuild itgedeggui bid hicheegeed uzvel bayn bnuu hooson bna uu ylgaagui bid bugdiig chadah l bolno Minii Mongoliin ard tumen setgel tenger dotor uujim baih boltugai, ene goe ug shuu gej .

  • Т. Гантулга 2009-06-11 13:46

    Хоёр гарын эрхий хуруу гозойв!

    Woulda
    Хүн болгон л сайхан амьдралыг хүсдэг, төсөөлдөг. Харин түүнийхээ төлөө зүтгээд, идэвхтэйгээр урагш махарч явдаг нь хэд вэ? Энэ сэтгэгдлийг уншиж байгаа та өөрийнөө өнөөдрийн амьдралд сэтгэл хангалуун байна уу? Хүссэн зүйлээ хийж, орлогоо олон амьдарч. Эргэн тойронд тань хүссэн хүмүүсээрээ хүрээлүүлсэн байна уу?

    "Эрдэмтэй хүн даруу", "Шунал бол муу зүйл", "Байшин барихдаа ламаар ном уншуул" гээд логикгүй, хүний хүсэл эрмэлзэл, сайн сайханд тэмүүлэх хүслийг унтраагч олон үгсийг, үзэл бодлыг цөмлөн урагшаа л явах хэрэгтэй. Болохгүй чадахгүй гэж хэлээд байдаг хүн гудамжаар дүүрэн байна. Бүргэд болохын тулд тахиануудаас хол бай гэдэг ч үг бий. ;-) Авах гээхийн ухаан гэж бид зөндөө ярьсан, уншсан. Багаа сайн бүрдүүлж аваад л урагшаа, хүн сайн муу хэлнэ - шүүлтүүрээ сайн ажиллуулах л хэрэгтэй. Хэрэгтэй үг хэлсэн хүний үгийг дуустал нь сонс л доо, сайн санаж хэлж байгаа үгсийг атаархан хэлж байгаа үгсээс салгаад, ашиглаад явбал өөрт чинь л ашигтай.

    "Pursuit of happiness" дээр "You want something. Go get it. Period." гэж бас сайхан үг байдаг http://ganaas.blogspot.com/2009/02/these-video-clips-got-my-attention.html Линкнээс орж видеог нь үзээрэй бас багийн ажиллагаанд хэрэглэж болох Ал Пачино-н сайхан яриа, амьдрал чинь новшийн санагдсан үедээ сонсвол сэргэмээр Сильвестер Сталлоне-н хүүдээ хэлж байгаа үгсийг давхар үзэж, сонсож, уншаарай.

  • B. Ankhaa 2009-06-11 13:51

    Баярлалаа маш хэрэгтэй зөвлөгөө байна

  • H. Orgil 2009-06-11 14:34

    Үнэнтэй зөвлөгөө юмаа.Сайхан санаагаа үхүүлсэн, Зориг дутсан үе байсан байна шүү.

  • И. Даваажаргал 2009-06-11 16:13

    Баярлалаа. Их сайхан сэдэв байна. Яг надад зориулж бичсэн юм шиг санагдаж байна.
    Амьдрал бол тэр чигээрээ тэмцэл. Энэ тэмцэл дунд сэтгэл ханамж, баяр хөөр, шантрал цөхрөл гээд л бүгд л тохиолдоно. Одоо бодож хэрэгжүүлэх гэж байгаа ажилд минь урам зориг өгч нэгийг бодогдуулсан сэдэв байна шүү.

  • Э. Лхагва 2009-06-11 17:19

    Анзаараад байхад би зөвлөгөө их орчуулсан юм байна. Тэгэхээр өөрөө зөвлөгөө их уншдаг байх нь гэсэн дүгнэлт шахуу юм хийгээд сууж байна даа. Биз дээр зөвлөгөө бичдэг байсан одоо өөрийн гэсэн орон зайтай болж авсан.

    http://quikz.blogspot.com/ - Life, Love, Literature, and Clarity + Music

    Simple but practical blog.

  • Э. Эрболд 2009-06-11 19:11

    Надад алдах, ялагдах эрх байхгүй. Миний хийх гэж тэмүүлсэн юм бүхнийхээ оргилд гарна гээд мэдээлэлээр буугаа сумлаад, бүсээ чангалаанд дайнд орох хэрэгтэй дээ. Учир нь би ялгуусан амжилтын төлөө бус, ялагдахгүй байх бүхий л зүйлийг устгасан байвал би ганцхан дайнд биш болж буй бүхий л дайнд гарцаагүй ялах нь ойлгомжтой гэсэн үг.
    Харин урьд хийгээгүй алхам болгоноо 100 хувь алдсан гэж сэтгэл санаагаар унаад, гутраад толгойгоо газарт шаагаад амьдралаа би чамд бууж өглөө гээд уйлаад зогсохын оронд одооноос эхлээд алдаа гарах бүх нөхцөлийг хааж чадах юм бол ойрын хэдхэн жилийн дотор чиний хийсэн бүх зүйл чинь чамайг амжилтанд хөтлөж, хүргэж өгөх болно. Магадгүй Дэбэгийн хэлсэнээр корпорацийн эзэн болчих ч юм билүү? Гэхдээ 10 жил гэдэг бас дэндүү урт хугацаа байна шүү хэхэхэ ......
    Хамгийн гол нь юм бүхэн арга, билэг 2-оос тогтдог гэдгийг санах хэрэгтэй. Харин таны тэр хүсээд байгаа тэр зүйлд чинь хүргэх ганц биш, 2 ч биш, 3 ч биш, 4 ч юм уу аль эсвэл 10-н ч зөв зам байж магадгүй. Харин тэдгээр замуудын аль зам нь хурдан тэр зүйлд чинь хүргэх вэ? гэдэг нь л чухал
    Та бүгдийн ажилд амжилт хүсье.

