Оруулсан : Д. Лхагвасүрэн 2009-07-17 23:49:32

Стратеги төлөвлөгөө

Өнөөгийн манай хувийн хэвшлүүдийн хувьд стратеги төлөвлөгөө гээч зүйл тун дутмаг зүйлийн нэг. Хаашаа яах гэж, ямар хэтийн зорилго зорилттой яваад байгаа ойлгодоггүй, хөгжих ёстой, дэвших ёстой гээд л зүтгээд байдаг. Уг нь стратеги төлөвлөгөөгөө юун түрүүн гаргаж, түүн дээр суурилсан, бусад бизнес төлөвлөгөө, маркетингийн төлөвлөгөө энэ тэрээ гаргаж байх учиртай. Стратеги төлөвлөгөөтэй, тэрийгээ мөрддөг, тэрнийхээ дагуу бусад зүйлээ төлөвлөдөг ААНБ - ууд байна уу, үгүй юу.
Зөвхөн стратеги төлөвлөгөөний талаар энд ярилцая, хэдүүлээ.

Сэтгэгдлүүд


  • Б. БАЯР 2009-07-18 12:43

    Наадах чинь ч асуудал ш дээ . Яаж сайн төлөвлөлт гаргах вэ? Тусална уу Хүмүүсээ

  • Ж. Болдoo 2009-07-18 13:46

    Стратеги төлөвлөгөө гээч зүйлийг мэдэхгүй өөр өөрийнхөөрөө алийг хийвэл хэдэн цаас унах бэ гэсэн бодолтой хүмүүс төрд сууж байхад бүтэх үү. бид болно бүтнэ гээд л ярьдаг. тэр тусмаа улс төр ярхиараа орчин үед зодоон болдог болоо биздээ. 1 нь зоригтой шийдээд хөдөлбөл эсвэл амьгүй болно. нэг бол насаараа аавынд байх болох байх аа.

  • B. Lyanhua 2009-07-18 14:10

    Стратеги төлөвлөлтийн талаар хамгийн оновчтой мэдээлэл энд байгаа шүү уншаарай
    http://www.mhri.mn/

  • Ж. Болдoo 2009-07-18 15:03

    лянхуа-д хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа

  • G. Seho 2009-07-18 15:58

    Би бас нэг унших зүйл нэмчихье.http://www.netmba.com/strategy/process/

  • Ж. Болдoo 2009-07-18 16:55

    Сэржхорол чамд бас баярлалаа

  • Н. Өлзийбат 2009-07-20 01:34

    Сайхан сэдэв хєндєж. Бїх зїйл нарийн бэлтгэсэн тєлєвлєгєє зєв стратегитэй байвал амжилт олдог жамтай їїний талаар би суралцмаар байхийн.

  • Д. Лхагвасүрэн 2009-07-20 10:31

    Хэдүүлээ хэрхэн яаж стратеги төлөвлөгөөг бизнесийн байгууллага дээрээ хийдэг, хэрэгжүүлдэг талаар ярилцах уу? Нэг ёсондоо энэ сэдвийг уншсанаар өөрийн байгууллага дээр стратеги төлөвлөлтийг яаж хийх талаар мэдлэгтэй болноо гэсэн үг.

    Мэддэг хүн бүр энд өөрийн санал бодлоо нэмэрлэе. Хамаагүй бүр бодитоор бизнетворкийн стратеги төлөвлөгөө ч хийж болж байна шүү дээ.

  • Д. Лхагвасүрэн 2009-07-28 14:15

    Бизнесийн байгууллагад мөрдөх стратеги гэж яг юу вэ? Яагаад стратеги буюу хэтийн төлөвлөгөө хэрэгтэй вэ?

    Стратеги төлөвлөгөөгүй байгууллагыг хаана буухаа мэдэхгүй үсэрч буй дэвхрэгтэй зүйрлүүлж болох юм. Хэрвээ та ямарваа нэгэн бизнесийн үйл ажиллагаа эрхлэж, тэрийгээ дорвитой хөгжүүлэхээр шийдсэн л бол таньд хэтийн 10, 20, 30 жилийн төлөвлөгөө яалт ч үгүй хэрэгтэй. Төлөвлөгөө гэдэг нь зүгээр нэг бичээд өнгөрөхийн нэр биш, хийж хэрэгжүүлэх ёстой ажлын гол үндэс суурь нь... Гэхчлэн та бүхэн бас үргэлжлүүлээд явбал ямар вэ? Таминь.

  • B. Анхаа 2009-07-29 16:12

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • B. Анхаа 2009-12-09 17:56

    Стратегийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлдэг байгууллагууд байдаг. Даанч тэр болгонтой танилцаад, судлаад, өөрийн дүгнэлтийг хийх боломж бага. Танилцаж байсан хэдэн төлөвлөгөө маань сайн нь сайн, дутуу дулимаг дутуу дулимаг л байсан...
    Хамгийн гол нь стратегийн төлөвлөгөөг хэн, яаж хийх вэ гэдгээс тухайн стратегийн төлөвлөгөөний үнэ цэнэ их шалтгаалдаг юм шиг санагддаг...Манай ихэнх байгууллагууд стратегийн төлөвлөгөөгөө хийхдээ удирдах албан тушаалтнууд, эсвэл төлөвлөлт судалгааны мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнийг дайчилдаг. Энэ нь буруу санагддаг. Алба, хэлтэс, газар бүрээс төлөөлөл гарган стратегийн төлөвлөгөөг хийх нь илүү үр өгөөжтэй. Ядаж нь томъёологдсон ерөнхий стратегийн харъяа үйл ажиллагааны хэсгийн стратегиуд ганхахгүй....Жишээ нь үүн дээр Хүний нөөцийн стратегийг хэлэх хэрэгтэй....Хүний нөөцийн стратеги зарим тохиолдолд байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөгч хүчин зүйлээс хамаарч ганхах гээд байдаг......

  • B. Анхаа 2009-12-09 18:14

    За тэгээд байгууллагынхаа стратегийн төлөвлөгөөг боловсруулах ажиллагаанд оролцож байсан хүн байвал туршлагаасаа хуваалцаарай.... би чинь энэ тал дээр шиноков шүү дээ. Өөрийн хуримтлуулсан багахан ч гэсэн туршлагаа хуваалцахад бэлэн байна.


    Хэлэлцүүлэгт оролцож байгаа биз-ийн гишүүдээс асуух асуулт байна.
    -Танай байгууллагын стратегийн хөгжлийн төлөвлөгөөг хэн боловсруулдаг вэ?

    ТУЗ -аас уу, Төлөвлөлт судалгааны хэлтэс үү? өөр?

  • B. Анхаа 2009-12-09 18:14

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • B. Анхаа 2009-12-09 18:14

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • B. Анхаа 2009-12-09 18:15

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Ц. Сүхбаатар 2010-03-03 20:08

    Сайхан сэдэв нээсэнд баярлалаа. Би стратеги төлөвлөгөөний талаар дифломын ажил бичиж байгаа юмаа та бүхэн маань энэ талын ном, хэвлэл, янз бүрийн мэдээллийн эх сурвалж хаанаас олж авахыг хэлж өгч тусална уу?

  • Э. Ариунжаргал 2010-05-26 17:09

    Аль нэг байгууллагын стратеги төлөвлөгөөн дээр ярилцсан нь илүү үр дүнтэй байхаа.

  • Е. Мандхай 2010-05-26 22:12

    энэ их үнэн бодууштай зуйл ярцгааж байна шүү
    ихэнх хувийн хэвшлийн ажилчид унэхээр ямар ч зорилготой ажиллаад байгаан буу мэд захирал л ю хийсэн тэрийг л хийгээд явдаг хүн зөндөө байнаа ....
    тэгээд захирал нь дангаараа ганцаараа стратегээ гаргаад инновэйшинээ хийгээд ажилийн хувиарлалтаа хийгээд явахийн нэг хүн тэгж амижих уу чингис хаан хүртэл бусдийгаа л сонсож шийдээ гаргадаг байсан биздээ....
    доод ажилчидаа биеийг нь даалгахгүй эцийн шийдвэрийг нэг л хүн гаргах нь тэр байгууллагийг шууд унтаа байдалд оруулдаг ийм байдалд орсон байгууллага шууд дампуурахгуй ч энэ байдлаа хадгалж жаахан л удахад шууд дампуурах нь тодорхой.....

  • Ж. Мягмаржав 2012-01-31 00:34

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Ж. Мягмаржав 2012-01-31 00:36

    тийм шүү. би бас стратеги төлөвлөгөө гаргах гээд сууж байна. энэ тал дээр би бас шинэков ккк. хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ. мэддэг чаддагаа бусдадаа хуваалцаарай..............




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold