Оруулсан : Ж. Лувсандорж 2009-08-05 11:41:41

НЭРНИЙ УТГА УЧИР

Нэр бол хүний амьдралын утга учирыг тодорхойлдог зүйлийн нэг билээ. Нэгэн насныхаа турш тэр нэрээрээ л дуудуулж амьдарна.
Тиймээс хүн бүр нэрээ хичээж амьдрах нь зүй.
О.Дашбалбар агсаны хэлдэгээр “Надаас нэр, хувцасыг нь авчихвал Би хэн юм бэ?!” гэдэгчлэн...
Мэдээж аав, ээж маань бидний нэрийг өгөхдөө ямар нэгэн утга учир, билэг ерөөл бодсон л байгаа. Тэгэхээр хүн өөрийгөө мэдье гэвэл нэрнээсээ эхлэх нь зөв гэж боддог юм. Та ч гэсэн нэрнийхээ утга учирыг олж таниарай. Аав ээжээсээ асуугаарай. Тэгээд нэрнийхээ утга учрийг бичвэл олон хүнд танин мэдэхүйн ач холбогдолтой шүү.
Бас нэр нь хүнддэх гэсэн ойлголт байдаг юм билээ. Жишээ нь, хүүхэд тогтдоггүй айл хүүхэддээ Муу нохой, Өөдөс, Шаазан, Гөлөгөө г.м дорой нэр өгч тогтоодог ёсон бий. Хүү тогтдоггүй айл хүүдээ эмэгтэй нэр өгдөг тохиодол бас бий.
Байгууллагын нэрний хувьд ч бас сонирхолтой баримтууд байдаг. Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг компаний нэрүүд их утга учиртай, сонин түүхтэй байдаг юм бил ээ. Сонссон мэдсэн түүхээ бичээрэй.
Алдаж унагавал гангар шаазан шиг нэр минь
Aриглаж хайрлавал ган хөшөө шиг нэр минь
Өөрийг чинь хайрлах сэтгэлийн эрхээр
Өнгөтэй яваа болохоороо
Нэг л цагт орчлонг орхин одохдоо
Нэр минь чамайгаа үлдээхийг хүснэм
Өөрт ноогдсон хувь заяаны тохиргоо энэ л нэрээ хайрлаж яваарай

Сэтгэгдлүүд


  • Ж. Лувсандорж 2009-08-05 12:05

    Төвд соёл их нэвтэрч, Төвдтэй бичиг номын өргөн харилцаатай байсан нь Өвөө эмээ нарын бидэнд өгдөг байсан нэрүүдээс харагдана. Төвд номуудыг уншиж үзвэл ихэнхи үгнүүд нь хүний нэр байгаа нь анзаарагдана.

    Харин энд зарим төвд үгүүдийн тайлбарыг орууллаа. Төвд нэртэй хүмүүс нэрийнхээ утга учирыг мэдэж аваарай.

    1. норов /nor bu/ эрдэний, үнэт чулуу
    2. лай /las/ үйл, бүтээл
    3. тарваа /thar ba/ чөлөөлөгдөх, ангижрах, хуучин монголоор: тонилох
    4. ринчэн /rin chen/ эрдэнэ, эрдэний чулуу, үнэт (зүйл)
    5. пагма /bag ma/ сүйт бүсгүй
    6. жамц /rgya mtsho/ “өргөн нуур“, тэнгис, далай
    7. ням /nyi ma/ нар
    8. даваа /zla ba/ сар (дэлхийн дагуул сар; он сар)
    9. жанчив /byang chub/ гэгээрэл
    10. жагар /rgya gar/ ‘цагаан тал’, Энэтхэг
    11. лам /bla ma/ багш, хуврага, ‘дээд’
    12. лувсан /blo bzang/ сайн ухаант, дээд оюунт
    13. цэрэн /tshe ring/ урт, удаан хугацаа, ‘амьдралын урт хугацаа’ = урт наслах, удаан амьдрах
    14. дорж /rdo rje/ skr. vajra-> dorje = 1. алмааз чулуу, ‘чулууны хаан’ (diamond); өөрчлөгдөшгүй, хувирашгүй, 2. аянга (төвд буддизм шашины зан үйлд хэрэглэгдэх нэгэн зэмсэг)
    15. түвдэн thub bstan буддагийн сургаали
    16. нинжин /snyi rje/ ‘зүрхний эзэн’= өрөвч, энэрэнгүй сэтгэл
    17. ёндон /yon tan/ үлгэр дуурайлал болхуйц, ёс суртахуунт чанар
    18. шарав /shes rab/ ухаарал, мэдлэг
    19. дамба /dam pa/ сайн, дээд зэргийн, аугаа
    20. жамбал /‘jam dpal/ ялдам, зөөлөн гоо сайхан
    21. замбуулин /‘dzam bu gling/ skr. jambu -> ‘dzam ‘Сарнайн алимны орон, улус’ = Энэтхэг (сарнай алим нь нэгэн төрөл алим)

    Жишээ нь: Миний нэр Лувсан дорж = Лувсан /дээд оюунт/ + дорж /хувирашгүй/ = Хувирашгүй дээд оюунт гэсэн утга гарч байна.

  • Б. Дулмаа 2009-08-05 14:37

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Б. Дулмаа 2009-08-05 14:40

    За өөрийнхөө нэрийг жаахан тайлбайрлая.
    Төвдөөр МАА гэдэг нь ЭХ гэсэн утгатай бөгөөд нийлүүлэн хэлбээс
    Болор эх гэсэн нарийн утга агуулгатай бөлгөө.

    Гэхдээ намайг төрж байх үед Болормаа гэдэг нэр их мода болж байсан юм шиг байгаа юм. Үеийхэн дунд ижил нэртэнгүүд маш их байдаг юм их сургуульд байхад л лекцийн танхимд 4-5 ижил нэр сонсогддог байлаа шдээ. Тэгээд л тасалдаг нөхдүүдийн нэртэй андуурагдах вий гээд л чих тавин ирц бүртгэлийг өнгөрүүлдэг байлаа.

    Нэг хөгжөөнтэй явдал ярихад: 10 жилд байхдаа хаанаас ч юм нь Төвд нэрний утга учир гэж ном олж авчихаад.
    Ангийхныхаа бараг бүгдийнх нь нэрийг орчуулж өгч байв хэхэхэхэ

  • Ж. Лувсандорж 2009-08-05 14:42

    ХҮНИЙ НЭРИЙГ БҮТЭН ХУГАЛСАН ХҮН, ӨӨРИЙНХӨӨ НЭРИЙГ ХАГАС ХУГАЛДАГ ЮМ ШҮҮ!
    / Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж/

    Оюутан байхад харьцааны хичээл зааж байсан нэг багш бидэнд хаана ч явсан өөрийнхөө нэрийг овогтойгоо хамт чанга, тод хэлж байгаарай! гэж билээ. Тэр үед энэ үгийн жинхэнэ ид шидийг тэгтлээ их анзаараагүй юм даг.
    Хожим нь нэг олны цуглаан дээр өөрийгөө танилцуулахдаа “Намайг Болдын Болормаа гэдэг” гэж хэлэхэд үнэхээр сайхан санагдсан. Тэр үед аавынхаа нэрийг өөрийнхөө нэртэй хамт хэлэхэд бяцхан бардамнал, бас сэтгэлд итгэл дүүрээд л ирэх шиг болсон. Энэ мөчид л багшийн хэлсэн үг ухааны орой руу орсон доо…

    “Эцгийнхээ нэрийг сэвтээсэн золиг!” гэж нутгийн нэгэн буурлаа ярьж байсныг санаж байна. Хүүгээ буруу явахад өөрөө хэрэг тарьчихсан юм шиг аавын сэтгэл энэлдэг гэдгийг тэгэхэд л анзаарч билээ. Тэр үед анзаарсан энэ зүйлээ тэгсхийгээд мартчихсан байсан.

    Харин хэзээ хойно аавыгаа халаглуулж байгаа танил залууг хараад бодол жихүүцсэн. Тэрхэн мөчид зэмлэж хэлсэн буурлын үгийг ухааны сүвэгчээрээ сүвлэн сүвлэн саналаа. Энэ хоромд л эцгийнхээ нэрийг өндөрт өргөхөд хүний нэр сэвгүй явахын учиртайг ойлгосон доо…

    “Тэр дандаа худлаа ярьдаг” гэж найзынхаа цөхрөлийн үгийг зөндөө сонсч байлаа. Хүний итгэлийг олон алдвал алдаагаа засах амаргүйг энэхэн үед мэдэрч билээ. Харин энэ мэдрэмжээ өнөө хэр нь мартаагүй явна.

    Яагаад гэвэл бусдын итгэлийг алдах хичнээн дэмийг мэдэх болохоор л тэр! Өнөөдөр хэн нэгнийг хуурч, нэрээр нь түрий барьж өмнөөс нь ярих амархан боловч эргээд энэ үгэндээ ороогдох тийм хүсмээр зүйл биш. Иймээс л хүний итгэлийг бүрмөсөн алдсан хүн өөрийнхөө нэрийг гутлын уланд гишгүүлсэнтэй адил хөсөрдүүлдэг санж. Тэгээд ч нэр хугарахаар яс хугар гэдэг дээ.

