Хөдөө араншин
Миний энэ сэдэв зарим хүмүүсийн уур бухимдалыг төрүүлж магадгүй учир уучлалт хүсье.
Уул нь хүнийг би дугаарлан гадуурхах гэсэнгүй гэхдээ л хүн хэлэхээс нааш гэдэгдээ хэлэхээс өөр арга алга. Монголчууд он удаан жил сурсан юмыг сураар боож болохгүй гэж ярьдаг ямар үнэн үг вэ. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч маань сонгуулийн үед нэг том факт үүсгээд түүнийгээ цайруулах гэж яаж зовж байсныг санаж байна уу. Ангайтал бохь зажилаж яваад түүнийгээ тоох ч үгүй хаяж байгаа бичлэг нь хэдэн сарын турш цэнхэр дэлгэцээс салаагүй. Жижиг гэлтгүй үүнийг л хэлэх гээд байгаа юм. Миний хэллэгээр бол энэ чинь хөдөө араншин бид хотжих үйл явцыг бүрмөсөн үгүй хийчихээд байна. Улаанбаатар маань 1 сая хүн амтай гэж зарлахаас өмнө бид чинь 480 мянга байсан гэтэл хөдөө орон нутгаас шилжин ирэгчидийн давалгаа түүний соёл гэх юм уу даа бүдүүлэг байдал хотыг маань хачин муухай хог новшийн газар болгоод байна. Ёстой уур хүрч байна. Саяханы өдөр тутмын сонины нэг дугаар дээрээс театрт жүжиг үзэж байгаа байдлыг уншаад уурч хүрэх шиг инээд ч хүрэх шиг хачин байдалд орлоо. Хэзээ жүжиг үзэж байхад утсаар ярьдаг байсан юм, хэзээ юм идэж байсан юм бэ арай ч дээ. Хотын соёл тэдгээрийн үнэт зүйлсийг сөргүүлэн тавих боломж байхгүй гэж үү. Өглөө босоод гэрээс гарна хүн сонсохоос дур гутмаар балиар заваан хэрүүл уруул ам ангайх болгонд гарах баялаг П үсгийн хараал, тохирсон цагтаа ирдэггүй хэнэггүй харилцагч, амалсан ажлаа маргааш гээд зогсож байх нийлүүлэгч, хүн үл хүндлэх төрийн албан хаагч нар, чихэнд наалдацгүй зохиолын дуу, жолооны дүрэм соёл юу ч мэдэхгүй жолооч нар, замаа заалгаж очдог таксины жолооч нар өөр нэмээд байвал энэ бүгд таныг залхаахгүй байна гэж үү. За больё уржигдар оройн явдалаар л товчхон дуусгая. Ид бороон дундуур такси барив аа. Нэг машин ирээд зогсохоор нь суутал машин нь нил шинхэг үнэртээд л явчихлаа -Хүүе ахаа ямар үмхий үнэртэй юм бэ гэсэн чинь сая хөдөөнөөс хонь ачиж ирээд гэдэг юм байна. -Ийм машинтай байж хүнд үйлчилээд байхдаа яадаг юм бэ гэсэн чинь юун сүртэй юм бэ чи монгол хүн байж гэдэг байгаа одоо тэгээд яах болж байна аа. Нэг бол хотын гэдэг үгээ болих уу эсвэл тэмцэх үү юу бодоцгоож байна хүмүүсээ








B. Saintuya 2010-03-21 20:51
Хотынх, хөдөөнийх гэдэгтээ гол нь биш соёлтой, соёлгүйдээ гол нь байх даа. Хотынх мөртлөө ёс суртахуунгүй, бүдүүлэг хүмүүс зөндөө л байдаг шд. Хөдөөнийх мөртлөө өндөр соёлтой хүмүүс ч зөндөө байна. Адилхан монголчууд байж, манай нутаг, манай нутгийн хүн, манай хамаатан, манай ах, дүү гэх мэтчилэн жалгархахгүй байвал сайн сан. Өөрсдөө л нэг сүрхий хүмүүс, бусад нутгийнх, өөр айлынх бол сүрхий биш байдаг юм уу хаашаан.
T. Munkh 2010-03-23 02:16
Хөдөөний өндөр соeлтой хүмүүс чинь тэгээд хаана байнаа ??? засгийн газарт уу ??? эсвэл өөрөө юу ???
Т. Бat-очир 2010-03-22 02:50
Заа бид үнэхээр бүдүүлэг Хөдөөнийхөөн гээд хүлээн зөвшөөрчих хүн алга уу? Манай танай хөдөөгийн ах дүү хамаатан садангууд үнэхээр л бүдүүлэг биз дээ. Адгийн наад зах нь гэхэд л харьцааны соeлгүй Билэг танхай Би хөдөөний хүн гээл орилж явдаг биз дээ. Дов жалга нутаг нуга айл саахалт сум баг гэдэг бол хөдөөнийхөний л яриа, ялгаварлан гадуурхалт байдаг. Бас тэр тулга тойруулсан явган яриаг хөдөөнийхөн л гаргадаг.Хөдөөнийхөнд яриад байвал их юм бий бий одоо зогсоод баахан хасах дархыг нь хүлээe.
G. Odko 2010-03-22 15:39
хннн
Т. Бat-очир 2010-03-22 16:12
Хөдөө хотын ялгаа их бий. Захын ялгаа гэхэд олонхи ихэнх нь нутгархуу үзэл бодолтой гарууд даа.Eр нь л болж өгвөл дээр дооргүй алба амьгүй л нутаг нуга дов жалга айл саахалт энэ тэр гэсэн хөгийн бодол тээж явдаг гарууд тэгээд дээрээс нь үнэн тэнэг бүдүүлэг бас аймаар хорчин зальтай гарууд гэвэл хөдөөнийхөн тулга тойрсон гэх хов жив яриа хаанаас үүдэлтэй вэ? хөдөөнийхөнөөс л үүдэлтэй ! .Залхуу байж мөнгөнд дуртай гээл тоочоод байвал зөндөө юм бий бий.
Ж. Алтантуяа 2010-03-22 16:56
Тий ш дээ Тийм аймар сэжгийн юмнууд зондоо л байдий ш дээ Боож үхмээр .., Уур хүрээл байдийн Тэсвэрлэж тэвчих юм -нууд ч одоо ер нь манай нийгэмд их шүү .
B. Ankhzaya 2010-07-12 16:11
Хотыхон гаднаа гяланцаг дотроо паланцаг, хөдөөнийхөн гаднаа паланцаг дотроо гяланцаг. Ингээд бичихээр бас хөдөө үг хэрэглэлээ гэцгээх байхдаа. Гэвч орос англи монгол хольж ярьсанаас дээр гэж бодлоо. Олон хэлвэл улиг гэж. Адил нэртэй олон сэдэв нээчихээд ямар ч үр дүнгүй ингэж хоорондоо хэрэлдэж ажлынхаа цагийг дэмий үрж суух ч гэждээ залуус минь. Хотынхон ч гэсэн энэ тэр хорооллынхон, гудамныхан, байрныхан гээд л жалгархаж байдагшдээ. Ямар сайндаа л 40,000-н хулиганууд гэж байхав. Хоорондоо эвтэй байцгаая. Хол явж хот үзсэн нь хөдөөлөг хотынхондоо соёлыг нь нийтээр нь мэдрүүлж хамраа чимхэж, нүдээ даралгүй тэднийгээ байлдан дагуулж үлгэр дууриал болох хэрэгтэй. Болороогын хэлсэнээр гаднаа Майдн Чайна угласан ч дотроо Майд бая Монголиа байцгаая л даа.
Ц. Дэлгэрсайхан 2010-09-14 17:32
Би хот, хөдөөнийх гэхгүй зүгээр л монголынх гэж ярьж байвал ямар уу? Хүн ам цөөтэй байж хоорондоо дэндүү талцах юмаа.