Чиний хийгээгүй алхам болгоноо 100% алддаг
Хэрвээ чи над шиг Хоккей шимтэн үздэггүй бол Wayne Gretzky энэ үгийг хэлсэн гэдгийг мэдээгүй байх. Энэ үг сонсогдож байгаа шигээ энгийн юм. Чи цохиогүй бөмбөг болгоноо алдсанд тооцож болно. Чи тэр боломжийг ашиглаагүй бол хэзээ ч оноо авч чадахгүй.
Оролдлого хийгээгүй бол хариу үйлдэл бүү хүлээ.
Оролдож үзэхгүй байх
Амьдралд чинь чамд ямар нэгэн юм хиймээр санагдсан мөртлөө тухайн цаг мөчид шийдвэр гаргаж чадалгүй бодлоо өөрчилж байсан уу? Магадгүй маш энгийн жишээ татахад чи сагс тоглож байгаад өөрөө шидэх боломжтой бөмбөгийг багийнхаа хүнд дамжуулж эсвэл ямар нэгэн борлуулалт хийх гэж утсаа аваад өөр хийх зүйлсээ бодож утсаа тавих ч юм уу...
Хэрвээ чамд тохиолдож байгаагүй бол надад бол тийм үе зөндөө байсан.
Би бөмбөг дамжуулдаг хүн байлаа. Учир нь намайг хүн хамгаалаагүй байсан ч би алдаж эвгүй байдалд орсоноос өөр хүнд тэр хариуцлагыг шилжүүлэх нь дээр гэж боддог байж. Мөн утсаар борлуулалт хийхээс айдаг байсан. Учир нь татгалзсан хариу сонсохоос жийрхдэг. Ингэх тусам миний амьдрал улам уйтгартай, нэгэн хэвийн темп-нд орж би өөртөө сэтгэл хангалуун биш байлаа.
Хэнд хамаатай юм?
Эцэст нь би өөрийгөө өөрчлөхгүй бол сэтгэл хангалуун биш амьдралд очно гэдгээ мэдсэн юм. 18 нас хүрдэг жилээ би амжилтанд хүрэхээр сэтгэл шулуудсан бөгөөд миний шинэ сэтгэхүйд "хэнд хамаатай юм" гэсэн мотто наалдаастай явлаа.
* Хэн нэгэнд би таалагдахгүй байсан ч яадаг юм
* Намайг зарим зүйл хийж чаддаггүй гэдгийг хүмүүс мэдсэн ч надад хамаагүй.
* Би эвгүй байдалд орсон ч тоохгүй.
* Би тухайн оролдлогыг алдсан ч хамаагүй.
* Хэн нэгэн надад татгалзсан хариу өгсөн ч хамаагүй.
* Би ямар нэгэн алдаа гаргасан ч хамаагүй.
Амьдралд чамайг юу хүлээж байгааг тааж хэлэх хэцүү харин нэг зүйл л үнэн. Тэр бол чи маш олон алдах болно. Зарим тохиолдол ганц, зарим тохиолдолд 9999 удаа алдаж ч болох юм. Томас Эдисон хэлэхдээ "Би алдаагүй, би зүгээр л тухайн юмыг хийж болохгүй 9999 оролдлогыг нээсэн" гэж хэлжээ.
Хийх зориг чамд байна уу? Чи түүнийг хүсч байна уу?
"Pursuit of Happiness" кинон дээр Will Smith-н нэг хэсгийг санаж байна уу? Will Smith-н бүтээсэн дүр болох Chris Gardner гудамжинд Ferrari унасан маш сайхан хувцасласан хүн дээр очиж яриа өддөг. Та юу хийдэг вэ? гэсэн асуултанд тэр хүн би хөрөнгийн бирж дээр арилжаа хийдэг гэж хариулдаг. Chris тэр даруйдаа тэр хүний сонгосон замаар явахыг зорилгоо болгодог. Надад киноны энэ хэсэг тун сэтгэл хөдөлгөсөн мөн урам өгсөн хэсэг болсон юм шиг санагдсан.
Зориг дутсанаар хүмүүс хүссэндээ хүрч чаддаггүй. Хүнд хүрэх хүсэлтэй карер, ярилцах хүсэлтэй хүмүүс, хийх дуртай зүйлс байдаг. Энэ бүхэндээ хүрэхэд зөвхөн зориг дутаж байна гэдгийг анзаардаггүй.
Чи яаж өөрийнхөө бодлыг өөрчилж чадах вэ?
АйЖеи Кумар,
Орчуулж, Монголчилсон Эрдэнэ Лхагва








Э. Лхагва 2009-06-12 18:19
Энэ сэдвийн нэрийг өөрчлөөд өгөөч? Сайт админуудаа? Баярлалаа.
Д. Лхагвасүрэн 2009-06-12 19:28
Залуу насанд алдах юм байдаггүй ээ гэж. Сайхан үг шүү.
Өнөөгийн Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орноос ч хөгжлөөрөөр хол даван гарч чадахуйц Монгол улсын ирээдүйг цогцлоох чадалтай, хүсэл эрмэлзэлтэй залуус минь зорилгынхоо төлөө зүтгээд бай, зүтгээд бай. Зөвлөхөд:
1. Хэтэрхий том, олон зорилго тавьж, аль ч үгүй хоцров?!!! /Нөгөө хошин шогийн тоглолтон дээр гардаг шиг Хөвсгөлийн сарьдаг уулсыг үлээж цоолж, засмал зам тавинаа гэдэг шиг.../
2. Зорилго тавьсан л бол зөвхөн тэрэн лүүгээ тэмүүл, зүтгэ. /Замд чинь хуцсан, боргосон нохой болгон луу чулуу шидээд байвал хаа хол яваа аж дээ.../
3. Хэтийн зорилгодоо хүрэх зорилго, зорилтуудтай, төлөвлөгөөтэй бай. Нэг ёсондоо стратеги төлөвлөгөөгөө боловсруул. /10 жилийн дараах зорилгодоо хүрэхийн тулд энэ жил, энэ өдөр юу хийхээ сайн төлөвлө, зүтгэ, хий. SMART - аар хэмжигдэхүйц/
4. Хийхээр зүтгэсэн, зорьсон л бол маш хурдацтай, хурдтай хийж гүйцэтгэж бай. /Нууран дунд хөвж буй ангир шувуу мэт ажлыг хийвэл хэзээ гараас чинь гарах вэ дээ.../
5. Эцэст нь хэлэхэд залуу насанд алдах юм үгүй ээ гэж...
Ё. Гантулга 2009-06-12 20:04
2 ч удаа уншлаа. Сонирхолтой бодууштай сэдэв тавьсанд баярлалаа.
Ц. Сүрэнжав 2009-06-12 22:32
Хийвэл бүү ай, Айвал бүү хий гэдэг зүйр үгний Айвал бүү хий гэдгийг ард түмэн минь хасах хэрэгтэй юм байна гэж ойлгов, мөн үү
Э. Мягмарсүрэн 2009-06-14 02:54
Хүн болгон өөр өөр шүү дээ тиймээс арай л тэгж ойлгож болохгүй байхаа.
Т. Гантулга 2009-06-24 09:26
Би хувьдаа 2007 оноос эхлээд л Утааны эсрэг нийтлэл бичээд л эхэлсэн http://ganaas.blogspot.com/2007/12/solution-1.html гэхдээ хашгираад, орилоод нэмэр гарсангүй. Энэ төслийн(http://biznetwork.mn/topic/show/5746/1#comment_body_91520) цаад ашиг сонирхол энэ тэр нь надад падлий алга, иргэдийн хяналтыг сайн хийлгээд завших, зувчуулах боломжийг нь хаагаад хэрэгжүүлэх АМИН ЧУХАЛ төслүүдийн нэг энэ гэж хувьдаа бодож байна.
Одоо гэсэн ханиад хүрээд л явах хүмүүс гудамжаар дүүрэн, орой боллоо БАР-нд орж дуниартах, Туул гол дээр очиж суух залуус маань очих, болзох, зугаалах газартай байх хэрэгтэй шүү дээ! Бидэнд хийх боломж гарлаа, өөрчлөх хүсэлтэй хүмүүс минь одоо л таны хүслээ биелүүлэх БОЛОМЖ гарч байна! ТАНЫ ТУСЛАМЖ БҮХ УЛААНБААТАРЧУУДАД ХЭРЭГТЭЙ БАЙНА! Таны ажил үйлс бүтэмжтэй байж, эрүүл энх, гэр бүлээрээ аз жаргалтай байх БОЛОМЖ үүслээ...харин та ТҮНЭР ХАРАНХУЙГ ЗҮХЭЭД Л СУУЖ ӨӨРИЙН БОЛОМЖИЙГ өнгөрөөх гэж үү?
Л. Батчулуун 2010-01-28 19:26
well done!
С. Lagvaa 2010-01-29 21:56
үнэхээр надад хэрэнтэй зүйл бна баярлалаа.
Д. Бадамлянхуа 2010-01-31 00:53
chamd herentei l yum bna
Д. Бадамлянхуа 2010-01-29 22:15
Яасан хөөрхийн, дурламаарийн
А. Тэнгэр 2010-01-30 09:23
Баярлалаа, цаг гарган орчуулж хүргэсэнд! Хүмүүс үүнийг их уншаасай гэж бодож байна.
Амьдралаа өөрчлөхийн тулд юу ч хийдэггүй хэрнээ аз жаргал зүгээр л ирчих юм шиг байнга гомдоллож явдаг хүмүүс их байдаг шиг санагддаг тэр хүмүүс "Pursuit of Happiness" киног үзээгүй бол бас олж үзээсэй.
М. Мишээл Пингвин 2010-09-11 11:06
баярлалаа,
Оролдлого хийгээгүй бол хариу үйлдэл бүү хүлээ
ღ. Http://gegeen.com 2010-09-11 20:59
Сүүлийн нөхрийн зөв. Одоо ч ер нь шуурхайлаад байхаа больсон байлээ.
Ялангуяа төлөвшиж амжаагүй залуу хүүхдүүдийн тэнэг алхам хийхийг нь мэдсээр байж үг болгонд нь үнэмшиж далдаганаад ердөөсөө ч дэмий..
Б. Сэргэлэн 2010-12-29 18:54
Үнхээрийн хэрэгтэй мэдээлэл байлаа лхавгаа баяраллаа. Чамд амжилт хүсье