    Үдэш салхилж явахад жихүүн болсон хорвоо намрын сэрүүн болсныг илтгэн, тэнгэр бараалсан үүлс бороошиж нэг нүүнэ.

    Нэрээ хичээж яваарай! гэх Өвөөгийн жинтэй үг зүрхэн цохилоонд санагдаж, нээрээ би чинь “сайн” охин шүү! гэж өөртөө хэлмээр л…

    Сайн аавынхаа чихийг халууцуулахгүй явахыг хичээж, Сайхан ээжийнхээ сэтгэлийг сэвтээхгүй амьдрахыг зорьж, Саруул хүмүүний итгэлийг алдахгүй юм шүү гэж санаж, Санааг минь зөөллөдөг нэрээ дандаа чангаар хэлдэг би.

    Залуус аа! Хүмүн гэх төрийг хүндэтгэж яваарай, Бусдаас чамайг л гэж онцлох өөрийнхөө нэрийг хайрлаж яваарай!

    Яруу сэтгэгч сонины Хүндэт нийтлэлч, сэтгүүлч Болдын Болормаа

  • Н. Одпүрэв 2009-08-05 15:20

    Нээрээ нэрээ бүтнээр нь чанга хэлж байгаарай. Нэр гэдэг бол чиний эрхэм явах утга төгөлдөр юм билээ.

  • Б. Энхтуул 2009-08-05 15:52

    Аав маань Усчин хүн байсын Усчин гэдэг нь
    Усан Спортын анхны мэргэжилтэн усан спотын мастер Ленинградад усан спортын багш дасгалжуулагч мэргэжилээр төгсөж ирээд Төв Усан Спорт Сургалтын Төвийг анх барьж байгуулан ӨӨрөө Анхны захиралаар нь ажиллаж байсан юм, Усныхан бүгд түүнийг Усан Спортын Загалмайлсан Эцэг хэмээн хүндэтгэдэг,
    Мөн Загасчин загас сонирхогчидын холбооноос явуулдаг Загас агнуурын тэмцээний ерөнхий шүүгч гээд устай хамаг амьдрал нь холбоотой түүндээ дуртай хүн байсын. Тэгээд л хайрт охиддоо Энхмөрөн, Энхтуул гэдэг нэрийг хайралсан юм.

  • Т. Анхтуул 2009-08-05 16:20

    нэр гэдэг үнэхээр эрхэм шүү тэ миний нэрний утга лав миний эцэг эх 2 биенийхээ анхны хайр нь би бас анхны хүүхэд нь тийм болохоор намайг Анхтуул гэдэг надад Лувсандорж ахыи бичсэн зүйл маш их таалагдаж байна

  • Т. Анхтуул 2009-08-05 16:20

    нэр гэдэг үнэхээр эрхэм шүү тэ миний нэрний утга лав миний эцэг эх 2 биенийхээ анхны хайр нь би бас анхны хүүхэд нь тийм болохоор намайг Анхтуул гэдэг надад Лувсандорж ахыи бичсэн зүйл маш их таалагдаж байна

  • Х. Наранцацрал 2009-08-05 17:00

    Хүний нэр гэдэг бол тэр хүнийхээ хамгийн сонсох дуртай авиа гэдэг юм билээ. Тэгэхээр танилцсан хүнийхээ нэрийг зөв, бүтнээр нь дуудаж байх нь бас нэгэн хүндэтгэл байх. Нэр болгон учир утгатай, цаанаа нэгэн түүх өгүүлж байдаг юм билээ. эцэг эхээс заяасан алдар нэрээ үргэлж өндөрт мандуулж яваарай. бидний эцэг эх нэр хайрлахдаа аливааг билэгдэн өгдөг, үүнээс гадна нэрнийхээ үгийн гарвалыг судлаад үзвэл маш сонирхолтой юм билээ шүү. за тэгээд дэлхийн тавцанд Монгол гэдэг нэрээ өөрийн алдар нэртэйгээ мандуулаарай гэж бүгдэд нь хүсье

  • Б. Анхбаяр 2009-08-05 17:08

    Манай аав ээж хоёр ердөө баярлаж хөөрдөггүй байж байгаад би гараад нэг онигоо яриад тэгсэн инээлдээд тэгээд бид инээлдлээ энэ бол том баяр бас анхных шүү гээд л надад Анхбаяр гэж өгсөн байх /жоохон дэмий юм биччихвүү хэхэ/ сайхан зүйл бичсэн байна

  • Б. Анхбаяр 2009-08-05 17:32

    аа бас нэрний тал дээр нэг зүйл бодож явдааааг
    Нэр хүндэднээ гээд байдаг даа тэгээд өвдөөд байхаар нь ламд үзүүлээд л лам тэгэнгүүт нэр хэнб аа Чингис гэдиймаа паа базарваань ум маань бадми хум нэр чинь их хүнд байна тэгээд чамайг дараад байх шиг байна нэрээ соль за хэн гэхүү хэл хугарам гадаад нэр хэлчихнэ энэ нь зөв ч юм уу буруу ч юм уу бүү мэд

    энэ дээрхийг уншаад зарим нь энэ бол үнэн мүнэн гэх байх гэхдээ би бодлоо бичсэн юм бас нөгөө талаас нь харсанаа л бичлээ магадгүй надад ийм зүйл тохиолдоогүй болохоор би үгүйсгэх хандлагатай явдаг байж магад гэхдээ л лам гэдэг чинь одоо жинкэн бизнэсмэн болцийм шиг санагдаад байгаам

  • Н. Одпүрэв 2009-08-07 07:30

    Бид ч хүүхэддээ нэр өгөхдөө маш бодож өгөх нь чухал шүү дээ. Яагаад гэвэл төрөхдөө авдаг тэр алдар үхсэн хойно минь ч үлддэг болохоор мөнхөд дуурсагдах нэр юм шүү дээ. Намайг энэ ертөнцөд төлөөлөх төлөөлөл минь болохоор...

  • Т. Мөнхбаяр 2009-08-07 09:12

    За би нэрнийхээ цаад гүн утга урчрыг сайн мэдэхгүй юм. Шууд утгаар нь тайлбарлавал
    Мөнхбаяр-Үргэлж мөнх баяр баясгалантай, аз жаргалтай байхыг бэлэгдсэн байх. Тэр ч утгаараа би үргэлж инээж, хөгжилдөж байдагбайх.
    Гэхдээ энэ нэр маань хүүхэд байхад маань хүнддэж нэг удаа сольсон түүхтэй.

  • Э. TSe 2009-08-07 09:16

    Миний болон миний дүүгийн нэрний учир их гоё ийм нэр хайрласан аав ээждээ би маш их баярладаг.
    Би 6 сард ид цэцэг дэлгэрэх цагаар төрсөн болохоор Цэцэгдэлгэр, утга нь цэцэг шиг дэлгэрч яваг гэж өгсөн.
    Миний дүү 5 сард - цаашид дэлгэрэх гэж буй цэцэгсийн цагаар төрсөн болохоор Дэлгэрцэцэг гэдэг юм.
    Тэгэхлээр ирээдүйд мэндэлэх үр хүүхэддээ сайхан бэлэг дэмбэрэлтэй нэр хайрлаарай. Магадгүй над шиг бахархаж яваг хэхэ

  • Б. Энхтуул 2009-08-07 14:27

    Довдонгийн Баяараа гэдэг...

  • С. Бэгзсүрэн 2009-08-07 19:23

    Намайг Сандуйжавын Бэгзсүрэн гэдэг. Би өөрийхөө нэрний утгыг нагац ахаасаа асууж байсан. Тэгэхэд сүрэн гэдэг бол сахиус гэсэн үг гэж байсан. Бэгз гэдэг нь нэг Бурханы л нэр гэж байсан тэгээд Бэгз бурханы сахиус гэж хэлсэн. Манай буурал аав гэлэн хүн байсан. Дараа нь бөхчүүдийн нэрийг монголоор юу гэж дууддагыг бичсэнийг уншиж байхад улсын начин Бэгзсүрэнг Бөгтөрхуягт сахиус гэж бичсэн байсан. Аль нь юм болдоо

  • Ж. Ариух 2009-08-07 19:46

    Би бол хувьдаа монгол хүн л юм чинь хүүхдүүддээ монгол нэр өгөөсэй гэж боддын ,,,,,,,,,,,,Ер нь Жаргал гэж их хүнд нэр юм шиг байгаан эмэгтэй хүнд бол Жаргал гэдэг нэр бүүр хүндэддэг гэсэн

  • A. ENKHBAATAR 2009-08-07 22:51

    Миний нэрийг орчуулж өгөөч? Энд хайгаад алга байна. ккк. Энхбаатар.

  • A. ENKHBAATAR 2009-08-07 22:53

    Дээр үед өвөө маань нэг орчуулж байсан. Мартжээ.

  • A. ENKHBAATAR 2009-08-07 22:54

    Эсүүл орчуулагддаггүй юм болов уу?




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold