Хөдөө араншин
Миний энэ сэдэв зарим хүмүүсийн уур бухимдалыг төрүүлж магадгүй учир уучлалт хүсье.
Уул нь хүнийг би дугаарлан гадуурхах гэсэнгүй гэхдээ л хүн хэлэхээс нааш гэдэгдээ хэлэхээс өөр арга алга. Монголчууд он удаан жил сурсан юмыг сураар боож болохгүй гэж ярьдаг ямар үнэн үг вэ. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч маань сонгуулийн үед нэг том факт үүсгээд түүнийгээ цайруулах гэж яаж зовж байсныг санаж байна уу. Ангайтал бохь зажилаж яваад түүнийгээ тоох ч үгүй хаяж байгаа бичлэг нь хэдэн сарын турш цэнхэр дэлгэцээс салаагүй. Жижиг гэлтгүй үүнийг л хэлэх гээд байгаа юм. Миний хэллэгээр бол энэ чинь хөдөө араншин бид хотжих үйл явцыг бүрмөсөн үгүй хийчихээд байна. Улаанбаатар маань 1 сая хүн амтай гэж зарлахаас өмнө бид чинь 480 мянга байсан гэтэл хөдөө орон нутгаас шилжин ирэгчидийн давалгаа түүний соёл гэх юм уу даа бүдүүлэг байдал хотыг маань хачин муухай хог новшийн газар болгоод байна. Ёстой уур хүрч байна. Саяханы өдөр тутмын сонины нэг дугаар дээрээс театрт жүжиг үзэж байгаа байдлыг уншаад уурч хүрэх шиг инээд ч хүрэх шиг хачин байдалд орлоо. Хэзээ жүжиг үзэж байхад утсаар ярьдаг байсан юм, хэзээ юм идэж байсан юм бэ арай ч дээ. Хотын соёл тэдгээрийн үнэт зүйлсийг сөргүүлэн тавих боломж байхгүй гэж үү. Өглөө босоод гэрээс гарна хүн сонсохоос дур гутмаар балиар заваан хэрүүл уруул ам ангайх болгонд гарах баялаг П үсгийн хараал, тохирсон цагтаа ирдэггүй хэнэггүй харилцагч, амалсан ажлаа маргааш гээд зогсож байх нийлүүлэгч, хүн үл хүндлэх төрийн албан хаагч нар, чихэнд наалдацгүй зохиолын дуу, жолооны дүрэм соёл юу ч мэдэхгүй жолооч нар, замаа заалгаж очдог таксины жолооч нар өөр нэмээд байвал энэ бүгд таныг залхаахгүй байна гэж үү. За больё уржигдар оройн явдалаар л товчхон дуусгая. Ид бороон дундуур такси барив аа. Нэг машин ирээд зогсохоор нь суутал машин нь нил шинхэг үнэртээд л явчихлаа -Хүүе ахаа ямар үмхий үнэртэй юм бэ гэсэн чинь сая хөдөөнөөс хонь ачиж ирээд гэдэг юм байна. -Ийм машинтай байж хүнд үйлчилээд байхдаа яадаг юм бэ гэсэн чинь юун сүртэй юм бэ чи монгол хүн байж гэдэг байгаа одоо тэгээд яах болж байна аа. Нэг бол хотын гэдэг үгээ болих уу эсвэл тэмцэх үү юу бодоцгоож байна хүмүүсээ








С. Дамдинсүрэн 2009-07-06 12:18
Надад ийм захиа ирсэнийг толилуулж байна.
Энэ өдрийн мэнд! Би таны бичсэн Хөдөө араншин нэртэй хэлэлцүүлгийг уншаад төрсөн сэтгэгдлээ илгээхийг хүссэн юм. Миний ойлгосноор та их соёлтой бөгөөд энэ хотын хөгжлийн төлөө гэсэн чин сэтгэлтэй хүн юм. Гэсэн ч би тантай санал нийлэхгүй байна. Учир нь та Монгол хүн. Нэгэнт монгол цустай хүн болж төрсөн учраас үүнийхээ төлөө гаргасан сэтгэл чинь эх оронч зан болох байтал та үүнийгээ өөрөө үгүйсгэж байна. Яагаад гэвэл жинхэнэ Монголоо гээгээгүй хүмүүс чинь хөдөө байдаг юм. Хотын соёл энэ тэр гэгчийг огт мэдэхгүй ч жинхэнэ монголоороо байгаа хөдөөний айлд орвол хотын ямар нэг айлын хаалганы цаанаас хялайн байж оруулснаас ч хамаагүй сайхан сэтгэгдэл төрүүлэх болов уу. Би харин ч байгаагаараа байгаа ийм хүмүүс монгол зангаа гээлгүй үлдсэнд их баярлаж явдаг. Яахав, учир мэдэхгүй зарим нь энд ирээд хог шаар болж, хотын соёлыг гутааж байгааг би ч бас өдөр тутам л харж байдаг. Та энд тэнд яваад юм үзэж, нүд тайлсан байж болно л доо. Гэхдээ таны яриад байгаа тэр соёл чинь Монгол соёл биш. Даяаршил л бидний Монгол занг үгүй болгох ёсгүй. Таны бичээд байгаа тэр бүгд чинь хөдөөний хүмүүсээс болоод байгаа юм биш шүү дээ. Харин хот гээд юмны захаас дөнгөж мэдэрчээд түүндээ мансуурчихсан хоосон толгойтой хүмүүс ч бас хог шаар болоод явж л байдаг биз дээ.. Яахав, таныг биш тэднийг дуурайх гэж ядсан тэр хүмүүс, тэр соёлонцор л таныг бухимдуулаад байгаа байх. Сохор, тэнэг л биш бол бүх хүн л сайн сайхан луу аяандаа л тэмүүлэх болно.
P. Nara 2009-07-13 21:00
Би жинхэнэ монгол билэг танхай хөдөөний хүн гэдэг дууны үгээр энд хариулчий!яахав дээ соёлт нийгмээс хэд хэдэн шат бур өшөө ч хэд хэдээр хоцорч яваа ч манай хөдөөнийхөн Монгол цус нь цээжиндээ буцлаад сагаж явдаг сайхан хүмүүс.Хөдөө араншин гээч чинь шууд утгаараа ердөө л хүний сайхан сэтгэл болой!
О. Долгион 2009-07-14 18:18
Хоцорч яваа гэх нь зөв үү? Соёлт нийгэм гэж юу юм? Бидний бүтээх гээд байгаа нийгэм лав биш...
P. Gantuul 2009-11-14 21:53
Уур хүрэв. Энэ хамгийн гол нь юунаас болоод хотод хөдөөнийхөн ирээд байна гэдэгийг ойлгох хэрэгтэй. Хотод мэдээж амьдрал тэнд байдгаас нь илүү их боломжийг хайж д тэд энд ирж суурьшиж байгаа шүү дээ. Тэдний буруу ч гэж юу байхав.
Э. Одбаяр 2009-11-14 23:09
За тэр П хараал, бохь, нус, цэр, шүлсээ хаяж, гудамжинд сарих, зам мэдэхгүй атлаа халтууранд явах, дүрмээ мөрдөхгүй дайрах, утаа хаядаг машинтай хөдөлгөөнд оролцох, замын хажуугаар шороо босгон давхих ч яахав. Яваандаа арилах биз гэж бодъё.
Надад хот, хөдөө гэлтгүй Монголчуудын маань нийтлэг нэг муухай зан байдаг нь оооооогт таалагддаггүй. Энэ зан нь дөрөвхөн үгээр илэрхийлэгддэг. Тэр нь "За, юун сүртэй юм" гэсэн үг. Ийм үгийг Монгол хүн гол төлөв өөрөө буруу зүйл хийчихсэн хойноо бусдаас эгдүүцсэн үг сонсох, гомдол мэдүүлэх гэх мэт үед тоосон ч шинжгүй хэлдэг. Ёстой мал гэхэд багадмаар. Уучлаарай гээд хэлчихийн оронд шууд нөгөө хүнээ чи их сүртэй хачин амьтан байна гэсэн буруутгасан байр суурин дээр аваачдаг. Энэ зангаа л гээх хэрэгтэй дээ. Бусад нь засрах байх гэсэн өөдрөг үзлээр ханддаг шүү.
Г. Наранболд 2009-11-15 00:26
Хөдөөний охин
(Өгүүллэг)
"-Битгий чимээ гаргаад бай л даа, наад хаалгаа хурдан хаа!" гэж Палам гуай уцаарлангуй хэлээд шаахайгаа чирэн том том алхалсаар өрөө рүүгээ явж оров. Түүний ард сааралтан үлдсэн тамхины утаа орчныг эзэгнэж, цонхоор тусах нарны гэрэлд юу нь үл мэдэгдэх хээ мэт болсноо аажмаар замхарна.
Өөрийн ганц охиндоо бол нүдээ ухаад өгсөн ч буцахааргүй боловч өрөөлийн хүүхдэд эвэртэй туулай үзсэн мэт ханддаг нь жаахан таагүй. Энэ жил есдүгээр ангиа төгсөж буй Халиун сургууль төгстөл хамаатныхаа байранд суухаар шилжиж ирээд байгаа нь энэ. Хичээл сургуулийн хажуугаар айлын ая тал харахын амаргүйг сүүлийн хэсэг хугацаанд биеэрээ мэдэрч буй тэрээр хэлсэн бүхнийг нь хийнэ.
Тэдний охин Маргадтай нас чацуу бөгөөд нэг ангид суралцдаг. Сурлагаар тааруу Маргадад хичээл даалгаварыг нь хийж өгөх, гэрийн ажил хийх өртэй мэт байвч, заримдаа тэгж туслаагүйгээс болж багагүй хэрэг мандана. Хичнээн эе эвийг хичээвч яагаад ч юм заавал нэг шалтаг гарсаар энэ хоёр нэг л эв түнжингүй билээ.
Халиун Палам ахын тушаалаар болгоомжтойхон хаалгыг хаагаад гал зуухны өрөөнд оройн хоол бэлтгэж эхлэв. Баншны гурилыг хичээнгүйлэн элдэж, чимхэхээр завдаж байтал Маргад гаднаас жавар сэнгэнүүлэн орж ирсэнээ:
-"Өө, одоо болтол хоолоо хийгээгүй юм уу? Идэх юм байна уу?" гээд үүгээр түүгээр онгичин ямар нэг зүйл эрж гарлаа.
-"Өнөөдөр би тоон дээр онцгүй дүн авчихлаа. Чи яагаад надад бодож өгсөнгүй вэ?" хэмээн цухалдан хэлэхэд түүний ээж Надмид авгай улавчаа чирэн орж ирэхтэй зэрэгцэн Маргад чимээгүй болов.
-"Миний охин даарсан уу? Явж наад хувцсаа соль" гээд ханцуй шамлан Халиунтай хамт хоол хийлцэж эхлэхэд Маргад ширээн дээр байсан хайрцагтай тамхинаас сэмээрхэн сугалан авахыг Халиун санамсаргүй харчихав. Маргад түүнтэй харц тулмагц долоовор хуруугаа уруулдаа хүргэж, дараа нь гараа зангидан зангаад түргэн гэгч нь гарч одохыг Надмид эгч даанч анзаарсангүй.
Төдөлгүй Маргад уур уцаар болсон нүдээ эргэлдүүлсээр орж ирээд:
-"Халиун аа, өчигдөр аавын авч өгсөн шар савтай үзэгний цуглуулгыг яасан?" гэхэд гайхсан нүдээ томруулан байж:
-"Мэдэхгүй, би тийм юм огт хараагүй шүү дээ" гэв.
-"Би хайгаад олохгүй байна, чи зүгээр л гаргаад өгчих" хэмээн шийдэмгий хэлэх нь тэр.
-"Би үнэхээр хараагүй, мэдэхгүй шүү дээ" гэхэд Надмид гуай хэрэгт оролцон:
-"Чи өөрөө энд тэнд хураасан юм биш биз дээ? Өөрийнхөө цүнх саванд сайн үзэхгүй юу" гээд нэг их тоосонгүй тул улам ундууцсан Маргад ширэв татан буцаж гарлаа. Тэгээд Халиунаагийн өрөөнд орж хамаг юмыг нь сандаачин хаяхын хажуугаар мөнөөх шар савтай үзэгний цуглуулгаа дэрэн доор нь сэмээрхэн хийж орхив.
Халиунаагийн Надмид эгчтэй хамт хичээнгүйлэн хийсэн банштай шөл нь бэлэн болж Палам гуай эхнэрийн хамт оройн хоолоо тухлан зооглоно. Халиун тавагтай хоол барьсаар Маргадыг хооллохыг уриалан өрөөндөө орж ирэхэд тэрээр хамаг юмыг нь талаар нэг тараачихсан сууж байв.
