Оруулсан : Б. Батаа 2009-07-30 18:29:07

Ta acyy.

Сайтын гишүүддээ зориулаад энэхүү асуултын буланг нээж байна.
Та Санхүү, Татвар, Нягтлан бодох бүртгэлийн талаар мэдэхгүй байгаа, мэдэхийг хүсэж байгаа зүйлсээ //Та асуу// буланд бичиж үлдээж асуугаарай.
Тань руу хариултийг нь илгээх болно.
Таныг хүндэтгэсэн,
Батаа.

2009-07-31 11:18-д бичсэн тодруулга.
Uuchlaarai gishuudee.
Ta end sanhuu, tatvaraas oor chigleliin asuult asuuhgui baihiig husii.
Bas asuultaa todorhoi bichne uu. Tegsen tohioldold tand hariuliig zurvasaar ilgeeh bolno.
End asuultaa uldeesen ta buhend bayarlalaa.

2009-08-02 19:11-д бичсэн тодруулга.
Udurt ilgeeh message-nii hyazgaaraas shaltgaalaad tanid tuhai burd ni zurvasaar yavuulj amjihgui baina. iimees gishuudee asuultiinhaa hariug margaash udur ni "Ta asuu" bulandaa zochilood harchaarai.
Nariivchilsan bolon iluu delgerengui zuvluguu, tuslamj avahiig husvel holboo togtooj bolnoo. Tand tuslaj baigaadaa minii bie bayartai baina.

Сэтгэгдлүүд


  • A. Degi 2009-07-30 20:16

    төлсөн татвараасаа тодорхой хэмжээгээр буцаан авах ямар нөхцлүүд байдаг юм бол? их олон янзын татварыг юуны тулд нь мэдэгдэхгүй төлөөд л байдаг, төлөөд л байдаг...

  • Ж. Болдoo 2009-07-30 21:33

    цэрэг татлагад заавал эмчийн хяналтанд байгаад цэрэгт явж чадаагүй хүн мөнгө өгч хаалгах ёстой юм уу. цэргийн үзлэгээр ороогүй гээд авна гэх юм. бичиг баримтаа шалгуулж харуулаад байхад

  • Б. Батаа 2009-07-31 12:13

    А.Дэги-д
    Татвар нь төсвийн орлогийг бүрдүүлэгч гол эх үүсвэр нь юм. Төсвийн орлогийг зам гүүр барих, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, төрийн үйлчилгээ гэх мэт нийгэмд хэрэгцээтэй маш олон зүйлд зарцуулдаг.

    Мөн Та ямар төрлийн татвар төлж байгаагаас хамаараад тухайн татварын хуулинд заасны дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжтой.

    Жишээ нь та хувьдаа анх удаагаа орон сууц худалдаж авлаа гэж боды. Та ХХОАТ-ын хуулийн дагуу тухайн орон сууцны дүнтэй (30 сая хүртэл) тэнцэхүйц татварын орлогын хөнгөлөлт эдлэнэ.

  • В. Баярсайхан 2009-07-31 12:49

    Бэлэн мэргэжлийн хүн байхад нь 2 асуулт асуумаар байна.

    1. Анхнаасаа жаахан буруу бодогдоод явсан санхүүгийн тайланг дараа нь засаж залруулахад хэр хэцүү вэ?

    2. Компанид нэмж хөрөнгө оруулсан гэдгээ тайландаа тусгасан мөртлөө, компаний дүрмэнд өөрчлөлт оруулаагүй хэр ноцтой вэ?

  • Б. Батаа 2009-08-02 13:14

    В.Баярсайхан-д

    1. Санхүүгийн тайланг зөв болгож залруулахад хэцүү биш. Өмнөх үеийн тайлангийн алдааг эрх бүхий удирдлагын бичгээр өгсөн зөвшөөрлөөр /НББ-ын тухай хуулийн 8.4 заалтын/ дагуу дансны үлдэгдлийг зөв болгож, зөрүүг өмнөх үеийн хуримтлагдсан ашигт залруулна. Залруулгыг журналын бичилтээр хийвэл зохистой.