  • Э. Дэбэ 2009-06-11 19:53

    Эрболдын бичлэгийг уншив... Азидаа тэргүүлсэн Корпараци шүүдээ 10жил богинохон байгааздээ
    Эрболд бид 2ын жишээнээс хэн ямар нүдээр юу хардагыг ухаарах хэрэгтэй...

    Хэрвэ би монголдоо сайхан компани байгуулчих юмсэн гэвэл монголдоо л байгуулна
    Хэрвээ би америкт ашигтай компани байгуулчий гэвэл америкдаа л байгуулна

  • Э. Эрболд 2009-06-11 20:58

    ок Дэбэ би Монголд л юм байх гэж бодлоо ш дээ. Гэхдээ зүгээрээ миний хэлсэн үгэнд минь уур чинь хүрээд, надад муугаа үзүүлэхгүй гэсэндээ чи заавал 10 жилийн дотор Азид тэргүүлсэн Корпарациа байгуулж чадна. Харин би чамайг заавал харах болно. Хүмүүс би чамайг сайн явахыг чинь харнаа гэнгүүт намайг харааж байж, миний мууг үзэх гэж байна гэж боддог юм шиг байгаа юм. Харин энэ бол өөр асуудал Би чамайг харнаа гэдэг маань би амьд байхдаа чамайг корпарациа байгуулахыг харна гэсэн үг. Тэгэхээр энэ ерөөл нь шүү.

    Хэрвэ би монголдоо сайхан компани байгуулчих юмсэн гэвэл монголдоо л байгуулна
    Хэрвээ би америкт ашигтай компани байгуулчий гэвэл америкдаа л байгуулна
    Дэбэ хэрвээ би байсан бол...................
    Хэрвээ би дэлхийг ноёлсон ҮНДЭСТЭН ДАМНАСАН КОРПАРАЦИ /ТНК/ байгуулья гэвэл Эх орондоо, өссөн төрсөн нутагтаа, эх орныхоо харьцангуй давуу тал тулгуурласан ҮДК байгуулах юм шиг байна. Учир нь орж ирж байгаа мөнгөн урсгалын нэг төгрөг, нэг цент, нэг юан, нэг евро бүхэн хүний нутгийн хөгжлийг тэтгэх хөдөлгүүр нь биш харин миний эх орны хөгжилд, миний эх орны ирээдүй хойчийн сайн, сайхан амьдралын төлөө зориулагдах учраас .....................................................

  • Э. Дэбэ 2009-06-11 22:31

    Тийм чиний хэлдэг бас зөв
    Бас миний санаа гэвэл гадаадад компани байгуулж худалдаа хийгээд монголруу оруулах
    Гэхдээ бараа бүтээгдэхүүн нь зарсан ч зарагдсан ч монголдоо үлддэг байхаар юм зохион байгуулдаг байвал үнэхээр зүгээр л дээ... Манайхан өөрийн гэсэн онцлогыг харуулсан бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй
    Одоо дэлхийн бүх зүйл зөвхөн хуванцар болон хиймэл бүтээгдэхүүн ч гэдийнмуу байгалийн гаралтай бүтээгдэхүүний орон зай гарч байна шүүдээ

    Хэрвэ би монголдоо сайхан компани байгуулчих юмсэн гэвэл монголдоо л байгуулна
    Хэрвээ би америкт ашигтай компани байгуулчий гэвэл америкдаа л байгуулна

    энэ нь би юу гэж бодно тэрийгээ л бүтээнэ гэж хэлэх санаа юмалдаа хэхэ

    Дээрээс нь ярианы бичлэг тааруу болохоос уг нь уурлаагүймшт...

    Гэхдээ манайхан өөр хоорондоо өрсөлдөх биш харин хоорондоо нэгдээд гадаадынхантай өрсөлдөх хэрэгтэй За тийм байна

  • Э. Лхагва 2009-06-11 23:49

    Та 2 яваандаа хоорондоо гэрлэсэн байвал би нэг их гайхахгүй. "Маргалдаж танилцсан хүмүүс нэг бол сайн найзууд нэг бол бат бөх хосууд болдог юм" Э.Лхагва

    хммм эсвэл зодолдож, муудалцаад салдаг байх

  • Э. Дэбэ 2009-06-12 01:34

    Эрболд чинь миний нөхөр шдээ Лхагваа мэддэггүй билүү

  • Э. Дэбэ 2009-06-12 01:36

    БИзнэтийнхэн уг нь бүгд мэддэгдээ...


    Түрүүн нөхөр жаахан үг сөрөөд муухай харсан чинь уучлал гуйж долигноод .муу золиг..