-"Үгүи, чи чинь яаж байгаа юм бэ?" гэж балмагдан байж асуугаад халуун хоолыг эвтэйхэн гэгч нь ширээн дээр тавилаа. Маргад Халиунаагийн гараас угз татан хана руу түлхэж:
-"Би хайсан юмаа олсонгүй. Хэрэв чамаас гарч ирдэг л юм бол яавч зүгээр өнгөрөөхгүй шүү. Бас..., тэр тамхины тухай амаа мэдээрэй!" хэмээн омогдоод гарч одов. Халиун энд тэндгүй тараасан ном дэвтэр, хувцас тэргүүтнийг эхнээс нь авахуулаад хурааж:
-"Тоогоо ч бодож чадахгүй байж, хүний өрөөг буулгаад хаячихдаа яахав дээ" хэмээн бодов. Өрөөгөө цэгцэлж дуусаад дөнгөж хооллохоор суутал Надмид авгай бөөн чимээ шуугиан болсоор орж ирэх нь тэр.
-"Хүүхдийн юм хааш нь хийсэн юм бэ чи?" хэмээн цамнахад гайхсан Халиун учрыг олж ядан зогстол Маргад уйлсаар араас нь орж ирэв. Халиун:
-"Би мэдэхгүй. Үгүй Маргаа чи яагаад уйлаа вэ" хэмээн аргадахаар ойрттол:
-"Ээж ээ, Би харсан, тэнд..." гэж ирээд хуруугаа гозойлгон гомдолтой нь аргагүй Халиунаагийн ор руу заав. Ээж нь уурлан бухимдаж:
-"Аяга хоол тайван идүүлэхгүй, яасан хаашаа улс вэ" хэмээн ор дэрийг нь онгичиж гартал дэрэн доороос нь үзэг бал тэргүүтэн шалаар нэг тарж, алтлаг өнгөтэй шар хайрцаг газарт хэд хэд өнхөрсөнөө хөмрөн унав. Мэл гайхсан Халиун юу хэлэхээ мэдэхгүй зогстол Надмид гуай:
-"Мөрөөрөө байж чадахгүй бас юм хумслана гэнэ ээ чи, тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр...Түүгээч наадуулаа" гээд өсгийнөөсөө эхлэн сэмэрсэн улавчаа аваад Халиун руу нүүлгэв. Сандарсан Халиун газраар нэг тарсан үзэг балыг цуглуулж хайрцагт хийгээд Маргад руу сарвайлаа. Харин Маргад худлаа уйлсанаа ээжээсээ нууж, дийлсэн хүний бахдалтай харцаар Халиун руу инээвхийлэх нь даанч нэг гомдмоор. Иймэрхүү явдал хэдэнтээ тохиолдсон боловч тэр бүрийд Халиун тэвчин өнгөрүүлэхээс өөр аргагүйн дээр бүх бурууг өөр дээрээ үүрэн өнгөрөөнө. Хэрэв ямар нэг хэрүүл шуугиан гарвал төдөлгүй ар гэр рүү нь гомдол хүрч хөдөө рүүгээ буцна. Тэгээд сурах мөрөөдөл нь талаар өнгөрөх тул Халиун яаж ийж байгаад л бүгдийг хүлцэнэ.
Цавцайн цайх цасан дээр өвлийн наран одод гэрэлтүүлэн гийнэ. Одод цасан дээрээс нүд гялбуулан анивчих нь үлгэрийн гэмээр сайхан. Халиун физикийн олимпиадад тэргүүн байр эзлээд, ангийн найзуудтайгаа элдвийг хөгжилдөн баяр хөөр болсоор орж ирэв.
Палам гуай мөн л нуруугаа үүрэн тамхиа баагиулангаа хаалга аяархан хаахыг сануулаад өрөөндөө ороход Халиун утааных нь үнэрт хоолой нь хорсож ханиасаар хоцров. Чингээд өрөөндөө орж шагналын бичгээ гарган баярлаж суутал Маргад аягатай час халуун кофе барьсаар орж ирэв. Өнөөдрийн хичээлийн даалгавар, энэ тэрийг ярьж суусаар нэг мэдэхнээ Маргадын халааснаас тамхины хайрцаг цухуйн байхыг олж харлаа. Халиун:
-"Пөөх, Маргаа чи тамхи татсаар л байгаа юм уу? Чи болихгүй бол би Палам ахад хэлнэ шүү" гэхэд Маргад дүрсхийн уурлаж:
-"Энэ чамд хамаагүй, чи өөрийгөө л хичээ, улаан хацарлачихаад байж байгааг нь..." гэж зэвүүцмээр хэлсэнээ Халиунаагийн ширээн дээрх баярын бичгийг авч:
-"Нээх номын царайлчихаад...Хм, сайхан л байдаг байх даа" гээд эргүүлж тойруулан үзсэнээ илт дүргүйцлээ илэрхийлж, харсаар байтал түүн дээр балаар зурж гарав. Халиун энэ удаад үнэхээр хүлцэж тэвчсэнгүй тул:
-"Маргаа чи арай ч ингэж болохгүй биз дээ? Болиоч, боль..." хэмээн баярын бичгээ авахаар түүний гараас барихад Маргад нөгөө талаас нь угзрав. Хариугүй урахын даваан дээр Халиун түүний гараас баярын бичгээ мулталж авлаа. Маргад уураа барьж ядан түүн рүү гараа далайхдаа час халуун кофе татаж асгах нь тэр. Нэг дуу тэнгэрт, нэг дуу газарт хадаж хормын зуур түүний гар нь цэврүү үсрэн түлэгдэв. Охиныхоо уйлах дуунаар Палам, Надмид хоёр уралдах шахуу орж ирвэл:
-"Аав аа, Халиун, энэ муу намайг түлчихлээ" гэсээр чарлаж гарав. Гар хөл нь цэврүүтэн түлэгдсэн охиноо хараад Надмид авгай халаглан байж түүнийг авч гарлаа. Палам гуайн нүдэнд гал асах мэт уурсаж, Халиуныг толгой түрүүгүй нүдэж нүдчихээд, хурдан тэднийхээс явахыг тушаав.
Гомдохын ихээр гомдсон Халиун уйлж суухад цонхон дээр тогтсон цана ямар нэгэн хээ угалз үүсгэж гадна орших чөлөөт ертөнцөөс хязгаарлах шиг. Наран авхай баруунтаа хэвийж, өвлийн бүүсгэр үдэш хотын утаан дунд нүүгэлтэнэ.
Чухам юунаас болсон эсэхийг огт мэдэхгүй хэрнээ Халиуныг тийнхүү үгийн зөрөөгүй шийтгэсэн Палам гуайн ууртай улаан нүд ахин дахин харагдах нь аймшигтай.
Чингээд Халиун хүрмээ өмсөж, сэмээрхэн гэтсээр гутлаа солиод тэднийхээс гарч одлоо. Өвлийн хүйтэн үдэш ангийн нөхдөөс өөр танилгүй Халиун хаачихаа мэдэхгүй байрны гадаа хэсэг зогсов. Чингээд халаасаа уудалвал хэдэн төгрөг байна.
-"Ямартаа ч Маргадад түлэнхийд түрхдэг эм авч өгье байз" гэж шийдээд явлаа. Энэ зуур Надмид авгай түүний эзгүйг огт гадарлаагүй агаад өрөөнийх нь дэргэдүүр өнгөрөнгөө:
-'Үгүй ер, бүр баашлаад хоол ч хийхээ больжээ энэ чинь" гэхэд Палам гуай:
-"Дургүй бол хийхгүй л байна биз. Залхуурч байгаа хүнд битгий хоол өг цаашаа" гэж уурсана.
Тэрээр ойролцоох хэд хэдэн эмийн сангаас түлэнхийн шарханд түрхдэг тос, эм зэргийг сураглавал байхгүй гэнэ, байгаа нэг нь хэтэрхий үнэтэй бөгөөд мөнгө нь үл хүрэлцэнэ.
Өвлийн нар эрт шингэж, цавцайн цайрах хотын гудамжаар алхах хүмүүстэй зөрөлдөн явсаар нэг мэдэхнээ харанхуй нөмрөв. Өдий болтол сургууль, гэрээс өөр зүгт төдийлэн хазайж үзээгүй хөдөөний жаахан охин хичнээн хол явсаныг ч бүү мэд. Ашгүй нэг түлэнхийн шарханд түрхэх тос худалдаж авлаа. Чингээд эм олсондоо сэтгэл нь тайвширч, сая л ухаан орсон мэт харихаар завдтал хаана ирсэнээ ухаарсангүй. Жаварт даарсан чихээ барин, гараа амандаа хүргэж:
-"За байз..., наймдугаар байр. Энэ байрны араар тойроод. Өө, юу билээ байз..." хэмээн хэсэг зогсов. Анх гэрээ олно гэдэгт юу юунаас илүү итгэлтэй байсан ч сая л төөрсөнөө мэдэхэд ямар нэгэн айдас түүнийг нөмрөн авах шиг болов. Даарч ядаж байхад хажуугаар нь бээлийгээ хаана нэгтээ гээжээ. Халиун байн байн алгаа хооронд нь үрж, байрнууд дундуур алхаж гарлаа. Тэрээр явсаар байрныхаа өмнө ирээд хаалгаа тогшиж эхлэв. Хичнээн тогшсон боловч хэн ч түүнд хаалга нээсэнгүй.
-"Үнэхээр намайг оруулахгүй гэж үү" хэмээн улам цөхөрсөн Халиун сүүлдээ шатан дээр гуниглан суухдаа өөр байранд андуурч орсноо үл ухаарав.
Харин энэ үед Маргад гэрийн даалгавраа хуулах санаатай Халиуны өрөө рүү болгоомжтойхон шагайгаад түүний эзгүй байхыг сая олж мэдлээ.
-"Аав аа, аав. Халиун алга байна" хэмээн сандран ирэв. Чингээд ойр хавьд хичнээн хайгаад олсонгүй. Тэр шөнөдөө Халиун ирсэнгүй.
Гайхаш тасарсан Палам өглөө эртлэн гарлаа. Дараа нь Маргад сургуулийн зүг ганцаар алхахдаа өмнө хэзээ ч түүний төлөө ингэтэл санаа зовж байсангүй. Хэрэв ямар нэг муу юм тохиолдсон бол яана гэхээс эмээж, элдвийг бодон санаа зовсоор явтал түүний өрөөсөн бээлий цасан дээр хэвтэж байхыг олж харав. Өглөө эрт тул олон хүн төдийлөн явж амжаагүй тэнд бээлийнээс холдон явсан мөр байх нь тэр.
-"Яах аргагүй мөн дөө" хэмээн шөнийн шинэхэн цасанд үл ялиг бүдгэрсэн мөрийг дагаж явсаар ойролцоох байрны орцны үүдэнд ирэв. Маргад эргэн тойрныг гайхан сонжсоор орц руу орж Халиуныг хайж эхэллээ. Яаран дээшилсээр дөрвөн давхарт гарвал шатан дээр өвдгөө тэврэн сууж байх нь тэр. Маргад зогтусан очоод гараас нь татаж:
-"Үгүй, чи чинь энд юу хийж байгаа юм бэ? Гэртээ харихгүй яасан юм бэ?" хэмээн үнэн сэтгэлээсээ зовнин асуухад Халиун дугарсангүй. Маргад гэмшингүй дуугаар:
-"Би дахиад хэзээ ч тамхи татахгүй ээ, бас. Чи дахиад битгий ингэж яваарай за юу" хэмээн түүнийг аргадахад:
-"Чи өөрөө хаалгаа онгойлгохгүй байсан биз дээ. Май, энийг шархандаа түрх" гээд гомдолтой нүдээр харж худалдаж авсан эмээ сарвайлаа.
Тэд эгээ л эгч дүүс адил хөтлөлцсөөр орцноос гарч ирэхэд өглөөний нар цацран гэрэлтэж, цасан дээр туссан алтан шаргал туяа нь эрдэнийн зүйлс мэт газраар нэг гялалзаж байлаа.
Энхбаатарын Үржинханд
ЛИНК НЬ:http://news.gogo.mn/r/61925
Б. Нармандах 2009-11-15 21:42
Э.Үржинхандын сайхан өгүүллэгүүдийн нэг
C. Maya 2009-11-16 05:50
saihan bichjee
Б. Нармандах 2009-11-15 16:57
Гадаадын далайн зөөлөн уур амьсгал бүхий орноос ирсэн булбарайхан залуу байна даа. Хуруундаа өргөс оруулчихвал яана даа.
Д. Бадамлянхуа 2009-11-16 14:40
Ккк хуруунд нь өргөс орвол яана
Б. Гантулга 2009-11-15 17:25
Хөгшин баагий жаахан охин шиг маягаар юм бичсэн нь хотын араншин юмуу. Жинхэнэ тэнэгтдэг байна ш дээ. Нас намбандаа байвал яасан юм бэ ах хүү. Өөрийнхөө араншингаа сайн хардаа ямар охин бишдээ.
Н. Байгальмаа 2009-11-16 10:08
Огт таалагдсангүй.Инээд ч xүрэx шиг уур ч xүрэx шиг эсвэл энэ эрxэмийг өрөвдөx ч шиг...арай л нэг талруугаа дэндүү туйлширчээ. арай болсонгүй ээ.