    2. Компани нь Улсын бүртгэлийн албанд мэдүүлсэн хувийн хэрэгт байгаа мэдээлэлд өөрчлөлт орсон бол 14 хоногийн дотор мэдүүлж нэмэлт өөрчлөлт хийлгэх үүрэгтэй. Компанийн дүрмийн санг нэмэгдүүлсэн дүнгээр, түүнийг нотлох анхан шатны баримтыг бүрдүүлэн ойрын хугацаанд УБА-нд мэдүүлж, УБГэрчилгээнд нэмэлт өөрчлөлт хийлгэх хэрэгтэй.

  • М. Biznetwork 2009-08-02 15:15

    сайн байнуу,Асуух юм байна
    алдагдалтай явж басан байгууллага ашигтай гарч эхлэхээр хөнгөлөлт гэх юмуу нэг юм байдаг шд алдагдалыг нь ирээдүйд шилжүүлэн тооцох гээд,2 жил дарааллаад тухайн жилийн татвар ногдуулах орлогын дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алдагдалыг хасж өгнө гээд тэрийг зөвхөн ААНБОАТ ын тайлангийн маягт дээр бичээд явах уу,яах вэ,баланс дээр туёгахгүй болохоор баланс дээр их ашигтай,харин татварын магт дээр хөнгөлөлтөө эдлээд бага татвартай гараад явах уу

  • T. Булганмаа 2009-08-02 17:10

    Жишээ нь та хувьдаа анх удаагаа орон сууц худалдаж авлаа гэж боды. Та ХХОАТ-ын хуулийн дагуу тухайн орон сууцны дүнтэй (30 сая хүртэл) тэнцэхүйц татварын орлогын хөнгөлөлт эдлэнэ.
    Энэ сониорхол татлаа. Энэ талаарх мэдээллийг ямар хуулиас дэлгэрэнгүй мэдэж болох вэ? ХХОАТ төлдөг л бол төрийн болон төрийн бус байгууллагад ажилдаг нь хамаарах уу?

    Баярлалаа.

  • Н. Өлзийбат 2009-08-02 17:28

    Жижиг бизнес эрхлэж байгаа хүмүүс байгууллагтаа санхүүгийн ямар зарчим арга барил ашиглаж дагаж мөрдвөл зүгээр вэ ?

  • Б. Батаа 2009-08-02 18:34

    М.Үзмээ-д

    1. НББ болон Татварын бүртгэл хөтлөхдөө ялгаатай арга хэрэглэснээс байнгын болон түр зөрүү үүсдэг. Иймээс Санхүүгийн тайлангаарх зарим тоон үзүүлэлт нь Татварын тайлангаарх тоон үзүүлэлтүүдтэй таарахгүй байж болно. Манай практикт энэхүү зөрүүг Сангийн сайдын 2000 оны 135 тоот тушаалын 1 ба 2-р хавсралтаар зохицуулдаг.

    2. Танай компанийн хувьд ААНОАТ-ын маягтаар илэрхийлэгдсэн татварын зардал нь Санхүүгийн тайлангийн Орлогын тайлангийн орлогын албан татварын зардал хэсэгт тусгагдана. Татвар төлөхийн өмнөх ашгаас дээрх татварын зардлаа хасаад үлдэх дүн нь танай компанийн тайлангийн үеийн цэвэр ашиг болно.

    Өөрөөр хэлбэл татварын зардал нь альч тайланд дээр адилхан байна.

  • Б. Батаа 2009-08-02 18:41

    Т.Булгамаа-д

    ХХОАТ төлж байгаа бүх Монгол Улсын иргэн энэхүү хуулийн хөнгөлөлтөнд хамрагдаж болно. ХХОАТ-ын тухай хууль болон тус хуулийг хэрэгжүүлэх аргачлал дээр тодорхой жишээтэй байгаа.

  • Б. Батаа 2009-08-02 18:53

    Н.Өлзийбат-д

    Бидний эрхэлж байгаа бизнесийн цар хүрээнээс үл хамааран нэг л хууль, зарчим үйлчилж байдаг. Иймээс та СТОУС, НББ-ын болон бусад хууль, тогтоомж, дүрэм, заавруудыг дагаж мөрдөн НББ-ээ хөтлөх ёстой.

    Харин таны бизнесийн онцлогоос хамааран зарим хууль, тогтоомж, дүрэм, журмууд ашиглагдахгүй байж болно. Жишээ нь таны бизнесийн орлого жилдээ 10 сая хүрдэггүй бол танд НӨАТ-ын хууль ашиглагдахгүй гэх мэт.