Б. Ганцог (HW) 2009-11-16 11:29
Хот хөдөө гэж ялгах биш тухайн хүний хүмүүжил, ухамсар зэргээс л ихээхэн хамаарна.
О. Долгион 2009-11-16 13:02
Юунд ийм балай юм ярьдаг юм бэ дээ. Жирэмсэн эхийн шээх газраас холгүй хүрээнд эргэлдэх энэ олон утга учиргүй сэдвүүдийг харсаар уур минь хүрч, уушиг минь сагсайж, тэвчээрийн чагтага тас үсрэв. Монгол түмэнд минь өөр ярилцах зүйл алга уу??? За тэгээд би нэгэнт мундаг боловсон хүн биш тул сэтгэлийн хөдөлгөөн бүхнээ шингээн хараал зүхэл хэрэглэх үедээ хэрэглэн байж өөрийн үзлээ илэрхийлэхийг оролдохоор шийдэв. Асуудлыг өргөн хүрээнд авч үзье.
Бидэнд хоёр сонголт байна.
1. Шууд Америк шиг улсыг бүтээхийг зорьж, түүнийхээ төлөө ажиллах
2. Өөр хөгжлийн зам сонгох
1. Би хувьдаа эхний сонголтыг дэмжихгүй байгаа. Учир нь тэр хөгжлийн зам нь мухар бөгөөд сүйрэлд хөтөлнө гэдгийг олон зүйлс батлан харуулж байна. Байгаль сүйрч, экологийн тэнцвэр алдагдсанаар элдвийн байгалийн гамшиг, гэнэтийн хачирхалтай үзэгдлүүд тоогоо алдаад байна. Эх дэлхий маань цаашдаа ямар ааш гаргаж, яаж аяглахыг бид мэтийн мунхаг хүмүүсийн лав хэн нь ч мэдэхгүй. Америкийн том хотууд бохирынхоо усыг дахин цэвэршүүлээд уудаг. Ийм жишээ Америкаар дуусахгүй гэдгийг мэргэн түмэн бэлхнээ мэднэ буй за. Цэвэр усыг хэн ч үйлдвэрлэж чадахгүй хэвтэж, хайр гамгүй үрээд, хэрэглээд, ялгадсаа цэвэр усаар урсгаад байгаа хүмүүс чинь сүүлдээ ялгадсаа уухаас өөр аргагүйд хүрэх нь тун энгийн логик. Амьдралын иймэрхүү бохир хэв маягаас болж урьд өмнө байгаагүй хорт хавдар зэрэг элдвийн өвчин эмгэг олноор гарах болжээ. Анагаах ухаан хөгжиж байна гээд л хуцаад ульцгаагаад байдаг, гэтэл тэр хэрээр өвчний тоо төрөл ч гэсэн олшроод байгаагийн учир юу вэ? Учир нь юунд байна вэ гэвэл хөгжиж байна гээд л бүтэц бөгөөд онцлог, мөн чанарыг нь ч сайтар мэдэхгүй эх дэлхийгээ харгис хэрцгийгээр энд тэндээс нь ухаж төнхөөд, далайд нь хэдэн сая тонноор нь нефть, үйлдвэрийн хаягдал, химийн хорт бодисоо урсгаад, цөмийн шаар ч гэнэ үү балиар юмаа газрын гүнд булаад байгаад л байгаа юм. Энэ бүх хамгийн буруу атлаа ер буруутгагддаггүй гэж хэлэхэд хилсдэхгүй тэнэг бөгөөд эргүү мулгуу үйл ажиллагааны үйлийн үр нь энэ бүхэн. Харин энэ бүхнийг мэдсээр байж тэнэг хөгжлөө хөөн нүдэн балай чихэн дүлий явах хүмүүс өрөвдөлтэй...
Монголчууд бидний ихэнх өнөөдөр Америкийн замнаж ирсэн хөгжлийн замаар явж, өнөөгийн Америк шиг улсыг бүтээх нь хамгийн зөв гэсэн тэнэг үзэлд нэвт автжээ. Өөр хөгжлийн зам байдаг гэдгийг бодохыг ч хүсэхгүй хагас дутуу хотожсон зэрэмдэг нийгэм, орчинд мөнгө төгрөгнөөс өөр эрхэм зорилгогүйгээр амьдарсан болоод, жүжгээ тоглоод явж байна. Үүнийхээ төлөөсөнд хүн чанар, сайхан сэтгэл, хүн хүнээрээ байхын сайхныг мэдрэх мэдрэмж зэрэг олон зүйлээ зольжээ. Одоо энэ байдалтайгаа эвлэрч эхлээд байгаа нь өрөвдөлтэй юм.
2. Нөгөөтэйгүүр, хөдөөний малчин түмэн маань өнөөг хүртэл агуу нүүдэлчин соёл, хэрэглээ бараг огт байхгүйгээр, байгалиа огтхон ч сүйтгэж хорлолгүйгээр элэг бүтэн жаргалтай амьдрах агуу урлагийг амжилттай хадгалан өдий хүрчээ. Бид /хотын иргэд/ эд юмс, мөнгө төгрөгөнд шунаж, түүн дотроо төөрөн, өөрийг бодож сэтгэж чадахаа байж... Тэгээд бидний дундаас энэ нийтлэлийн эзэн эрхэм лав тэднийг /монголоо алдаагүй хүмүүсийг/ өөрсдөн шигээ технологийн болоод шуналын боол, арчаагүй амьтад болгохыг хүчилж, тэдэнд хотын соёл ч гэнэ үү, хаанахынх нь мэдэгдэхгүй хэм хэмжээг мухар сохроор тулгаж байна. Та өдий насны хүн ийм зүйл яриад гомдоллоод явж тун таарахгүй. Буруу замаар яваад байгаа юм байж, тэр буруу замыг уриалж, тийшээ ороогүй байгаа хэсгээ шүүмжлээд байгаа чинь юутай тэнэг харагдана вэ???
За за, цаг болсон тул би суудлаасаа босолгүй горьгүй нь. Уг нь их юм бичих байлаа... Дараа нь бичвэл яадаг бол...
О. Долгион 2009-11-17 10:20
эмийн гэхийг эхийн гэж бичсэн байна, уучлаарай.
О. Долгион 2009-11-16 13:40
За даа, уурандаа бичсэн юм ч нэг их олигтой болдоггүй нь хорвоогийн жам юм уу даа.
Гүйцээвээс:
Бид өөрсдөндөө байгаа сайхнаа муулж, гадны соёл, хэм хэмжээг сохроор бишрэн шүтээд явах учиргүй. Ядаж өөрсдөндөө юу байгааг олж мэдэцгээе. Хотын ч гэх шиг, дэлхийгээр нэг байгаа, нэг хэвд цутгачихсан юм шиг хэн ч биш хүн болж үндэсний онцлогоо алдан Япон Солонгосын гашуун туршлагыг давтахаасаа өмнө бид ер нь хэн юм? гэдгээ үнэн зөвөөр нь олж мэдэх хэрэгтэй гэж бодож байна. Бид түүхийг мэддэг гэж боддог, гэтэл үнэндээ мэддэггүй. Таныг би хэлмэгдүүлэлтийн учрыг сайтар тунгаахыг хүсч байна... Хэлмэгдүүлэлтээр Монголын оюунлаг давхаргын даруй 95 хувийг хоморголон устгасаныг та мэдэж байгаа. Тэдний юу хүсч, юу мэдэж байсныг мэдэлгүйгээр бид монгол хүн гэж өөрсдийгөө ярих эрхгүй юм. Тэд маань юуны учир энэ бузар хар нүглийн золиос болов? Бидний өнөөгийн бодож сэтгэж байгааг ер нь хэн зааж өгөв? Хэн барууны соёлыг тахин шүтэх энэ бүх харанхуй үзлийг бидний тархинд суулгав? 70 жил хэний эрхэнд байв? Та бод. Бид уг нь өөр хүмүүс байх учиртай...
Э. Одбаяр 2009-11-16 16:41
Хөдөө араншин гэдэг юмны нэг жишээг өнгөрсөн Ням гаригт Соёлын Гавьяат Зүтгэлтэн, дуучин С. Жавхлан NTV сувгийн Үнэн үү? нэвтрүүлэгт оролцохдоо гаргачих шиг болно лээ.
Б. Ариунтуяа 2009-11-17 14:04
хэ хэ Жавлан ч арай л биш байсан даа
Б. Нармандах 2009-11-16 17:21
Тэрийг үзсээн Одбаяр найз аа, Үнэндээ л тэнэгтсэн л дээ. Хэлсэн үг бүхэн нь шахуу хөл толгой нь холиолдчихсон, сүүлдээ юу ярьж байгаагаа өөрөө ч мэдэхээ больчихсон, тэр хөтлөгчид бол далаараараа цэвэр тавиулсаар байгаад дууссан даа. Энэ бол цэвэр хөтлөгчийн ур чадвар Жавхлангийнхаас өндөр түвшинд байснаас болсон хэрэг. Жавхлан л бантахдаа миний Монгол хөдөө энэ тэр гэсэн юм ярьж байхгүй юу. Үнэхээр сайхан хөдөөний сайн муу сайхан муухай араншинг бол Жавхлан гаргаж чадахгүй байх аа. Загвартаад л байсан ш дээ.
Б. Ариунтуяа 2009-11-16 22:03
за за нэг иймэрхүү тулга тойрсон асуудал их бичих болждээ
Ш. Болор 2010-03-20 17:17
http://taalagdah-albagui.blog.banjig.net/post.php?post_id=373940
Хотынхон бүгд хөдөөнийхөн
За та нар нээх хот хөдөө гээд талцаад байх шаардлагагүй. Хөдөөнийхөн энэ тэр гээд хуцаад байгаа гарууд ч гэсэн өөрсдөө хөдөөнөөсөө гаралтай гэдгээ мэдэж ав. Яасан би бас худлаа шаацнуу? Тийм ээ хот гэдэг газар хогон дээр тарвалзсан биш сүүлээ сэрвээн дээрээ тавих шаардлага байна уу?
Ер нь Монголчууд бие биедээ худлаа том том шаахдаа гаргуун. Гадаадад жаахан галуу шувууны мах цусалж ирчихээд тэнгэрэээс бууж, тэртээ холоос ирсэн мэт аашлана. Монголд амьдрал алга буцаад явъя тэнд тэгдэг ингэдэг, соёл иргэншилтэй, согоо буга ихтэй хэмээн рекламдана. Улаанбаатарт байгаа утаатай хэдийгээ ухаан муутай, урагшгүйг нь гайхна. Нөгөө хэд нь ч ялгаагүй хөдөөнийхөн хэмээн агсарна. Мал сүргээ яаж өсгөж, мах сүүгээ хэнээр бэлдүүлэв та нар?
Хотын чинь янхан бүхэн хөдөөнийх, архичин бүр аймгийн төвийнх байх ёстой юу? Өмхий хужаа гэж гараа зангидаж уусан архиндаа халамцсанаа өөд уруугүй “Майдн Чайна” угласан байдаг шиг мах иддэггүй, сүү уудаггүй мэт аашлах хэрэггүй. Үнээний дэлэн шувтарч үзээгүй, өрөм хусам гаргаж чадахгүй хирнээ тэр чинь амархан гэх ч шаардлагагүй.
Увс аялгаар баахан улиснаа би хотынх гэх хэрэггүй л байхгүй юу. Тэртээ тэргүй Монголчууд цөөхөн. Дээр доороо ормоор байвал толгойндоо хадгалсан боловсролоороо хоорондоо бондогноцгоо. Монголчууд бүгд талаар цацсан шагай шиг байх хэрэггүй шүү. Бид цөөхүүлээ, дайсан олуулаа гэдгийг санаж яв.
Б. Baikali 2010-03-21 22:41
tanai udam ugsaa l huduuniih yum baigaaz harvaas chi huduunii l ohin baina sh dee haltaichhaad baij
Ш. Болор 2010-03-20 17:18
http://origo.mn/node/6366
Уг нь бид бултаараа хөдөөнийхөн
Өдрийн Сонин
Саяхан хөдөөний хоёр залуу хотод ирж дээрэм хийжээ. Таксинд суун жолоочийг нь боомилж хөнөөчихөөд машиныг нь өөрийн болгов. Ердөө маргааш нь дээрмийн тэргээ зах дээр зарах гэж яваад баригдах нь тэр. Хот гэхээр л учир замбараагаа алдсан юм байдаг гэж бодсон бололтой. Жолоочийг нь алдаггүй юм, зүгээр л айлгадаг учиртай, машин нь цаанаа бүртгэлтэй байдаг тул ноймортой юутай хээтэй нь зардаггүй юм, “махалдаг” ёстой гэж хоёр гайхалд хэн ч хэлж өгсөнгүй.
Хот, хөдөө хоёр бол шал өмнөө соёл. Наад зах нь хулгай дээрэм нь хүртэл өөр. Хотод хөдөлмөрийн хуваарь гээч юм бий. Хулгайч нар нь хүртэл тагтных, халаасных, дэлгүүрийнх гэх байтугай цоож гаргадаг, хаалга эвддэг, цонх янзалдаг, тааз цоолдог гээд мэргэшээд явчихна. Түүнээс хөдөөнийхөн шиг дан малаар гаршчихсан, хүн тааралдвал хонь гаргаж байгаа юм шиг ил задгай аашилдаг юм гэж хаа байхав.
Ерөнхийдөө бид бүгд хөдөөнийхөн. Тавиад оны үед сургууль номын мөр хөөж орж ирэгсэд анхны хотынхон байлаа. Миний эх эцэг тэр үед л хотод анх орж ирсэн хөдөөний залуус. Тэднээс өмнө гучаад оны үед хотод орж ирэгсэд хуйгаараа буудуулж баахан өнчин хүүхэд л үлдээсэн байх. Миний үеийнхэн анхны хотын уугуул иргэд болон мэндэлж эхэлсэн. Жараад оны дөч тавин мянгат, микр, комбинатын хулигаанууд ч гэдэг. 1960 онд Монгол анх удаа сая хүнтэй, Улаанбаатар анх удаа 100 мянган иргэнтэй болжээ. Нэгдэлжих хөдөлгөөн буюу нүүдэлчдийн хөрөнгө хураах их кампанит ажил өрнөсөн нь хот руу зугтах их нүүдлийг үүсгэсэн юм. Ингэж Монголд анхны пролетари анги үүслээ. Аав ээжийн маань хамаг хамаатан садангууд энэ үед хотод дүрвэн орж ирсэн. Анхны хот, анхны хотын иргэдийг төлөвшүүлэх их кампанит ажил ч энэ үед л өрнөсөн. Соёлын гурван их довтолгоон! Б.Цэнддоо олон жил энэ талаар судалгаа хийсний үр дүнд буй болсон “Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” номыг заавал олж үзээрэй. Бид нэг соёлоос нөгөө соёл руу шилжсэн түүхийг гайхалтай сайхан зураглажээ. Монголчууд шилжилт хийснээр үл барам өөрийн шинэ соёлыг буй болгосон юм!
ХХ зуунд Монголд болсон бүх үйл явдлаас магадгүй хамгийн аугаа нь энэхүү хүмүүсээ өнөөгийн иргэншилд аваачсан соёлын их хувьсгал байлаа. Чухам үүний үрээр монголчууд арьс өнгөний өвчнөөс салж, дотуур хувцас хэрэглэж, усанд тогтмол орж, биеийн ариун цэврийг сахиж, бичиг үсэгт тайлагдаж, хотжиж, иргэншсэн билээ. Хэдийгээр энэ үйл явц нугалаа, завхрал, хүчирхийлэл, албадлага, захиргаадалт дагуулсан боловч эцсийн дүндээ бид үй олон ХХ зууны иргэдтэй болж, иргэншиж соёлжсон. Нэгдэлжүүлсэн, атрыг эзэмшсэн, капитализмыг алгасуулсан гэдгийгээ Цэдэнбал өөрийн хийсэн хамгийн том гавьяа гэж үхэн үхтлээ боддог байсан авч үнэндээ түүний хамгийн том бүтээл бол өнөөгийн иргэншсэн монголчууд билээ. Зөвхөн энэ гавьяа нь түүний бүх нүглийг цайруулахаар барахгүй түүхийн зөвтгөл нь болно.
1990 оны хувьсгал, 1992 оны шинэ үндсэн хууль монголчуудад өөрийн оршин суух газраа өөрөө сонгох эрхтэй болгосноор 15 жилийн дотор нийслэл хотын хүн ам хоёр дахин их боллоо. Хэдхэн хоногийн өмнө хөдөөний эрүүл улаан хацартай хотын мээр маань сая дахь иргэнийг бараг л өөрөө эх барьж авлаа. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ. Хүн олшрох хэрээр шинэ хэрэглээ, шинэ зах зээл буй болж эдийн засгийн өсөлт улам эрчимжинэ. Тэртэй тэргүй 20-40 сая малаас дээшийг багтаах бэлчээрийн багтаамж байхгүй, үүнээ дагаад хагас саяас дээш нүүдэлчин малчин Монголд багтахгүй. ДНБ-д эзлэх мал аж ахуйн хувь ч эрс буурч байна. Нэг л үгээр хэлбэл төвлөрөл, хотжил, иргэншил мандтугай!
Зарим нэгний бодож буйчлан хүн нэмэгдсэнээр хүндрэл үүсээд байгаа юм биш, ирсэн хүмүүс нь хотжоогүйд хамаг зовлон өдгөө үүсээд байна. Ерэн оноос хойш 100 мянган хотын хүн гадаадад гарсан гэж бодоход өдгөө Улаанбаатарт дор хаяж 600 мянган хөдөөнийхөн байна. Ийм олноороо хотод шинээр шилжин ирж байхад тэднийг иргэншүүлэх, соёлжуулах, хотжуулах ямар ч арга хэмжээ авагдсангүй. Соёлын довтолгоон дутагдаад байна. Үүнээс болоод хэдийгээр бид бараг бүгдээрээ хөдөө угшилтай боловч шинээр ирэгсдийг хуучин ирэгсэд нь гадуурхах, аягүй бол үзэн ядах хэмжээний зөрчил эхэлж буй бололтой. Хотод шинээр орж ирсэн хөдөөнийхөн илүүтэй хөл алдан зам хөндлөн гарахаас эхлээд хамгийн аймшигт гэмт хэрэгт хүртэл “дүрэм зөрчинө”. Траншейныхан гэдэг чинь тэр чигээрээ хөдөөнийхөн. Социалист залуу луйварчдын холбоо гээд л ХЗХ болон Хадгаламж банкийг тоночихсон харцуул чинь гонжоом өмссөн хөдөөний банди нар л байх чинь билээ.
Харин мөнгө хувьдаа завшчихлаа гэхээр “манай холбоог аудит шалгахад цэвэр гарсан” гэж хадуураад байгаа нь хөдөөний биш шоронгийнхны арга. Учир замбараа нь олдохгүй том тогоон дотор намын хамгаалалттай юу л бол юу хийж болно гээд хууччуул нь ойлгуулчихгүй юу! Шар сонины сурвалжлагч гэгдэх жаахан шар охид чинь төрөлх сумынхаа дунд сургуульд шүлэг оролддог байсан хүүхдүүд юм билээ. Тиймээс аймаар зоригтой, үнээ сааж суухдаа айлын авгайчууд цуурдаг хов живийг нялайтал мэдээллийн хэрэгслэл дээр хусаж орхино. Хариуцлага мариуцлага гэж юугаа мэдэх билээ.
Таксины жолооч нарын дийлэнх нь Энхтайваны гүүр, төв талбай, нисэх гурваас өөр газар мэдэхгүй. Сумын уран сайханч багш, эмч хоёр урлагийн үзлэгээр дуулдаг дуу хотын аль том тайзан дээрээс цуурайтан танхим үзэгчдээр хахаж цацна. Үзэгчид үстэй дээлтэй, лоовууз эрүүвчилсэн, тасралтгүй самар цөмнө. Үүр цайтал үймэн шуугих найрын дуу хорооллоор нэг хадах ба дараагийн зочид шөнийн гурван цагт цуван айл эндүүрч орцны бүх айлын хаалгыг ээлж дараалан нүднэ. Машинаа тавиад дөнгөж бөгс өндийнгүүт хиртэй алчуураар халтартуулчихсан нэгэн үйлчилгээний хөлс нэхэн ядаргаатна. Хотын жорлон төв талбай руугаа ойртсоор…
Хот, хөдөөгийн соёл тэс өмнөө. Яриа нь хүртэл. “-Юутай? -Юу ч үгүй” гэсэн мэндчилгээ хөдөөнийхний 45 минут үргэлжилдэг цаг агаарсаг мэндчилгээнээс илүү мэдээлэл агуулдаг. Гарвалаараа бид бүгдээрээ л хөдөөнийхөн. Гэхдээ түрүү зуунд хотжиж чадсан нь сүүлчийнхдээ тусалмаар. Хотын захиргаа улаан хацралчихаад хөдөөнийхнийг гадуурхаж, оруулахгүй энээ тэрээ болж байхаар хотод яаж амьдрах ёстойг зааж өгмөөр. Учир нь хот бол хамтын амьдрал. Хөдөөнөөс ялгаатай нь хүмүүс нь нийтлэг эрх ашигтай, нийтлэг гамшигтай. Гялгар уут, машины дугуй түлсний хохирлыг саяулаа амсаж байна шүү дээ. “Би монгол хүн, бичиг мэддэггүй, биеэ угаадаггүй, бэлгэвч хэрэглэдэггүй, билэг танхай, би хөдөөний хүн” Зөв байхаа, зөв байх. Гэхдээ л хотод бэлгэвч хэрэгтэй дээ.
*. Sallymoon 2010-03-21 12:19
Нэг үгээр хэлэхэд -Таалагдсангүй
*. Sallymoon 2010-03-22 17:43
- darsand bayrlalaa kkk
O. Chuka 2010-03-21 13:50
Хотын соёл гэдэг чинь манайхны ойлгоод байгаа 40 мянгат биш шүү дээ. Метрополитан соёл буюу их хотын соёлын үнэр ч Улаанбаатарт байхгүй. Бид бүгд дөнгөж урбанизаци буюу хотжиж яваа л ард түмэн ш дээ. Өөрөөр хэлбэл, Англи 18 р зуунын үетэй л давхцаж байна гэсэн үг. Тиймээс бүгдээрээ хөдөөний сэтгэхүйтэй байж нэг нэгнээ гоочлоод яахав дээ. Америкийн хотуудын захуудаар ч гэсэн үнэн аймшгийн л байдаг ш дээ. Би лав тэнд замын хөдөлгөөний дүрэм баримталдаг ази, мексекүүдийг цөөхөн харсан. Энэ бол хот хөдөөгийн ялгаа гэхээсээ тухайн нийгмийн соёлын төвшин ш дээ. Харин үүнээс нийтээрээ гарах, ахиж дэвших зөв арга зам юу байна гэдгийг дэвшүүлчихсэн бол оновчтой л байлаа залуу минь
Б. Baikali 2010-03-21 14:40
Сэдэв нээсэн хүнийг юундаа ад үзээд байгаан үнэн л юм бичсэн байна даг.Та нарын үнэнг бичээд дургүйг чинь хүргээд орхивуу?
Хөдөөнийхөн хөдөөдөө бэлгэвч хэргэлдэггүй юмуу ?
Болороо чиний бичээд байгаа бүх зүйлийг танай хөдөөнийхөн хийж байна гээд бод доо тэгээд бас хотод бол бэлгэвч хэрэгтэй юм байна гэчихжээ наад блогтойгоо тэр хөдөө рүү очиж халтай за юу?
Долгионоо танай ээж жирэмсэн байхдаа байнга гэрийнхээ үүдэнд шээдэг та нарынхаар бол сарьдаг байсан юмуу?
Баторгилоо танайх хөдөөнөөс нүүж ирээд, Хотын айл болчихоод гудамжинд үнс нурамаа асгаад байгаа биз дээ.
Энэ Нийслэлд чин бас уугуул оршин суугчид гэж байсан юм заа юу. Хөдөө араншин хөгжилийн тушаа болж байгаа шүүү залуусаа.
Хөдөөнийхөнд хотод бэлгэвч л хэргэлхийг зааж хэрэггүй бусдыг нь бол заах хэрэгтэй.
B. Bat-Erdene 2010-03-21 14:43
Шал тэнэг сэдэв. Хотынхон гэхээрээ бохио хаядаггүй, гудамжинд хог хаядаггүй, жүжиг үзэж байхдаа юм идэж утсаар ярьдаггүй, гудамжинд хэрэлддэггүй гэвэл би л лав итгэхгүй. Тэгсэн мөртлөө хотых гэж ярих дуртай хотын хөдөө араншинтай хүмүүс дүүрэн байгаа. Зүгээр л битгий тэгэж талцуул хүмүүсийг. Хөдөөнийхөн бүгд хотын соёлоос гаж биш. Би л хувдаа бүр хөдөө сумых. Гэхдээ би жүжиг үзэж байхдаа утсаа унтрааж юм идэлгүй анхааралтай үздэг, гудамжинд хог хаялгүй халаасандаа хийж явж байгаад хогийн саванд хаядаг, орчин цагийн бүх л хөгжмийг сонсдог хөдөө сумын хүн. Тэглээ гээд би хотынхонд гай болоогүй өөрөө хотын иргэн болох гэж явна. Эцэст нь хэлэхэд зүгээр л хот хөдөөнийхөн гэж талцаж байхаар гарах арга замын талаар ярилцвал зүгээр байхсан. Хотын соёл гээд илтгэл бичээд тэгээд дараа нь радио, телевизийн шторк хийгээд бүх хэвлэл мэдээллээр цац л даа. хүмүүст хүрч магадгүй.