  • Б. Батаа 2009-08-03 09:42

    А-Дэги-д
    Тиймээ, амьдран суух зориулалтаар анх байр худалдаж авах үед энэ хөнгөлөлтийг эдлэх эрх үүснэ. Харин өмнө нь төлсөн ХХОАТ-ыг буцааж олгодоггүй.

  • К. Альия 2009-08-04 15:36

    А.Дэги-д хариулсан аас тодоруулакх юм бна анх удаа байр худалдан авсанаас хойш 3-4 жилийн дараа орлогийн албан татвараасаа өнөөдрөөс эхлэн хөнглөлт эдлиэ гэвэл болох уу?

  • Б. Батаа 2009-08-05 12:24

    К.Алия-д

    1. 3-4 жилийн өмнө үйлчилж байсан ХАОАТ-ын хуулинд ийм төрлийн хөнгөлөлт байгаагүй. Шинэчилсэн ХХОАТ-ын хууль нь 2007 оны 1 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

    2. Аливаа хуулийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг тухайн үедээ (тайлант хугацаандаа багтаж) эдэлж чадаагүй болж дараа нь нөхөж эдлэж боломж байдаггүй. Тиймээс та энэ хөнгөлөлтөнд хамрагдах боломжгүй юм.

  • Б. Батаа 2009-08-05 18:45

    С.Болдбаяр-ын 'Татвар төлөх үү, Эс төлөх үү' Чөлөөт сэдвийг уншиж байтал хүмүүс НӨАТ-ын талаар их асуусан байсан болохоор энгийнээр, ойлгожтой байдлаар тайлбарлахаар шийдлээ.

    НӨАТ-ыг анх 1954 онд Франц улсад бөөний худалдаанд, 1968 онд жижиглэнгийн худалдаанд хэрэглээний татвар хэлбэрээр хэрэгжүүлсэн ба түүнээс хойш бусад улс оронд тархаж, хэрэглэгдэх болсон. Уг татварыг худалдааны, хэрэглээний, нэмэгдсэн өртгийн гэх мэт олон янзаар нэрлэдэг ба хувь хэмжээ нь улс орон бүрт харилцан адилгүй байдаг байна. Жишээ нь Сингапурт 3%, Японд 5%, Монголд 10%, Данид 25% гэх мэт. НӨАТ нь Монгол Улсад анх 1993 оноос Худалдааны албан татвар нэртэйгээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд 1998 оны 7 сарын 1-нд нэрийг нь өөрчилж "НӨАТ" гэж нэрлэх болсон.

    НӨАТ-ыг эцсийн хэрэглэгчийн хэрэглэж буй бараа, үйлчилгээгээр дамжуулан цуглуулдаг шууд бус татвар юм. Энэ татвар нь хамгийн өргөн суурийг хамарч, хамгийн бага зардалтайгаар цуглуулж болдог татвар бөгөөд Татварын сайн хяналтын тогтолцоог бүрдүүлэх боломж олгодгоороо давуу талтай юм.

    НӨАТ-ын нэг гол санаа нь борлуулалтын орлогоо нууж байгаа ААН, иргэдийн орлогыг нь ил болгох зорилготой байдаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгч тухайн газраас худалдаж авсан бүх баримтаа цуглуулаад Улс /Татварын байгууллага/-д буцаан өгч НӨАТ-т төлсөн мөнгөө авч байгаа боловч, нөгөө талаараа тухайн ААН, иргэдийн орлогыг ил болгож өгдөг байна. Гэвч энэ аргыг улс орон бүр хэрэглэдэггүй.

    Эцсийн хэрэглэгчдийн хувьд 100 төгрөгийн бараа, үйлчилгээ авчаад 110 төгрөг төлөхлөөр тааламжгүй хандах мэдээжийн асуудал юм. Эцэст нь хэлэхэд манай улсын татварын алба иргэддээ татварын талаар эерэг талаас нь сайн ойлгуулж чаддаггүйгээс зарим нэг Иргэд нь сөрөг бодолтой, бухимдалтай явдаг байхаа. Төр үүссэн цагаас татвар үүссэн бөгөөд татваргүй төр гэж байдаггүй, оршин тогтнох ч үндэсгүй юм.

  • O. Natsag 2009-08-05 20:27

    Монголд хүн бүр татвараа үнэн зөвөөр нь тайлагнадаг болов уу?

  • Б. Батаа 2009-08-05 21:05

    О.Нацаг-д

    Монголд хүн бүр татвараа үнэн зөв тайлагнадаг гэвэл худлаа хэлсэн болно. Татвар төлөгчид бүгд л хуулийн хүрээнд хамгийн бага татвар төлөх гэж хичээдэг, би ч бас тэгдэг. Зарим нэг нь Татварын хуулийн талаар төдийлөн сайн мэддэггүйгээс татвараа их бага хэмжээгээр дутуу мэдүүлдгээсээ болоод хожмын татварын хяналт шалгалтаар тэр нь илэрч нөхөн татвар, татварын хүү, торгуулийн эрсдэл хүлээдэг. Энэ эрсдлээс та бүгдийг өөрийгөө хамгаалаасай гэж бодсны үүднээс 'Та асуу' булан нээсэн юм.

    Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ. Таниас, өөрөөс тань л бүгд шалтгаална.

  • *. Jargal 2009-08-05 21:24

    1. Монголд компаниа байгуулсан буюу бүртгэлтэй мөртлөө үйл ажиллагаа нь гадаадад байрлаж, тодорхой хэлбэл интрнэтээр, гадаадад орлогоо олоод явж байгаа үед монголд татвараа төлөх үү? Яадаг вэ?
    2. Икс тайлан гаргаад өгчихлөө гэж хүмүүс яриад байдаг. Энэ яг ямар учиртай вэ. Миний ойлгосноор ашиггүй ажилласан учраас татвар төлөхгүй тайлан юм шиг байна лээ. Зөв үү?
    3. Ихэнх бизнесүүд эхний хэдэн улиралдаа ашиггүй, алдагдалтай ажилладаг. Тэр үед Икс тайлан гаргаж өгч болох уу. Ер нь икс тайланг хэдэн удаа гаргаж өгч болох вэ?
    4. Компанийг анх байгуулахдаа 1000 билүү 10000 төгрөгийн эздийн хөрөнгөтэй гээд маш багаар бичээд гэрчилгээгээ авчихдаг. Дараа нь томроод баяжлаа гэхэд гэрчилгээгээ өөрчилж хөрөнгө нэмэгдсэн гэдгээ харуулж болох уу?
    Ийм хэдэн асуулт байна, цаг заваа гаргаж хариулж байгаад ёстой их баярлалаа. Амжилт хүсье

  • Д. Лхагвасүрэн 2009-08-05 22:46

    Дээрх Жаргалын асуултанд чадлынхаа хирээр хариулья.

    1. Татварын албанаас сүүлийн үед заавал харъяа газраа компани байгуулж, тайлан балансаа өгөөд яв гэдэг болсон байна лээ. Өөрөөр хэлбэл худлаа үнэн юм ярьж өөр газар байх нь орлогоо нуух нэг зүйл гэж үздэг болсон байна лээ.

    2. Икс тайлан гэдэг нь үйл ажиллагаа явуулаагүй үед өгдөг тайлан болноо. Хэдийгээр компани байгуулчихсан ч гэсэн үйл ажиллагаа явуулаагүй байж болноо доо. Тэр үед өгдөг тайлан гэсэн үгээ.

    3. Хэдийгээр үйл ажиллагаа явуулаад эхэлсэн ч эхний хэдэн сард үйл ажиллагаа явуулаагүй гээд зүгээр Икс тайлан өгч болох л юм. Гэхдээ олон удаа өгөх нь бизнест чинь муугаар нөлөөлнө. Мөн татварын албаны хараанд өртөнө.

    4. Компани байгуулахдаа ХХК бол 1000,0мян/төг, ХК бол 10000,0мян/төг - ний дүрмийн сантайгаар компаниа байгуулдаг. Дараа нь өөрийн тань хэлдгээр томроод баяжлаа гэхэд гэрчилгээндээ дүрмийн сангаа нэмэгдүүлж тусгаж болноо гэж...

  • Б. Батаа 2009-08-06 13:55

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold